Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний байгуулсан Засгийн газар он гарангуут “ТАРААСНАА ТАТАХ” бодлого явуулаад эхлэв. Өнгөрсөн хугацаанд Цар тахлын тухай хуулиар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тогтоол шийдвэрүүдийн нэг нь хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг 100 мянга болгоод байсан. Уг шийдвэрийг үргэлжлүүлэн хүүхдийн мөнгийг 100 мянгаар хэвээр үлдээв. Гэхдээ үлдээхдээ нөхцөлтэй. Талыг нь бидэнд үлдээгээд талыг нь ав гэдэг нөхцөл гаргаад ирэв. Нэг л танил тактик. Төлсөөр ирсэн, төлж ч байгаа өнөөх л олон шимтгэл, албан татвар, суутгалууд. Бичилт хийлгээд л байдаг болохоос гар дээрээ тавиад, амандаа хүлхээд, биендээ наасан юмгүй л яваа улсдаа бид. Одоо ойлгож байгаа биз. Яг энэ зарчмаараа таны хүүхдэд ирээдүйн хуримтлал үүсгэлээ гэж хошгоруулаад цаасан дээр бичсэн хэдэн тоо л харуулахаар зэхэж байна. 18 нас хүртэл нь гар хүрч болохгүй гэдэг нь бидний төлдөг НДШ-ийг таныг өндөр настай болохоор өгнө өө гээд л бичээд байдагтай агаар нэг сонсогдож байгаа биз.
БОДИТ АМЬДРАЛ
2016-2021 оны хооронд 5 жилийн дотор дундаж цалин 122 мянган төгрөгөөр нэмэгдсэн болов ч дагаад бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн. Жишээ нь: Хонины цул мах 2016 онд ₮5100 байсан бол 2021 онд ₮11000 болтлоо өссөн. Шатахууны үнэ бүтэн нугаларчихсан. Дагаад бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан. Сая төгрөгийн орлоготой гэр бүл ийм цаг үед хангалуун амьдарч чадаж байгаа гэж үү?
Өнөө маргаашдаа юу идэхээ мэдэхгүй хөнжил дотроо чичрээд хэвтэж байгаа хэдэн мянган хүүхэд байдгийг тэд мэддэг юм болов уу? Яг үнэндээ хүүхдийн мөнгө рүү дайрах нь хамгийн ядсан арга.
Хүүхэд бол улсын хамгийн үнэтэй капитал. Гэтэл тэдэнд өгнө гэснийгээ хуримтлал нэрийдлээр өөрсдөдөө татах гэж байдаг. Нэг тоо хэлэхэд Монгол улсад бүтэн өнчин 2994 хүүхэд байдаг. Тэд өөрсдөө хүүхдийн мөнгөе авдаг. Харин хагас өнчин 35016 хүүхэд бий. Тэдэнд хүүхдийн мөнгө нь илүүдээгүй.
ХУРИМТЛУУЛДАГ БУС “ХУСДАГ” ТӨР
Энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгоно, гэхдээ ЗӨВХӨН ХҮСЭЛТ ӨГСӨН ТОХИОЛДОЛД ШҮҮ. ХҮСЭЛТ ӨГӨӨГҮЙ БОЛ АВТОМАТААР ШУУД УЛС ХУРИМТЛАЛ НЭРТЭЙГЭЭР Төрийн санд өнөөдрөөс бичилт хийж эхэлнэ. Хянах, үзэх, харах боломжгүй. Өсөх үгүйг нь ч мэдэхгүй. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хүссэн хүсээгүй бүгд автоматаар хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ. Энэ бол талыг нь маньдаа өгчих өө. Талыг нь чи авчих аа л гэсэн үг. Түүнчлэн, цар тахлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог 180 мянган төгрөгийг нэмж 280 мянга болгоод байсан. Гэвч 2022 оны 1 сарын 1-ээс эхлэн нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон. Нийгмийн нэн шаардлагатай эмзэг бүлэг болох хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмждээ төр гараа дүрээд эхэллээ. Дараагийн самрах сан нь аль сан байх бол доо.
Сэтгэгдэл0
Хүүхдийн мөнгө хасаж байж өөрсдийнхээ цалинг нэмсэн шдээ.малуудаа..
Зөв шүү дээ.Яагаад юм болгоныг гуйвуулж байдаг юм.Хуримталж хүүххэддээ үлдээ.20 мянга болоод л байсан шүү.
УИХ -ын гишүүд хүүхдийн мөнгийг хасаж байж өөрсдийнхөө цалинг 2 сая 800 болгочихоод байгаа..
их хурлын гишүүдийн хүүхдүүд авах уу
Түр зуурын арга хэмжээ байсан биздээ. Хуучин 20000 төг байсныг 5 дахин нугалаад хэсэг явууллаа. Одоо ч 100 мянгаа хасаагүй 50000-г хүүхдийн ирээдүй санд хуримтлуул хадгална эргүү минь. Ер нь халамжыг сайн багасгах хэрэгтэй
Өмхий мал минь хүүхдийн хадгаламжийн мөнгийг МАН Сумьяабазарын аргаар идэх гэж байн ашдээ.
МАН тэтгэвэрт гарах улсын нэг удаагийн авах мөнгийг 2 дахин багасгасан шүү өмхий малуудаа. Сэрээч ээ..
Торийн санд бичилт хийнэ гэдэг чинь Ундармаадна гэсэн уг уу ?
Улсаас тэрбум тэрбумаар авсан Ундармаа, Х.Ганхуяг, Б.Амарсайхан. Бямбацогт, Мөнхбат, Гарамжав....гээд төрөөс төрсөн тэрбумтнуудаасаа мөнгөө авсан эсэх нь тодорхойгүй, чимээгүй болчихдог төртэй. Бодвол хэн нэгнээр нь ахиухан авахуулаад бүгдээрээ хувааж иддэг төрийнхний бүлэглэл байдаг юм биш биз. Ямартаа л саяхан Ер.сайд нь 76 гишүүнд тус бүрт нь 4 тэрбумыг өгнө гээд авилга хэлбэрээр Их тэнгэрт нижгэр найрлаж байхав дээ. Ард түмний амьдрал доройтож юмны үнэ өсч байхад эс мэдсэн царайлж таалагддаг бүсгүйчүүдийг баруун солгойгүй албан тушаалд дэвшүүлж байхав. Харин төрд ажилласан туршлага дутмаг байгааг ч олон түмэн шүүмжлээд байгаа. Одоо хүүхдийн мөнгийг займчуулах ажлыг эхэлж бна.
Худлаа шилний цаанаас чихэр долоолгож байгаа ажил
Zob zob xyyxded ireedyid n xyrimtlal xeregtei.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Засгийн газар олны сэтгэлд хүрэх нь чухал.
Хүүхэдэд хүүхэд байгаа одоо үед нь энэ мөнгө зарцуулагдах хэрэгтэй.
мөнх оргил гэсэн нэг зальтан эцэг эх дээр хүүхдийн хүмүүжил сургалтыг тохоод хуурамч суртал ухуулга хийгээд явж байна
халамжуудыг хасч болохгүй цар тахал дуусах болоогүй ажилгүй өвчтэй хүн маш их байна групп тэтгэвэр гэх мөнгөүй хүн зөндөө мөнгөгүй амиа хорлоно үгүй бол гэмт хэрэг хийнэ
iim toriig kharaad suukhaar jagsaad avaad hayach iim mulguichuudaar yanaa.
Хүүхдийн мөнгөөр тэжээлгээд аав ээж нь ажил хийхгүй хөзөр тоглоод сууж байж таарахгйү. Хүмүүсээр ажил хийлгэх хэрэгтэй. 50 мянгыг чамлаад хэл ам хийгээд байгаа юм бол буцаагаад 20 мянга болгочихгүй юу. Хүүхдээ тэжээж өсгөх нь эцэг эхийн үүрэг.
Хүүхдийн мөнгийг хасах хэрэгтэй ажил хийж байгаа хүмүүсийнхээ цалинг нэмэх хэрэгтэй Зарим нь нохой гахай шиг хүүхэд цувуулаад бэлэн мөнгө аваад хэвтэж байх санаатай УБт бол төрөлтийг хязгаарлаж 2 с дээш төрүүлэх бол хадөөнөө очоод цувуулах хэрэгтэй орк авгайчууд
trgeed