sonin.mn
Усанд унасан хүн
Борооноос айхгүй... гэдэг надад ичээд, нуугаад байх зүйл алга...
ШШГЕГ-н 2021.03 сарын шийдвэрээр хилээр гарах эрхэнд минь ХОРИГ тавьсан юм байна. Үүнийгээ бичгээр надад мэдэгдэх ёстой байсан ч мэдэгдээгүй нь ХУУЛЬ БУС үйлдэл юм.
Зарим нэг хүмүүс ЖДҮ-гээс зээл аваад төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн гэж бичиж байна. Миний бие ЖДҮ-гээс зээл авч байгаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. ЧИНГИС БОНДоос зээл аваад төлөөгүй гэж байна, бас л буруу мэдээлэл. Манай компани ГОЛОМТ БАНКнаас барьцаа_хөрөнгөндөө тааруулж зээл авсан байдаг юм шүү. Дашрамд нь ГОЛОМТ БАНК-нд талархаж явдагаа хэлмээр санагдчихлаа, тэдний УЯН ХАТАН бодлого нь өнөөдрийг хүртэл exclusive брэнд оршин байж, үйлдвэрлэл зогсоогүй нь Голомтын дэмжлэг, бодлого байсан.
 
Бизнес хийж байгаа хүмүүс эрсдлээ өөрсдөө үүрч явдаг. Бизнест аль алдаж онож, унаж босохыг тэр гэхэв. Гэхдээ манай компанийн хувьд #АВИЛГАЛ гэдэг зүйлийг ЭРСДЭЛД тооцоогүй нь ТОМ АЛДАА болсон. 
 
2013 онд АВИЛГАЛ өгөөд асуудлыг зохицуулах, АВИЛГАЛ ӨГӨХГҮЙ асуудалд орох 2 #СОНГОЛТ надад тулгарсан, бид ЗӨВ гэж бодсоноо сонгосноор АМАРГҮЙ даваанууд эхэлсэн. СОНГОЛТОНДОО одоо ч харамсахгүй, цаг хугацааг ухраасан ч энэ л сонголтыг хийнэ.
2014.3 сард ДАНСыг хааснаар АСУУДЛУУД эхэлсэн. ЗЭЭЛийн төлөлтүүдэд асуудал үүсч, хугацаа хэтэрсэн гэж ШҮҮХЭЭР орж ШШГЕГ-луу 2016 оноос шилжсэн байдаг юм. Бид ӨР ЗЭЭЛийн асуудал дээр хэзээ ч маргаан үүсгэж байгаагүй, ТӨЛНӨ заавал ТӨЛӨХ болно гэж хэлж байсан. Тэр АМАНДаа хүрэхийн төлөө мэрийж ажилсаар нийт 2 тэрбум гаран төгрөгний өрнөөс төлсөөр өнөөдөр 1 тэрбум гаран төгрөг болсон.
Би ӨРтэй гэдэгтээ гутарч шантарч байгаагүй учир нь БИЗНЕСт энэ битгий хэл зүйл тохиолддог. Босоод ирнэ, даваад гарна би чадна гэдэгтээ итгэдэг.Гагцхүү ТӨРийн буруу БОДЛОГО намайг яахаас ч буцахгүй ҮЙЛДЭЛ хийлгүүлэх гэж ТУРХИРдаг. Буруу бодлогын үр дүнд олон ААН, хувь хүмүүс ӨРөнд орж дампуурж үгүй болдог. Бид ЭДИЙН ЗАСАГт хохирол учруулдаг харгис бодлогуудад ӨӨРЧЛӨЛТ хийлгэхийн тулд ДУУГАРЧ  ШҮҮМЖИЛЭХ ёстой бас эрхтэй гэж боддог...
ШШГЕГ-н хамт олон жилийн өмнө төлөгдөж барагдуулсан хавтаст хэргийг өнөөдөр ч хаагаагүй нь ГАШУУН ҮНЭН...
ШШГЕГ-н хамт олон, авлагатай компани гомдол гаргаагүй байхад ХИЛИЙН ХОРИГ тавьсан нь ГАШУУН ҮНЭН...
ШШГЕГ-н хамт олон БҮХ ӨГЛӨГөө төлж байж ХИЛИЙН ХОРИГ чинь цуцлагдах болно гэж бүтэшгүй, боломжгүй зүйл ярьж шаардаж байгаа нь ГАШУУН ҮНЭН...
ӨРтэй байх нь ГЭМТ ХЭРЭГ биш
ӨРөө төлөхөөс ЗУГАТАХ нь гэмт үйлдэл...
 
Би ГЭМТ ХЭРЭГТЭН биш...
ҮЙЛДВЭРЛЭЛ хөгжиж УЛС ОРОН хөгжинө, хүн болж төрснийх ЭХ ОРНыхоо төлөө чадах зүйлээрээ хувь нэмэр оруулах нь ИРГЭНий ҮҮРЭГ гэж боддог учраас ЖДҮ эрхэлдэг юм...
 
Дахин хэлье ШШГЕГ-н дарга нарт,  БИ ГЭМТ ХЭРЭГТЭН биш, надад МОНГОЛоос зугтах ШАЛТГААН байхгүй...
Ингээд миний бие МОНГОЛ даяар хэдэн төгрөгний ӨРТЭЙ гэдгээ өөрийн биеэр зарлах шив, бас л тэнэг ЗОРИГ шүү. Угаасаа миний энэ тэнэг зориг ХАНЬ-д маань хамгийн их ТААЛАГДАЖ татагдсан байдаг юм. Түүнийхээ зорьсон, босгосон, тэмүүлсэн, төлөвлөж байсан бүхнийг гүйцээхийн төлөө энэ амьдралыг зориулах болно. Бууж өгч ШАНТАРНА гэж байхгүй... 
Дээрэлхэх тусам чинь зэвүү хүрэх юм...
 
Г.Майцэцэг