sonin.mn
Финланд болон Швед улс Умард Атлантын эвсэлд (НАТО) элсэх хүсэлтээ өчигдөр албан ёсоор өглөө.
 
Уг нь Финланд өнгөрсөн 70 жилийн турш, Швед 200 гаруй жил төвийг сахих статустай явж ирсэн юм. Гэтэл уг хоёр орон яг энэ цаг үед төвийг сахих байр сууриасаа татгалзаж байгаа нь Европ тивийн аюулгүй байдалд тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Шведийн Стокгольмын их сургуулийн Бизнесийн сургуулийн профессор Тони Фанг энэ тухай: "Балтын тэнгис нь НАТО болон ОХУ-ын өрсөлдөөний талбар болж, Швед Финланд хоёр орон цэрэг дайны мөргөлдөөнд хамрагдах эрсдэл нэмэгдэж байна" гэжээ.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн  "Швед, Финланд хоёр орон НАТО-д элсэх нь ОХУ-д шууд заналхийлэл учруулахгүй ч гэсэн НАТО-гийн цэрэг зэвсэглэл уг хоёр оронд хүрээгээ тэлбэл ОХУ зүгээр суухгүй. Бодитой ямар хариу үзүүлэх нь Орост учруулах хохирлын хүчин зүйлээс шалтгаална" гэсэн билээ.
 
Наянтайгийн Далантай