сонин mn
Хүйтэн дайны бэлэг тэмдэг бол улс орнуудын цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал байлаа. Гэтэл түүх болон үлдсэн энэ аюул эргэн ирэх байдал ажиглагдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн ажиллагаа нь улам сунжрахын хэрээр цөмийн дайны аюул занал улам ойртох боллоо. Тиймээс Европ тивийн хувьд энэхүү ирж байгаа аюул заналын эсрэг ямар хариу арга хэмжээ авах, хэрхэн арилгах талд анхаарч байна.
 
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 9 дүгээр сарын 21-нд хэлсэн үгэндээ "Манай улс шаардлагатай бол дайснаа дарах төрөл бүрийн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой, Зарим   хариу үйлдлүүд нь НАТО-гийн  орнуудын  зэвсэглэл техникээс хэтийдсэн зүйл байх болно" гэжээ. Мөн тэр бээр "Хэрэв манай улсын тусгаар тогнол, халдашгүй байдалд заналхийлбэл бид мэдээж Орос орон, орос xүн, газар нутгийнхаа төлөө боломжит бүх хариу арга хэмжээг авахад бэлэн" гэв.
 
 
В.Путин цөмийн зэвсгийн талаар тодорхой хэлэхдээ хэрвээ Барууны орнуудаас айлган сүрдүүлэлт үзүүлбэл хариу нь эргээд маш аймшитай байх болно, Энэ бол хий хоосон яриа биш. Хэрвээ тэд манай улс руу цөмийн зэвсгээр айлган сүрдүүлэх гэж оролдвол тэд өөрсдөө ямар хүнд зовлонд унахаа мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн үргэлжлүүлэн хэлсэн юм, Улс төрийн аюулгуй байдлын судлаачдын үзэж буйгаар Путины Барууны орнуудад хандан хэлсэн энэ мэт үг нь тун ойлгомжтой бөгөөд Барууны орнууд нь Оросын тусгаар тогнолд заналхийлбэл цөмийн зэвсгийн аюул занал улам бүр бодит болох болно гэдгийг анхааруулсан яриа, байлаа, Герман Улсын бэлтгэл хурандаа Волфганг Рихт "DW" ТВ-д өгсөн ярилцлагадаа "Орос Украины хямрал эхэлснээс хойш бид ОХУ-аас заналхийллийг удаа дараа сонссон. Тэдний ихэнх нь цөмийн зэвсгийн айлган сүрдүүлэлтийн агyулга, шинжтэй байсан" гэжээ Yндсэндээ Оросын цөмийн зэвсгийн үзэл баримтлал хоёр боломжит нөхцөлөөс бүрдсэн байдаг. Yүнд нэгдүгээрт, Орос Улс өөрөө цөмийн  болон үй олноор хөнөөх зэвсгийн халдлагад өртвөл, хоёрдугаарт, Орос орны оршин тогтнохуйд шууд болон шууд бусаар аюул учруулбал" гэсэн байдаг, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Рос Готтемолер "ВВС" ТВ-д өгсөн ярилцлагадаа "Оросын хийх үйлдэл тааварлахын аргагүй байна. Нөхцөл байдал улам л үй олноор нь хөнөөх зэвсгийг хэрэглэх нөхцөл байдалруу гyлсан орж байна" гэжээ.
 
 
ОХУ нь дэлхийн хамгийн их цөмийн цэнэгт хошуутай буюу 6375 ширхэг цөмийн хошуутай улс юм. АНУ болон НАТО-гийн орнууд ороод 5800 цөмийн цэнэгт хошуу байдаг бол Франц З00, Их Британид 215 байдаг. Харин Европын хойд хэсгийн улсууд, Нордикийн орнууд АНУ-ын цөмийн шүхрийн хамгаалалтад багтдаг. Нөгөөтэйгөөр АНУ, Их Британи, Франц зэрэг улс нь НАТО-гийн орнуудын аюулгуй байдлыг цөмийн зэвсгийн хүчээр хамгаалах үзэл баримтлалтай. Мөн цөмийн зэвсгийн хүчийг бууруулсан байдлаар ашиглахыг Батлан хамгаалахын номлолдоо зөвшөөрдөг.
 
 
ОХУ-ын хувьд ч мөн байлдааны талбарт тактикийн түвшинд жижиг хэмжээний цөмийн зэвсэг хэрэглэж болох үзэл баримтлалтай. Гэхдээ ямар ч тохиолдолд цөмийн зэвсэг ашигласан л бол маш том хор хөнөөл хүн төрөлхтөнд, олон улсын хүний эрхийн хуулиудыг зөрчсөн аймшигт нөхцөл байдалтай тулгарна. Харин Бельги, Голланд, Итали Улс нь цөмийн бөмбөгөө хуваан эзэмших гэрээтэй.
 
 
Одоогийн байдлаар 100-150 нэгж цөмийн бембег Торнадо бөмбөгдөгч онгоцонд зориулж гэрчилгээжүүлсэн байна, Гэхдээ эн нь шүүмжлэлд өртөөд байгаа юм. Берлин дэх Германы Олон улсын аюулгүй байдлын хүрээлэнгийн олон улс судлаач Питер Рудолф хэлэхдээ "Хүндийн хүчний уналтад тулгуурласан бөмбөгнүүд нь эдүгээ ач холбогдлоо, алдсан. Бөмбөгийг тохирсон байх нь хаяхын тулд дайсны агаарын довтолгооноос хамгаалах системийг эхлээд устгах шаардлагатай болно. Түүний оронд бид Оросууд шиг пуужингийн хөдөлгүүрийн хөгжилд анхаарах хэрэгтэй" гэжээ.
 
 
2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэснээс хойш тус улсын Ерөнхийлөгч цөмийн зэвсэг хэрэглэх тухай тийм агyулга бүхий үгсийг удаа дараа хэлсэн байна, Энэ нь харьцангуй бага тэсрэх чадалтай, тактикийн цөмийн зэвсгийг хэлж байгаа бөгөөд Хирошимаг сүйрүүлсан бөмбөгний тэсрэх хүчний тавны нэг орчим хувьтай тэнцэх тэсрэх чадалтай юм. Олон улс судлаач Рихтер хэлэхдээ "Цөмийн зэвсгийн аюул болох нь ойлгомжтой. Хэрвээ Орос Улс 1945 оноос хойш хэрэгжиж байгаа олон улсын цөмийн зэвсгийн хорио цээрийг эвдвэл тус улс нь дэлхийгээс үндсэндээ тусгаарлагдах болно. Ямар ч холбоотонгүй болно. Бүр Хятадыг ч гэсэн. Тэгээд ч зогсохгүй улс төр, эдийн засаг, нийгмийн хувьд тооцоолох боломжгүй алдагдал, хохиролтой энэ улс нүүр тулах болно. Тиймээс Орос Улс нь НАТО-тай цөмийн дайн хийх магадлал бага гэж үзэж байна. Хэрвээ дайн болбол үр дүнд нь Орос Улс ялахгүй, харилцан сүйрлээр төгсөнө" гэв.
 
 
Түүнчлэн, В.Путин ч мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн үгийг санаж байгаа байх Тэр бээр "CBS" ТВ-д хэд хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан цөмийн зэвсэг эсвэл химийн зэвсэг хэрэглэж үл болохыг хатуу анхааруулсан. "Yүнийг битгий хий, хэрвээ тэгвэл Дэлхийн ll дайнаас хойших аймшигт хүнд хэцүү цаг үе xүн төрөлхтөнд ирэх болно" гэжээ.
 
 
Ямартай ч улс орнуудын зэвсгээр хөөцөлдөх явдал, харилцан үл итгэлцэл нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөн газар авч байгаа  энэ  цаг   үед цөмийн дайн гарах эрсдэл улам нэмэгдэж байгааг үүгээр анхааруулахыг зорьжээ. Цөмийн зэвсэг нь цөмийн задрал буюу нэгдлийг ашигласан цөмийн реакциас устгах хүч үүсгэдэг тэслэгч төхөөрөмжийг хэлдэг. Цөмийн реакци нь асар их хэмжээний эрчим хүч ялгаруулдаг. Орчин үеийн технологи ашиглан бүтээсэн, халуун цөмийн зэвсэг нь 1000 кг жинтэй ч тэрбум гаруй энгийн дэлбэрэгч төхөөрөмжийн ялгаруулж чадах дэлбэрэлтийн хэмжээтэй дүйцэхүйц энерги ялгаруулж чадна. Маш жижиг хэмжээтэй цөмийн зэвсэг ч бүхэл бүтэн хотыг устгах чадалтай. Цөмийн зэвсгийг үй олноор хөнөөх зэвсэг хэмээн ангилж үздэг бөгөөд цөмийн зэвсэг бүтээгдсэн үеэс эхлэн түүнийг хянах, хэрэглэх асуудал нь олон улсын бодлого, эрх зүйн хэм хэмжээнд захирагдсаар иржээ, Хүн төрөлхтний дайн, байлдааны түүхэнд хоёр удаа цөмийн зэвсэг хэрэглэгдсэн бөгөөд тэдгээрийг АНУ дэлхийн ll дайны төгсгөл үед буюу 1945 оны 8 дугаар сард Японы Хирошима, Нагасаки хотуудад хэрэглэсэн юм.
 
 
MSN.coM