Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг, агаарын цэргийн атташегаар томилогдсон хошууч генерал П.В.Петрунин болон албан үүргээ гүйцэтгэж дуусаад нутаг буцаж буй хурандаа П.Г.Анисов нарыг 3 дугаар сарын 13-ны энэ өдөр ХЗЦК-д хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд бригадын генерал Ч.Цогтжаргал хошууч генерал П.В.Петруниныг томилогдсон явдалд баяр хүргэж, хоёр орны цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг онцлов.
Ялангуяа хамтарсан сургууль, зөвлөлдөх уулзалт гээд төлөвлөгөөт арга хэмжээнүүд дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэлтэй цаг үед ч тасалдалгүй үргэлжилснийг тодотгож, үүнд хурандаа П.Г.Анисовын үүрэг оролцоо, идэвх чармайлт өндөр байсныг дурдаж, талархал дэвшүүллээ.
Уулзалтын төгсгөлд хурандаа П.Г.Анисовын сэтгэгдлийг хуваалцсан юм.
-Та дэлхий нийтийг хамарсан цар тахал болон цэрэг-улс төрийн амаргүй үед Монгол Улсад цэргийн атташегаар томилогдон ажиллалаа. Та монголчуудын талаар ямар сэтгэгдэлтэй буцаж байна вэ?
-Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тэр дундаа цэрэг-цэргийн техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж ажиллалаа. Хэдийгээр цар тахлын амаргүй үе таарч, зарим жилүүдэд зөвлөлдөх уулзалтын тоо багассан хэдий ч бидний хамтын ажиллагаа улам бэхжсэн гэж ойлгож байна. Та асуулаа, монголчуудын талаар.
Үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Оросын Алтайн хязгаарт төрсөн хүний хувьд Монгол Улсын байгаль цаг уур, орчин нөхцөл надад маш их тааламжтай байлаа. Өмнө нь томилогдож байсан орнуудтай харьцуулахад төрсөн нутагтаа байгаа юм шиг дотно санагдаж хүндрэл бэрхшээл огтхон ч байсангүй.
Харин нэг л зүйлд харамсаж байгаа. Тэр нь Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, орон нутгаар аялах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас санаж бодсон хэмжээндээ явж чадаагүй. Чойбалсан хот, Сайншанд хот гээд цөөхөн аймгаар л очиж үзсэн.
-Монгол Улсын цэргийнхэнтэй ажиллахад ямар байв?
-Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерууд итгэл найдвартай, тэсвэр хатуужилтай, эр зоригтой, бодит байдалд нийцүүлсэн шийдвэр гаргахдаа сайн гээд олон чанар бий. Зөвхөн цэргийнхнээр хязгаарлагдахгүйгээр монгол эрчүүдийн гүндүүгүй чанар, тусч байдал нь их таалагдлаа. Монгол Улсаас дурсамж дүүрэн, сайхан сэтгэгдэл өндөр буцаж байгаадаа баяртай байна.
-Хоёр улсын Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн хамтын ажиллагааны талаар?
-Хоёр орны цэрэг болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны голлох ажил, арга хэмжээ Хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд тулгуурлаж явагддаг учраас бидний харилцаа, нөхөрлөл тэр хэмжээгээр бат бэх гэж ойлгодог. Цаашид илүү өргөн хүрээнд явагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ завшаанд удахгүй болох “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тэдний бат найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд нь хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ахмад Д.БОЛОР, гэрэл зургийг О.МӨНХБАТ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
За,,,,шаа,,, шаа,,, орос фашист,,,
Одоо яахавдээ. Нэгэнт Аюулгүй Байдлын Гэрээ байгуулчихсан улстайгаа сайн ч муу ч учраа олоод явж л таараа. Монголд ирээд аюулгүй байдал дээр чинь баталгаа гаргаад хамгаалаад өгнө гэсэн өөр улс бна уу? АНУ хүрч ирээд Орос, Хятадаас бид хамгаална гээд гараад ирвэл ч гуяа алгадаад л гэрээ хиймээр л бна шүү. Харин тийм гэрээ хийгээгүй, хийхгүй бол худлаа шаагаад хэрэггүй шүү. Монголыг маань үнсэнд хаясан шалз шиг болгох санаатай явуулга хийгээд байв.
idi na hui
монгол бол угаасаа орсоор дамжин ёвроп кавказ хар тэнгэс иран хүрч байсан орос монголын цэрэг эзлэж байсан шүү дээ хятад сологосын хөл хүрээгүй славанчууд серб венгер болгар укрхйныг польшийг украйны киевийг каюказ армян гуржийг ираныг эзлэж байлаа орос монгол хоёр дэлхийд хувьсгал хийсэн дэлхийн хоёрдугаар дайнд ялсан ялсан орны ард түмэн нэгэн санаатай
Zail teneg ivan
Ха ха ха Орос Орон эргээд хүчирхэг болно. Оросууд хүчирхэг байвал бидэнд л сайн биз Одоо хэн ч хэзээ ч Эрдэнэт Дархан хотуудыг бидэнд барьж өгөхгүй ээ
АНУ Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа одоо болтол өгөөгүй шүү. Монгол Улсын зэвсэгт хүчнийг шинэчилсэн үү Үгүй Орос Монгол нэг ашиг сонирхолтой
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би бөөрөө Фортис эмнэлэгт зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Fortis эмнэлэгтэй танилцуулсан гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 760,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд бид ирэхээс өмнө хагас төлбөрийг надад төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бол хамгаалалт юм. Зөв газраа хайж байгаа хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд [ fortis.hospital.in@gmail.com ] хаягаар эмнэлэгтэй холбогдож болно. Тэд өөрт байхгүй зүйлээ авахын тулд байгаа зүйлээ дахин ашигладаг бөгөөд ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт учраас одоо [fortis.hospital.in@gmail.com] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.
Манайх буруу замаар л яваад байна даа. Дайн хийж буй улстай яриа хэлэлцээр хийх хэрэггүй
Olon yum hutsalgui dald or. Udahgui aldsan nutgaa avna, ta naraas