АН саяхнаас эмхэрч цэгцрэх замдаа орсон. Лу.Гантөмөрийг намын даргаараа сонгосон. Гэрчилгээгүй, тамгагүй ч АН-ынхан нь, улс төрийн хүрээнд ч түүнийг хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Учир нь эрх баригчдад хүчтэй шүүмжлэгч, сөрөг хүчин хэрэгтэй гэж үзсэн хэрэг.
Лу.Гантөмөр ч АН-ын дарга болонгуутаа эрч хүчтэй мэдэгдлүүдийг хийсэн. Тэрбээр 2023 оны хоёрдугаар сарын 13-нд “...АН-д итгэж байсан хүмүүст зүтгэлээр хариулах ёстой. Энэ намыг зөв болгохын төлөө бид зүтгэх ёстой. Бид цаашдаа эвдэрдэггүй, задардаггүй, хуваагддаггүй улс төрийн нам байгуулах ёстой.
Тиймээс бид маш тунгалаг болох ёстой, Ойлгомжтой байх хэрэгтэй. ...Шударга ёсыг нам дотроо тогтооё. Нам дотор арын хаалга байхгүй. Хөдөлмөрлөсөн хүмүүс нь урагшаа яв, зүтгэсэн хүмүүс нь, ард түмэндээ танигдсан хүмүүс нь дээшээ явъя. Нам бүтнээрээ тэр хүмүүсийн талд байя. Хаа нэг газраас арын хаалганы хүн орж ирж, мөнгөтэй нь дээш явдаг байдлыг халъя” гэж байв. Үүнээс долоо хоногийн дараа “...Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг дэмжинэ” гэсэн байдаг. Ингэж гоё хэлж, тэр нь олон нийтэд таалагдсан. Харамсалтай нь, түүний хэлсэн үг нь худлаа бололтой.
Мань эрийн улс төрийн анхны шийдвэр гарч, АН “...Ажнай”-г хамгаалахаа мэдэгдлээ. УИХ дахь тус намын бүлгийн гишүүд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, “...УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх гишүүдийн нэрс дотор Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр орж ирсэн.
Бүлгийн гишүүдийн дийлэнхийнх нь байр суурь бол жижиг “Тавантолгой” буюу 51 хувь нь орон нутгийн өмчид байдаг, 49 хувь нь олон нийтийн өмчид байдаг, хөрөнгийн бирж дээр 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй компанийн нэгээхэн хэсгийн хувьцааг эзэмшдэг гэдэг шалтгаанаар түүний нэрийг оруулж ирсэн.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй хамт нэр нь орж ирсэн гишүүд өнгөрсөн хугацаанд ямар бизнес эрхэлж байсан юм бэ. Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд 1990 оноос хойш бизнес эрхэлж байсан хүн. Тиймээс хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа компанийн хувьцааг эзэмшдэг хүний нэрийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр оруулж ирсэн асуудлыг гайхаж, харамсаж байна. Шударга ёс тогтоох нэрийн дор олон асуудлыг хавчуулж сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатайгаа холбох, хэлмэгдүүлэх гэж байгаа үйл ажиллагаа байгаа юм биш биз гэж хардаж байна. ...Д.Бат-Эрдэнэ гишүүнийг хоёрхон удаа дуудаж мэдүүлэг авсан байдаг. Тиймээс энэ асуудлыг нарийн судлаад үзэхээр эхлээд нэг хэрэг тохоод түүнээс цааш хэргүүдийн тоог нэмэх замаар хонгил үүсгэж байна. Тийм учраас үүнийг бид эсэргүүцэж байна. Шударгаар шалгуулах асуудлыг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “..Бүх асуудалд нээттэй хандаж, шалгуулахад бэлэн. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн саад тотгор учруулахгүй” гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас бид ийм саналтай байна” гэв.
Тэгвэл хууль хяналтынхан “Ажнай” Д.Бат-Эрдэнийг 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа жижиг “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлж 323.900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Ингэж “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18 478 856 284 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт үйлдлийг удирдан зохион байгуулсан гэж буруутган шалгаж буй юм байна. Улмаар дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.2 / Хөрөнгө завших/-т зааснаар яллагдагчаар татжээ. Мөн түүнд хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон шүүхийн шийдвэр гарчээ.
Ер нь бол “...Нүүрсний хулгайтай хэргийг хэрхэн шийдэх нь вэ” гэдгийг олон нийт маш анхааралтай ажиглаж байгаа юм. Ялангуяа, энэ хэрэгт холбогдож, Ерөнхий прокуророос нэрийг нь оруулж ирсэн гишүүдийг “...УИХ хамгаалж үлдэх үү, шалгуулаад ир гэх нь үү” гэдгийг онцгой анхаарч байна.
Ийм үед, нам нь эргэж өндийх гээд “тэнцэж” ядаж байхад Лу.Гантөмөр улс төрийн ийм шийдвэр гаргасан нь чухамдаа л “нүдэндээ хуруугаа хийсэн” явдал болов. Түүний амнаас лав “...Шударга ёс” гэдэг үг дахин гарахад тун хэцүү боллоо.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(49)
Энэ бол Гантөмөрийн ч , АН - ын ч , эгэл жирийн гишүүд - дэмжигчдын ч ШИЙДВЭР БИШ , УИХ -д т АН - ын нэрээр түр орогнож байгаа - мөнгө мөрөөдөгч ГЭНЭН ХОНГОРУУДЫН л үйлдэл байх . Бидон МАН - ын илгээлтээр зуучилж байгаа хэрэг ... Өнөөдрөөс Гантөмөр дарга болон АН байр сууриа зарлана биз дээ - тайван амгалан байцгаа ...
ХАЙРАН Ч АН МИНЬ, ТЭГЭХЭД ЭРХ БАРЬЖ БАЙГАА МАН-ЫН ЗАЛУУ ДАРГА ЯМАР БАЙНА, АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ АВСАН БОЛОН БУСАД ХУЛГАЙЧДЫГ ХҮНИЙ ӨӨРИЙН ГЭЖ ХАМГААЛАХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЭЭД ТЭМЦЭЖ БАЙХАД ЭДНИЙ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ ЭНЭ. ИЙМ БАЙЖ ЯАЖ ОЛНЫ ДЭМЖЛЭГИЙГ АВАХ ЮМ БЭ??? ГАНТӨМӨР ГЭГЧ ЕЭХИЙСЭН ЭНЭ БУЗАР ИЙМ Л ЮМ ХИЙНЭ, ЦААНА НЬ ЭЛБЭГДОРЖИЙН ЯЛААНЫ АЛУУР ӨНӨРБАЯР ГЭЖ ЖИЙХАЙСАН НЭГ ӨМХИЙ БУЗАР БАЙНА. ИЙМ АМЬТАД НАМЫН НЭР БАРЬЖ НАМ ГИШҮҮДИЙГ АЛААД БАЙХ ЮМ.
Ажнай Бат-Эрдэнэ УИХ гишүүдэд тус бүр 1 тэрбумын авилгал өгнө гээд байсан. АН-ынхан авилгалчид болохоороо аль хэдийн авилгалаа авчихаад ингэж өмөөрч байх шив дээ. Гантөмөр бас 1 тэрбумаар АН-аа худалдчих хүн байж дээ.
Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch gantomor bool MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin zahialgaar hyrelsygiin tuslamjtai garch irsen... manan mafiin bool gantomor manan mafiin tolgoilogchdiin 1 boloh baterdene hulgaichaa hamgaalahgyi bol tolgoigoo tas tsavchuulnaa..
Нүүрсний хамгийн том хулгайч Ажнайг гишүүн найзууд нь хамгаалах гээд санал чинь хүрэхгүй !! Нэг бүлгийнх цуг суудаг гээд ямар эсрэг санал өгөлтэй биш мэдчихнэ гээд нэрэлхээд байгаа байх тэрнээс биш хамгийн том хулгайч нь юм чинь !! Аюураа баньд Данх найзтайгаа мууяадсан учир бас тэсэхгүй байх ! Адьяа хүүхэнийг хамгаалах санал бас цөөхөн !! Мөнхбат зөв нүүдэл хийсэн байна хулгайч ч гэсэн ! Эцэст нь Хүүк л хэнийг гоочлохоо шийддэг шүү дэ данх гахайн тоорой хоёроор дамжуулж !! Хулгай хийсэн ч бай хийгээгүй ч бай хэдэн гишүүн болон гишүүн бусуудыг бага шиг шийтгэхгүй бол нөгөө балайгууд чинь гараад дахиад жагсаад эхлэнэ шүү дэ !! Монголчууд хүний мууд дуртай өөрсдөө ч муу юм их хийдэг хүмүүс !!
ГАНТӨМӨРИЙГ НАМААС ЗАЙЛУУЛАХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ, ДААНЧ ДЭЭ, ИЙМ МЭДРЭМЖГҮЙ, НИЙТ НАМЫНХАА ЭРХ АШГИЙГ БОДДОГГҮЙ ИЙМ АВЛИГАЖСАН БАЙХ Ч ГЭЖ
Ардчилагчдын үнэн нүүр царай энэ
ОЛОН НИЙТ, ЦАГ ҮЕ ШУДАРГА ЁСЫГ ШААРДАЖ БАЙХАД, ЭРС АЛХАМ ХИЙЖ РИСК ХИЙХИЙГ ШААРДАЖ БАЙХАД ИЙМ Ч НАМ, ИЙМ Ч НАМЫН ДАРГА БАЙХ ГЭЖ, ГАНТӨМӨР ГЭГЧ БӨӨН ДУРЫГ НЭН ДАРУЙ НАМЫН НЭР БАРИХЫГ НЬ БОЛИУЛЖ ХӨӨХӨӨС АРГАГҮЙ. ЭНЭ ҮГҮЙ БОЛ МАНАЙ АН-ЫГ УСТГАХ ЗОРИЛГОТОЙ ТАВИУЛ БАЙХ, ҮГҮЙ БОЛ АРАЙЧ АЖНАЙГ ХАМГААЛААД НАМАА АЛАХГҮЙ БАЙМААР!
Aluurchin elberdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batuul Aluurchin bayar geed manan mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulga bolson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchyyd bid 24 onii songuuliar burmoson ustgaj bulshilj tuuhiin hog deer hayna.... Eronhii Said ouynerdene mundag baina.... Ardchilsan nam nertei Aluurchdiin nam Tom hulgaichaa hamgaalj baina
AN ch bish MAN bas l hamgaalj bga.Icheechee uzel bodloo ilerhiilsenhuniig 70.80 honog tarchlaaj buh talaar n hohirooj baij.terbum ih naydaar n hulgailsan huniig ylaluulahgui gd duugarch bh.400 garui terbumiin holbootoi.Hurelbaatar.Javhlan nariig yah ch ugui tolgoigii n ileed suuj bga.TThudelgeenii zaluuchuud.MunhErdeniin talaar hen duugarav.Ted nar ta nariin hulgaig ilchilsen.Gantumer bol ugaas Buzar.MAN iin bugs doloogch.MunhErdeniin talaar yrivuu.sulluulah talaas uo hiiv.
AN iin gishuud Xen Gedgee Xaruulax tsag bolloo,1000 n odor tejeej 1 odor ashiglan gesen ugnii yne tsen erlee dee,ard tumnii toloo geed xashigraad baidag xumuus odoo tsaraigaa xaruulj dee.
Хулгайч нар л хулгайчаа хамгаална, АНамаараа хулгайч болж байна уу?
ИЙМ АМЬТАСЫН ДЭРГЭД МАН-ЫН УДИРДЛАГА ТОМ ЮМ БАЙНА, АСАР ИХ ӨӨРЧЛӨГДӨЖ, УЛС ОРНЫХОО ТОМ ЭРХ АШГИЙГ ХАРЖ ТЭМЦЭЖ БАЙГАА НЬ УС ТОС ШИГ ЯЛГАРЧ БНАА
АН тэнэгтээд эхлэв хулгайч Батэрдэнийг хамгаална гэж юу балайраад байна аа аль нэг нам хууль шүүхийн байгууллагын хэрэгт нөлөөлж болдог юм уу. Угаасаа эн АН хулгай луйварчидын үүр уурхай л даа , цаашдаа үүнийгээ үргэлжлүүлнэ гэж байгаа юм байна л даа.
top xulgaichtai tsug unana shaamii muny za chamd tamga ch baikhgyi ner ch baikhgyi
Asar ih mungu shand n avaad bayajaad unanaa hu.
Ингээд тэнэгтээт байдгийн танай манай гэлтгүй ард түмний эсрэг хувиа хичээсэн хувалз бүрийн үйлдэл бүрд нь ял асууж ясыг нь цайлгах хэрэгтэй яасан тансаг төрсөн өдөр хийж байлаа наад хувалз чинь
Хулгайчууд хулгайчаа л хамгаална ирэх сонгуулиар ялна гэж бодож байгаа бхаа ёстой хуцваа шүү
ХА ХА ХА АН ГЭЖ ИЙМ Л ШИЙДСЭН Т1 ҮҮД ШҮҮ ДЭЭ ХУЛГАЙЧИД ТАЛЦАЖ ТОНЛОХ ЮМ ГЭНЭ
Хулгайчууд хулгайчаа хамгаална аа гэж.
Энэ байдлаар Монголд хулгайч нараас хэзээ ч салахгүй хууль хэрэгжихгүй нь харагдаж байна. Гантөмөрийн нүүр царай эхнээсээ харагдлаа.АН-ын дарга хулгайч нараас нэн даруй салж ирээдүй харсан зоригтой алхам хийх ёстой
Хөөрхий дөө тэрбум хэрэгтэй л байлгүй дээ
tamga ch baikhgyi gerchilgee ch baikhgyi baij uxsenii ham ve shaamii ?
Өө ! Ингэвэл явахгүй дээ Лу.Гантөмөр өө
Хөгийн новш вэ хичнээн их дэжэлээ ингээд авилгалтай нийлээд явна гэж хэн санах вэ энүүнийг худалаа дүр исэгсэн новш байжээ
Угаасаа ардчилсан нам чинь авилгалчидийн нам юм бнашдээ хүмүүсээ
Гантөмөр та АН-ын босгох үүрэг хүлээсэн болохоос биш МАН-ын идэш болж нүүрсчдийг хамгаалах эрхгүй шүү. Жаахан шударга бай л даа.
хэрэв Гантөмөр нүүрсний хулгайчийг өмөөрвөл ард түмэн чамайг анхааралтай харж байгаа хэрэггүй юм сэдэж тогойдоо олс углаад хэрэггүй дээ
Ер нь бол МАН+ АН- нэг зоосны хоёр тал. ХҮН ч бас адилхан.
Дөнгөж намын дарга болуутаа л буруу шийдвэр гаргаад эхлэх юм байж хөөрхий. Намын бүлгийнх нь шийдвэр болохоос Гантөмөр арай тийм шийдвэр гаргаагүй байлгүй л гэж бодохоос. Хэрвээ тийм шийдвэр гаргасан нь үнэн бол улс төрөөс арчуулах замаа засчдээ
Нам харгалзахгүй авилга, хээл хахуультай тэмцэнэ гээд саяхан хуцаагүй билүү
Ажнай Ж Мөнхбатад намаа санхүүжүүлэхэп нь тусалсан юм бил үү хэн мэдлээ.
Гантөмөрөө, шоронд суухгүйн тулд улсаа ч худалдахад бэлэн байгаа Батэрдэнээсээ холхон бай. Намд бөөн гай авч ирлээ. Эрдэнэ вангаас долоон дор харагдаж байна.
Хэдэн юмны бараа сонсчихоод их мөрөөдөөл Тэжээгчээ алдана гэхээр сандраад хорхойд хоргүй шудрага царайлсан гэмгүй амьтан гэнэ, Ямарч үнээр хамаагүй хамгаалах гээд улаарч байна
AN darga iamar baina. gishuud tiim baina
шаамий шаамий шаамийямахо ямосо өөөөөөөө
Бид ер нь УИХ ын гишүүд бол бидний манлайлал болсон үлгэр жишээ шударга зөв хүмүүс байх ёстой гэдгийг мартаад их удаж бна дөө хөөрхийс.
Энэ Шаамий Намын харяалалаар гемт хэрэгтнийг омоорох уу. Тэнгу огород цэвэршээрэй.
Мордохын хазгай болж бг бишуу хулгайч альч намд бг емгеелж болохгуй
cham sig baasnii hyydii hol yabahgyi dee!!!nobs oo?....setgel chini arilaagyi baina daa???????????hyychindaa harid aa.....
Ер нь МАН доторх хулгайч луйварчдаа шалгаж шүүж чадахгүй өөрийн мөнхийн өрсөлдөгч АНынханы нэр нөлөөтэй улс төрчдийг харлуулах хилс хэрэг хүлээлгэх иргэдийн анхаарлыг өөрсдийнхээ бузар булхайгаас зайлуулах өөр зүйлд анхаарлыг нь сарниулах зэрэг аргаа барсан явуургүй үйлдлүүдийг улаан цайм явуулж байгааг олон түмэн харж байна ойлгож байна. 90 оноос хойш Төрийн эрхийг МАН л голчлон барьсан байдаг.
Ажнай гэнч аав нь юмуу ээж нь юмуу0
Энэ шаамий хулгайчыг бүтэхгүй гэж мэдээд байсийм. Танай нам гэж худалдагдсан гэмт хэрэгээрээ барьцаалагдсан хэдэн хулгайчуудад ичих нүүр гэж алга, ингэж шившиг болохоор зайлж үз
Гантөмөр хүүрээ ална шүү чамайг.
Ажнайг шийдэхэд Гантөмөр болон АН -ын УИХ дахь талиулууд үнэндээ ямарч нөлөөгүй л дээ . МАН л шийдэнэ : МАН хулгайчдаа аварвал Ажнай автоматаар аврагдана , МАН хулгайчдаа цэвэрлэвэл ажнай бас аврагдана ....
Нүүрсний хулгайн асуудлыг тууштай шийдвэрлэхэд хамгийн том тулгуур хулгайчдыг цааш нь хийхээс эхлэх хэрэтэй гэж ухаалаг хүмүүс харж байна. Тийм тулгуур хулгайч бол яах аргагүй БатЭрдэнэ гэгч мөн. Өмнөговийн нүүрсний хулгайчил, АН тэр чигээрээ түүнд тулгуурлаж байгаа юм. Тэгэхээр АН-ын шалдан дарга гэгч амь тавих гэж байгаа нь аргагүй.
Өмнөговиигн орос Батхуяг гэж банзал орк байдаг байсан Тэр амьдуу бурхан болсонуу
АН -ын даргын бж бгаа царай нь тэр ккк
Бүгдээрээ Ажнай Батэрдэнийн бузар аргаар олсон мөнгөнд донтоцгоожээ! ккк Тэр дуракийн хөрөнгө бол монголын ард түмний хөрөнгө шүү!