Боловсролын зээлийн сангаас эрх мэдэлтнүүд өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ хууль, журам зөрчин тэтгэлэг олгон, гадаадын их, дээд сургуульд суралцуулж, түүнийгээ мөн л хууль, журам зөрчин тэглүүлж байсан нь тодорхой болоод байна. Тэдний нэг нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга асан, М.Энхболдын "сайн дүү" Ц.Сандуй болж байна. Тодруулбал түүний хүү С.Арьяндэв Боловсролын Зээлийн Сангаас 117 мянган ам.доллар буюу 409 сая төгрөг авч АНУ-ын Калифорниа их сургуульд суралцжээ.
Ц.Сандуйг "60 тэрбум"-ын схем гэгчийг боловсруулалцан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан" нь тогтоогдон, шүүхээс ял сонссон гэмт этгээд болохыг иргэд сайн мэднэ.
Тэгвэл түүний аав Ж.Цэндсүрэн мөн л МАН-ын ахмад гишүүн, Сонгинохайрхан дүүргийн анхны Засаг даргаар ажиллаж байсан нэгэн ажээ.
Э.Миеэ
Сэтгэгдэл0
сангийн мөнгө албан тушаалаар наймаа хийсэн намуудын хэрэг алга татан буулгаж хэрэгтэнгүүдийн байдаг газар хүргэ ард олны хилэн дээд цэгтэй хүрсэн үед эрхэм дарга өөрөөр байтугай гэр бүлээрээч төлж мэднэ шүү эрхэм боловсролтой хулгайч луйварчин дээрэмчин сайд гишүүд дарга нараа
Би Сандуйг газрын албанд байхад уулзаж л байсан. Мэдээж газар хөөцөлдөж. Их л эвдэрсэн, мөнгөнөөс өөр юу ч бодохгүй, авилгал л ярьдаг хүн байсан. Төрөөс зайлсан нь болсон.
Turuus zailah n bitgii hel odoo olimpiin horoonii yu bilee, bas neg setertei yavnaleeshdee, udahgui gaviyat bolno biz hahaha
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан" нь тогтоогдон, шүүхээс ял сонссон гэмт этгээд МАН-ынх мөн л байсан юм бол энэ намыг шууд хориглож өмчийг нь хурааж, удирдагчдыг нь шоронд хийх хэрэгтэй байсан юм. Даанч манай монголчууд тэнэг болохоороо энэ намыг дэндүү даврааж байна.
Сандуйгийн хүү М.Арвяандэв гэхээр ямар хүүхэд нь гэсэн үг вэ.
М,Арьяндэв гээгүй С гэсэн л бншдээ хө
ҮЕ ДАМЖСАН МА\х\Н - ЫНХАН ҮЕ УДМААРАА монголыг хулгайлж байна ....
Монголд шударгаар ажиллах боломж алга болсон бн. Дуурь бүжгийн эрдэмийн театрт болж байгаа явдлыг харцгаа. Энэ театрыг гавьяат Түвшинтөгс багтайгаа 6 жил удирдаж бн. энэ хугацаанд боловсролын болон соёлын яамнаас 15 удаа аудитын шалгалт оруулсан боловч зөрчил гарсангүй. Урд нь ДБЭТ гэж баларсан газар байдаг гэж хэлэгдэх хүртлээ доройтож байсан энэ театрыг түвшинтөгс захирал ямар болгосоныг гаднаас болон дотороос нь ажилгаанаас харж болно. Энэ бүх шалгалтын ард урьд нь энэ театрын даргаар ажиллаж байгаад халагдсан одоо соёлын яаманд дарга хийдэг сангийн сайд Б. Жавхлангын эгч Б. Сэргэлэн ДБЭТ ийн захирал болох санаархалаар өөрийн ажилд авсан гар хөлөөрөө матаас бичүүлж хийлгэсэн гэсэн таамаглал явдаг. Ингээд шалгалтаар зөрчил илэрэхгүй болохоор театрын цөөн хэдэн дуучдаар цалин нэм гэсэн жагсаал хийлгээд энийг ашиглаж захирал түвшинтөгсийг ажлаас нь халуулжээ. Одоо Б. Сэргэлэн захиралаар томиглогдон ирнэ. Ингэж л соёлын яам засгийн газар ажиллаж бн
Галзуурмаар ямар муухай юм бэ
Энэ Сандуй гэж луйварчинг улс төрөөс л хол байлгах хэрэгтэй… шоронд байх хүн шт.. долийсон хүүр
Сандуй самранаа өшөө болоогүй ээ
Улныхан хүүхдийн 100 мянга олдохгүй , нээрээ өдөр шөнө шиг ядгардагдаж байдгаа!! Тэглүүлдгүй урт хугацаагаар төлүүлдэг болбол ингэж хуруу дүрэхгүй байхсан !!
харваас хулгайч этгээд хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох хэрэгтэй
газрын албаны дарга нарыг барьж хорьж, хууль бус хөрөнгийг нь хураахгүйгээр шударга ёс, хууль энэ улсад тогтохгүй ээ. хамгийн бузрын мафи
энэ бол юу ч биш байхаа хөө
Нөгөө чимээгүй алуурчин гэдэг шиг аядуу зөөлөн луйварчин Миеэ Энхболдын бойжуулсан хулгайч шд наад Сандуй чинь. Энэ 2 нийлж хотын газрыг ч нэг орвонгоор нь эргүүлсэн дээ. Хаашаа л харна бетонон ширэнгэ
зээлээ тол
Бузрын сда вэ? Сэргэлэн гээд дүүгээрээ газрын наймаа хийлгэдэг бузар баян биз дээ?