“Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнгөрсөн жил шахмын хугацаанд онцгой дэглэм тогтоож, БЭТ ажилласан. “...Энэ хооронд хулгай зэлгий багасч, ашиг орлого арвижсан” гэж хоёр долоо хоногийн өмнө УИХ дээр яриад байсан. Тэгээд онцгой дэглэм дуусаж, БЭТ нь буцжээ.
Тус компанийн ТУЗ өнгөрсөн баасан гаригт хуралдсан байна. Ээлжит гүйцэтгэх захирлыг томилжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг гүйцэтгэх захирал болгон дэвшүүлжээ.
Яг үнэндээ, энэ томилгоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн толгой даасан шийдвэр мөн үү. ТУЗ-ийн даргаар ажилладаг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, гишүүд болох ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга А.Мөнхбат, ЭЗХЯ-ны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтсийн менежер Б.Пүрэвсүрэн, УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр, “Интелмайнд” ХХК-ийн Бизнес, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Баасанхүү, “My doctor”, “My parking” гарааны бизнесийн төсөл, “Чингис Жей” ХХК, “Каос” ХХК-д ментор зөвлөх Б.Бат-Эрдэнэ, “Смарт дийл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ нар ярьж байгаад Х.Мөнхжаргалыг томилсон уу. Үгүй л болов уу даа. Тэд “чиглэл” хэрэгжүүлсэн байх магадлал маш өндөр юм. Тэгэхээр ТУЗ нэртэй боловч “дээр”-ээс ирсэн чиглэлээр л шийдвэрээ гаргадаг хүмүүсийн цуглуулга болчихож байгаа юм.
Дээрээс нь Х.Мөнхжаргал нь Төрийн банкны Дотоод аудитын газрын захирлаар хэдэн жил ажиллаад өнгөрсөн жилээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллах болсон.
“...Төрийн банкнаас очсон” гэхээр хэн гэдэг дарга, сайдын хүн бэ гэдэг бас л анхаарах ёстой асуудал мөн. Тэр нь ойрхон бий. Мөн тэрбээр Төрийн банк дээр хяналтаа хэр зэрэг тавьж ажилласан бэ. Тэр үеийнх нь ноцтой асуудал босоод ирвэл яах вэ. Өнгөрсөн жилийн онцгой дэглэмтэй хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилд хяналттай ажиллаж чадсан уу. Хулгай зэлгий гараад ирвэл хэрхэх вэ. Энэ бүх асуулт ноцтой хариулт нэхнэ шүү. Ер нь бол, ингэж томилдог учраас “Эрдэнэс Тавантолгой” хулгайн “объект” болдог. Тиймээс энэхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК мэтийн компанид гүйцэтгэх захирлыг томилдоггүй, сонгон шалгаруулдаг болж байж л Засгийн газрын “яриад” байдагтай зохицно. Томилогдсон захирал томилсон даргадаа л захирагдана. Тэгээд захирал болгон нь золионд явдаг. Харин сонгон шалгаруулалтын захирал компанийнхаа зорилгод л үйлчилнэ. Ялгаа нь энэ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Гүйцэтгэх захирал нэртэй новш бол ямар бүлэг ямар хүн нь томилсон юм тэр бүлэг тэр хүндээ л үйлчлэх ёстой хатуу нууц журам тохироотой байдаг юм ! Үүнийгээ умартвал өшиглөөд л гаргана !
Энэ Мөнхжаргал гэгч бас удахгүй томилсон МАН-ынхаа данжаад нарын өмнөөс золионд гарч дээлээ нөмрөн харин томилсон сайд данжаадууд нь гэртээ инээд алдан унгас хаялацгаан гэдсээ илэн хэвтэх болно. Монголын хуулинд жинхэнэ хулгайч нь огт баригдахгүй харин бууны ноход нь баригдахаар зүйлийг МАН мафийн данжаадууд аль эрт хмйж өгсөн байгаа.
tiim ba
Оюунэрдэнийг зайлуулах болоогүй юу. Удирдлагын менежментийн бодлого гэж бүр байхгүй боллоо
MAN одоо болчихолдоо.
Өмхий хотгор шанагын хулгайч юм бишүү.
Монголчууд өнгөрсөн 30 жилд хулгайчууд л болсон бна. Төрөөс хулгайлж болох үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага хумсалж болох бүгдийг авсан, үрэн таран хийсэн. Энэ үйл ажиллагаа ардчилсан намаас эхтэй. Одоо экспортын ганц эх үүсвэр, аж үйлдвэрийн 83%-ийг үйлдвэрлэдэг ганцхан гялтайх Таван толгой руу шүлсээ гоожуулан дайрч бна. Энэ орд төрийн мэдэлд байгаа цаашид бна. Хомхой шуналтангууд амаа тат. Тэр үйлдвэр дээр хэнийгээ тавих нь бас төрийн ажил.
Энэ байгууллагынхэрэг байна уу.эрднэс монголдоо л жижиг хэлтэсийн хэмжээтэй байрад болго доо захирал бүхэн нь хэцүү нэртэд залардаг татан буулгаж аав хүүхүүдийн амьдралыг бодсон дээр дээ