sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогджээ.

Энэ талаар Ерөнхийлөгч асан Байдены хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан Нью Йорк Таймс сонин мэдээлсэн байна.

 

Тус сонины мэдээлснээр “Эмч нар нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай жижиг зангилаа илрүүлсний дараа уг оношийг тавьсан.  
Хэдийгээр энэ нь өвчний илүү аюултай хэлбэр боловч хорт хавдар нь дааварт мэдрэмтгий байдаг тул үүнийг эмчлэх боломжтой. 



Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнхэн одоогоор эмч нарын багтай эмчилгээний хувилбаруудыг судалж байна” гэж мэдээлжээ.

Ерөнхийлөгч асан Жо Байдены бүрэн эрхийн хугацаа COVID-19 цар тахал, дэлхийн мөргөлдөөн, дотоодын улс төрийн үймээн самуунтай үе гэж тэмдэглэгдсэн хугацааны дараа 2025 оны нэгдүгээр сарын 20-нд дуусгавар болжээ. 


Эх сурвалж: unian.net


Ж.Бат