
БУХАРЕСТ, 2025 оны тавдугаар сарын 19 /TASS/. Европын талыг баримтлагч бие даан нэр дэвшигч, Бухарест хотын дарга Никушор Дан Румыний ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд ялжээ.
Нийт саналын хуудсын 99.4 хувийг тоолсны дараах байдлаар тэрбээр сонгогчдын 53.93 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч, “Румыний нэгдлийн төлөөх эвсэл”-ийн дарга Жорж Симион 46.07 хувийн санал авчээ. Эдгээр дүнг Сонгуулийн байнгын хорооны цахим хуудсанд нийтэлсэн байна.
Ийнхүү Никушор Дан 1989 онд Чаушескугийн дэглэм нуран унаснаас хойш Румыний тав дахь ерөнхийлөгч болж байна. Санал хуудсын 92.4 хувийг тоолсны дараах байдлаар тэрбээр сонгуульд ялахад шаардлагатай 50+1 хувийн дэмжлэгийг авч чадсан тул саналын хуудсыг бүрэн тоолж дуусахаас өмнө хэвлэлүүдээр түүнийг хоёрдугаар шатанд ялсныг зарлажээ.
“Румыний нэгдлийн төлөөх эвсэл” сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Намын дарга Ж.Симион фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгт "Өрсөлдөгч Никушор Данд баяр хүргэе! Тэр сонгуульд яллаа. Энэ бол Румыний ард түмний хүсэл байв. Надад итгэл хүлээлгэсэн 5 сая гаруй сонгогчдодоо баярлалаа" гэж мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Европын талыг баримтлагч хүн ялсан бна, тэнд тэнэгээсээ ухаантай нь арай олон юм бнаа !!!
Орос т ч мөдхөн цуст түрэмгий дайнаар ноёр холоо тогтоох бус энх тайвнаар зэрэгцэн орши ж, хамтран хөгжих сонирхолтой улс төрийн хүч ин гарч ирэх нь дамжиггүй ээ !!! Ерөөл өргөж, амжилт хүсье !!!