ОХУ-ын эрдэмтэн Николай Коровяковоогоор ахлуулсан баг нар сарны татах хүчнээс шалтгаалан дэлхийн хайлмаг цөм бөмбөрцгийн голд экваторын бүстэй давхцалгүй зун баруун, өвөл зүүн талд 28 дугаар өргөргийн хооронд хэлбэлзэж байдгийг баталжээ.
Энэ хөдөлгөөнөөс шалтгаалж дэлхий нарыг тойргоор бус зуйван замаар тойрдог байна. Хамгийн гол нь энэхүү хөдөлж буй цөм газрын гадаргыг мөргөж галт уул дэлбэрэх, газар хөдлөх шалтгаан болоод зогсохгүй асар их цахилгаан соронзон орон үүсгэдэг учир 28 дугаар өргөргийн орчим бидний мэдэхгүй дөрөв дэх хэмжигдэхүүн үүсэн цаг хугацаа өөрчлөгддөг аж.
Чухамхүү энэ газар нь Бермудын гурвалжин ажээ. Онгоц шалтгаангүй сураггүй болж олдлоо ч хоосон онгоц эсвэл багийнхан нь үхчихсэн байдаг бас нэг шалтгаан нь талсжсан шингэн метаных гэнэ. Дэлхийн хайлмаг цөм газрын гадаргыг мөргөхөд галт уул дэлбэрч, газар хөдлөөд “зогсохгүй шингэн метаны аварга бөмбөлөг далайн гүнд үүсдэг байна.
Аварга бөмбөлөг далайн мандал дээр гарахдаа агаартай мөргөлдөн асар хүчтэй дэлбэрдэг аж. Энэ үед нисэх онгоц таарвал удирдлагаа алдан хоромхон зуурт далайд живэх бөгөөд харин хөлөг онгоц бөмбөлөг хагарахад үүссэн аварга усан эргүүлэгт сорогдон алга болдог аж.
1988 онд Английн геологич Бен Кленнелийн дэвшүүлж байсан энэхүү тайлбарыг Австралийн эрдэмтэн Жосеф Монаган болон Дэвид Мей нар өөрсдийн судалгаа, туршилтаар саяхан баталж чаджээ. Ийнхүү алдарт Бермудын гурвалжингийн нууц тайлагдлаа.
Бермудын гурвалжин нь Бермудын арал, АНУ-ын мужийн Майами арлууд болон Пуэрто-Рикогийн хооронд нэг сая хавтгай дөрвөлжин ам метр талбайг хамран оршдог. Бермудын гурвалжингийн түүх цуу ярианаас үүссэн нь сонин.
Багамын арлын нийслэл Нассаугийн боомтын ойролцоогоос 1840 онд Францын “Розали” хөлөг бүх дарвуулаа хийсгэж, ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйлгүй хэрэгцээт зүйлийн хамт олджээ. Харин хөлөгт ганц ч хүн байсангүй бүгд ор сураггүй алга болсон байлаа.
Гэвч энэ хөлөг нь хожим “Россини” хөлөг байсан нь тогтоогдож, багийнхан нь хөлөг. онгоцоо элсэнд суунгуут нь завиар ойролцоох аралд гарсан нь тодорхой болсон юм. Харин далайн түлхэлт эхлэхэд хөлөг элснээс мултарч дураараа хөвж явсан хэрэг. Гэвч “Розали” хөлөг болон Бермудын гурвалжингийн аймшгийн тухай цуу дэлхий нийтэд аль хэдийнээ тарчихсан байлаа.
Хачирхалтай нь энэ гурвалжинд урьд нь ч хөлөг онгоцууд ор сураггүй алга болж байсан нь тодорхой болсон бөгөөд хойшид ч хачин жигтэйгээр алга болсоор байлаа. 1781-1812онд Америкийн тэнгисийн цэргийн дөрвөн хөлөг энэ гурвалжинд алга болжээ.
1918 онд 309 хүнтэй, радиогоор тоноглогдсон нүүрс зөөгч “Циклоп” хөлөг аюулын “SOS” дуудлага өгөлгүйгээр алга болов. Ганцаараа дэлхийг тойрч алдар нэрийн оргилд хүрсэн туршлагатай далайчин Жошуа Слокам 1909 онд энэ гурвалжинд сураггүй боллоо.
1945 оны арванхоёрдугаар сарын 05. Америкийн пуужин зөөгч 19 онгоц яасан нь мэдэгдэхгүй мөн л алга болов. Байнгын холбоотой байсан онгоцууд хамгийн сүүлд “Бид бөөн гал дунд орчихлоо…” гэсэн мэдээ л дамжуулж амжсан байна. Эдгээр онгоцыг хайхаар гарсан 13 хүнтэй “Маринер” онгоц ч өөрөө сураггүй болох нь тэр.
Жигтэй байдлаар алга болсон онгоцнуудын сэг байтугай ганц ч хүний шарил олдсонгүй. 1986 онд Бермудын гурвалжинд “нисдэг галт тэрэг” хэмээн нэрлэгдсэн байлдааны аварга том “С-119″ онгоц алга болоход яг дээр нь Америкийн “Жемини-IV” сансрын хөлөг нисч явсан бөгөөд нисгэгч Жеймс Макдивит, Эд Уайт доошоо шумбаж явсан “Нисдэг таваг”-ны зургийг авч амжжээ.
1991 онд “Сайентифик Серч Прожект” компанийн “Дип Си” хөлөг алт ачиж яваад сүйрсэн Испаны хөлгийг хайхаар энэ гурвалжинд хөвж явлаа. Хөлгийн гишүүд Бермудын гурвалжингийн тухай болон алга болсон нисэх онгоцны тухай ярьж байтал “Бидний дор пуужин зөөгч онгоцнууд байна” гэж далайн гүн тандагчийг хашгирахад хэн ч тоогоогүй гэдэг.
“28″ дугаартай эхний онгоцны араас дөрөв нь яг нисч явсан байдлаараа живсэн байжээ. Эдгээр нь 1945 онд алга болсон пуужин зөөгч 19 онгоцны тав нь байсан юм. Бусад нь одоо болтол ор сураггүй хэвээр.
Эх сурвалж: "Ган зам" сонин
Сэтгэгдэл(43)
Бермудын гурвалжин яах вэ, Шинэчлэлийн засаг, ардчилсан төр Монголыг сөнөөж байгаагийн учрыг олохыг хичээ
та нар болилдоо нэг аятайхан шинжлэх ухааны нийтэл ч болов уншиж дэлхий ертөнцийнхөө сонин сайханыг мэдэж ав л даа дандаа улс төржсөөр байгаад тархины тураалтай болж дууслаа шүү дээ
Ene chin Orosiin sudalj neesen medeelel shuu dee.Mongolchuud yamar bermudiin gurvaljin sudalhin bish
Teneg medee bailaa.tal boov haana baina gej asuudal uusgedeg zangaa hayasai.yag l nuguu mongoliin ertnii neg kinon deer gardag.
Sonin yum aa tanin medeh heregteish de delhii ertentsed sonin hachin zuil ih shu de
Shingen metan bombologiin tuhai ail 2 jiliin omno l niitelj baisan,ene medee chini shine yum lav bish e
Монголчуудын хувьд Бермудаас Чингис бонд илүү аюултай. Таны талх мах, хувцас, байр, машин, амьдралтай чинь холбоотой юм шүү дээ
Бонд ч яамай маргаашийн махны vнэ, талхны vнэ л хэцvv
hund medleg iluudehui gedeg yum san
ene UIH-iin gushuud, zasgiin gazar, eronhiilogchtei tsug bermudiin gurvaljin ruu tomiloltoor yavuulchih. gadaad ruu ih yavah durtai humuus. tend ochood tag bolog.
haha uul ni ch zugeer l sanaa bna
Тэгээд чамд муу хэлэх хvнгvй амар болно гэж бодов уу?! Тэднээс дор,бvр илvv тэнэгvvд гараад ирнэ.Явуулсан хэдээ буцааж авчрах ч аргагvй,амьдрал чинь там болно!Бурхан хvссэнийг чинь л егдег юмш дээ
Нээрээ энэ Алтангадас сайдын учрыг олох хэрэгтэй биш үү
Алцанхуй сайд гээч
Энэ хэдэн коммент монголчуудын ядруу оюуны түвшний тод тусгал болов.
тийм шүү
AN MAN MONGOLOOS YAJ ZAILUULAH VE
yoo bermudiin gurvaljin yariad bhd l uls tor yariad yavchih yumaa bugd erguutsiimuu haashaa yum
Odoo mongoliin homorson togoonii nuuziig tail!
тэрүүнийг тайлж ядаад байх юу байхав дээрхи сэтгэгдэлүүдийг уншихад л тайлагдана
М онгол хун яагаад бага хусэлтэй. Яадруу дорой долдой. Болсон учрыг тайлах болжтой. Юу яагаад ухэр шиг бай гааг тайлж огооч
huvia hecheesen zalhuu henegguin h
Hongoliin uzuurt shorongiin haalganaas uur yum haragdahgui bolson uur butsah garts horgodoh gazargui bolson avilgachin MANGAR-uud l ter bond, zasgiin gazar ntr geed end tend bicheed baidag bolson baina lee.
Deer uyd garsan medeelliig heseg hugatsaanii daraa shine yum shig gargadagaa bolioch
za bi l lav unshaagui l medee baina.sonin l ym tur ch atugai bermudiin gurvaljind ochloo.
оросын хэвлэл сайтууд дээр зөндөө л гарч байсан. тунгусын солир, терешкова гагарины үхлийн үнэнийг 50 жил хадгалсан гэх мэт ёстой элдэв юм л байдгийн тэрний нэг л хагас дутуугаараа байна
ингэж хагасаар нь ч болов орчуулж өгч сонин содон мэдээг багахан ч мэдлэг олгож байна тийм сүрхий юм бол өөрөө орчуулаад тавиад өгөөч
commented bichih yumaa olj yadsan uhernuud yum daa ichij amidartsgaa bermudiin gurvaljingiin tuhai medee bna daa hen ta nariig unshaadah gesen yum uher gedgee nuuj yavtsgaa zaaa
Сайн байцгана уу? Бермудын Гурвалжингийн талаар сонинг үзэх, дуулах дуртай. Ямартаа ч хөлгүй эргүүлэгт яваад орчихдог гэсэн санаа оноог сонсож байсан юм байна, -зурагтаар үзэж байхдаа-, бид таньж мэдээгүй элдвийн зүйл бий буй байгаа, яахын ч аргагүй байгаад л бий юмдаа.
Ene tsuu yariaanii achaar olon hun huigai hiih olon uls buruugaa zuvtguh shaltgaan bol baisan baih daa huurhii
Аа иймэрхүү муу сайн хэрэгтэй хэрэггүй мэдээлэлүүд оросын сайтаар зөндөө л бна. сүүлдээ уншихаас ч дургүй хүрдэг юм. юм болгон дээр л Оросын иэр хээсэн энэ олж харлаа гээд л бүх юм нь орос болчихсон бдаг юм. Монгол маань л сонин бна. бид орших уу эс орших уу та минь ээ хэлээд өгөөч
Сайн байцгаана уу? 103.26.194.115 эрхэмээ "бид оршихгүй ээ" харин ч нэг амьдрах шиг амьдарна, амьдрах ч болноо. Оршоод л байвал, үлгэн салган "оршоод л" байх болно, ямар ч амьдрал байхгүй, амь амдрал оргилж буцалгасан юу ч үгүй "байгаад л байна", тэгж "байгаад" "оршоод" яахын амьтан бодьгалсаас ялгаагүй ялгагдахгүй л хүн дүрстэй амьтан болж яахын. Тийм болохоор хүн байхын тул, хүнээ байчихгүйн улмаас бид Монгол, Монголчууд амьдрах л болно.
амь амдрал-амь амьдрал.
Бермудын гурвалжингаас илүү сонирхолтой, илүү адал явдалтай Улаанбаатарын гудамж гэж хажууд чинь байна шүү дээ. Цонхоороо хараад л зогсож байхад чинь хачин хачин үйл явдал хамар доор чинь л болоод байна. Нэг согтуу буланд шээгээд зогсож байснаа нам унаад өгнө. Гэтэл том хар Хаммертай нөхөр ирээд нөгөө буланд шээчихээд яваад өгнө. Нохой ирээд нөгөө согтууг долооно.... Таван минут харахад нэг иймэрхүү.
Тийм л их улс төрдөө санаа зовоод байгаа хүмүүс яагаад энэ мэдээрүү албатай юм шиг орж ирээд байгаан зурагтаа ширтээд парлиаментийн сувгаа үзээч.өөрсдөө уншчаад дараа нь хэрүүл хийх??
Humuus ymar muuhai muu amtain be yu ch medkun bj hudlaa tom2 yrih yuma
Ene bol tom neelt ene△ olon zuunii tursh delhiin anhaarald baisan
Za bi Delhiid baigaa buh gurvaljigaar yavna bi alag bolbol neg yum uildeen.
G
Muu maluud
BITGII IIM YUM POSTLOOD BAI ERGVV PDDA MIN
Mash goy sonirholtoi mash oilgomjtoi bailaa.Nadad bol uneheer gaihaltai bailaa mini soniuch zan maani mash iheer torloo bayrlalaa
Mash sonirhotoi gaihaltai bailaa.Minii soniuch zang mash iheer tatlaa bayrlalaa