Дууны хурднаас түргэн онгоц харийн тэнгэрт "ажил" хийж явахад "тэтгэвэрт" гарсан хуучны онгоц Монголын тэнгэрт мода болж байгаа нь нисдэг тэрэг гэдэг манайдаа л хожуу үеийн ойлголт гэдгийг дахин нэг санууллаа. Хожуу, хожуудаа "төмөр шувуу" гэх ойлголтыг одоо ч хэрэглэж яваа тийм хожуу үеийнх гэлтэй.
Тэртээ 1961 онд үйлдвэрлэгдсэн тээврийн нисдэг тэргийг тансаг зэрэглэлийнх хэмээн нэрийдэж, ан агнуурт ашиглаж байгааг нь харсан ч бид нисэж үзэх мөрөөдлөө өнөөг хүртэл орхиогүй бололтой. Өөрөөр хэлбэл, онгоцны дуу тэнгэрт хадахад айлын хүүхдүүд гаднаа гарч "онгоцоо намайг аваад яваач" гэдэг тэр нийгэм өнөөг хүртэл оршин тогтнож байна.
Магадгүй тэдний нэг нь дүүлэн нисэх мөрөөдлөө биелүүлж, онгоцондоо суусан байхыг үгүйсгэхгүй. Тэгээд л тэр онгоцоороо загасанд явсан байх. Угтаа бол "юмтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү" бидэнд огт хүртээлгүй. Гэсэн ч загасанд явахдаа завь биш онгоц ашиглаж осолдсон нь олныг айдаст автуулсан үйлдэл болов.
Олны нэрийдсэнээр дээрх үйлдэл нь тэнэглэл бас тансаглал гэнэ. Магадгүй ч юм. Цагт 800 литр шатахуун зарцуулдаг МИ-8 нисдэг тэргийг цаг байтугай түрээслэх хүн тийм ч олон биш. Тодруулбал, дээрх нисдэг тэрэг нь12 тонн жинтэй, 3 тоннын хөдөлгүүртэй, том, жижиг хоёр шатахууны банктай, томд нь 1500 литр шатахуун ордог, нэмэлт банканд нь 1000 литр шатахуун ордог байна.
Харин дээрх хэмжээний нисдэг тэргийг түрээслэхэд хамгийн багадаа нэг цагийн 2500 ам.долларын ханштай аж. Гэсэн ч долоон иргэн 1961 оны загварын ОХУ-д үйлдвэрлэсэн "А-Жет" авиа компанийн 55-66 дугаарын МИ-8 нисдэг тэргийг түрээсэлж дөнгөсөн л байна. Харин газардах сүүлийн шатандаа алдаа гаргасан нь олны хараалыг хүртэх хангалттай шалтгаан болж дөнгөв.
Тодруулбал, энэ сарын 18-ны буюу өнгөрсөн баасан гарагт тус авиа комланийн МИ-8 загварын нисдэг тэргийг нисэх багийн гурван ажилтны хамтаар долоон иргэн түрээсэлж, "Чингис хаан" Олон Улсын нисэх онгоцны буудлаас 11:45 цагт хөөрч, Багануур дүүргийн нутаг дэвсгэрийг зорьсон байна.
Харин буулт хийх үедээ, салхины нөлөөнд автан хүчтэй газардсаны улмаас даах сэнс нь хугарсан аж. Олон Улсын Иргэний Нисэхийн хуулиар энэхүү буултыг ноцтой зөрчил хэмээн үздэг нь Зам, тээврийн яам, Нисэх техникийн осол зөрчлийг шалгах алба, Аюулгүй байдлыг зохицуулах албаны хамтарсан ажлын хэсэг зэрэг газрыг түргэн авахад хүргэсэн байна.
Мөн албаны байгууллагууд нисдэг тэргийг хувийнжурмаар ашиглаж байсан гэдгийг мэдэгдсэн бөгөөд ямар учраас ослын буулт хийснийг өнөөдрийн байдлаар шалгаж байгаа гэнэ. Харин нисэх багийн бүрэлдэхүүн нисдэг тэргээ өөрсдөө засварлаж, Онцгой байдлын ерөнхий газраас ямар нэг байдлаар тусламж хүсэхгүй гэдгийг ИНЕГ-аас албан ёсоор мэдэгдлээ.
Товчхондоо, техник эвдэрч дотор нь явсан зорчигчид болоод нисэх багийнхан хохирол амссангүй.Харин МИ-8 гэх нисдэгтэргээр хувийн болоод "хувьсгалын" ажлыг амжуулах нь хир зохимжтой вэ, ямар эрсдэл дагуулж байгаа вэ, гэх асуудлыг дахин сөхөх шиг болов.
Өмнөнь буюу 2007 онд гал унтраахаар явсан Онцгой байдлын алба хаагчид МИ-8 нисдэг тэрэгтэй осолдож, багийн 14 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болсон. Тухайн үеийн нисдэг тэрэг нь загасчлахаар явсан дээрх нисдэг тэрэгтэй яг адилхан загварынх.
Нэг ёсондоо, дотоодод үйлдэгдэж байгаа нислэгүүд бүгд л адилхан оны, ижил маркийн буюу МИ-8 нисдэг тэрэг байдаг. Хичнээн засвар хийгээд, хичнээн шинэчлээд, сайн хүнээр нисгэгч хийлгэсэн ч техникийн хэрэглэгдэх нас гэж бий.
Хэдийгээр МИ-8 загварын дээрх техникүүд өдөр бүр нислэг хийж, хүн зөөгөөд байдаггүй ч нэг зууны тэн хагасыг илээсэн "төмөр" хойно эрсдэл өндөр байх нь дамжиггүй биз ээ.
Эх сурвалж:
Сэтгэгдэл(11)
Малнууд үнэг хөөж сөнөөдөг байсан бол давраад загас хөөж сөнөөнө!Үгүй мөн том тэнэгтэлт,олон улсын шилэгдмэл онигоо гаргаж чадаж байнаа хө.Моод монголоор дуусдаг хойно дахиад онгоц үлдсэн бол ямарч хүний санаанд оромгүй зүйл хөөж л таараа цаад тэнэгүүд чинь ха ха ха.
Манай баячууд болоод дарга нар чинь маш их ухаантай хүмүүс шүү дээ.Загасчлахаар явсан бол зөв өө Нисдэг тэргээр л явахаас өөр яах юм Харин үнэг хөөхөөр ан хийхээр явбал Хөвсгөлд байгаа Сүхбаатар хөлөг онгоцоор явцгаах нь гарцаагүй. Айл нүүлгэх юм уу авилгачинг барихаар явахдаа вагоноор явна л даа
Gol ni mungiig ni tulj baival hen yamar unaa unah ni hend hamaataiiin
Mungiig n tuluud bumbugdugch ongots hulsluud tanaihiig sunuuh geed yavj baival munguu tulchihsun yum chin chamd bas hamaagui yu.
Тодруулбал, энэ сарын 18-ны буюу өнгөрсөн баасан гарагт тус авиа комланийн МИ-8 загварын нисдэг тэргийг нисэх багийн гурван ажилтны хамтаар долоон иргэн түрээсэлж, "Чингис хаан" Олон Улсын нисэх онгоцны буудлаас 11:45 цагт хөөрч, Багануур дүүргийн нутаг дэвсгэрийг зорьсон байна.
Hariutslaga gedeg yum nisehed baihgui shuu dee. Ugaasaa jalga dovnii uzeltei nisehiinhen ariin haalgaar nisehiin honhort haryatai hen negniihee guilganii, mungunii chigjees bolj nisegch bolson humuus ihenh ny baidag yum bilee. Ted nar ny medeej chanargui nisegch injeneruud boldog. Yas yuman deeree arai donguur tolgoitoi hedhen hunii ard amydardag ene nisehiinhen uu!Dandaa l yum duulgadag biz de. Ene osliig bol uls torjuuleh hereggui baih gej bodoj baina. Tegshhen talbai deer buuh gej baisnaas harahad nisegchuudiin gargasan aldaa yaah argagui mun gej uzeh heregtei. Tuunees bish munguu tolood unaagaa olood yavj baigaa humuus hen ch baisan hamaagui baihaa.
тэд байглийн алуурчид байгал дутуу өшөө авчээ юм нэгээр дуусан гэж үгүй тэнгэр бурхан байгалтайгаа цугтаа энэ үнэн
gemt hereg yum bishu zui angilal ni
sereglen bna, 7 hun huvaagaad tulvul neg hund nislegiin zardal gej 300 garui myanga noogdoj bna, boloo ym bishuu, mashindaa binzin hiij ter hol yavaad, honog tsag aldaj zarlaga adilhan baisnaas niseed buutsan ni deerl biz dee?
Хэрэв жирийн ардын хүүхэд явж байгаад ийм зүйл болсон бол бөөн шуугиан болоод хариуцлага болж байгаа. Харин мөнгөтэй хүмүүс явсан учраас яах ч үгүй.
Hun munguu tuluud yundaa yavna uu? Yamar hamaa bnaaa.