Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.15) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, “Шүүхийн тухай хууль бол Үндсэн хуулийн нэг том салаа мөчир, хуулийн засаглал, шударга ёсны суурь юм. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчим энэ хуулиар бодитой хэрэгжинэ. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна гэж үзэж байна. Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг дөрвөн сар гаруйн хугацаанд ажилласан. Шүүхийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа үг, үсэг заалт бүрээр санал хураалт явуулсан. Энэ цагаас эхлэн эзэнтэй, эрх мэдэлтэй, эдийн засгийн хараат шүүгч хэрхэвч байж болохгүйг хуулиар хааж хязгаарлаж өгсөн. Шүүгч нар бие биедээ нөлөөлдөг, дарамталдаг байдал энэ хуулиар эцэс болж байна. Шүүгч нарын томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж, хонгил үүсгэх асуудал энэ цаг үеэс төгсгөл болж байна. Өмнө нь дөрвөн тусдаа хуулиар зохицуулж байсан хариуцлагыг Шүүхийн тухай багц нэг хуулиар зохицуулдаг боллоо. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчдэд хориглох 40 гаруй зөрчлийг тусгаж өгсөн. Хариуцлага алдсан ёс зүйгүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус Сахилгын хороо энэ хуулиар ажиллаж эхлэх бололцоотой боллоо. Шүүгчийг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавигдах шаардлагыг хуульд тусгасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг нь шүүгчдээс, мөн тавыг нь УИХ нээлттэй сонгон шалгаруулалт хийж томилно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлага ч нэмэгдэнэ. Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан хууль зүйн өндөр мэргэжилтэй, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй зэрэг шаардлага тавина. Шүүхийн шийдвэр бүхэн үндэслэлтэй байж, ил тод байхыг энэ хуулиар үүрэгжүүлж байна. Сайн хуулийг муу хэрэгжүүлж, амийг нь тасалдаг алдаа гаргаж болохгүйг шүүгч нартаа сануулж байна. УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн хувь заяа шүүгч нарын гарт очиж байна. Шүүх эрх мэдэл бол ард түмний хүсэмжлэлийн бодит биелэл байх ёстой.” гэв.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр, “1992 оны шинэ Үндсэн хуулийг эх баригч, гавьяат хуульч агсан Б.Чимид багш маань "Сайн төрийн дээр хууль ноёлж байг" гэж хэлсэн байдаг. 1992 оны Үндсэн хуулиар бид хараат бус бие даасан шүүх байгуулахаар бичсэн. Гэхдээ ердийн хуулиар энэхүү үзэл санааг амилуулахдаа өнгөрсөн хугацаанд хангалттай ажилласангүй гэдэг дүгнэлт хийсэн байдаг.
Хүнээс ердийн хуулиудаар Үндсэн хуулийнхаа үзэл санааг алдагдуулж, шүүх чухамхүү хараат бусаар ажиллах боломж алдагдсаныг ард иргэд ч, шийдвэр гаргагч УИХ, Ерөнхийлөгч, шүүгчид өөрсдөө хүртэл хүлээн зөвшөөрч ирсэн. Олон улсын хараат бус хөндлөнгийн үнэлгээгээр Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийн 140 улсаас 120-д жагссан. Бид шүүхийн энэ системийн гажуудал ердийн эм тариа, боолт хийгээд тос түрхээд арилгаж чадахааргүй хүндэрсэн байна гэдэг дүгнэлт хийсэн. Тиймээс хүнд хэлбэрийн хагалгаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Энэ утгаараа шүүхийн хууль тогтоомжийг цогцоор нь, иж бүрнээр өөрчилж шинэчиллээ. Тиймээс энэ хуулийн шинэчлэлийг шударга ёсны хувьсгал гэж үзэж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл, гараа. Одоо сайн хууль амилах эсэх нь хүнээс хамаарна. Тэр дотроо Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа 500 гаруй шүүгчээс ихээхэн хамаарна. Бид хуулиа гаргахдаа тэдгээр шүүгчдийг хөтөч болгохын тулд ирээдүйгээ харж хийсэн” хэмээн хэлсэн юм.
Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатар Шүүхийн тухай хуультай холбогдуулж хэн нэгний хэргийн асуудалд нөлөөлөх үндэслэл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх процессын асуудлууд хуульд тусгагдаагүй. Шүүхийн тухай хуулиар “шударга бусын” гэх хонгилын нөлөөллийг үндсэнд нь устгахаар зорьсон, энэхүү үр дүнд хүрсэн гэж үзэж байна гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Наад хуулийхаа заалтуудыг хэвлэж ард түмэнд таниулаач ээ
Bayar hurgie. Tsaashid ch saijruulah Tom Zuiluud uldsen shuu gedgee bitgii martaarai. Enhbayar sn manlailsan, unelej b. Gehdee sonin sonin "too biased attempts"-iig ergelzelgui hiigeed baisan ni gaihshral turuulj bv.
Negent iim tom togtoltsoog ganhuulah shahuu zorilgo aguulsan huuli batalsan um chin Shuugchidiig bugdiig ni ATTESTATCHLAH heregtei. Shuugchid maani Generation soligdohgui l bol uurchlugduhgui gesen uzel bodol ard irged bidend gunzgii suusan. Ene baidal zaluu shuugchided ch bas haldsan.
Болтугай.Наад ёсзүйгүй шүүхдээ шүүхийн хараат бус байдал нэрийн дор дураараа дургиж байх нөхцлийг бүрдүүлээд өгчихөөгүй бол яамай.Одооны шүүгчид бол улсыг худалдсан хууль бус элдэв хулгай луйварт оролцоод гаршчихсан хэцүүхэн амьтад байдаг гэж баттай итгэдэн шүү.
ОДОО ТЭГЭЭД ШҮҮГЧ НАР НЬ ЭНЭ УЛСЫН ДОТОР ӨССӨН МАНЬ ЛУГАА БОДЬ ГАЛ ШҮҮ ДЭЭ тэс өөр газраас ирээгүй шүү дээ ямарийм болох болдоо харж л сууя даа одоо айн
Итгэхгүй байна шүүгч нар нь гэнэт өөр хүн болчихдоггүй л юм бол?
Хууль нь яаж ч гарч болно. Хууль хэрэглэж, хэрэгжүүлж байгаа хүмүүс нь хуулиа зөрчөөд , хуйвалдаад албан тушаалаар юм уу , авилгаар хэрэг шийдвэрлээд явчихдаг. Хулгай хийхийн тулд хэдэг жилийн өинө хуулиндаа өөрчлөлт оруулдаг. Тэгээд л хуулийн дагуу хийсэг байна гээд л шүүх нв шийдвэрээ гаргачихдаг. Хөөн хэлэлцэх хугацааг нь хүлээгээд шүүх дээр хадгалагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар том хэргүүд хэрэгсэхгүй болж байна. Их хурлын гишүүд нь хүртэл хулгайч нарт тусалж байнга хуулинд өөрчлөлт оруулж байдаг. Өрсөлдөгчөө хохироох юу ч биш. Ийм явдал дахин гарахгүй гэх баталгаа юу байна. Хуулийг үнэн зөв хэрэглэж байгааг хэн хянах юм бэ.
Шуугч нар юм бодох байгаа Ил тод ажиллаж сурах хэрэгтэй Дотоод хяналтаа сайжруулмаар
Чимид гэдэг хунээс цааш сэтгэж чадсан болов уу?!!! Заадаа, сайжруулсан бол сайн л бна. Иргэдээ боловсролтой, менгетэй болгочихвол энэ их данхайсан шуух, прокурор хэрэггуй болох учиртайм ш тээ. Гол асуудалд анхаарах хун даанч алга!!!
Шилдэг хуульчид гэдгээ харууллаа. Шүүгч нартаа их итгэл найдвар үүрүүлсэн байна даа.
Энэ чинь саяхан л аймаар юм болох нь гээд байсан, одоо тэнгэрт тульал магтаад юун орон гаран юм бэ!!! Ам ам булапцалдаад л еерсдийгее магтаад л !
Шүүгчийг Ерөнхий сайд хэрвээ томилдог болж байгаа бол ёстой дампуурал. Ж.Эрдэнэбатыг цагаатгах гэж зориуд дээд шүүхийг дарамталж хэргийг нь буцааж байна.Үзэн ядаж байна_МАН-ыг.
Энэ хуулийн тухай нэрт шүүхчид Нарангэрэл, Лүндэндорж, Дамдинод нарын хувийн сэтгэгдэл дүгнэлтийг мэдэх юмсан.
Сайнаар бодсон юм саар үр дүн гаргах нь байдаг. “Шүүгчдийн нийгэмлэг улс” байгуулчихаж байгаа юм биш биз дээ. Хэнд ч дийлдэггүй зөвхөн өөрсдийгөө засагладаг тийм хэсэг бүлэг гараад ирэх вий дээ
Энэ их магтаж сайрхан улс төр хийгээд байгаа чинь сэжиг төрүүлж байна. Хар ухаанаар бодоход шүүгчдийг томилдог огцруулдаг субьект нь ард түмэн түүний төлөөлөл байх ёстой атал шүүгчид өөртөө тэр эрхийг авч байгаа нь өнөөгийн бохиртсон шүүхийн тогтолцоог арай улам баталгаажуулаад орхисон биш байгаа даа гэж эргэлзэх боллоо
Чимид Чимид л гэнэ. Тэр хувь хүнийхээ хувьд тийм ч гайхаад байх сайн байгаагүй. Тэр тухайн үеийнхээ мэдлэгтэй л хүн байсан. Өнөөгийн нөхцөл байдлыг ямар бурхан биш яаж мэдэх юм вэ. Хэрэв Чимидийн концепцээр хийсэн гэвэл эргэлзмээр л юм байна.
Chimid ердийн нэг хогшин буурхи . Байдаг л нэг дундаж сэхээтэн. Яг 90 онуудын эгзэгтэй уед Ундсэн хуул хийх нас Намба нь Таарсан хэрэг. Шударга хун мон уу Ур хуухдуудийн алт дилерийн хэрэг яллагдагч байсан! Сергей Громов гэгчтэй нийлж монго угаажц бсн. Бугдын хуулийнхантай нийлж цайруулсан шуу дээ! Ариун явдал уу? Манай Ундсэн хууль АНУ,Германы хуулийн муухан орчуулга ш дээ