УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг баталлаа. Уг хуулийг баталсантай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Монгол Ардын Нам 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо шударга ёсны засаглал бий болгох амлалтыг ард түмэндээ өгсөн билээ.
Тэгвэл энэ амлалтаа биелүүлэх, Монгол улсад шударга ёсыг бий болгох, иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах Шүүхийн тухай хуулиа дөнгөж сая УИХ дийлэнх олонхиор эцэслэн баталлаа.
Шүүхийн тухай хууль бол 2020 оны сонгуулиар бүрдсэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаан дахь тогтолцооны шинэчлэлийг хийх хамгийн гол хуулиудын нэг юм. Эрх зүйт төрийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал учраас Шүүхийн шинэчлэлийн үндсэн зорилго үүнд чиглэж байна. Тэгвэл энэ зорилгыг хангахад шүүхийн томилгоо чухал нөлөөтэй байдаг.
Тийм учраас Шүүхийн тухай хуулинд бүх шатны шүүхийн томилгоонууд дахь тодорхой субьектийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, шүүхийг мерит зарчмаар томилон бүрдүүлж хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгох, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр зааж өгсөн юм.
Монгол улсад шударга ёсыг бий болгох үйлсэд сэтгэл гарган оролцож, Монгол Ардын Намд итгэл хүлээлгэсэн сонгогч түмэндээ, хуулийн төсөлд саналаа өгсөн, гар бие оролцсон залуучууд, иргэний нийгмийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, УИХ-ын гишүүддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье!
Монгол улсад шударга ёс тогтож, Монгол төр мандан бадрах болтугай” хэмээн сошиал сүлжээгээр байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл0
Муу ЖДҮчин! Хурган коммунист шударга ёс ярьж явна.
ЖДҮ-гээс авсан хүүгүй мөнгөөрөө иргэдээ хүүлдэг амарбаясгалан ЖДҮЧИН үхвэл таарна
Hulgaich bas shudraga yos yarina.
Шударга ёс мос яриад юүхэв дээ. Худлаа үг чинь ямар ч үнэ цэнэгүй.
Хуцаад байгааааа луйварчин бэ энэ.
Ер нь сайн хууль батлаглаа. Шудрага ёсны төлөө том хувьсгал хйж буй хүмүүст баяр хүргэж амжилт хүсэе.
Энэ дажгүй хууль болчих шиг болох юм! Одоо хэрэгжүүлнэ гэж том юм бий дээ!
төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа, тэтгэвэрийн насны дээд хязгаар нь хуулийн тогтоосноос дээш гарчихсан 60-65 насны эм ,эр сандлын бөглөөс, хүнд сурталтан, дарангуйлагч болчихсон нөхдүүдийг нэн даруй зайлуулж залуучуудад ажлын байр гарга өгөө.МАН.17600 ажлын байр бна.
Хууль батлах нэг хэрэг харин амьдралд хэрэгжих нь шал өөр шүү дээ. Амлалтаа биелүүллээ гэдэг нь арай л дэгс юм биш үү!
2050 нь утгагуй юм чинь хаашаа явж юу хийхээ мэдэж байгаам уу. МАН. Беен шоу, сайрхал!