sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцаж байна.
 
Энэ үеэрээ тэрээр өчигдөр Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хурлын үеэр хэлсэн үгэндээ тайлбар хийлээ.
 
Тодруулбал тэрээр: "Ер нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэхээсээ илүү эрхийг нь хамгаалах чиглэлд анхаарч тэмдэглэдэг болох хэрэгтэй гэж үзсэн. Энэ тухай ярьж байгаад хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг Норвегийн жишээг дурьдсан юм. Гэтэл бичлэгээс нь тасалж аваад, нийгэмд буруу ойлголт төрүүлчихсэн юм байна.Мөн эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 10 насаар багассан нь анхаарал татаж байгааг ярьсан. Дээрх миний авсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Гэхдээ ер нь аливаа зүйлийн хэлбэр бус агуулгад ач холбогдол өгч байхыг хэвлэл мэдээлэл болон ард иргэдээсээ хүсэж байна" гэв.
 
С.Сарнай