Монгол Улсын Үндсэн Хуулийн 6.2-ын талаар
УИХ-ын хаврын чуулганы нээлт болоод удаагүй байна. Чуулганыг нээх үед энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтыг танилцуулсан. Энэ чуулганаар Үндсэн хуулийн Газрын тухай хэсгийн 6.2-р заалтыг хэрэгжилт болох Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэхээр болсноо зарласан. 6-ийн 2-ын гол агуулга нь “Уул уурхайн баялгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах”-д оршино гэж байгаа.
Үндсэн хуулийн 6.2-т заалтад байгаа төрийн өмч гэсэн бэхэлгээг нийтийн өмч болгоё гэсэн саналыг анх Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга Занданхүүгийн Энхболд нар оруулж ирж байсан. Тухайн үед МАН нь газар, түүний хэвлийг төрийн өмчид байх нь зөв гэсэн байр сууриа хамгаалснаар нилээд ширүүн маргаан өрнөсний эцэст төрийн нийтийн өмч болгон өөрчилсөн байдаг.
Тэр цаг үеэс эхлэн энэ зүйл заалт ард түмний дунд хэрүүл маргааны гол бай болж, өдийг хүртэл олны уур бухимдлын гол сэдэв байсаар ирлээ.
УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр эх оронч хүү Тулга 6.2-р заалтыг эсэргүүцсэн тэмцлээ эхлүүлснээр энэ асуудлыг олны анхаарлын төвд авчирч чадсан байдаг. Түүний тэмцлийн ачаар ямартай ч төр засгаас олон нийтийн төлөөлөллийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан удаатай. Харамсалтай нь энэ хэлэлцүүлгээс нааштай эерэг үр дүн гараагүй. Учир нь төр засаг-ийг төлөөлж энэ хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэд нь нийтийн өмч гэдгийг төрийн өмч, цаашлаад ард түмний өмч гэсэн утгыг агуулж байгаа гэж мушгин тайлбарлаж, харин олон нийтийн төлөөлж ирсэн эх оронч төлөөлөгчид нь нийтийн гэдэгт гадаад дотоодын нийтийн өмч гэсэн агуулга бий гэсэн байр сууриа хамгаалж хэрэлдсээр хурал өндөрлөснийг бид бүгд санаж байгаа байх.
Тэгэхлээр Үндсэн хуулийн 6.2-р заалтыг хэрхэн үзэх нь зохистой вэ? Энэ заалт Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгаа нь үнэн үү? Заавал энэ заалтыг оруулж ирж олны бухимдлыг үүсгэх шаардлага байв уу? гэдэг талаар миний бие өөрийн байр сууриа хүргэхийг хүслээ.
Үүнийг оновчтой тайлбарлахын тулд би та бүхэнд нэг асуулт тавъя. Хэн нэгэн гар хөлөөрөө ямар нэгэн үйлдэл хийж байлаа гэж бодъё. Юм бичих ч юм уу эсхүл хөл бөмбөг тоглож байна гэж бодъё. Энэ тохиолдолд түүний гар бичиж байдаг уу эсхүл тархи толгой нь бичиж байдаг уу? Хөлөөрөө бөмбөг тоглож байдаг уу эсхүл тархи толгой нь бөмбөг тоглож байдаг уу гэсэн асуулт үүснэ. Ихэнх хүн хөлөөрөө л тоглоно шүү дээ гэх байх. Тэгвэл тархи толгой чинь би юм бичмээргүй байна, хичээлээ хиймээргүй байна, гадаа гарч хөл бөмбөг тогломооргүй байна гэвэл яах вэ?
Эндээс бид дүгнэлт гаргах ёстой. Хүнд тархи толгой, цусны эргэлтийн систем, шөрмөсүүд зэрэг тэргүүлэх ач холбогдолтой эрхтнүүд байдаг байх нь. Мөн түүнтэй адил толгой, гар, их бие, хөл гэх мэт туслах эрхтнүүд байдаг байх нь. Эдгээр эрхтнүүд хамтран үйлдэл хийж байж л төгс үйлдэл болдог байх нь.
Тэгвэл ихэнх улс орнууд Үндсэн хуулийн Газрын тухай бэхэлгээг хийхдээ энэ араг ясыг ашигладаг. Үнийг ойлгохгүй бол 6.2-р заалтын бодит утга, хор хөнөөлийг гүйцэд ойлголгүйгээр төөрөлдөж маргалдах нь жам юм. Манайд яг ийм зүйл болоод байгаа. Энэ заалтыг зүтгүүлсэн ерөнхийлөгчийн багийн хуульчид нь ч тэр, эсэргүүцээд байгаа олон нийтийн төлөөллүүд нь ч тэр нэгдсэн том зураг харж чадаагүй учраас нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байна.
Үндсэн хуулийн газрын бэхэлгээг яаж хийдэг вэ? Үүнийг Монгол Улсын Үндсэн Хуулийн газрын бэхэлгээн дээр тайлбарлая. Үндсэн хуулийн Газрын тухай хэсгийн 1-р заалт бол улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлыг хангаж байдаг тогтонги буюу статик шинжтэй, газрыг зөвхөн хамгаалах талаас нь харсан гол бэхэлгээ юм. Харин 6-ийн 2-оос 6-5 хүртэл заалт бол газрын салбарын хууль эрх зүйн зохицуулалт, газрын ашиглалт хамгаалалт, газрын харилцааны бусад асуудлуудыг зохицуулж, хянаж байдаг хөдлөнгө буюу динамик шинжтэй заалт. Өөрөөр хэлбэл, газрын бүх процессийн асуудлуудыг 6-ийн 2-оос эхлээд 6-5 хүртэлх энэ дөрвөн заалт зохицуулж байдаг. Хүнээр бол тархи толгой нь 6-ийн 1-р заалт байх нь, бусад заалт нь их бие, хөл, гарын үүрэг гүйцэтгэнэ. Үүнийг ойлгоод авсан байхад 6-ийн 2-р заалтын нийтийн гэдэг үгийг тайлбарлахад хялбар болно.
Эрх баригчдын тайлбарлаад байгаа нийтийн гэдэгт төрийн, ард түмний гэсэн бүх утга багтана гэсэн үндсэн агуулгыг зөвхөн 6.1-р заалтад бэхэлж өгдөг жамтай. Маш олон улс орнуудын Газрын бэхэлгээнд яг ингэж бэхэлсэн байдаг. Хамгийн наад захын жишээ БНХАУ-ын Үндсэн хуулийн Газрын бэхэлгээ болох 9.1-т “Газрын хэвлий, ус, ой, уул, атар газар, харгиа болон бусад байгалийн баялаг нь улсын, өөрөөр хэлбэл бүх ард түмний өмч мөн” гэж заасан байна.
Монгол улсын хувьд манай 6.1-р заалт нь өөрөө маш аюултай байдлаар бэхлэгдсэн байдаг. Монгол улсын Үндсэн хуулийн 6.1-т “Газар түүний хэвлий ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Энд хоёр ноцтой зүйл бий. Нэгд, мэдэл гэдэг үг нь тодорхойгүй. Туйлын захиран зарцуулах эрх бүхий өмчлөх мэдэл үү эсхүл хязгаарлагдмал захиран зарцуулах эрх бүхий эзэмших мэдэл үү гэдэг нь тодорхойгүй. Учир нь, 6-ийн 2-р заалтдаа газар түүний хэвлийг төрийн нийтийн өмч гээд зарлачихсан. Асуудал гараад шүүх дээр очвол ард түмэн нь ялж заргаа авах уу, төр нь ялж заргаа авах уу? гэдэг нь тодорхой бус байдлаар хуульчилчихсан. Хоёрт, ирээдүй хойч үеийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт 6-1-т огт байхгүй. Энэ бол эмгэнэл шүү.
Улс орнууд Газрын бэхэлгээгээ хийхдээ тавьдаг хамгийн том шалгуур нь ирээдүй хойч үеийнхнийх нь эрх ашиг байдаг. Тэд үүнийг яаж хийдэг вэ? Ихэнх улс орнуудад газар нь Улсын өмчид байдаг. Улс бол ирээдүй хойчинхоо эрх ашгийг хамгаалж байдаг цорын ганц субъект. Энэ дархлаа нь төрд ч тэр, ард түмэнд ч тэр байдаггүй. Иргэдийн дийлэнх олонх Үндсэн хуулийн 6.1-р заалтад нааштай хандлагатай байдаг. Тэд ард түмний мэдэлд байна гэдгийг ард түмний өмч гэсэн туйлын утгатай гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь үнэндээ тийм биш.
Монгол улсад газар бол ард түмний өмч гэсэн туйлын өмчлөх мэдэл түүхэндээ байгаагүй. 1992 оныг хүртэл Газар зөвхөн улсын өмчид байж ирсэн. Модун шанью “Газар бол Улсын үндэс” гэж тунхагласан байдаг. 1940, 1960 оны Үндсэн хууль болон 1942, 1971 оны Газар эдэлбэрийн хуульд “Монгол улсад газар, түүний хэвлий нь Улсын өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн” гэж тодорхойлсон байдаг.
Эндээс асуулт гарна. Яагаад Монголчууд газар түүний хэвлийг төрийн өмч мөн эсхүл ард түмний өмч мөн гэж тодорхойлж байгаагүй вэ? Яагаад гэвэл төр ч тэр, ард түмэн ч тэр найдвартай субъектууд биш. Төрд хулгайч луйварчид бугшихлээр газар нутгийг яаж сүйрүүлж болдогийн бодит жишээг өнөөдөр бид хараад сууж байна. Ард түмэн ч бас мэдлээ буруу хэрэгжүүлбэл яах вэ. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч, үр хүүхдийнхээ эрх ашгийг умартвал яах вэ гэсэн асуулт үүсдэг. Яг ийм нөхцөл байдал өнөөдөр 6.2-р заалт, Үндэсний баялгийн сангаар дамжин үүсэх гээд байгааг анзаарч байгаа байх. Өнөөдөр байгалийн баялгаасаа хувь хишиг хүртэж байвал газар нутаг сүйрэх, ирээдүй хойч үе маань яаж амьдрах нь маньд хамаагүй гэсэн бодолтой хүмүүс олширч байгаа нь нэн харамсалтай.
Энэ бүхнээс бид нийтийн гэдэг үг зөвхөн Газрын бэхэлгээний Үндэсний аюулгүй байдлыг хангаж байдаг 1-р заалтад бэхлэгдсэн тохиолдолд төрийн болон ард түмний мэдлийг давхар хангаж байдаг гэдгийг харж болно. Үүний тод жишээ: 1942 оны БНМАУ-ын газар эдэлбэрийн хуульд суусан байдаг. Тус хуульд “ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийн 5-р зүйлд дурьдсан ёсоор бүх газар шороо бол хэний ч эдэлбэрт байсан боловч улсын өмч буюу бүх ард нийтийн хөрөнгө мөн болно” гэж заасан. Харин саяны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийгдсэн 6.2-ийн нийтийн гэдэг үгт гадаад дотоодын буюу дэлхий нийтийн гэсэн сэдлээр оруулж ирсэн нь тодорхой байна. Учир нь төрийн нийтийн өмчийн тухай хуулийн 4.4-т төрийн нийтийн өмчид гадаад дотоодын иргэд, хуулийн этгээдийн эзэмшил газар хамаарна гэсэн заалт бий. Үнэндээ Үндсэн хуулийн Газрын тухай хэсгийн процесийн асуудлууд зохицуулдаг заалтууддаа төрийн нийтийн өмч гэсэн үг оруулсан улс манайхаас өөр байхгүй. Би л хувьдаа сонсоогүй.
Энэ бүхнээс нэгтгэн дүгнээд хэлэхэд бид 6.1-р заалтаа янзлаагүй цагт бусад заалт ямар ч дархлаа байхгүй. Хүнээр бол толгой, нүүр, нүдгүй нөхөр хаа холдох вэ. Өнөөдөр Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдаж байгаа гол шалтгаан нь ерөөсөө л энэ.
Хэрэв бид 6.1-р заалтыг Улсын өмч байхаар буцаж хуульчилбал 6.2-р заалт орж ирэх ямар ч боломжгүй болно. Бид тархи толгойгоо эмчлэхгүйгээр бие эмчлэх гээд байгаад л асуудал оршоод байгаа юм.
Монгол улсын өмнөх түүхэн бэхэлгээнүүдийг харвал Газар улсын өмч, өөрөөр хэлбэл ард түмний хөрөнгө гэж тодорхойлсон байгаа. Үүнийг сайн анзаараарай. Ард түмний өмч гээгүй шүү. Ард түмний хөрөнгө гэсэн байгаа. Энэ хоёрын хооронд маш том ялгаа бий. Улсын өмч гэдэг бол ирээдүй хойч үеийн өмч гэсэн үг. Харин өнөө цагт бид үр хүүхдийнхээ өмчийг онгон дагшнаар өвлүүлэн үлдээх, зайлшгүй ашиглах тохиолдолд зөвхөн хэрэгцээ дагуу багахан ашиглах л эрхтэй. Гэтэл өнөөдөр бид муу засаг төрийн балгаар үр хүүхдийнхээ өмчид хайр гамгүй халдаж байгаа нь нэн харамсалтай.
Нэг үеийнхэн буцаж, өөр нэг үеийнхэн ирж байдаг газар нутаг гэдэг бол онцгой баялаг. Татаж чангаагаад сунахгүй. Хамаагүй ашиглаж харьцвал амархан доройтдог эмзэг баялаг. Тиймд газар нутгаа хайрлан хамгаалж, зүй зохистой ашиглах нь хүн бүрийн эрхэм үүрэг байх ёстой. Бидний өвөг дээдэс газар нутгаа хүнчлэн ойлгож, дээдлэн шүтэж ирсний ачаар бид өнөөдөр гишгэх газартай, ундлах устай байгаа билээ. Гэтэл алдарт 6.2-р заалт бол өвөг дээдсийн маань энэхүү агуу уламжлал, ёс зүй рүү нулимаж, өөрсдийн өчүүхэн эрх ашгийн төлөө гадныхны эрх ашгийг бүрэн хамгаалж байгаа чөтгөр тийрэнгүүдийн сэдэл гэдэг нь тодорхой юм. Монгол ухаанаас ийм сэдэл төрөхгүй.
Эцэст нь миний бие энэ заалтыг санаачлан зүтгүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга болон түүний Тамгын Газрын Дарга байсан Зандаахүүгийн Энхболд нарт хаяглан ганц л зүйл хэлмээр байна. Монгол Улсын эрх ашгийг илт хохироохоор байгаа энэ асуудлаа цэгцлээч ээ. Төр засаг ард түмнийхээ хооронд яс хаясан энэ заалтаа эргэн нэг хараач ээ. Мөн үүнийг баталсан УИХ-д олонх байсан МАН ч гэсэн байр сууриа хэлээч ээ. Үр хойч руугаа ингэж нулимаж болдог юм уу?
Сүүлийн 30 жил улс орны амьдрал бүхэлдээ сүйрч ирлээ. Энэ нь хэн нэгэн хүн эсхүл хэсэг бүлэг этгээд хэзээ нэгтээ муу үр тарьсны л үр жимс шүү дээ. Тэгвэл бид ямар ирээдүй бүтээх вэ гэдэг нь мөн л бидний өнөөдөр тарьсан үрээс шалтгаалах бус уу? Бид юу тарина түүнийгээ л хураадаг.
6.2-р заалт бол Монгол Улсын эрх ашигт заналхийлсэн заалт гэж би бат итгэлтэй хэлж чадна. Миний энэ үгийг дэмжих маш олон хүмүүс бий гэдэгт би итгэлтэй байдаг. Мөн Монгол Улсыг муу хүмүүсээс аврах сайн цаг удахгүй ирнэ гэдэгт итгэдэг. Монгол улс үеийн үед мандан бадрах болтугай.
Олон Улсын Тоймч Ш.Гантулга
Сэтгэгдэл0
Gazar Toriin undes geed mash saihanaar Modun haan helchihsen baihad eldeviin horon sanaa shurguulah geed l oroldood baih yumdaa ene suvdag yumnuud!
Үндсэн Хуулийн 6.2 дахь заалтыг Монгол дахь Хятадуудад зориулж гаргасан хууль ард түмний өмч байсан хуулийг албаар өөрчилж өөр эзэн нэмнэ гэдэг Хятадын сонирхол орсон хууль болсон. Хууль өмнө 1992 оны байдлаар ард түмний өмч байхад хэнд гай болж байсан болоод өөрчлөлт оруулав.
Өмнөх Үндсэн Хуулийн 6.2 дахь заалт нь Монгол улсын нутаг дээр Хятад, Орос, Солонгос хэнч байж болно гэхдээ Монгол улсын газар нутаг зөвхөн Монгол хүний Монголын ард түмний өмч байсныг өөрчилж Монгол улсын нутаг дээр байгаа хэнийч өмч байж болно гэж заалтыг оруулж ирсэн Монголд байгаа Хятадууд Х.Баттулгаараа дамжуулан Монгол улсыг хуулийн аргаар эзлэх бодлого явсан. Нэг гэр дотор Хятад, Монгол хоёр хүн байхад тэр гэрийг зөвхөн Монголыг өмч гэж 1992 оны хууль тусгасан байсан бол Х.Баттулгын санаачилсан хуулиар тэр гэр Хятадын өмч бас болсон байна.
ШХАБ-д элсэхийн тулд эхлээд газар нутгаа нийтийн болгох ёстой байсан юм. Харин газар нутгаа нийтийн гэж нэрлэж чадлаа харин одоо хужаа нартай хэзээ нэгдэх вэ гэдэг асуудал үлдэж байна.
"Модун шанью “Газар бол Улсын үндэс” гэж тунхагласан байдаг" гэж хэлсэн шүү. Гэтэл ээ эргүүмунаг 172.58... та "Gazar Toriin undes geed mash saihanaar Modun haan helchihsen" гээд эсрэгээр нь гуйвуулан шаажээ. Та ч бас 1 МАНАН нүх-хүн юмдаа.
Tyn chyxal syydal. Yyniig negee myndag xyylichid, erdemted, teriin tycheed ch xendeegyi.Ux xyral gadnii zaxialgaar batalcan bolj taarch b.na.xamgiin gol ni terd xamgiin chyaltai xymyyc chyrgalcand b.na. Tedend eveg deedciin ylamjlal, xoich ywe bodox wm alga. Mongoloo 76 xyvaaj avaxad belen syystgaana Amerikiig dyyraix gej b.gaa bol tedend eeriin gazar choroo, nytag gej wm baixgyi. Dysdiin razar nytriir bylaaj avsan ex orongyi xymyyc chyy.Ux xyral, MAN yyniigee zasaxgyi bol xoich ywe chin ux byygaar byydna chuu!!!!
хаяаа энэ мала юуу хуцана вэ баттулгаа бол сайн хөөн энэ газара нутага минй ч баса өмчө бида баттулгаа дэмжин тана нутгаа эжлэх болоноо
Галзуу өвгөн ....
Тиймээ Эрүүл хүн өвчтэй хүнд тэгж харагддаг юм Чамд галзуу харагдаж байгаа биз ккк
Хузуугуй Элбэгдорж дээр нэмэгдээд Х.Баттулга, З.Энхболд 2 бол Монголын дайснууд шуу, яагаад гэвэл Монголын ард тумний бие болгосон омч хоронгийг Хувьчлал нэрээр З.Энхболд хоромын дотор Баттулга мэтийн Хулгайч нараар дуусгасан, одоо газар нутгийг нь дуусгах нь Байна, Гантулга гуайд зовхон Энэ нийтлэлийн нь толоо Улсын баатар цол олгоход болно
Мусайн ардын дайснуудын мөхөл хүссэн ч эс хүссэн ч алхам алхамаар ойртсоор байна Удахгүй нэг нөхөр Зоригийн хэргээр баривчлагдана. Цааш яг л олс хөвөх мэт явцгаана даа Тэнгэрийн цаг аа гэж БУрууд өршөөл үгүй юм
Гантулга гуай унэхээр унэнийг хааш нь ходолгохгуйггэр бичиж, тайлбарласан Байна, Ундсэн Хуулийн 6.1; 6.2 ийг Засрах хэрэгтэй, Элбэгдорж, Баттулга, З.энхболд нар бол анхнаасаа Монголын дайснууд байсан нь жирийн ард иргэдэд ойлгогдож мэдрэгдсээр л байсан, гайгуй болох болов уу, Засрах болов уу гэж бодсоор эцсийн шатандаа эх орноо газар нутгаа гадныханд худалдахаар Ундсэн хуулиндаа оорчлолт. Оруулж Байна, Гантулга гуайг УИХ д заавал сонгох хэрэгтэй шуу, Сонгинохайрханчууд аа, дахин сонгуулиар
ҮНЭХЭЭР ТИЙМ ЮМАА " ГАЗАР УЛСЫН ӨМЧ " гэж 6.1д хийж өгөх нь гарцаагүй ҮНЭН байна Бид ч үүнийг анзаардаггүй юм байна хууль тогтоогчид ч зарим нь огт хичээж судлах чадваргүйтэй ходбоотой Зарим нь ч гадаадынханд газраа худалдаж ашиг олоход нь хэрэгтнй учир нийтийн гэх үг оруулсан нь тодорхой болж бна Одоо үүнийг яаралтай засах болжээ Гантулга тоймч үнэхээр чухал оюуны өндөр чадавхитай хүн гэдэг нь тод байна Төр засаг.УИХ зөвлөхөөрөө авч ажиллуулахыг анхаармаар байна
Гантулга гуай цаана чинь өөр кино гарч байгаа. Том хүний кино....
103.57.94.48 чи битгий эргуут, Тэмээ гэхээр Ямаа гээд байгаам уу Тоосгон толгойт Минь, Гантулга, Ганбаатар нар л Монголын ард тумэнд ойр Байна, бусад Торд байгаа Хулгайч нар Эх орноо зарах тухай одрийн бодол, шонийн нь зуйд .,,,,,,
ТЭР НАМААС СОНГОНО ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭДГЭЭ БОЛИОД ЭНЭ ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОМООР ЮМ.
Зөвөө, алдаагаа өөрчил
Эх орныхоо алттай авдрыг хүнд хэрэглүүлчихээд тэрнийхээ ашгийг зөв хуваах талаар үгчлэн заасан хуулийн заалт оруулж ирээчээ юугаа хийгээд ширээгээ манаад суугаад байдаг юм бэ дээ
Баталж гар өргөсөн 62 гишүүн буруутай,
зөв шүү
Бодох ёстой л асуудал байна
Би ламыг надтай гэрлэе гээд гуйхад нь зөвшөөрөөгүй юм.
Дэмжиж байна
Ш.Гантулгыг УИХ-д сонгох хэрэгтэй. Төрийн бодлого хэрэгжүүлэх, улс төрийн бодлого чиглэл гаргах, хууль дүрэм боловсруулахад толгойгоо улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллуулдаг, ажиллаж чаддаг тархитай хүнийг УИХ-д сонгох ёстой. Толгойтой ч гэсэн сэтгэж ажилладаг тархигүй хүн сонгоод байвал буруу замаар л явна. Ажилладаг тархитай ч гэсэн З.Энхболд шиг эх орныхоо эсрэг ажилладаг тархитай бол хэдэн сая З.Энхболд байгаад ч хэрэггүй. Юу оруулж ирээд, юу гэж хутгаад байгааг ойлгодоггүй "тархинууд" бүр ч хэрэггүй.
Зуйтэй, санал нэг байна, оор ямар Гантулгууд Байна, Олю тогтоож л байх нь чухал юм, Ядаж 100 Гантулга байвал их узэн дээ
Монголд оросын хийн хоолоы хэрэгтэй юу , орост уургалуулж бгаа м биш биз , нөгөө хээр давхидаг морь жинхэн хашаанд хорьдог оодой морь болох вий!!!
европ ын улсууд бүгд зөвшөөря орсын газыг айхгүй тавиулж дуусч байна эрчим хүчээс юунаас айх болж байна хятад монголоор дайруулж хоёрдох шугамаа тавина монглын хот сум аймаг европийн хотууд шиг гаазаар ажилладаг болно орсоос холдуулж эзэлж авах гэсэн хужаа япон солонгос америкийн гар хөл бологчид их байнаа
АН хэзээ ч жинхэн адрчилалыг монгол улсад авчраагүй. МАН бүр ч үгүй. Монголын ардчилалыг зүгээр дүр эсгэсэн ардчлал гэдэгийг бусад жинхэнэ ардчилсан орнууд тодорхойлоод ардчилалын индехд ухраасан. Нам нэртэй энэ хулгайчмдын бүлэглэлүүдийг үнэн нүүр царайг ард түмэн ойлгоод дэмжихээ больсон учир эхнээсээ сүйрч эхэлж бн. Энэ нам нэртэй бүлэглэлүүдийн толгойд төрөөс хулгайлж төрсөн тэрбумтангууд л байдаг. Тэд ард түмэнд улс эх орондоо юу ч хийгээгүй хиих ч үгүй. Одоо Ан ын сонгуулд дараагын хулгайчууд их мөнгө төлөөд эрх тушаалд очих гэж өрсөлдөж бн. Ард түмэн одоо ухаараад энэ нам гэсэн бүлэглэлүүдыг түүхийн тавцангаас зайлуулж эхлэлээ. Эхний ээлжинд АН. Дараагынх нь МАН. Маныхан ингэж сүйрэх гэж байгаагаа ойлгоод МАХН тай нэгдэх гэж аврал хайж бн. Одоо монгоын ард түмэнд зөвхөн монгол улсын онцлогт тохирсон сонгуулын зөв хэлбэрийг олж эх орончдоо сонгож энэ сүйрлмйн аюуулаас эх орноо аврах цаг ирлээ.
Энэ хүний бүр хэт атгаг муу санаа нь төөрөлдүүлээд итгэл алдуулчих юмаа
ene Gantulgiig eronhiilogchoor tavchih yumsan
Zugeer zailaa teneg ovgon hooson gazraar bid yugaa hiideg ym Mongogui bol amidral duusaa shd saihan amidrahad ter hooson hogjilchgui gazraar hen yugaa hiih ym hoolloh ymuu haishiin
газрыг улсын өмч гэж оруулах ардын хянан шалгах байгуулах гээд энхбаяр ядсан шүү дээ ерөнхийлөгчийн хуулийг ашгилж буруутгасан биз дээ хотын иргэд монголчууд өөрийнхөө эх орны газар дээр үнэгүй унтах ёстой гэтэл 1квм газар 6 8 9 сая төгрөг болохоор хүн хоёр метр орон дээр унтахын тулд 16 сая төгрөг төлж байна энэ монгол хүний газар мөн юм уу
Suuliin ued ym l bl hytad gej haraah blj , harin hil haagaad hed honohod uchigdur barag zasgaa ogtsruulah duhuvduu , ene yuniih ve? Unuudur bid dotoodiin uildverlelee irgeddee zoriulj buren tugs ajillaj chadaagui ulmaar niigmiinhee heregtseeg zuvhun ene ulsaas chirch bgaad iim buhimdald orj bn gehuudee ,tiim uchiraas unuudur ym buhend hurshuudee muulj uzen ydaad bh n zohistai bish bhaa! Dotoodiin heruulee dotooddoo yrij bmaar ym , uund busdiig tatan oroltsuulaad bh albagui!
Бид газар бол улсын үндэс,тусгаар тогтнолын баталгаа гэдэг үүднээс нийтийн байж болрхгүй гэдгийг маш олон удаа эрх баригчдад хэлж тайлбаласан.хууль эрх зүйн суурь мэдлэггүй хүмүүс эрх мэдэл албан тушаалдаа эрдээд зүтгүүлж ийм гажуудал үүссэн.ОТ гээс эхлээд тоглолт хийнэ,олон улсын арбитрт заргас алдана.
та Монгол Улсын ерөнхийлөгч болоорой гэж ерөөе
Дэмжиж байнаа. Газар улсын оршин тогтнохын үндэс.