
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэлхийн тэргүүн баячуудын нэг Илон Маск нар татвар, зарлагын хуулийн төслийн талаар зад хэрэлдсээр л байна.
Долдугаар сарын 1-нд Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлэхдээ, "Маскыг хилээс хөөх" талаар бодож магадгүй. АНУ-ын Засгийн газрын ажлын үр ашгийн салбар Маскийн эзэмшилд байгаа Тесла болон Space X компаниудын засгийн газрын татаасны талаар шалгах шаардлагатай гэжээ.
Трамп мөн хэлэхдээ, Маск цахилгаан автомашины татаасыг алдах гэж буйд "маш их бухимдаж" байна, гэхдээ тэрээр үүнээс ч илүү ихийг алдаж мэднэ" гэсэн байна.
Маск хуулийн төсөл рүү дайрч буй нь уг хуулийн төсөлд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн татаасыг цуцлах болсон явдал гэж Трамп өмнө нь хэлж байсан юм.
АНУ-ын Хэрэглэгчийн мэдээ, бизнесийн сувгийн мэдээлснээр, сүүлийн хоёр арилжааны өдөрт Теслагийн хувьцааны ханш 7 орчим хувиар унасан байна.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Галжуу солиотой шар толгойтой хүн , мөн ботокстой тагжигар хүн гэх мэт янзан бүрийн хүмүүс харагдах болж