Юугаа хадуураад эхлэв хэмээн хараал урсгахыг чинь тэвчинэ. Тэнгэрийн юм ярилаа хэмээн гулигахыг чинь харин тэвчиxгүй. Монгол маань хөгжихгүй байна, нэг байран дээрээ удтал (дэндүү удаан!) дэвхцэж байна. Харин ч зарим талаараа уруудаж байна. Хүн ард нь доройтож байна. Гарын ая даахгүй эмзэг (үгээгүй ядуу!) болж байна. Тэр хоцрогдол ядуурлыг чинь арилгах арга зам хайгаад л би хадуурч байгаа хэрэг шүү дээ.
Хөгжлийн түлхүүр маань англи хэл биш байгаа? Дунд сургуулийн нийгмийн ухааны хичээлүүдийг эх монгол хэлээр нь, харин байгалийн шинжлэх ухааны бүх хичээлийг шууд англиар заадаг тогтолцоо руу нэн яаралтай шилжмээр байна.
Байгалийн гэдэгт тоо, физик, геометр, хими, биологи гэдгээс гадна газар зүй, мэдээлэл зүй, эрүүл мэнд, мөн шинээр нэмж оруулах технологи, статистик гэхчлэн өөр олон хичээлүүдийг нэрлэж болно. Илтгэх урлаг, жүжгийн хичээлүүд монгол, англиар оруулмаар байна гэхчлэн зохиогч би 2015 оны 6 дугаар сард baabar.mn дэх блогтоо бичиж байсан ба Ли Куан Югийн ном зохиолтой танилцах тусам өөрийнхөө зөв бичсэнд эрэмших болов. Хорин хэдэн жилийн өмнө би ингэж (төрийн хэл нь монгол, англи гэж!) нэг бичээд баахан хараалгасан л даа.
Сингапурын сайн сайхны төлөө хамаг амьдралаа зориулсан хэмээн домог болон яригддаг Ли Куан Ю нь тус улсыг, 5 сая ард түмнээхос хэлтэй болгох бодлого явуулснаа нэг том ололт, хөрөнгө оруулалт гэж өөрөө нэрлэдэг. 1959.06.03-нд сонгуулийн дараахи ялалтын цуглаан дээр тэр нөхөр тэгж ярьж явжээ. “Үгүй! Бид өөр замаар замнана!”, “Өөр хэнд ч, өөр ямар ч бүлэг хүмүүст энэ улсын төлөө илүү ихийг хийх хүсэл эрмэлзэл, хүчин чадал байхгүй” гэж хэлж байгаад л хос хэлтэй болгох бодлого гэдгээ тайлбарлаж байжээ.

Хожим ярьж байнаа. 1959 онд хос хэлтэй болгох бодлогыг нь хүлээн аваагүй, 1965 онд ахиад л энэ бодлогоо нийгэмдээ тулгасан. Хүний оюуны чадавхиас үл хамааран хоёр хэлийг нэг дор сурч болно гэж тэрээр боддог байсан ч зарим талаар буруу байв. Тэгэхлээр нь сөөлжүүлж сургах нэвтрүүлэхийг зорилоо. 1966 оноос хос хэлтэй болгох бодлого хэрэгжиж эхэллээ. Тэр үед эх орон нь олон жижиг бүлэг хүмүүс, олон овог аймгаас бүрддэг байлаа. Малай омгууд, Хятад тосгод гэх мэт. Кампонг Уби тосгонд малай иргэд нь, Лорон Тай Сенг дүүрэгт Хайнанийн угшилтай хятадууд нь гэх мэтчилэн амьдардаг байсан ба тэднийг ойртуулах, холбох гол хэл нь англи байхаас аргагүй, өөр хувилбар байхгүй гэжээ.
1959-1965 оны хооронд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө дээдэлсэн бодлого явуулахдаа дунд сургуульд хэл заах явдлыг эл бодлогынхоо хүрээнд шийдвэрлэжээ. Англи, малай, тамил гэсэн гурван янзын сургууль дээр туршилт хийжээ. Англи сургуульд нь цаад төрөлх хэлний хичээл давхар оруулдаг болж, малай болон тамил сургуульд нь англи хэлний хичээл заахыг аажим аажмаар шахаж эхэлжээ. Хятад сургууль гэж тусдаа байгаагүй, байсан ч тоогдоогүй.
1965 онд тэд тусгаар тогтнолоо оллоо. Хүн амын олонхи нь хятадууд байдаг. Хятад хэлийг үндэсний, төрийн хэл болгохыг шаардах шамдуулах явдал түгшмээр их байжээ. Тэгэхлээр нь Ли Куан Ю юу гэж хэлсэн гээч?
*Та нар солиорчихоогүй биз. Ингэх ямар ч боломж байхгүй. Хэрэв ингэвэл Сингапур амьдрах чадваргүй болно. Нураад унана.
Хожим үүндээ тайлбар хийж хэлэхдээ:– Малай, энэтхэг үндэстнүүд гэж байхгүй, бүгдээрээ хятадууд байлаа гэж бодье. Хятад хэлийг төрийн хэлээ болгочихлоо гэж бодьё. Тэглээ гээд бид амьдралаа залгуулж чадах байсан уу? Бидэнтэй хэн худалдаа наймаа эрхлэх юм бэ? Бид юугаараа хоол олж идэхюм бэ? Боловсрол мэдлэг хаанаасаа эзэмших вэ? Тиймээс бидэнд сонголт байгаагүй. Ганц л сонгол үлдсэн нь англи хэлийг төрийн хэлээ болгож Засгийн газар, улсын байгууллагад ашиглах явдал байлаа.
Энэ тайлбарыг яг одоо Монголын эрх баригчид ба сонгогчдод л хэлмээр, санал болгомоор үг санж.Төрөлх хэлээ яах вэ гэдэг дээр Ли Куан Ю оновчтой хариулт хайж, зөв гарцыг нь зааж өгчээ.Хэлний бодлого гэж байх ёстой, бүр төрийн бодлого байх ёстой гэж үзжээ.Хэрэв энэ тал дээр ямар нэг бодлого баримтлаагүй, чөлөөт нийгэм, чөлөөт зах зээлийн зарчмаар явсансан бол өнөөдөр Сингапурын бүх язгуур хэл устаж үгүй болох байсан гэнэ. Юу гэвэл тэнд хэдий тааламжгүй, хэдий үндэстэн ястнуудыг нэгтгэх бодлогоос хол зөрж байсан ч овог, үндэстнүүднь өөр өөрсдийн язгуур хэлээ хоёрдахь эх хэлболгож суралцах шийдвэр гаргаж мөрдүүлжээ.
Ийм зам сонгохоос өөр сонголт байгаагүй. Хэрэв зөвхөн англи хэлийг хүлээн зөвшөөрөөд бусад хэлийг устаж, үгүй болохыг хараад суусан бол бие хүн, ёс заншил, моралийн гүн хямралд орох байсан хэмээн үзжээ. Эх хэл, угсаа гарлынхаа талаар ямар ч ойлголтгүй байх нь тэнд аюул болно. Энэ нь тэр жижиг арлын улсын тогтвортой байдлыг гэмтээж мэдэхээр байсан хэмээн сэрэмжилсэн хэрэг л дээ.
Хэдийгээр бүрэн төгс эзэмшихгүй ч гэсэн эх хэлнийхээ хэлц үг, зүйр үг, сургааль үг зэргээр дамжуулан хувь хүн өөрийгөө таньж мэдэж чаддаг. Үүнийг Ли Куан Ю туршлагаасаа ургуулан ярьж байна.
Түүний дурсамжаас:– Боловсролоо би хятад сургуулиас эхлэж байлаа. Учир нь эмээ маань намайг хятадаар хүмүүжүүлэхийг хүсч байлаа. Харин би сургуульдаа ёстой дургүй. Ээж маань гэртээ надтай англи, эсвэл хааяа малай хэлээр ярьдаг. Харин тосгоны найзуудтайгаа би хоккиен аялгуугаар, эсвэл малайгаар ярьдаг. Ингээд учраа мэдэхгүй жаахан хүүхэд хятадаар ярина гэж ёстой баллаж өгнө шүү дээ. Мандарин гэдэг энэ хэлний юуг нь ч би ойлгодоггүй байсан. Ингээд би ээжээсээ гуйсаар байгаад хоёр сарын дараа өөр сургууль руу шилжиж билээ.
Тэрээр хятад хэлээ их хожуу сурсан хүн бөгөөд нас явсан хойноо төрөлх хэлээ судлахад нь эцэг эх, өвөө эмээгийх нь хэлж ярьж байсан үгс нүдний өмнүүр нь зурсхийн өнгөрч,“Нээрээ тийм шүү дээ, ийм утгатай үг хэлж байсан даа” гэсэн бодол толгойд нь орж ирэн сэтгэлийн утсыг хөндсөн хэмээн тэрээр ярьсан байдаг.Тэр мэдрэмжээ хэзээ ч алдахгүй байх хэрэгтэй гэдгээ тэр үеийн гурван сая хүн арддаа тулгасан нь хос хэлний бодлого болж хэрэгжсэн явдал юм.
Хос хэл эзэмшихийн хүнд хэцүүг тэрээр 1965 онд мэдэж байсансан бол яаж өөрчлөх байсан хэрэг вэ? Бодлогоо өөрчлөхгүй, хэрэгжилтээ буюу арга барилаа өөрчлөх байсанхэмээн хожим өчсөн байдаг. Мань хүний дурсамжаас үзвэл тэрээр нас бие гүйцчихээд анх удаагаа мандарин хэлээр (Хятадын албан ёсны хэл) илтгэл тавих гэж хөлсөө дуслуулан, хөгөө чирсэн ба 1959 оны сонгууль гэхэд мандаринаар чөлөөтэй ярьж, илтгэдэг болсон байжээ. Тэр үед сонгогчдын дийлэнх нь хятад хэлний хоккиен аялгуугаар ярьж, ойлгодог, хоккиенчүүдийн тоо хамгийн их хувийг эзлэж байв. Ингээд сонголт алга болж, хоккиен аялгуу төгс сурах хэрэгцээ гарчээ. Тэрээр хоккиен аялгуу сураагүй бол түүхийн хуудас тэр чигээрээ өөрөөр эргэх байсан хэмээн хожим ярьсан. – Би ёстой солиотой юм шиг хоккиен аялгуу сурч эхэлсэн. Хоккиен хэл дээрхи анхны илтгэлээ хятад гудамжинд тавьж, харин цаад сонсогчид нь ёстой элгээ хөштөл инээсэн гэжээ.
Түүний чин хүсэл юу байв гэхлээр худалдаа наймаа, бизнес, төрийн үндсэн хэлээр англи хэлийг сонгох, сонгох ч юу байхав нийгэмдээ тулгах явдал байв. Сингапурчуудыг ёс заншил, өв соёлтой нь хүйн холбоотой байлгахын тулд Сингапурын иргэд төрөлх хэлээ хоёрдахь хэлээр сонгож эзэмших ёстой батөрөлх гэдэг нь хятадууд нь хятадаар, малайчууд нь бахаса-малай хэлээр, энэтхэгүүд нь хинди, тамил нь тамил хэлээрээ гэх мэт. Ингээд бизнес, улс төр нь англиар явсаар өнөө хүрчээ.
Хоёр хэлийг нэгэн зэрэг сурах боломж хязгаартай тул яах вэ гэдэгт зөв гарц хайсан. Уншиж чаддаг энэ хэлээрээ дамжуулан бусад хичээл, эрдэм мэдлэгт шамдан суралцахын тулд хүн яг нэг хэлийг л бүрэн төгс эзэмшисэн байх шаардлагатай. Хэдий адилхан IQ-тай, тоо бодлого, шинжлэх ухааны хичээл дээрээ ижилхэн дүн авдаг, адилхан сэтгэдэг байлаа гээд хэлний ур чадвар нь заавалч үгүй адилхан байх шаардлагагүй. Охид бол хөвгүүдээс илүү хэлэнд авьяастай. Энэ бол статистикаар батлагдсан зүйл. Энэ бүгдийг Ли Куан Ю анхандаа эс тоосон, заавал сур хэмээн шахсан. Тэрээр угаасаа хүсэл эрмэлзэл дэндүү өндөр хүн учраас нийгмээ байнга л шахдаг байсан.
Хос хэлтэй болгох бодлого хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудан, англи-хятад, англи-малай, англи- тамил гэхчлэн хос хэл эзэмшихийг дэмжжээ. Гэтэл энэ бол маш хэцүү даалгавар байв. Хэлний асуудлыг эцэслэн шийднэ гэж хэзээ ч байхгүй. Аливаа хэлний үнэ цэнэ үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Хүүхдээ ямар хэлтэй болгохоо эцэг эхчүүд өөрсдөө шийддэг. Засгийн газар эдгээр хувьсалтай уялдуулан бодлогоо өөрчлөх хэрэгтэй.
Түүний номоос эшлэе:– Сингапурын нэгэн онцлог шинж чанарыг тайлбарлахыг минь зөвшөөрнө үү. Манай хүн ам олон үндэстнээс тогтдог. Олонхийг буюу 76 хувийг бүрдүүлдэг хятадууд хүртэл дотроо олон үндэстэн, ястанд хуваагддаг. Ийм олон тооны язгуур бүлгээс бүрдсэн ард түмнийг улс төрийн ижил байр суурьтай байлгана гэдэг хэцүү. Гэсэн ч Засгийн газар олон ялгаатай үзэл бодлыг эвлэлдэн нийлүүлж, олны эрх ашигт нийцсэн бодлого хэрэгжүүлэхийн тулд, эргээд ард түмнийхээ дэмжлэгийг авахын тулд хичээсэн. Гэрэлт ирээдүйг цогцлон бүрдүүлэхийн төлөө бид шинэ үеийнхэндээ нэг үндэс суулгаж өгөх хэрэгтэй. Өөрийн хэл, ёс заншлаа суралцах үндэсийг нь тавьж өгөхийн зэрэгцээ хоёр дахь эх хэлээр нь дамжуулан илүү өргөн цар хүрээтэй том дэвжээ засч, нэг түвшинд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх ёстой. Оюутан, сурагчдын дийлэнх нь хос хэл эзэмшсэн байна. Одоо хоёрдахь эх хэлний сургалтыг хэрхэн сайжруулж, чанаржуулах вэ гэсэн сорилтын өмнө бид ирээд байна. Айл өрхийн амьжиргааны түвшин ямар байхаас үл харгалзан хүүхэд багачууд англи болон төрөлх хэлээ хослуулан бүрэн төгс эзэмших боломж нээлттэй байх ёстой гэжээ.
Төрийн хэлийг англи хэлээр сольж, хэрэгжүүлнэ гэдэг тийм ч амархан даалгавар биш гэдгийг Ли Куан Ю төсөөлж байсан. Тэгэхдээ энэ нь аль нэг хэл, эсвэл аялгыг хориглохоос илүү хялбар. Хүн ардын төрөлх хэлийг хориглосноор маш муу үр дагавар учирна, том эсэргүүцэлтэй нүүр тулна. Хүний хэл сурч мэдэх, ашиглах эрхэнд халдсан хэрэг болно гэдгийг тэрээр сайтар ойлгож байв.
Хос хэлтэй болгох бодлого Засгийн газар баримталснаар бүх үндэстэн ястнууддаа шударга хандаж байгаа хэрэг гэдэг дээрээ тэрээр хатуу зогсож байв. Малай хүн бүр англи болон малай хэл сурах ба харин малай хүн хятад хэл сурах ёстой гэж шаардахгүй. Хос хэл, хос ёс заншлын талаархи асуудал хойшдоо ч үргэлж байсаар байна. Тиймээс бодлого, чиг хандлагаа хувиршгүй, эцсийн гэж хэзээ ч үзэж бологүй. Учир нь нэг хэл, нэг ёс заншил давамгайлж эхлэхтэй зэрэг далд эсэргүүцэл, өрсөлдөөн дагаад буй болдог. Энэ бол олон хэлтэн улс үндэстэнд Ли Куан Ю сургамжилж хэлсэн үгс нь юм.
Сингапурын онцгой шинж чанар тэднийг зөв замд хөтөлж, англи хэлийг төрийн хэлээ болгосныг иргэд ньэрүүлээр хүлээн авна гэдэгтээ тэрээр итгэж байсан, тэр нь ч нотлогдсон. Засгийн газрынхаа хэлний бодлогыг хүлээн авахдаа англи хэл гэдэг дээрээ сингапурчууд тун прагматикаар ханджээ. Тэд бүгд ёс заншил, эх орны үнэт зүйлс, амьдралын арга ухаанаа өөрийнхөөрөө авч үлдэж чадсан. Америк, Их Британи зэрэг англиар ярьдаг бусад улс үндэстний ёс заншилд уусахыг хүсээгүй. Учир нь сингапур хүн англи хэл мэдэхийн зэрэгцээ өөрийн төрөлх хэлээ хангалттай сайн эзэмшсэн, тэр хэрээрээ ёс заншил, арга ухаанаа үнэ цэнэтэй болгож чаджээ.
Сингапур иргэдийн дийлэнх нь төрөлх хэл аялгаараа ярьдаг байсан тул хос хэлтэй болгох ажлын хэрэгжилт удааширсан хэмээн 1970-аад оныг онцолж үздэг. Энэ үед Ли Куан Ю “Мандаринаар ярьцгаая” гэх хөдөлгөөн санаачилж бусдыг гайхшруулжээ. Тэр туршилтын эхний 10 жилд олон аялгыг мандарин хэлээр сольж, хятад гаралтай иргэдийн гол үндсэн хэл болгох зорилго тавив.“Хятад хэлний хэрэглээг нэмэгдүүлье” гэх хөдөлгөөнийг санаачилж ч үзжээ.
Нэгэнтээ хүн амын гуравны хоёр гаруй нь этник хятадууд тул тэдний санал бодол нийгэмд чухал гэдгийг тэрээр мэдэрдэг. Тэр үед хүүхдийнхээ ирээдүйг сонгох том сорилтын өмнө хятад эцэг эхчүүд ирээд байв. Нэг бол англи-мандарин хэлтэй болох, эсвэл англиба төрөлх өөр хятад аялга гэсэн хоёр сонголт байв. Хэрэв хослуулах аваас хүүхдүүд эцсийн бүлэгт мандарин аялгаас залхаж, яршиг түвэгтэй санагдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл тэд мандарин аялгыг хэзээ ч бүрэн төгс эзэмшихгүй. Учир нь суралцах ба хэрэглэхэд хэцүү хэл учраас. Тиймээс хүүхдээ төрлөх аялгынх нь оронд мандаринаар ярихыг байнга дэмжих хэрэгтэй гэсэн байр суурь баримтлав. Энэ байр суурийг нийгэмд дэмжиж хүлээн авсан тул төрийн албан хаагч, улс байгууллагын ажилтан, эмнэлэг, сургууль гээд улсын үйлчилгээ үзүүлдэг бүх албан байгууллагууд бүгд мандаринаар ярих шаардлагыг Ли Куан Ю тавьж эхэлжээ. Үүнд 60-аас доош насны бүх хүн хамрагдав. Чингэхдээ эл асуудалтай бүгд нүүр тулж, эцсийн шийдвэрээ бүгд хамтдаа гаргацгаая хэмээн уриалан дуудав.
Ингэх үндэслэл нь нутгийн жижиг аялгаар ярьсаар, түүнийг нь төр өөгшүүлсээр байх ахул Сингапурыг тараан бутаргах аюултай гэж үзжээ. Хүмүүс ямар хэлээр ярьдаг, ашигладагаас шалтгаалан хагарал үүсэх тохиолдол элбэг байдаг ба тэр гашуун сургамжийг жижиг Сингапур руугаа татан авчирч аргумент болгожээ. Түүнийгээ ч “том сонголт” гээд нэрлэчихэж. Учир зүйтэй бодоод үзвэл сонголт юу байх ёстой нь тодорхой боловч сэтгэл зүйн хувьд энэ нь ихээхэн хүнд сонголт болохыг байнга тэмдэглэж байв.
Эцэст нь монголынхоо эрх баригчид ба улс төрчид, сэхээтнүүдэд (ялангуяа бизнесийнхэнд) хандаж Ли Куан Юг эшлэе. Тэрээр ийн хэлжээ: – Туршлагаасаа харахад нэг хэлтэй улс үндэстэн бусдыг сохроор дагаж, туйлшрах илүү магадлалтай. Яагаад гэвэл тэд ертөнцийг ердөө нэг нүдээрээ хардаг. Тэгвэл хос хэлтэй болсноороо хүн илүү тэнцвэртэй үзэл бодолтой, мөн нээлттэй хүн болж төлөвшинө!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл0
Зайл. Зөвхөн Монголоороо л байна шүү
Mongol heliig bvr bhgui bolgohnee.
чи өөрөө зайл. арчаагүй залхуу архичин. хүүхдийн мөнгөө хүнсний талоноор амь зогоодог арчаагүй гуйлгачин.
Англи хэлийг маш сайн сурах хэрэгтэй гэж л хэлье дээ.
одоо энэ чинь англи америк австрали шинэ зеланди доминикан пуэрто рико гавайн арал тайван япон солонгосын англи хэлтэн болгоод ази царайтай амьтан болгохнээ дэрхи улсуудад царай зүсээрээ мексик ази хар амьтан болж хувираад ялгагдахгүй болохнээ яах гэж ээ орос хэлээр яриад хөгжөөд болж байсан хятад хэл бол хэрэггүй ээ тэгвэл монгол улс гэж байх шаардлагагүй дуртайаймаг нь хятад америк руу орно бизээ дорнот хэнтий сэлэнгэ хөвсгөл увс баянөлгий ховдын хасаг дөрвөд тува торгууд цаатан дархад буриадууд орос руугаа орноо аа монголд цэцэрлэгээс эхлээд цэвэр 15мянган доллараар жил бүр хичээллэж дуусаад сургуульд 25 мянган доллар жил бүр төлдөг ийм учиртай юм байжээ тэр баячуудын англи хэлтэй америкад төгссөн хүмүүс гучин жил цаашид эзэгнэх юм биз дээ юм л бол сингапур гээд оффшорын бүс рүү зүтгээд байсан нь бусад монголыгоо мангар мангуу тэнэг гээд байсан нь ийм учиртай юм байжээ орос хэлийг хоёрдох хэл болгоёо
Монголд орос хэл хоёр дахь хэл ч биш бүүр мэдлэгийн хэмжүүр байсан цаг өнгөрөөд удаагүй байна.Тэр үед яриандаа хүртэл орос үг хавчуулж дэгжирхдэг, европ гэж биширдэг болчихсон байсан биднийг Оросууд хамгийн доорд үздэг байсан нь одоо ч хэвээр. Юу хэлж байна бодоод үзээрэй.
Синга бол хятад,малгай,индонези, энэтхэг, тайланд зэрэг олон үндэстний цагаачидын байгуулсан улс шүү дэ
Маш зөв.Ахмад би дэмжиж байна.Биднийг оюутан байхад Исланд оюутантай нэг өрөөнд анх орж байсан.Англиар ярьдаг охин байсан.Тэгээд яаж Англи хэл сурсаныг асуухад цэцэрлэгээс эхлэн хоер хэлээр зааж эхэлдэг гэж байсан.Дани зэрэг жижиг улсууд бүгд цэцэрлэгийн наснаас Англи хэл заадаг хос хэлтэй улс гэж ярьж байсан.Анли хэл багаас нь сургах нь маш чухал.Хүүхдийнхээ ирээдүйг боддог хүн бүр дэмжих хэрэгтэй.
НҮБ-ийн гишүүн,тусгаар тогтносон улсад байж хос хэл ярьсан энэ муу ёрын гошногыг сугалж, госыг нь урт авч сингабуурт хаяж өг.
сингаабүүрийн мантуу хужаад 88.103.231.157 10 цагийн өмнө НҮБ-ийн гишүүн,тусгаар тогтносон улсад байж хос хэл ярьсан энэ муу ёрын гошногыг сугалж, госыг нь урт авч сингабуурт хаяж өг.
Муу орк англи хэл сурах ямарч найдвар байхгуй учир ингэж улиж байгаа. Монголчууд бид юуны өмнө монгол тавьж харин хүн төрөлхтний хөгжлөөс алхаа гишгээгээ хоцроохгуй гэж бодвол англи хэлийг эзэмших нь зөв ажээ. Баярхүүгийн түмэн зөв!
орос хээлээр бүх цэцэрлэг сургуульд заа хөрөнгөтнүүд засгийн мөнгөөр цэцэрлэгээс нь эхэлж :50 сая тагрөгөөс 100сая төгрөгөөр дунд сургуульд жил бүр сургаж байна энэ бол ард түмнийг хамгийн дээд зэргээр доромжилж байна ТАНЫ ХҮҮҮХЭД төрөхөөсөө ЯДУУ баячуулынх төрөхөөсөө БАЯН төржээ хувь заяандаа гомдоллоцгоо
Сингапур чинь хэд хэдэн үндэстэн холилдсон байсан болохоор тэгсэн. Нэгдмэл нэг хэлтэй монголчуудыг шинжлэх ухааны үндэсний хэлгүй болгох гээ юу Баярхүү гуай
Англи хэлийг албан ёсны хэл болгосон Тайвань ганц хань үндэстний тэр тусмаа жинхэнэ мандарин хэлтэй, уламжлалт бичигтэй улс. Мэдээж олон үндэстнүүд байсан нь Сингапурыг англи авахад нөлөөлсөн гэхдээ үндсэн шалтгаан нь биш байсныг Баярхүү гуай тайлбарласан байна.Монгол хэлний одоогийн төвшинд бид ярианы хэлэндээ пизда дурак машингүй ярьж чаддаггүй.Шинжлэх ухааны хэл гэж бол уучлаарай байхгүй,харин орос нэр томьёонууд л бий.Монголоор шинжлэх ухааны нэр томьёнууд байх боломж ч байхгүй.Дэлхий пингвин гэж ярьдаг байхад Монголчууд оцон шувуу гэж болох ч үгүй юм билээ.
Зав, цаг нь болсон !
ЗӨВ, цаг нь болсон !
Монгол ирэх хэрэггүй малаа
ene xunii suns mongold toroosei bid 30 jil xereldej baikh xoorond xujaa sansaryn uudamyg ezemshik talaar yarilaa Bayarkhuu guai talarxay uum savalgaatai yed ta gadaad yam-yg boldoggyi yum uu?
gadaad yamny said xuubel mon sainsan
Энэ элий царайт санаагаа зөв ярь
Ямар гоё жор хэрэггүй болсон , монгол хүний өөрийнх онцлог нь налгай , толгой дээр нь хулгай хийгээд байхад л шүтэн бишрээд бгаа ш дээ , ийм л үхэр шиг амар тайван , төрийг нь зарж борлуулна гэж яриад байхад л босохгүй ш дээ !!!
Энэ санааг дэмжиж байна. Англи хэлийг залуудаа сураагүй зовж яваа хүмүүс олон бий. Ямарч зүйлийг англи хэлтэй хүн гүүглэдээд сурч орхино. Хос бичигтэн биш хос хэлтэн болсон нь хамаагүй дээр. Төрийн бичиг уйгаржин болголоо гээд ямар ашиг өгөх вэ.
Яг зөв хэллээ, ирээдүйд зайлшгүй хэрэгтэй иймэрхүү бодлогоо тодорхойлоод зоригтой хэрэгжүүлэх хэрэгтэй. Бидний хүүхдүүд зовлонгүй дэлхийтэй хөл нийлүүлэх боломжтой болно, зарим нөхөд өөрсдийнхөө толгойны хэмжээ, хөмөрсөн тогоон доторхоороо сэтгээд байх шиг байна.
Худлаа донгодсон удахдаа хэнд хэрэгүй юм бичдэг этгээд. Тэр жил МАН ны шатан дээр унасан золиг
Neg heltei tusgaar Mongol ulsiin irged. harin ter gadaad oron luu amidrah, surah zorilgotoi noxod oorsdoo shiideed angli heltei boloh ni neelttei. Alban ajliin shaardlagaar hel surah bas neelttei bgaa. harin Torin heliig hos bolgoh sanaa bol buruu shuu
Zuv angli heltei bolbol nud ni ydaj neegdene shuuu
Харанхуй ард түмэн.
Харанхуй ард түмэнд ядаж эрүүл ухаантай удирдагч хэрэгтэй байна, ирээдүйд оршин тогтнож дэлхийтэй хөл нийлүүлэх иймэрхүү саналыг хэрэгжүүлэх ухаалаг удирдагчийг олж сонгох юмсан.
Д. БАЯРХҮҮ ИХ ЗӨВ ЮМ БИЧИХ ЮМ! ДААНЧ ЭНЭ ТОЛГОЙ ГЭЖ ОЛГОЙ БОЛСОН НӨХДҮҮД ХҮЛЭЭЖ АВАХ НЬ БҮҮ ХЭЛ! ОГТ ДЭМЖИХГҮЙ ЮМАА... ЧИНИЙ БИЧЭЭД БАЙГАА ЗҮЙЛИЙГ УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮД УНШДАГ ЮМ БОЛОВ УУ?! УЛАМ Л БИЧЭЭД БАЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ!!!
Mach zev.Olon ylsiin xariltsaanii gol xel angli xeliig bagaas ni mach sain yarij bichdeg bolhox ni delxiin xehjlees xotsroxgyi baix neg alxam.Syrgax, syraltsax bolomj byren b.na.Teriin xel bolgox ni aria l xetiidsen asyydal.SINGAPUR Mongol yls chig negdsen xelgyi baisan bains chyy.
ХОС ХЭЛТЭЙ БОЛОХ Л ХЭРЭГТЭЙ! ХОС ХЭЛТЭН БОЛОХ ТУРШЛАГЫГ ХОЛООС БУС АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УХ ГЭДЭГ ҮГ БИЙ. МОНГОЛ ҮНДЭСТЭН ДОТОР КАЗАКИЙН АРД ТҮМЭН ХОС ХЭЛТЭН! ХҮҮХДЭД БАГААС НЬ ХЭЛ ЗААВАЛ МАШ ХУРДАН ЦЭВЭР СУРДГИЙГ ШИНЖЛЭХ УХААН БАТАЛСАН СУДАЛГААГ УНШИЖ БАЙЛАА!
Би унаган орос хэлтэй. Илүүдэхгүй боловч надад бараг хэрэг болдоггүй. Англи хэлийг том болоод сурсан. Өдөр бүр юм уншиж, бичихдээ хэрэглэж ажил амьдралдаа амжилт олход минь гол үүрэг гүйцэтгэсэн. Ямарч орны хүнтэй харицхаж, илүү нээлттэй, хүмүүнлэг, сэтгэхүйтэй болсондоо
Баярхүүгийн бичсэн юмыг эсэргүүцдэг барлагууд бол дөнгөж л бичиг үсэг тайлагдсан төдий оркууд, хийх ажилгүй бүх юмыг харлуулж байдаг малууд л даа. Хос бичигтэн болсноос хос хэлтэн болсон нь хамаагүй дээр гэдгийг захын чавганцад ч ойлгомжтой шүү дээ.
Азийн Хятад Япон Солонгос Вьетнам бүгд хос бичигтэй.Нэг нь уламжлалт ханз байдаг нь албан ёсны(диплом, гадаад гүрнүүдтэй харилцах гэх мэт) болон түүх овог нэр,ном сударт хэрэглэгддэг. Нөгөөдөх нь авиан дуудлага тэмдэглэсэн Хятадаас бусад орнуудад ард түмэн нь нийтээр хэрэглэдэг бичиг. Монгол дорнын ард түмний хувьд бас ийм байх шаардлагатай байгаа. Гэхдээ эхлээд нийтийн хэрэглээний кирилл бичгээ латин үсгээр сольж Оросын дарамтаас гарах хэрэгтэй.Энэ агуу ажлыг хийхдээ олон орны(гол нь Хятад Казахстан) эрдэмтдийг оролцуулж одоо болтол нэг мөр болоогүй байгаа кирилл бичгийн алдаа завхралыг засаж,олон орос үгнүүдийг нь халан,Монгол үндэстэнд бүгдэд нь түгээмэл хэрэглэгддэг үгс,дуудлагуудыг авах хэрэгтэй.Дараа нь албан ёсны хэрэгцээнд аажуу тайван монгол бичгээ нэвтрүүлж амь оруулж болно.
Санал нэг байна.
Гадаад хэл хэрэгсэл болохоос боловсрол биш л дээ. Хүн гадаад хэлтэй болсноор тэр хэлээр дамжуулж тухайн орны соёл, боловсрол, түүх, технологийн дэвшлийг судлах боломжтой л болж байгаа хэрэг. Харин тэр орны өөрийн оронд хэрэгжүүлж болох өөрийн орны хөгжил, дэвшлийг урагшлуулж болох ямар сайн юм бна түүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь тухайн хүний чадвараас шалтгаална. Англи хэлийг худалдааны хэл гэдэг. Тэхлээр англи хэлээр дамжуулж олон улсын худалдааг эх орондоо яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр л монгол хүн бүр толгойгоо ажиллуулах хэрэгтэй болохнээ.
Маш зөв санал байна. Өнөөдөр англи хэлээр голлон дэлхийн бүх улсын гадаад харилцааны бүх ажил явагдаж байна. Англи хэл ертөнцийг харах цонх мөн. Орос хэлээр биднйи үеийнхэн хичээллэж байсан ч ард түмнээ дарга ажилчнаар нь ялгаварлан гадуурхаж байсан тул хүмүүс ач холбогдол өгөөгүй. тэгээд ч зөвхөн даргын хүүхэд сургуульд явдаг хаалттай нийгэм байсан.Явсан ч хуучин ЗХУ-д л очно. Манайхаас бусад социалист орнууд оросуудыг түрэмгийлэгч улс гэж үздэг учир орос хэл мэддэг ч ярих дургүй.ЗХУ дотроо ч Балтийн 3 улс бол бүр ч дургүй.Англи хэлээр хүссэн хүсээгүй энэ хорвоогийн хаана ч очсон ярихаас аргагүй болдог. Хос хэлтэй болгох ажлыг ярих биш бүр ажил хэрэг болгох хэрэгтэй.Эсэргүүцэж байгаа этгээдүүд бол МАН-ын ард түмнээ харанхуй мунхан байлгах гэсэн бодлогыг дэмжигч ажил хийх дургүй арчаагүй залхуу оркууд юм. тэдэнд морио уралдуулж бөхөө барилдуулж нийтийн нэртэй найрын дуугаа дуулж архи айргаа уухаас өөр ухаан байхгүй.
Монголд Орос түшиг болсон болсоор байх болно. Америкчууд ашиглаад л хаяна шүү дээ.
world science article , world business language , english as capital gedeg tal aas ni yarakh knowledge ugui ,khooson communist populism . communism bol ug aasan populism baisan , 30 jil AH ch communism iin populism yavuulad odoo archilal iin une tsene iig barji bain. populism is false poilitics and new fascist politics !!!!!!
Ha ha Fiji Фижи улс хөгжсөн нь хаана байна Фижи анлиар ярьдаг шүү дээ. Солонгос солонгосоороо ярьдаг тэглээ гээд муудсан юм алга. Япон Солонгос Тайланд гээд өөрийхөө хэл соёлоо дээдлээд хөгжөөд болж байна. Монгол бичиг соёл манай улсын хөгжилд нэмэр болно уу гэхээс саад болохгүй. Солонгос Япон шиг хэл соёлоо дээдлэн хөгжинө. Харин Ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Машины үйлдвэрлэлийг хөгжүүлэххэрэгтэй байна.
Монгол бол дэндүү хүн ам цөөтэй улс, дэлхий аажимаар нэг болж байна, бид айхтар чадалтай болохгүй бол хэзээ ч хүний хоол болох магадлал өндөр байна, тиймээс дэлхийн хэлийг давхар эзэмших нь тусгаар тогтнол, хөгжлийн нэг баталгаа болно. Эсэргүүцэж байгаа хүмүүс зөвхөн өөрөөрөө хараад байх шиг байна, хэдэн жилийн цаадахыг харах хэрэгтэй.
Хэл сурах хэрэгтэй. Мэдээж дэлхийгээр түгсэн англи хэл, хойт, урд хооёр хөршийнхөө хэл. Харин хос хэлтэй болсноор улсаа хөгжүүлнэ гэдэг юу л бол, Монголыг хөгжүүлэхийн тулд ухаалаг удирдагч, диктатур хэрэгтэй., дэг журам, төлөвлөлт хэрэгтэй.
чам шиг өөрийгөө малын дайтай авч яваа оркод нуруун дундуур чинь ороолгох МАН-ын малчид олдоно. Хүссэн юм чинь хүзүүгээр чинь татаж чи бол хүн дүрст орк мал л болно доо.
гадаад хэлийг эзэмших сурах нь маш чухал гэхдээ заавал хос хэлийг монгол хэлээ үгүйсгэж болохгүй герман швед зэрэг орны бүх хүмүүс төрөлх хэлээрээ ярьдаг атал бараг бүгдээрээ англиар ярьдаг тэхлээр хэл сурах нь хүвь хүн нөхцлөөс хамаардаг манай олон хүмүүс социализмын бөглүү үед зөвхөн монголдоо байж байгаад л гарамгай гадаад хэл эзэмшдэг байж билээ гадаад хэл эзэмшсэн хүнийг урамшуулах систем бии болон нөхцлийг бүрдүүлэх нь чухал монгол хүн монголсэтгэлгээ монгол ахуй соелоосоо сальж болохгүй би гадаад гурван хэлтэй
Margaash hairt Aaviin min burhandaa yavsan udur. Jamiin tsaana nuugdah gazargui ch Horvood NAMAR irdegiig martsan nugelt hongor uree uuchlaach Aav min. Am setgel hoer "halah" gedeg um bii.Setgel halsan ch Am halj ul boloh Diplomat meregjiliig chamd ezemshuullee."Dogolon Timur-Tamerlan-ii" 17 buleg nairagiig (Edgar Allan Poe-iin) olj unshaarai gj bilee. Teneg bi 17 nas arai hurelgui MGIMO yavj, anhnii durlaldaa shataj, surguulia hayaj Mongoldoo ireh gj Erhiin Tenegiin Deediig uzuulj tongochij bsn baigaa um. MGIMO-d Mongol Hel zaadag baisan Orosiin Buriad bagsh namaig zogsoojee. Aav maani ene dalai met achlaltai bagshid namaig chimeeguihen zahiaad zogsohgui Valut Kreditiin Fakultetiin buten hicheel uguurei, statistikiin medleg bas uguurei gj zahisan baidag.
Bi hicheel nomondoo tuurtej uzeegui ch 40 garui nastai hund anh hair setgeltei bolj baisnaa martaj chadahgui baisan. Anh oros heleer Held orj, eej aaviinhaa duuddag baisan "Lialechka moya, lubovi moya, solnishko moe" gedeg hair hailan shingesen ugiig minii ner um bh gj boddog, hun neriig min asuuhad deerh urtaas urt ugiig darjignatal heldeg bsn gesen.
Ug ni minii anhnii ner mash goe, baruun aimagiin ugshiltai baisaniig surguulid orohod min Aav Eej 2 min orchin ueiin nereer solison gedeg. Eej min bur gaihaltai, hunii Hailan Hair Asral Enerel baij bilee. Suuliin ued neg l gantsaardaad Aav ruu min l Yaaraad baih shig sanagdaad bsn. Hund uvchin tusaagui ch Japan ruu avch yavj,deed zeregleliin amralt suvilald avaachsan ch eruusuu Ideeshihgui , Mongoldoo l ochih min geseer.....
3-han um husdeg. Angli Helnii Tugs Medleg , Huvitsaa Hurungiin Biirjnii Tugs medleg, Goo Saihanii Tugs bolovsrol olgodog Tsetserleg, Baga Surguuliig Mongoldoo baiguulah. Ug ni hurungu sanhuug ni bur 10-aad jiliin umnu olchihson bish bur BATLUULCHIHSAN baisan um. Ingeed mongoliin huuheduud 10 jileer hotsrogdson.Ter ued bi Mongoldoo bsn Gadaadiin Uul Uurhain kompaniin Boss bv.Songuuli boloh gj baisan tul gent l Hurungu Oruulagchidiig zailuulj, huuh tuuhdaa hursen tul Kompani maani niigem, eruul mend, bolovsroliin 5 chigleleer batalsan sanhuugee bugdiig ni huu avaad Mongoloos garsan. Zandka maani gol sanaachlagch bsn. Ug ni Mongol Hun gadaad Kompaniin Zahiral baih asar ashigtai baidag um sh dee.OT- g heleegui shuu. Ter ued bas hetiidsen undur tsalintai baisan ch uy ch, tui ch hiideggui Tavan Tolgoin 2 gadaad zahiraliig uuriinhuu gadaad kompaniin gadaad ded zahiraluudiin "garaar" zailuulj baivoo. Uuruu il tod togolson bol shorond l oroh bsn baih. Hahaha.Hehehe.
udruus udurt tenegleh ni iheseed l ...
Өөрөө тэнэг байснаа хожимдсон хойно ухаарах байхаа
Зөв, англи хэл сурах хэрэгтэй
Англи хэл дэлхийн хэл. Шинжлэх ухааны хэл.Англи хэлгүй бол бага үндэстэнд ирээдүй байхгүй.Сая англи хэлийг дунд сургуульд заавал заадаг бодлогоо уян хатан болгож өөрчилж байгаа Хятад өөр хэрэг.Англи хэлийг хоёр дахь хэлээ болгож заралсан мандарин хэлтэй Тайванийн жишээ Монголд ойр.Том хүчирхэг улсууд болох Япон Солонгос Германид шинжлэх ухааны нийтлэлүүд англиар бичигддэг болоод удаж байгаа. Хос хэлтэй хүмүүсийн тархи хүртэл юмыг олон талаас нь харж сурдаг, нэг өнцгөөс харж туйлширдаггүй.
Бүрэн санал нийлж байна
Цэцэрлэгийн наснаас нь эхлэн заавал хамгийн сайн сурна. Хүүхдүүд тэртэй тэргүй хүүхэлдэйн киног англи хэлээр үзэж байгаад сурчихдаг. Харин ярианы дадлага дутагддаг талтай.
шинжлэх ухаан хэргэлдэг эрдэм шинжилгээний ажилтанд англи хэл хэрэгтэй байхаа жуулчин гадаадынхантай явалддаг эр эм хүүхнүүдэд англи хэл хэрэгтэй англи хэл хар тамхий мансуурах хөгжим лесби гомо хийдгүүдт мөн тоглоомчдод хэрэгтэй АНГЛИ ХЭЛТЭЙ БОЛСОН ХҮН ЭХ орон ард түмнээ эх эцгээ гэддэггүй эх оронч үзэлгүй даян дээр явдаг хүн болж хүмүүждэг эх орон ард түмнээ гадаадынханд худалдаг хөнгөн хийсвэр үйлчилгээний газраар орж байгаа гадаадынханд үйлчилдэг хэлээ улс төрийн боловсролын хэл лав бишээ ОРОС хэл бол техникийн бүх үндсийг бүрэн албан ёсоор эзэмшүүлдэг эх оронч нинжин сэтгэл ард түмнээ гэсэн үзэл болыг бий болгодог Ардын хувьсгалын дараа хүүхэд залуус хүмүүс эх оронч шудрага ард түмнээ гэдэг ахмадын дайчин замналаар замнадаг залгамж үеийг бий болгосон нь өнөөг хүртэл уламжилж ирсэний ач юм Гэтэл 90 оны хувьсгалаас хойш түмэн хэл голдуу англи хэлээр дуулж урлагийг хөгжүүлж аялал жуулчлалыг хөгжүүлэх биш
улс төр урлаг мэдээллийн хэрэгслээр гадаадын аль болох бүтэхгүйг хуулан орчуулан мэдээлснээс бүрэн боловсорч эрдмийн туйлд хүрээгүй хүмүүс англи хэлийнг шүтэн биширч түүний хүчээр хөрөнгөтний бузар булайг сурталчилж ирлээ Герман орос ингэж магтан дуулж байгаа даган баясаж байгаа юм алгаа харин орос герман хоёр америкийг эсэргүүцсээр байна бүр англи ч орсыг хүлээн зөвшөөрөөд байна монгол орныг газар газрын англи хэлтний хогийн сав битгий болгооч өнгөт аристаны өнгөт хувьсгал гарч хөрөнгөтөн унасан цагт наад хэл чинь хэнд ч хэрэггүй болно
Дэлхийн чиг хандлага өөр болж байна шүү, хөмөрсөн тогоон дотороо сэтгэхийг үндэсний соёл уламжлал гэхгүй байхаа.
Хос хэл бүү хэл 4 хэл сурах ёстой.Энэ бол монгол уламжлал. Зүгээр л уламжлалаа сэргээхэд л болно.
Монголчууд "зөвхөн монголоороо" байсан үе хэзээ юм бол? 1920 - иод он хүртэл үзэл суртлын буюу шашны хэл нь бүхэлдээ төвд, төрийн буюу албаны хэл ярианд манж, арилжаа наймаа, мөнгө цаас, данс хараа, хоол ундны ярианд хятад хэл голлочихсон, зөвхөн гэр зуурын, адуу мал, сааль сүү болоод найр наадам, бөх, морь, ойр зуурын хар яриа нь л монгол, шинжлэх ухааны хэл үгийн тухайд үндсэндээ таг л явсан шүү дээ. Тиймээс ч очин цагийн үг хэллэгийг гадаадаас тэр чигээр нь дууриаж хэлэхээс цаашгүй, утгыг нь ч мэдэхгүй явсаар өнөөг хүрсэн нь олоон. Үндэсний хэлээ хөгжүүлэх, баяжуулах ёстой, өөр хэл сурах, хөгжих хэрэгтэй. Хуучны "Швейцарь лугаа" - гаа болиод, Зөвлөлт лугаагаа орхиод "Япон лугаа" санаатай бол япон улс англи хэлтний соёл, мэдлэгийг авч байж хүн шохоорхох өнөөгийн япон болсныг бас орхиж болохгүй. Болдогсон бол монгол хүн бүр английг нь ч, францыг нь ч, орхилгүй бас оросыг нь ч, хятадыг нь ч сураад аваасай. Олон хэлтэй болж баймааж өргөн мэдлэгтэй, харилцаатай, түнштэй болно.
Монгол хэл Англи хэл дээрээ төвлөрөх хэрэгтэй, дэлхийн хэл нэг болж байна
япон монгол хоёр хэзээ ч таарч тохирч байгаагүй япон бол монголын дайсан гэдгийг монгол хүн бүр андахгүй япон бол солонгосын дайсан гэдгийг солонгос андахгүй япон бол хятадын дайсан гэдгийг хятадууд андахгүй япон галт уул газар хөдлөлтөнд өргөж шидүүлээд усан дор орчихгүй байвал барав хятадын ганц цөмийн бөмбөг хүрэлцээтэй
Орос үлгэр одоо Монголд хэрэггүй. Орос 1936 онд өөрийн эрхгүй байсан Монголтой харилцан туслалцах гэрээ гэгчийг байгуулсан жүжиг тавиад Монголд цэргээ оруулж аннекс хийсэн нь 1991 он хүртэл үргэлжилсэн.Япон Хятад,Япон Солонгосын зөрчлүүд бол бүх хаяа дэрлэсэн улс үндэстнүүдэд байдаг түүхийн зөрчлүүд болхоос Орос Франц Испани Итали евроцентристүүдийн тэдний ертөнцийг үзэх үзлийг нь зөвшөөрдөггүй Азийн улс үндэстнүүдэд ханддаг дайсагнасан хандлагаас эхтэй эвлэршгүй арьс өнгө,яс үндэс, шашин шүтлэгийн зөрчил биш.
Албан ёсны хос хэл -монгол англи хэлтэй болбол сайн тал их бий ч муу үр дагавар бас их гарнаа, хар шар олон англи хэлтэй хүмүүс ирээд монголын иргэн болно, хотынх нь англи хэлтэй, хөдөөнийх нь англи хэлгүй Индианчууд болоод дуусна да.
Том хар!
япон хятад солонгос тайваны зөрчил эвлэршгүй дайсагнасан дайны зөрчлүүд юм
Оросуудын тархи угаалт гуцаад л буриад уу хөө? Оросууд үргэлж доорд үздэг Азийн ард түмнүүдийн хооронд яс хаяж турхирч ирсэн.Тэд өөрийнхөө доорд багуудыг ч Америк Турк Хятад Японоор айлгаж атганд чимээгүй устгадаг уламжлалтай. Монголчуудыг гэхэд хоёрхон хөрш Хятад Түрэг ертөнц рүү турхирч ганцаардуулаад, дотор нь хужаа эрлийз дөрвөд гэж хагалаад л дээрээс нь та нар тэмбүүтэй үхэрнүүд гэж доромжилж итгүүлэх төдийд үндэстэн сөнөж байгаа юм.
Энэ гитад өвгөн болвол яасан юм
За энэ нөхөр ч боловсрол ш/у ны гүн гүнзгий мэдлэгтэй тэнгэр заяат ард түмэнд ч алуулсаан манай боловсрол ш/у ны тал дээр тэнгэрт гарчихсан ухаантнуудын хараал ч тэнгэрийн аянга шиг аймаарыг мэддэггүй мал юм байх даа
Тэнгэр заяат Монголчууд Корона авахгүй гэж яаж солиорч байлаа эргүү. Чадваргүй төртэй, хоцрогдол мухардалд орсон хүмүүстэй улс энээс илүү гарз хохиролыг төлөөсөнд өгч байж хэрсүүжнэ.
Үхрүүд сурахгүй ээ
бид үр хүүхдийнхөө төлөө , улсынхаа хөгжлийн төлөө дэлхийн тэргүүлэгч хэлтэй нэг завинд суух цаг болсон. энэтхэгүүд яагаад дэлхийд IT, анагаахаар тэргүүлдэг вэ гэвэл тэндхийн дээрхи чиглэлийн сургуулиуд зөвхөн англи хэлээр бүх хичээлээ сургадагд оршино
Singa bol undesten xolildson uls shuu dee. Tegeed toriin 1 xeltei bolgoxyn tuld l angli xeliig songoson yum shuu dee. Manaix bol negdsen tsul undesten Tegexeer oor l shiidel xeregtei Bayarxuu zonoson bna
Hutsaa teneg uvgun. Englishtei hamt hugjuud ch hereggui.
Англи хэл хэдийнээ олон орны хоёрдугаар хэл болсон байна, эрдэм шинжилгээний бүтээлүүд англи хэл дээр нийтлэгдэж байж хүлээн зөвшөөрөгдөж байдаг байна. Англи хэл сураагүй бол герман, франц хэл бас дэлхийн хэмжээний хэлүүд юм байна.Япон хэл сурсан хүн бас дэлхийн хэмжээний асуудлуудыг мэдэж чаддаг юм байна
оросууд хэзээч хятад хэл сайн сурч ярихыг хүсдэггүй ярихчгүй сурахгүй хятадууд бас хэзээч орос хэл сайн сурч ярихыг хүсэхгүй хоорондоо албан болон албан бус дандаа англаир ярина даа тэхээр бид нар энэ хоёорын хэлээс илүү чухал нь Англи хэл юм шүү дээ
хос хэлт улс болох хэл сурах хоёр газар тэнгэр шиг ялгаатай мэдээж монгол улс англи монгол хос хэлтэй улс болох болбоос англи хэл нь монгол хэлийг маань алга болгоно хэн монголоор ярьна гэж энэ маш холын аюултай бузар санаа
монгол хэлний эсрэг бүхэн, Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг гэж боддог
Дэмжиж байна