МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгч захирамж гаргаж УДШ-д хүргүүлэхээр болсон тухай асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогттой ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МАН-ыг тараах тухай захирамж гаргаж УДШ-д хүргүүлсэн нь Үндсэн хуульд нийцэж байгаа юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс МАН-ыг тараах нөхцөл бүрдсэн үндэслэлүүдийг тогтоож улмаар зохих шийдвэрийг гаргуулахаар Улсын дээд шүүхэд хандсан гэж ойлгож байгаа. Улс төрийн намыг тараах асуудлаар хэн ч Улсын дээд шүүхэд хандах эрхтэй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчөөгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэл ч байхгүй гэж бодож байна.
Улс төрийн намыг татан буулгах үндэслэлийг Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т тодорхой заасан байна. Тэр хүрээнд МАН нь “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон...” зэрэг үндэслэлийг Ерөнхийлөгч захирамждаа тодорхой заасан байна лээ.
-
-Ерөнхийлөгчийн энэ захирамжийг УДШ хүлээн авч шийдвэрлэх хуулийн тодорхой зохицуулалт байна уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч захирамждаа МАН Улс төрийн намын тухай хуульд заасан намыг татан буулгах тодорхой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн тул Улс төрийн намын тухай 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүх уг асуудлыг хүлээн авч хянан шийдвэрлэх нь УДШ-ийн хуулиар хүлээсэн үүрэг болох нь харагдана.
-Монгол Улсын Ерөнхийлөгч намыг татан буулгах талаар захирамж гарган УДШ-д хүргүүлэх нь шүүхийн бие даасан байдалд нөлөөлөх үү?
-Улс төрийн намыг тараах асуудлыг УДШ-д тавьж шийдвэрлүүлэх нь шүүхийн шүүн таслах үйл ажиллагаатай огт хамаагүй, зөвхөн улсын бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаатай нь холбоотой юм. Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн агуулгыг нарийвчлан авч үзэж, судалбал намыг тараах хуульд заасан үндэслэл тогтоогдвол УДШ улс төрийн намыг шууд тараах шийдвэр гаргах үүргийг хуулиар хүлээсэн байгаа нь ойлгогдоно.
Асуултанд хариулсан танд баярлалаа.
Сэтгэгдэл0
Улс төрийн намыг тараах асуудлыг УДШ-д тавьж шийдвэрлүүлэх нь шүүхийн шүүн таслах үйл ажиллагаатай огт хамаагүй, зөвхөн улсын бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаатай нь холбоотой юм. Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн агуулгыг нарийвчлан авч үзэж, судалбал намыг тараах хуульд заасан үндэслэл тогтоогдвол УДШ улс төрийн намыг шууд тараах шийдвэр гаргах үүргийг хуулиар хүлээсэн байгаа нь ойлгогдоно.
УИХ алдаатай хууль баталсан гэж ҮХЦ шийдвэр гаргажээ. Хууль тогтоохдоо алдаа гаргасан УИХ ямар хариуцлага хүлээх вэ. Нэн даруй ОГЦОР.. АЖЛАА ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ХОГ НОВШУУД.
ХҮРЭЛСҮХ бол КИМ У ЖУН юм
Bitgii huuli buruu tailbarlaad bai. Huuliin doktor guai. Ta nar ugsen tohiroltsoj bitgii MAN luu dairaad bai novshoo. Hiisen yumtai gaviyatai uugan nam shuu. Ene doktorontsoriin amidraliin neg heseg ni ene namiin tuuhtei holbootoi l baij taarna. Ishig everee urgahaar ehiigee morgohiin adil ingej Battulgiin ugeer bitgii nam ruu dairaad bai. Myanga myangan gishuunii sain duraaraa negdej bii bolgoson namiig hen durtai erh medeltei ni taarchihdaggui yum. Haana ni daranguulal togtood haana ni chinii bolon Battulgiin erh choloo hasagdaad darlaad bgaan be novshoo
jonhuud ard tumen itgeed 4 jil iu ch hiilgelgui tolgoi deeree zalsan. Dahiad zaaval jonhuu l 6 jil bh yostoi ium genee. Yamar ikh shunal bas aidas ve. Zailaasai. Undsen huuli zurchuud zogsohgui unuudur zevsegt huchnii dargaaraa ard tumniig aytaihan baigaarai gj ailgalaa. Arai ch dee. Mongoliin margaashd sain saihniig huseed yavchihaj boldoggui ium bh daa. Kovidoos ard irged mini sergiileerei gj gants ch udaa ug heleegui bj genet bidnii neriig barihaa bolij uz
Jonhuugiin anuus chi huuliin diplomoo ogood zail ooriin ireeduigee ballaa
Ерөнхийлөгч маш оновчтой цохилт хийсэн.МАН-ын хариу цохилт олон боловч оновчгүй ,хүчгүй ,дүр үзүүлсэн,хөгийн байлаа. Үнэн ялна.
Х.Баттулгын мөнгөөр хахуульдсан этгээдүүдийн нэг биз. Ийм нөхдийг хөөрөгдсөний хэрэггүй.
чамайг нааша тэр хадам ах лам чинь явуулсан уу гэдэг шиг чамд наад үгийг чинь МАН чинь зааж өгсөн үү?
Алдаатай хууль гаргахад Их хурлын тамгын газрын ерөнхий нарын бичгийн дарга хариуцлага хүлээх ёстой. Маш хариуцлаггүй хандсан бна
З Энхболд л Баттулгыг чадчихсан юм байна шуу дээ Энэ нохор хуулийн зовлох нь юм бол тэр уед нь яагаад оорт нь хэлж анхааруулаагуй бм бол МАН ыг яахав Батуулийн хэлдгээр уурандаа бачимдаж чадах санаатай бололтой Хэн нэг еронхийлогч дурын намаа тараагаад байвал ардчилал гэж байхгуй болно шуу дээ гэж Батуул зов хэлсэн
Гэмт хэрэгтэн, ард түмний эв нэгдлийг бусниулагч Х.Баттулга мөнгөний бүлэглэлийнхээ хамт өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй болсныхоо төлөө 100 жилийн түүхтэй МАН-ыг тараана гэж санаархвал өөрийнх нь хувь заяа орвонгоороо эргэнэ. Х.Баттулгын булхайг хамгийн сайн мэдэх хүн У.Хүрэлсүх. Тэгээд л хамгийн шударга гэгдэх У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр нэр дэвшиж, сонгогдохоос үхэтлээ айж байна. МАН-ын даргад хонзогносныхоо төлөө олон арван мянган гишүүдийн саналыг харгалдахгүйгээр намыг тараах гэнэ. Өчүүхэн бодолтой хүн дээ. Ард иргэдийн дийлэнхи олонхи Х.Баттулгыг аль болохоор түргэн зайлуулахыг хүсдэг шүү дээ.
Ерөнхийлөгч хууль зөрчөөгүй.Харин ч хуулийг чандлан сахиулж хуулийн дагуу л асуудалд хандаж байна. МАН-ын дарангуйллыг өөрөөр яаж зогсоох юм.
ZUitei MAH tarsugai!
Nam tarah ni zuv
MAN-iig taraah ni zuv baij boloh ch Jenko taraaj bolohgvi ee ! Hezee taraah ve ? gevel, Orost liberal nam turiin erh barisan tsagt !
Их олон зүйл дээр харлаа. Ерөнхийлагч Баттулга хэзээ ч хууль зөрчихгүй байна. Харин энэ ман нам чин хувийн юмаа хийж байгаа юм шиг хуулийг ёстой гууль болгож баыгаа н хэнд ч ил байна даа.
Хууль засагладаг оронд бол хуулийн дагуу л шийдэгдэнэ. Хууль нь эрх баригч намын ашиг сонирхолд нийцүүлдэг манай улсад МАН нам тараачих вий гэж айлтгүй, тайван байцгаа. Та нар тарахгүй.
Ерөнхийлөгчид эрх биш УДШ -д хандах эрх мэдэл байлгүй яах вэ. Өөр хүн хандвал шүүх тоохгүй ш дээ. Ер нь хуулиар бүх юм зохицуулагдана.
Ерөнхийлөгчийн шийдвэр ард түмний хүлээлт байсан. МАН-ыг яг одоо Төр түмний мөнгө хөрөнгө, хөдөлмөр хөлсийг ичэхгүй идэж ууж зулгааж ханаагүй новшнууд тэдний гар хөл суганы үснүүд хамгаалж байгаа шүү дээ. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ асуудал үүсч ард түмэн нэгдэж туйлын зорилгоо болгох байсан шүү. Гэхдээ тун удахгүй ард нийтээрээ НАМыг устгаж шинэ нийгэм тогтоно. Тэр үед манан хамгаалагч нар хариуцлага хүлээнэ. Хэрэг хуучирахгүй...