sonin.mn
Ардчилсан намын тамгыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн захирамжийг давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болсон ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. 
Тодруулбал, УБЕГ-аас 2020 оны 12 дугаар сарын 25-нд С.Эрдэнэд АН-ын тамгыг шинээр олгосон шийдвэрийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ оны хоёрдугаар сарын 2-нд түдгэлзүүлсэн юм. Уг шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэж давж заалдсан байна.
 
 
Давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болох үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчид тус шүүхийн нийт шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргажээ. 
 
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын мэдээлснээр, Шүүгчдийн зөвлөгөөн уг хүсэлтийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг түр хойшлуулж шийдвэрлэсэн байна.