Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын болон Ардчилсан Намын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.
Тус ажлын хэсэг Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм.
Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзэв.
Сэтгэгдэл0
2019 онд МАН 2 хуваагдаж намын даргаа буулгахаар 3 сар төрийн ажил гацааж билээ.Ардчилсан ерөнхийлөгч хууль боловсруулж гацаанаас гаргаж билээ.Одоо сонгуулийн хуульд 1 жилээс өмнө засвар оруулж болохгүй гэж хуульчилчихаад түүнээ зөрчөөд сонгууль хийх гээд улайраад хуульд засвар оруулж, намуудын ажлын хэсэг байгуулагдах гэж байгаа юм байнаа даа.Засвар оруулсан бол 1жилийн дараа хийж болдоггүй юу.Хууль чинь тийм байна.Дээрээс нь корона гээд хөл хорьж хорьчихоод сонгууль гээд бужигнуулах хэрэггүй байхаа даа
УБЕГ - ын тэр нэг байцаагчийнхаа гаргасан шийдвэрийг л хүчингүй болгочих . Танай ажлын хэсэгт өөр нэг их сүрданзантаад байх юм байхгүй , жирийн иргэнд ч илэрхий зүйл ш дээ , нөлөөнд автсан хууль бу шийдвэр гэдэг н ь ... Таван злуугийн амь насны асуудлаа шийдээгүй байгаа хүнээр ажлын хэсгийн ахлагч тавьсан нь ямар учиртай юм бол ... ???
Хууль яааж уландаа гишгэдгийг нэг сайхан илчлээд новшнуудыг ажилгүй болгоод шоронд хатааж өгөөрэй ажлын хэсэг ээээ!
Үр дүн байна уу
Хуурамч тамгыг хүчингүй болгоорой харья
Цахим сонгуулийг хүчингүй болгоорой
Za medehguiee.Zandansjatariig talbai deer sogtuu irsen gj gants ch setguulch yrihgui bga bizde.Bugd hudaldsan.Delgernaran gj teneg uom uo shiidej chadah uom Uneheer medleg.chadvartai hunee deesh gargajgui bga bizde
МАНАН а,хэсэг гэн үү,ум ма ни бад ми хум