Дипломат алба, дипломатч гэхлээр чих нь сортойгоод, нөгөөх нь ч хэл аманд өртөмхий, нийгмийн сүлжээнд амин чухал нэг сэдэв байх нь байнаа. Хэн хаашаа томилогдох нь вэ гэдгийг ард түмнээрээ гярхай ажин суудаг мэт ойлголтыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хэргээр тараадаг. Бүр дагнасан сэтгүүлч ч байна.
Тэгэх нь ч бас буруу биш. Хэтрүүлчихгүй бол бичиж ярьж шүүмжлэхийг нь хүлцэж болно. Зөв шударга ёсны төлөө дуугарч байгаа бол хүлээн авч л таарна. Ажил сайжруулахын төлөө, үнэн хэрэгтээ ГХЯ-ны ажил сайн сайхан байгаасай хэмээн хэлж ярих, шүүмжлэхийг ялгаж салгах хэрэгтэй. Харин бүх ажил алба нь тунгалаг, ил тод, шилэн байхыг шаардах нь арай хэтэрнэ. Монгол Төрд чинь бас нууцлах, адаглаад тодорхой үед нууцлах юм гэж байлгүй яахав.
Гадаад харилцааны өргөн боломж салхинд хийсчих вий хэмээн бичсэн маань ГХЯ-аар хамаг ажлаа хийлгэж хийлгэчихээд, бүтээлгэчихээд тэр алтан боломжуудыг (ялангуяа гадаад худалдаан дээр) ашиглахгүй байгааг л шүүмжилсэн хэрэг шүү дээ. Арав гаран мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг чинь гаалийн татваргүй, эсвэл нэн хөнгөлөлттэйгээр дэлхийн 40 орчим улсын зах зээлд борлуулаад өгье гэлээ, түүнийг шүүрээд авахын орондөлөв долов хийгээд ГХЯ-ны дотоод тогоо руу өнгийхийг нь ёстой тэвчишгүй.
“Хэн хаашаа томилогдох нь вэ”, “Хэн хаашаа”, “Хэний хүүхэд”, “Хэний хүн” гэдэгт түүхэн тайлбар хайж дор ганц нэг түүхэн баримт цухуйлгая.
Хөөрхий муу нэртэй социалист нийгмийн (эсвэл сайн нэртэй?) үед ГЯЯ-ыг ар өврийн хаалгагүй, боловсон хүчний гажилтгүй явуулах гэж эрх баригчид бас ч үгүй чинээндээ тултал тэмцдэг байжээ. Хоцрогдсон буйд, хаалттай социалист Монголд дипломатч гэдэг сэрүүн зүүдлээд ч олдохгүй хүршгүй гэрэлт цамхаг. Хосгүй тэр албанд ороод гадаадад явчихсан нь төрөл арилжихна гэж айгаад нам-засгаас хатуухан гараар үздэг байжээ. ГЯЯ-ных нь сайдаар агрономич хүн хөдөө аж ахуйн салбараас хэргээр авчирч тавьсан (Л.Ринчин), НҮБ-ын дэргэд БТГ-т хэл амгүй ажиллаад ирсэн залуу нөхрийг ямар ч шалтгаангүй малчин айлд 45 хонуулж мал маллуулсан (Б.Дашцэрэн), хэл ам татлаад ирсэн дипломатчийг Өмнөговь аймагт сум-нэгдлийн орлогч болгосон (И.Очирбал) гэх мэт чангалсан баримтууд байдаг юм билээ.
Тэр үед ямар ч өө сэвгүй, шударга нийгэм байгаагүй учраас л тэр үеийн эрх баригч ганц нам–МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөс, бүр 1-р нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нь гарын үсгээ зурж байгаад ГЯЯ-ны элсэлт сонголт руу ширүүхэн ханддаг байсан баримт олон хуудсаараа ярайж байна. Ганцыг онилъё.
Юу гэвэл Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд (МГИМО) оюутан элсүүлэхдээ ар өврийн хаалга, хууль бус (арай ч хэтрүүлчихэв үү?) бусармаг явдал хэрээс хэтрээд Намын Төв Хороо, түүний Улс төрийн Товчооны сонорт хүрч халуухан юм болж байжээ.
Ардын хүүхэд конкурсээр дамжаад явчихаж болдог Москвагийн ОУХДС-д нь Улс төрийн Товчооны гишүүдийн хөвгүүд, охид, Сайд нарын Зөвлөлийн дарга нарын хүүхдүүд, Төв Хорооны хэлтсийн эрхлэгчийн хөвгүүд охид, Төрийн яамны сайд, Улсын хорооны дарга нарын хөвгүүд охид ёстой цувж өгсөн юм байх. Доозоо хэтрүүлсэн хэрэг л дээ. Төрийн сайд нэгэн гэр бүлийн 4 хүүхдийн 3 нь тэр чухал сургуульд нь жил дараалаад явчихлаар хэл ам татлахгүй яах юм. Бусад нь мэдээж атаархана.
Явуулсан хөвгүүд охид нь түрүүчээсээ төгсөж ирээд ГЯЯ-нд шууд ажиллана, тэгснээ тэр үедээ хаалттай Монголд хэн ч төсөөлөмгүй тэрхүү гадаад томилолт (хамгийн ховор эд) гэдгийг өвөртлөөд хэдэн жилээр барууны өндөр хөгжилтэй орнуудад ЭСЯ-нд ажиллачихна. Тэднийг би буруутгах гэхгүй. Алба ажлаа хал балгүй хийгээд нэр цэвэр, төлөв төвшин явсан олон нөхдөө би огтоос буруушаах гээгүй байна. Явуулсан эцэг эх, улс орноо төлөөлөөд сайн сайхан ажилласан Элчин сайд, бүр Гадаад хэргийн сайд нар ч хожмоо төрцгөөсөн. Арын хаалгыг зөв ашиглаад өөрийгөө зөв хөгжүүлээд, төлөв төвшин яваад ирсэн, одоо ч амьд сэрүүн олон сайхан нөхөд маань байна.
Ю.Цэдэнбал тэргүүтэй Намын Төв Хороог санаа зовинуулсан ямар асуудал өрнөв гэхлээр тэр үеийн ГЯЯ ба дипломатчид нь тухайн нийгмийнхээ бодит хөрснөөс тасраад, баян хоосны ялгааг (тэгшхэн байх ёстой соц нийгэмд тэгш бус ялгаа) харуулаад, нийгэмдээ атаа жөтөө төрүүлээд, тэр нь хэрүүл болж дээшээ дэгдээд Ю.Цэдэнбал даргын сонорт хүрсэн бололтой юм билээ. Дээр ганц нэгийг жишээлсэн.
Өөрөө толгойлоод сууж байгаа Улс төрийн Товчооных нь хэд хэдэн гишүүний хүүхдүүд нөгөөх Москвагийн лут их сургуульд явчихсныг тэрээр мэдэхийн цаагуур мэдэж байсан учраас хэргээр аав нарыг нь гөлөлзүүлж байгаад гарын үсэг зуруулчихгүй юү. Болсон явдал ердөө л энэ.
.jpg)
.jpg)
Тогтоолын нэр агуулга маш донжтой. “ЗХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд суралцуулах оюутны бүрэлдэхүүнийг зохицуулах тухай” МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 170 дугаар тогтоол – 1974.V.17; “Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд оюутан сургах ажлыг журамлах тухай” МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 357 дугаар тогтоол – 1979.VI.25 гэснийг үзэхүл тэр 1970-аад он нь ар өврийн хаалга, танил тал тохой оволзож байсан он жилүүд мэт.
Заалт нь бүр ориг. “Нийгмийн бүрэлдэхүүний харьцаа” гэж хүч оруулан бичсэн байгаа юм.Баян хоосны ялгаа гэж арай бичсэнгүй нь зол. Тэр үедээ зөв л дөө. Одоо ч ач холбогдлоо алдаагүй. Одоо УИХ, Засгийн газар, ҮАБЗ анхааралдаа авчихад огт илүүдэхгүй заалт нэг байна.
Голчлон аймгуудаас элсүүлж, элсэгчдийн 80-аас доошгүй хувийг ажилчин малчны хүүхэд байлгах чиглэл баримтлан ажиллахыг Гадаа явдлын яаманд даалгасугай!Энэ заалтыг ухаж үзвээс ГХЯ ба дипломатчдын 80 орчим хувь нь ажилчин малчны, адаглаад харц ардын хөвгүүд охид байгаасай гэсэн чин хүсэл оргилсон мэт сэтгэгдэл төрнө.
“80-аас доошгүй хувийг” гэдгийг л өнөөгийн Дипломат албан дээр авчраад наачихаж болдогсон бол хэвлэл мэдээллээр шуугиулаад байдаг “Хэн хаашаа”, “Хэний хүүхэд” гэх сэдэв алга болчих мэт болхи бодол төрөөд болдоггүй. ГХЯ, нийт Дипломат албаныхаа нэр хүндийг өсгөх санаатай тэгж бичиж байна шүү, хүлцээрэй.
.jpg)
Өнөөдөр Дипломат алба руу үр хүүхэд, ач гуч, бэр хүргэн, ах дүү, жолоочоо хайр найргүй шахаж тулгаж лоббиддог, ГХЯ-ны сайд дарга нарыг нүүр хийх газаргүй болтол дарамталж ноолдог улс төрчид, УИХ-ын гишүүд ба гишүүд аснууд, Сайд дарга, олигархийн төлөөллүүлэд зориулаад УИХ ба Засгийн газраас өнөө цагийн “170” (1974 oн),“357” (1979 он) тогтоол маягийн юм сэдвэл яадаг бол? “Маш нууц” гэж нууцлалгүй, тэр тогтоолоо бүр илээр зарлачихна. Арга ядсан алхам байж болно, тэгэхгүй бол болохгүй болчихоод байна.
Монголын Төр-засаг өмнөх нийгэмд Дипломат албандаа хир халдаачихгүй гэж тэмцэж байсны нотолгоог дээр ганц нэгхэн баримтаар ийн өгүүллээ.
(Үргэлжлэл бий)
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл0
Zuv sanaa bnaa ! Harin odoo tegj chadah blo uu? Saidiig n hurtel nam erh medeltnuudiig dagasan mudakuud l eelj daraalj hiij bgaa shuudee!!!
тоо бодож толгойгоо зовоохгүй гайгүй уншаад цээжлээд орвол бүтдэг Нийгмийн ухааны дээд сургуулиудын хамгийн чухал мэргэжлийн ангиудад угаасаа л дарга нарын хүүхдүүд тэр үед ордог байсан.Тийм учраас САЙН ХҮҮХЭД ОРДОГГҮЙ, САЙДЫН ХҮҮХЭД ОРДОГ сургуулиуд гэж угаасаа Москвагийн ОУХДС, УАХХ-ны /КГБ/ дээд сургууль, Цэргийн дипломатын академид дандаа л тэр үеийн Намын төв хороо засгийн газарын болон НАХЯ, БХЯ-ны нөлөө бүхий том дарга нарын хүүхдүүд л явдаг байсан юм доо.Тийм дээ ч Цус ойртсон яамд нэр авч байхав дээ. Эндээс л өнөөгийн нийгмийн ялзрал эхлэсэн.Өөрөөр хэлбэл МАН-ынх авлигачдын шээснүүд үе удмаараа төрийг зайдалж эхлэсэн.
одоо гхя нд үе дамжсан хятадын эрлийзүүд албатай юм шиг, бүр өөрийн заавал бх ёстой газраа явах ёстой гадад улсда явж бга мэт сэтгэж вакум орчин үүссэн цус ойртолт ужгирсан газар даа
xaraxad xyatad garliiin xun bololtoi.
Явж явж ард түмний үр хүүхдийг алагчилж нөлөө бүхий улс төрчид, баячууд, өндөр албан тушаалтны үр хүүхэд , найз нөхөд хамаатнууд бүх зүйлд эзэн суусан энэ асуудал улс орныг ужгирсан хямралд оруулна. Тэдний цусаар нь угааж л байж энэ байдал арилах байх, яг 1930-аад оны үед ноёдыг толгой дараалан насанд хүрсэн эрэгтэй хүүхдүүдтэй нь хядсан шиг
ХХ| зууны эхний хагас бол МА\х\Н - ынхны болон буряд , өвөрлөгч цагаачдын удамынхны " булингартай шээсээр бузарлагдсан " он жилүүд \ болж өнгөрч байна \ байлаа ...
Гадаад яам Монголын бусад бүх төрийн албадуудын адил өөрийн нууцтай гэж бодож байна.Гэхдээ нууцлах нь хэтрэхээр 2 дээр 2-г нэмж чадах нь байтугай дунд сургууль ч төгсөөгүй Баяр Санжаев МГИМО-д архидаж сурч,хожим цуурхалаар(үнэндээ бол эзэнтэй) Монголын номер нэг стратегич болчихдог түүхийг Монгол туулсан.
S.Bayar MGIMO tugsuugui, 1-r ehner Gerltuya MEO-g,2-r ehner Hulan MO-g tugssun.Ih chadvartai seheetenuud. Shilegdmel.Manai gerees 2 hun tugssun.Anh l 17 toi yavahdaa aavaaraa zaalgan ter ueiin OU-iin Tenger, Gazar,Usand Nuclear Test hiij bolkui gesen Geree orosoor yarij,oros hel deer Zohion Bichleg, bas Amaar Shalgalt ugch No.1-eer tentsej baiv. Tugsuud irsen hoinoo ch 45 honog bish 90 honog Dundgoviin 3 sumand mal aj ahui deer ajillasan.Tend anh udaa 2 ehnertei hun harsan.Iluu gertee 1-iigee bailgadg uran darhan hun baij bilee.Ingej bolovson huchnee beldej bv.
1-r kursee tugsuud bid Yaaman deeree Sangiin Aj Ahui yavtlaa oir zuuriin ajild daichlagddag bv. Bal dargiin gergii A.Filatova 16 tsagt Baruunii Elchingiin Gergiig huleen avah Hungun Tsainii eslol protokoliin ajliig ni shalga gev.Altan shargal ustei oros Avgai shav shar, userheg zuzaan, tahiaanii degdeehii ungutei mash goe daashinztai gent garch irev. Bi ch sandarch Ta ene huvtsasaa soli, arai bolohgui bn, bi Protocol hariutsaj irsen hun bn, bidend tsag alga gej orosoor helsend uurlasan ch gui, yaah ni medegdehgui zog tusch baigaad tsaashaa orj Beige Ungutei um umsuud garch irj bilee.Ter oroidoo namaig hoolondoo urij "Daleko poidesh" gej uram ugsun doo.Harin tugaliin mahan salaat uguhud ni bi idej chadkui, nudend min Tugal haragdaad ogiood bn gej heleed boon ineedem bolj blaa. Tugsuhuus 1 jiliin umnu baruund Practice hiilgedeg, dotood yaamnii kurst ilgeedeg, jil bur zun yaamandaa irj gariin uzuurt zaragdaj praktik suudag, eh etsegiin zuvlul ajilldag geh met asar mundag bsn shuu.Niitlelch maani end minii asar hairtai E saidiin tuhai dursamj bichsen gej Tuslah maani hellee.Bayarllaa.
Parliament dahi echnee Naiz maani manai ger buliin hiisen Bagt Naadami buyu Amnii Haalttai Party-nii tuhai asuuv.Masquerade Party----maani Online, yanz buriin bag umssun naiz nar bsn ba nutag butsah gej bui Neg l Ger buliig urisan suugaa oroin zoog bv. 2)Usnii Minj-nii talaar asuusand bayrllaa.Manicure, pedicure hiilgesen, uuden shudiig ni dotroos ni buhulj yanzalsan Minjnuud min mash olon bolson bn lee.Belgend ugsun uchraas buh umiig ni songoj shalgaj, uneteig ni avch bsnaa sanaj b. Nodnin zun site-uudaar bichij,Tuv TV -eer ch Mongoliinhoo Minjiig harsan. Say 5 iherlesen Minj sonsch setgel ih hudluv.Bi bas Chiigiin Ulaan Horhoi ( cherviaki) belgend achuulj bv.Ene tuhai bas bicheerei. Gazariin hurs shoroog urjil shimtei bolgono. Sarmisnaas gadna Asparagus, Artichoke tarij bsn. USA-d baij baigaad irsen ajilsag sergelen Uvs-iin Mongol zaluuchuudaasaa surch tarij turshij EXPORTloj bv. Manai zugiin baliig golood baihaar ni Gadaadad Honey Tree----zugiin balnii Mod tarij bv. Tsetseg bish mod.Aldart Manuka. Ouyk nar huduu aj ahui, mal aj ahuin EXPORT gj yarihlaar Setgel Sergeed bas teselgui ene buheniig bichij b. Tehdee mongol Honey-gaa ulam saijruulaad,standardaar savlaad garga. 1 udaa bi ter chiher ni ihedsen Mongol Honey-g nileen sorchilj baigaad Zochid Buudaliin Ugluunii Tsaind 1 udaa heregleheer jijigheneer tansag savlaj gargaj l bv. Er ni Japan-uudaas surdej aih hereggui sh dee.Mongolchuud bid hamaagui iluu. Ted asar ajilsag ch asar huuchinsag, angli hel muutai, ajiliig amarhan hiihiin orond hundruulj hiideg, tuuniigee evdehiig husdeggui, emeedeg, bid "zuv zuiteigeer "jaahan Leadership uzuuleed ugvul dagaad davhiaad baih shinj Deed Darga,Doorgui baidagiimshuu.
Bid Mongol Japan 2-iin hoorondoh ongotsond l amidardag bolchihson bsn
Mongolchuud asar undur IQ- tei um chin iim Trading-d bardam oroh heregtei. Ulmaar tednii 20 garui orontoi Chuluut Hudaldaanii Shugam, Ursgald ni orj bolno. Buh um ni togtchihson Undesten Damnasan Ko -n duremeer yavna.Jaahan uitgartai. Shineleg um husdeg hundreds jaahan hetsuu.Bid nar chin bujignaj butslaj bdg umand oroh durtai, erh chuluutei, siireg tarhitai ard tumen.Oligarhuudaa tulheed haychval bid hugjine.
1979 онд Ю.Цэдэнбал даргын даалгавраар Дээд боловсролын хороо хэн хэний хүүхэд МГИМО д суралцаж байгаа судалгааг хийж үзхэд Тэр үеийн ГЭЗТХУ хррооны дарга Салдангийн 5 хүүхэд бүгд тэр сургууль сурсан,сурч байсан нь тогтоогдож билээ Салдан гэдэг нь одоо УИХ н дэд дарга хийж байгаа Одонтуяагийн аав лдаа
Бодит үнэн энэ шүү дээ, аймшигийн гэр бүл
Аймшиг аймшиг.тэгээд нэг их шударга дүр эсгэнэ.одонтуяа авгай.
Улстөрийн намууд/засгийн эрхэнд гарсан/ шахаа хийж, ажил хийх мэдлэг чадваргүй, ажлаа хийж чадахгүй улстөрийн хариуцлага хүлээсэн, ажлаасаа огцорсон, өгсөн хүмүүсийг, намдаа хандив нэрээр авлига өгсөн хүмүүсийг явуулаад байгаа нь бодитой зүйл болсон биш үү??? Шаарлага хангаагүй хүмүүс томилогдоод ажлаа хийж чадахгүй, өөр хувийн ажил хийгээд багаа нь шүүмжлэл дагуулаад байгаа шүү.
Гадаад яамнаас Оросод төгсөгчдийг буриадуудтай нь бүгдийг нь зайлуул. Тэгээд л бүх юм болно.Бүх Монголын улс төр,яам,төрийн байгууллагаас Оросод төгссөн европ гэж тэнэгтдэг өвөөнүүдийг Монголчуудыг хужаа эрлийз хасаг дөрвөд гэж араас хараадаг Оросуудын шээс ажилсаг буриадуудтай архичидтай нь зайлуул.
ард түмний буруу биш , улсын мх хулгайчдын гай
asuudlyg neleed boditoigoor dugneh gej oroldjee. tun, donj ni taarch, ikhes deedes oilgokh boltugai
Bagshiin huuhed bagsh,emchiin huuhed emch,ajilchny huuhed ajilchin, malchny huuhed nalchin baij boldog,diplomatyn huuhed yagaafmd diplomat baij bolohgui gej?
Одоо Гадаад яаманд ажиллаж байгаа хятадын эрлийзуудийг нэг шалгачихад гэмгуй дээ
ХУДЛАА МЭДЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ ГЭЖ БАЙНА
Хот тойрсон удмаа нуудагчууд гадаад яам,тагнуулд их байсан.Тэд хятад хэлтэй нь давуу тал болдог байсан юм. Гэхдээ одоо энэ байдал өөрчлөгдөж байгаа.Монголд дээд сургууль төгсөж, Азид элэгсэг өрнө дорнод мастер хийсэн хүмүүсийг элчингээр ажиллуулах нь зөв.
Феодал намын гай , уаагуураа монголыг залгиулах гэсэн
Одоо бол Ерөнхийлөгч нарын шахааны газар болоо биздээ
Монголд байгаа европын холбоонд хаалттай ганцхан хүн Хурцыг ерөнхийлөгч Солонгост элчингээр томилохоор одоо яахав? Ард түмний нүдэн дээр бол элчингээр зөвхөн тэтгэвэртээ гарсан Оросод төгссөн улс төрчид яваад байгаа.Амар ажил юм биш үү. Хар тамхи хүртэл зөөгөөд л айн? Эсвэл Баяр шиг элчин сайдын яамыг архичид янхны газар болгоод л.
Хонконгод тийм олон консул байх хэрэг байдаг юм уу? Ерөнхий консул, консул болон 2 дэд консул байх юм. Нэг тойрогт 1 л консул байж ирсэн шүү! Бодлого алдагдаж байгаа юм болов уу?
Tiim uu? Ork l shuu dee, odontua avgai.should be stripped off the highest current title, voted out n be gone forever, lol.
Buu bur pizda deere stgegdel bichuuldeg bolgoochee zolbin sheesiig
МАНтомилгоог хар эрдэнэт үйлдвэр шахаа хийдэг нөхөр гхя төрийн нарийн хийж бна энэ шудрага бж чадахуу