“Шавхайд” хутгасан "шагнал"
Бид өнөөдөр Тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар том, том ярих хэр нь түүнийг хэрхэн авч явах талаар наад захын ойлголт мэдэгдэхүүн байхгүй болчихож. Ний нуугүй хэлэхэд сая бид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэхдээ Төр барих ухааны мэдлэг, чадамжаа бүрэн гээж, сэтгэл, мэдрэмжээ нэгмөсөн алдсанаа хамт зарлан тунхаглачихлаа.
Арга ч үгүй биз. Бид сүүлийн 100 жилд улс орноо удирдах ажлыг зөвхөн бусдын ам харж, гадны “зөвлөгчдийн” зааж, зааварчилсны дагуу гүйцэтгэж ирсэн, хүний гар харсан, арчаагүй “асарлагааны “амьтан” байснаас бус бие даасан өөрийн бодлогоор, Төр улсаа ямар удирдаж авч явж байсан биш. Тиймдээ ч Төрийн ажил хэрэг, арга хэрэгслүүдийн үүрэг, ач холбогдол, агуулга, утга учрыг өөрсдөө ухаж ойлгохгүй болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь ээ.
Үүний илрэл болсон захын ганц жишээ нь Төрийн цол, шагнал юм.
Төрийн цол, шагнал ямар үүрэгтэй вэ?
Мэдээж энэ асуултанд, ард иргэдийнхээ хөдөлмөр, зүтгэлийг, бүтээлийг үнэлж, урамшуулж, урам идэвхи, хүч дэмжлэг өгч байгаа нэг арга хэрэгсэл гэж хэлэх байх. Тэгж ч ярьж ирсэн. /Энэ нь цалин урамшуулал, халамж тэтгэлэг гэх мэт бусад арга хэрэгсэлтэй хольж хутгаж ойлгож байгаа хэрэг болно./
Ингэж ойлговол ихээхэн эндүүрэл болно.
Төрийн цол, шагнал гэдэг бол “Нэр төр”, “Нэр хүнд” гэдэг нийгмийн харилцаанд гол нөлөө бүхий хоёр ухагдахууныг бий болгодог, баталгаажуулдаг хүчин зүйл юм. Улмаар энэхүү “нэр төр”, “нэр хүнд”-ээр дамжуулан
1-рт Улс, нийгэмдээ бусдыг үлгэрлэн дагуулах, залж чиглүүлэх манлайллыг, манлайлагчийг бий болгох,
2-рт Төрийн нэр хүндийг, төрд итгэх ард олны итгэлийг өргөж, бататгах чухал зорилтыг хангах хэрэгсэл болж байдаг юм.
Ийм хүчтэй арга хэрэгсэл. Гэтэл үүний үүрэг зорилго, хүч нөлөө, агуулгыг нь ойлгохгүйгээр ашиглах нь “нялх хүүхэд” хутгаар тоглохтой адил осолтой, тодруулж хэлбэл “өөрт нь” болоод улс нийгэмд хор уршиг дагуулдаг зүйл.
“Албан ёсны” авлигаас арилжаа наймааны хэрэгсэл ...
Цол шагнал хяналтаа алдвал өөрт нь ч хор уршиг дагуулна гэхээр зарим хүнд ойлгоомжгүй, үнэмшилгүй “сонсогдох” байх. Тэгвэл үүнийг ойлгуулах тун тодорхой жишээ нь Ерөнхийлөгч гэдэг албан тушаалаар “тоглож” улс нийгэмд их гай удсан Ц.Элбэгдорж гэгч этгээдийн Э.Бат-Үүлд “баатар” цол олгосон зарлиг юм.
Тухайн үед олон хүн үүнийг маш их гайхаж, “энэ Бат-Үүл гэдэг чинь Афганд явж тулалдаад ирсэн билүү?!” гэх мэт ёж үг, тоглоом тохуутай зэрэгцэн, “Мал нядалсан хүнд баатар цол өгдөггүй л байхгүй юу! Тэгэхээр Бат-Үүл ямар “гавъяа байгуулсан” нь ойлгомжтой шүү дээ!, “Баярласан хэрээ бархирав” гэгчээр Элбэгээ баярласандаа хэргээ илчиж, “гүйцэтгэгчээ” бариад өгчихлөө!” гэж ил шууд ярьж байсан нь ч цөөнгүй.
Чухамдаа “С.Зоригийн амийг хөнөөсөн гэмт хэргийн “захиалагч” нь Ц.Элбэгдорж, “гүйцэтгэгч” нь Э.Бат-Үүл” гэх сэжгийн нэг хэсгийг нийгэмд бүрдүүлж өгсөн энэ “шагнал” үеийн үед энэхүү итгэл үнэмшлийг хадгалан тээсээр байх болно.
Хөөрхий амьтан нийгэмд өгчихсөн тэрхүү сэжиг, хардлагынхаа сэдлийг дарж булах гэхдээ Төрийн хаягтай цол хэргэм, одон, шагналуудыг мөн ч их тараасан даа. Төсвийн мөнгө асар их хэмжээгээр урсгасан үргүй зардлын нэг нь Төрийн одон, цол шагналууд болж хувирсан.
Ер нь 1992 оноос хойш танил тал, нам, бүлгийн харъяалал, хань хамсаатандаа хариу барих, тал засах, авлигын чанартайгаар тараагдах болсон одон тэмдэг, цол шагналууд сүүлдээ бүр ханш тогтоосон, наймааны хэрэгсэл болсон тухай ч яригдаж ирсэн.
Мэдээж тэр хэрээр Төрийн нэр хүнд шалан дээр унаж, төрд итгэх ард түмний итгэл алдрахад “шалны алчуур”, “амны зугаа” болсон одон шагналууд бага биш хувь нэмрээ оруулсан.
Ямар сайндаа л манай хошин урлагийнхны “элэг авсан” тоглолтуудын нэг нь шагнал тарааж буй сэдэв болж байх вэ дээ!
Хавтгайрсан шагналын үр дүнд жинхэнэ гавъяатнууд нь бүдгэрэн дарагдаж, Төрийн одон, цол, шагнал хүртсэн хүн бараг л “хулгайч луйварчдын өрөөсөн гутал” гэх дорд үнэлэмжид орж, бүр “-Эрх мэдэлтнээс “яс горьдсон нохой”-нуудын нэг л биз!” гэсэн үл тоомсорлол, доромжлол, дайралтын бай болж үлдэх ч энүүхэнд. Улс үндэстний бахархал, хүндлэл ч үгүй болов.
Тэнэглэлээ илчилсэн “шагналын хур буулгах” өрсөлдөөн
Гэтэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Төрийн шагналаа “шавхайд” хутгаж, улс орныг уруудан доройтоход нэмэр дээр нэрмээс болж байгаагаа олж харж, ойлгох, “ядахдаа үүнийг ч болсон засаж залруулъя!” гэж бодох сэтгэлтэй, ухамсартай Ерөнхийлөгч гарч ирсэнгүй. Тэр тухай хэлж сануулах бодлоготой, сэхээтэй төрийн зүтгэлтэн, улс төрийн хүчин ч гарсангүй.
Харин ч бүр “шагналын хур буулгах” өрсөлдөөн нь улам гаарч, “мунхагаа тодруулах” уралдаан болов.
Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд л Ерөнхийлөгчийн албаа өгөхөөсөө өмнө сар гаруйн турш элдэв цол хэргэм, одон шагнал түгээж, цар тахлын халдвар тархаасан “буруутнаар” тодорсон Х.Баттулга “хувийн” дагуул болох Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ гэх ТББ-аа “Монгол Улсын баатар” цолоор шагнаснаар тархи сэтгэхүй нь ёстой л “бэлэг тэмдэг” төдий болохыг харуулсан бол, халааг нь авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “шагналжуулах” ажлыг үргэлжлүүлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрт “Баатар” цол зүүж өгч, оюуны бяд нь нялхсын түвшнээс ялгарахгүйгээ батлав.
Хамтын бүтээлээр нь нобелийн шагнал олгосон, хотуудад “баатар” цол шагнасан гэх мэт дэлхийн жишиг байдаг л даа.
Гэхдээ тэр бүхний утга агуулга, ач холбогдол нь манай “ерөнхийлөгч”-дийн “баримжаалж” байгаагаас их өөр юм.
Тэр тусмаа “баатар” гэдэг цол шагнал бол улс орныхоо тусгаар тогтнол, ард иргэдийнхээ аюулгүй байдал, улс үндэстнийхээ ариун нэр төрийг хамгаалан хойч үедээ үлдээх их үйлсийн төлөө амь биеээ “ухамсартайгаар” зориулсан гавъяаг нь дархлан мөнхжүүлж буй үйл хэрэг юм.
Тухайлбал “баатар хот” цол хүртээсэн тэрхүү жишиг нь хүн нэг бүрээр нь үнэлэх боломжгүй хамтын тэрхүү агуу гавъяаг нь мөнхжүүлэн дархалсан хэрэг юм.
Нийтээрээ хүний хэрээс хэтэрсэн их зориг тэвчээр гаргаж, дайны хажуугаар дажин гэгчийг гаргалгүйгээр зохион байгуулагдан нягтарч, олон сар хоногоор дайсныхаа үлэмж давуу хүчинд ялагдалгүй тэсэж үлдэж, хотоо хамгаалж чадсанаараа дайны үйл явцыг өөрчилсөн тэрхүү гавъяаг нь “баатар хот” гэх эрхэм хүндтэй цол шагналаар дамжуулан хойч үедээ өвлүүлж, үлгэр дууриалал болгоод зогсохгүй, түүхийн сургамжийг үргэлж сануулж байдаг юм.
Тэгвэл манай “баатар” ТББ, Уулын баяжуулах үйлдвэрт үлгэрлэн дагуулах ямар ариун үйл хэрэг, мөхжүүлэх гавъяа бий вэ?!
Залуурдсан мөр, залгамжилсан ажил хэргий нь ухаж төнхөөд, уудалж шиншлээд үзвэл ч “эвгүй үнэр” л үнэртэх байх.
Одоо тэгээд модон жорлонд “баатар“ цол олгох л үлдлээ дээ!
О.Лхагвадорж
Сэтгэгдэл0
Эрдэнэт бол эрин зууны Монголын шилдэг бүтээн байгуулалт. Монголыг эдийн засгийн хувьд авран хамгаалагч БААТАР юм. Тэнд асар том үйлдвэрлэл ажилчин ангийн хөлс рүч урсаж байдаг юм Ямар чам шиг хов бичиж хишиг горьдсон хар сэтгэлт цагаан гартнууд биш Юунд нь атаархав
Modon jorlon ch Mongolchuudiin baasiig olon jil zohitsuulj irsen baatar yum
ЭРДЭНЭТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР байх нь зөв
Чиний наал шунал чинь ариун явдал уу ха ха
Зоригийн аллагын захиалагч Нямдорж евее алуурчдаа суллаж аваад, би Засгийг удирдаж байгаа, Еренхий сайд болсон мангуу нь сумын жижvvр байсан салхитай мангуу гээд яриад байсан. Зоригийн алуурчдыг суллуулсан, Зоригийн аллагын захиалагч Исмэл Нямдорж Монголын терийг удирдаж байна!
МАН-ын цvнхчин Лхагвадорж гэж англи хэл мэдэхгvй Жонны Волкер гэж ярьдаг галзуу галзуу хvний едрийн тэмдэглэл шиг юм бичжээ
. улсын баатар тоёота ггэхюмуу даа Мэдээж чиний манай ерөнхиылөгч гэгчийн сэтгэлгээний цар хүрээний байгаа царай Эрээн Улаанбаатар хоёрыг хахьцуулаад бид хэн бэ гэдгээ ойлгох хжрэгтэй
elbegdorj erdenetiig zalgikh shaxsan zob baatar uildver
Сайханбилэг өөрөө Орос Монголд Их хурал тарчихсан байхад ганц сарын хугацаа өгч шахаанд хийснээр хувийг нь зарахаас өөр аргагүй болсон гэж хэлсэн.
Орхон аймагт байсан саалийн үнээ турж үхэх гээд хэцүүдээд байсан. Тэгсэн тэр нь цар тахлын үед монголчуудыг тэжээж аварч баатар болохыг хардаг юм байна. Тавилан юм даа
Хүүхэдтэйгээ нийлж хулгай хийдэг хулгайчид баатар цол олгож өмнөх бүх баатруудыг гутааснаас хамаагүй дээр гэж би бодож байна
Хvvхэдтэйгээ нийлж Эрдэнэтээс 31 жил тендергvй шахаа хийж менге хулгайлж ирсэн Нямдоржийг дээр хэлжээ дээ.
Эрдэнэт бол улс орон ард иргэдэд үр өгөөж ашиг шимээ өгч байгаа үйлдвэр..харин Моах бол оюутан сурагчдад бас тархи нь эргэсэн бөгс долоогч нарт архи өгч согтоогоод байхгүй ардчилалаар гул барьж улс орон ард иргэдийн эсрэг турхирч анархист үзэл дэлгэрүүлдэг жонхуу баттулгын нийгмийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллага
Ямар ч эзэн биегүй зүйлд л шагнал өгөөд байх юм...
Алуурчин элбэгдорж алуурчин батүүлдээ өгч болоод байсан биз дээ
тарихны тураалууд
МОАХ баатар цолтой байж болно тэгэх ч ёстой, харин Эрдэнэт УБҮ баатар байх ямар үйл хэрэг босгосоныг мэдэхгүй юм. Тэнд монголчуудын баялгийг ухаж гаргаад баяжуулдаг борлуулдаг хэсэг хүмүүс энэ ажлаа эх орончоор гүйцэтгэж чадахгүй шуналдаа хөтлөгдөн ямар их гай тарилаа даа одоо ч энэ байдал үргэлжилсээр байгаа. Баатар нэрийн дор Батүүлийн хэрэг, Баяжуулах үйлдвэрийн булхай дарагдахгүй. Удахгүй шүүгдэнэ.
Бат-Vvл Улаанбаатарыг хот шиг хот болгосон буянтан! Бат-Vvлд зохиомол хэрэг vvcгэх биш Эрдэнэтийг Онц байдал нэрээр тендергvй шахаагаар ховх сорж байгаа Еренхий саад Оюук, Зоригийн аллагын захиалагч Нямдорж нарыг огцруулж, ялыг нь егех хэрэгтэй!!!
Бат-Үүлээс Баатар цолоо хурааж шоронд илгээ
Зоригийн аллагын захиалагч, Эрдэнэтэд хvvтэйгээ бvлэглэн шахаа хийдэг, алуурчин Нямка сайд дээр бичлээ. Зоригийг алаад Бат-Vvлийг алж чадаагvй Нямдорж гvйцэтгэгч алуурчдаа шvvхээр суллуулж авч Монгол терийн хаан болсоноо зарласан. Нямдоржийг халж ялыг нь егеечээ!
Энхтайвны гүүрийг шагнаачээ. 60-70 жил УБ-ыг авч яваа юм байна.
Баьүүлийн шагналыг хэзээ нэгэн цагт хураалгана.Харин хугацаа нь тодорхойгүй.Тийм аавын хүү гарч ирнэ.Мөн Баянхонгорын Жаргалсайхан гэж нөхрийн хөдөлмөрийн баатар цол хураалгана.Баттулга Жаргалсайхан шанаадсныхаа хариуд өгсөн.Элбэгдоржийн Битүүд өгсөн шагнал ойлгомжтой.Баттулга.Элбэгдорж нар энэ шагналуудаас нэр хүнд нь навс.Одоо битүүд элбэгдорж нарыг хэн ч тоохгүй.
МАН-аас Туркт суух элчин сайд болж байгаа Менхбаяр засаглахдаа хог, нохойгоор дvvргэсэн байсан Улаанбаатар хотыг хvлээж авсан Бат-Vvл хотын явган хvний замтай гэрэлтvvлэгтэй, тvгжрэлгvй, хоггvй, енге алагласан цэцгээр дvvрсэн, хоггvй цэвэр хот болгож МАН-д хvлээлгэж егсен! Ардчилал, эрх челее авчирсан Бат-Vvлд алуурчин Нямдорж сайд евее атаархаж vхэх гэж явдаг. Зvй нь Зоригийн аллагын захиалагч гэдгээ баталсан Нямдорж евее ял авах естой байтал, Зоригийн алуурчдыг суллуулж, еерийн мерийг балласан Нямдорж!
Монголыг жинхэнэ тусгаар тогтнуулсан, ардчилал, эрх челее авчирч, АСЕМ Монголд зохиож Монголын нэр хvндийг Чингис хааны veийн хэмжээнд авчирсан Элбэгдорж бол жинхэнэ дэлхийн хэмжээний баатар юм! Батулга, Нямдорж нар хичнээн атаархаж мууллаа ч дэлхийн томчууд Элбэгдоржийг таньдаг, ендреер vнэлдэг юм байна лээ.
Ардчилал нэрээр Баьүүлийн улсын баатар.Элбэгдоржийг ерөнхийлөгч болгож амьдралыг нь дээшлүүлсэн.Энэ 2 нөхөр монголд хамгийн их гай тарьсан нөхдүүд.Биднийг их ашигласан.Өөрсдөө баяжсан.Манай холбооны гишүүдийг сайн ч ашигласан.Хийсэн нүгэлийн хариу нь ирнэ гэдгийг бодож яв.Мөн ч олон муу юм хийсэн.Батүүл талбай дээр үсдүүлнэ гэдэг ямар дор орсон бна.
Бат-Vvлийг vcдсэн хvн бол Жэнкогийн хелсний жагсагч байсан нь илрээд фэйсбvvкээр гарсан. Хелсекр уйлдаг этгээд гэсэн. Алуурчин Жэнко еерийг Еренхийлегч болгож егсен ардчиллын алтан хараацайнууд Элбэгдорж, Бат-Vvл нарт хорсож байнга троллуудаараа гvтгvvлж бичvvлдэгийг бvгд мэднэ. Алуурчин Жэнкод темер зам барих нэрээр хулгайлсан 2 их наяд тег, 17 чингэлэг спиртийг нь илрvvлсэн цагдаа алсан хэрэгт ялыг нь Жэнкод егех цаг нь болсон.
Монголын тэргүүн зэргийн худалч Элбэгдорж Эрдэнэт турсан одоо хэрэггүй гэж хэлсэн.Одоо харин биднийг тэжээж бна.Элбэгдорж худлаа хэлж хувьдаа ашиглах гэж оролдоод бүтээгүй.Ийм сэтгэлийн хэлтэй нөхөр төрийн толгойд байсныг бод.Гэхдээ монголын ард түмэнд хийсэн нүгэл чинь хуультай хуульгүй морилон очино.
Элбэгдоржийг бvv гvтгэ! Эрдэнэтийг Элбэгдорж биш Нямка сайд хувьдаа авч хvvтэйгээ Эрдэнэтэд 30 жил бvлэглэн шахаа хийж байгаагаа Нямдорж хvлээсэн. Амбаар нэрээр хоригдлоор ордон бариулахдаа унагааж алсан Нямдоржид ялыг нь егеечээ. Нямдорж Эрдэнэтэд шахаа хийсээр байхын тулд Зоригийн аллагыг захиалахад оролцож, алуурчдаа суллан авч, илрvvлсэн хууль хvчнийхнийг хилсээр шоронд хийсэн алуурчин Нямдоржид ялыг нь егех цаг болжээ.
30 жилийн турш тасралтгүй аллага хулгай луйвар дээрэм хийж, гадаад гүрнээр золбинтож доншуучлан монголын нэрээр гуйлгачилж өөрийнхөө кармааг дүүргэдэг, хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж Алуурчин батүүлдээ баатар цол олгож монголчуудыг басамжилж тохуурхаж доромжилсон. Алуурчин элбэгдорж ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ. Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алахад нь алуурчин Элбэгдоржид Алуурчин батүүл маш их тусалсан тул Алуурчин баатар болжээ. Алуурчин элбэгдоржид алуулсан олон сайхан залуусын өшөөг Бурхан тарваган тахал хүзүүгүй алуурчинаас авах болно
Хүрэлсүх ер нь их сагсуу ,бялдууч,онгироо,хүнтэй барьцаалдах дуурайх их дуртай хүн юм .Гэхдээ хүний сайныг дурайж байвал ч яахав даа ч тэгэхгүй юм.
Бөндгөр ямар хэмжээгээр цэнэглэгдсэн байна тэр хаэмжээгээрээ авирлана. Жасрай, Бямбасүрэн, Энхсайханаас хойш дөрвөн аргын тоогоо зөв боддог ЕС, Ерөнхийлөгч Монголд гарахаа больжээ.
Элбэгдорж Еренхий сайд байхдаа Монголын эдийн засгийн еселтийг ендер хувьд хvргэж гадаадын херенге оруулалтыг Монголд бялхуулсаныг дэлхий мэддэг юмаа.
Монголын дархлаа шүү гээд Эби түүний илжэгний дуу гаргаач бүхэнд хэлчихнээ хуцаарай хулгайч нараа
Дээр бичсэн алуурчин Батулгыг темер зам барих нэрээр улсаас 1 тэрбум $ идсэн хэрэгт ялыг нь егеечээ Хvрэлсvxээ!!!
Бадамсүрэнгий шуналд Баатар цол олголоо гэж сонсогдож байна.
Тээр жил Сайхансамбуу гишvvн байхдаа одон медалийг цэгцлэх хууль санаачлаад бvтээгvй ,одоо дахиж энэ асуудлыг сэдрээх амьтан 66 дотор лав байхгvй Тэхээр жорлон морлонд ч хамаагvй тараагаад л байж дээ
Эрдэнэт авилгачдын хайртай уйлдвэр
Одоо шагналаа устгаад менгеел шулуухан тараа
Ардчилсан холбоог бодвол Эрдэнэт үйлдвэрт баатар өгөхөд бас ч яах вэ дээ чааваас..
Ардчилсан холбооны дэргэд Эрдэнэт үйлдвэр баатар л даа
Женко Хүрэлсүх хоёрыг нэг төвшинд тавих нь Монголчуудын толгойг эргүүлэх гэсэн санаа.
Модон жорлондоо баатар байг гэхэд алтан гадас өгчихөө.Модон жорлон монголд мөн ч олон жил үүрэг гүйцэтгэлээ дээ. Одоо ч орон нутагт үүргээ гүйцэтгэж байна..Бат-Үүл мэт нь жорлон дүүргэж яваад л баатар болчихоо биздээ.
Дээр бичсэн орк тролл чи л тархи чинь жорлон учраас жорлонгоо бичжээ. Бат-Vvл ардчилал, эрх челее авчирсаны буянаар чи интернет хэрэглэж тролл болж цалин авч байгаа орк доо.
Hahaha goe3
Голы нь олж шууд хэлж бичсэн байна. Ерөнхийлөгч гэдэг албан тушаалаар “тоглож” улс нийгэмд их гай удсан Ц.Элбэгдорж гэгч амьтан нядлагч Э.Бат-Үүлд “баатар” цол олгосон зарлиг юм. Одоо төмөр өргөдөг эргүү тэнэг Хүрлээ тун удахгй Улсын Баатар цолыг алдартай хээлтүүлэгч хуц, ухана, азарга, бух, бууранд олгож мэдэх юм баына…
Элбэгдорж Монголыг ендер хегжvvлж ардчилал, эрх челее авчирсан. Бат-Vvл Монголд ардчилал, эрх челее авчрахад оролцсон, Энхбаярын хаанчлалын vед трактортай жагсаал хийж тариаланчдаа хамгаалж байсан гавьяатай Бат-Vvл. УБ-ыг хот шиг хот болгосон Бат-Vvл шагнал авах нь зvй есны юм.
Ардын нам сайнхүний нэрийг зарж иддэг !!! Өөрсдөө бүтээсэн юу бна ? Алгаа Утаа өвчин луйвар авилгалыг монгол улсад дэлгэрэв! Хаа бна тэр шупарга ёс тогтооно гэж !!!!
Та Бямбасүрэн Батүүл Энхбаяр Баяр шиг буриад уу эсвэл Да Ганболд Баярцогт Ми овогт Зоригт шиг хужаа юу?
Манай орц их тохилог шүү,СӨХ д баатар ологож болох уу
AX Tбб-д юуны гавяа байх бэ? Баттулгын санхүүжүүлдэг kарманых нв бхйгуулллага. Харин эрдэнэт бол өөр, төр санхүүждэг ганц саалийн үнээнв. Харин улсын baatар өгдөг нв хэтийдсэн, баттулгатай маргаж байгаа юм шиг. Хөдөлмөр бүтээл талаас нв үнэлж хөдөлмөрийн баатар цол өгсөн өгсөн бол болох байсан. Хүрэлсүхэд өөрийн толгой алга, намд чинв алга. Алиа салбадай болж дуусах байх. Юуны шударга ёс!!!
Эрдэнэт үйлдвэр хүн ардынхаа аз жаргал, улс орныхоо хөгжил дэвшилд баатарлаг гавьяа байгуулсан шүү энэ шагнал нүдээ олсон. Харин тэр Ардчилсан холбоо ТББ яахаараа Баатар болдог юм бүү мэд Баттулга дарга нь байсан болхоор дараа өөрт нь хэрэг болж магадгүй гэж өгсөн биз. БатҮүлд өгсөн Баатар цол бол үнэхээр онигоо бодоод бодоод энэ нөхөр ямар гавьяа байгуулсаныг ойлгохшүй юм харин Зориг агсанд өгсөн бол нүдээ олсон шагнал байх байж
Нэг үе манайхан скоч, ексел, гахай цүнх, тарвага дөрөвийн хөшөө босгох тухай их ярьдаг байж билээ. Одоо жорлон нь ч юу юм прус машины талаар нэг юм бодох болсон юм биш үү ?
МАН-д 100 жилийн ойгоор нь Баатар цол олгох хэрэгтэй.
За яаах вээ хамт олон энгийн ажилчид нь баясаж, ихс нь энд тэндээс нь баахан ил далд хусна л биз
МАН - д БААТАР \ баатар нам \ цол олгох ёстой , Эрдэнэтээс юугаар дутуу юм - харинч хол илүү : японы тагнуулуудыг хуйс тэмтэрсэн , нударган баячуудын хөрөнгийг хуу хураасан , шар хувалзнуудыг устгасан , хувьсгалын эсэргүүнүүдйг хуйгаар нь " их ахынд " залхаасан , намын эсрэг бүлэглэлүүд болон сэхээтний төөрөгдлүүдийг төөрүүлэн цөлсөн - энэ бүхэн агуу ихх гавьяа биш " нухсан байх ёстой биздээ үү ... ?? Баатар хүн чинь ядаж нэг " дайсан " цааш харуулсан байх ёстой биздээ ... ??? Ийм агуу удирдагчдыг төрүүлсэн Баттулга , Хүрэлсүх нарын модон жорлонд " баатар цол " олгоход ч юу нь болохгүй гэж ...
ЧИНГЭС ХААН НЭРТЭЙ НИЙТИЙН НЭГ САЙХАН ЖОРЛОНТОЙ БОЛОХ НЬ ДУТААД БАЙГААШД
Яагаад болохгүй гэж. Монголын нэрийн хуудас, имиж нь өмхий модон жорлон биз дээ.
Jenko g shalga mongoliig horlon suitgeseb hun henii daalgavar ve
Ардчилагч шошготой аймхай Бат-үүл айхдаа хэсэг нөхдөө орхин хогийн саванд нуугдсаных нь төлөө "Улсын баатар" цол өгсөн гэхээр мөн хөгийн байгаа биз.
Жорлонгоо сайжруулж чадвал баатар ч багадана