sonin.mn

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр (2021.07.21) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллалаа.

 

Энэ үеэрээ улсын эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа иргэдээс зарим тохиолдолд шаардлагатай эм, тариаг өөрсдөө гаднаас авчрахыг шаарддаг асуудал дээр тайлбар өгөв.

 

Тодруулбал Шадар сайд С.Амарсайхан: "8-р сарын 01-нээс өмнө шаардлагатай бүх арга хэмжээг авч, нэг ч иргэн, нэг ч эм тариаг гэрээсээ авч ирдэг байх шаардлагыг нэг ч эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг тавих ёсгүй. Ямар ч үнэ, өртөгтэй эм тариа байсан гэсэн тэгж болохгүй. Тэгэхгүй бол одоо эмнэлэг дээр очиход эм тариа байхгүй учраас нэг ширхэг нь 180,000-340,000 төгрөгийн үнэтэй тариа авч ир гээд явуулдаг. Тэр бүхнийг дийлдэг санхүүгийн чадвартай иргэд ховор байдаг учраас үүнийг дагасан эрүүл мэнд, амь насаа алдах явдал хаа сайгүй байна." гэсэн юм.