sonin.mn
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар энэ сарын 27-нд тус улсад албан ёсоор айлчилна.
 
Айлчлалаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 5-нд ОХУ-д айлчилсан. Тус айлчлал нь цар тахлаас хойших Монгол Улсын Засгийн газрын анхны айлчлал байсан юм. Энэ удаагийн айлчлал нь түүний Засгийн газрын гишүүнээр сонгогдсоны дараах хоёр дахь айлчлал юм.
Коронавирусний цар тахал эхэлсний дараагаар буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга айлчилж тус улсад 30 мянган хонь бэлэглэж байсан билээ.