Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Юуны өмнө Дорнын эдийн засгийн чуулганд намайг урьсан ОХУ-ын Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлэхийг хүсч байна. 2015 оноос эхлэн зургаан удаа зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн олон улсын чуулга уулзалтад Монгол Улс дөрөвдэх удаагаа төрийн тэргүүний түвшинд оролцож байна. Энэ нь Монгол Улс тус чуулганд өндөр ач холбогдол өгч байдгийн нотолгоо төдийгүй цаашид бүс нутгийн орнуудтай үр бүтээлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн чин эрмэлзлэлийн илэрхийлэл юмаа.
Дорнын эдийн засгийн чуулганд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, зөвхөн эдийн засаг, бизнесийн төдийгүй улс төр, нийгэм, шинжлэх ухааны салбарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй төлөөлөгчид дэлхийн хөгжил, геополитикийн тогтвортой байдал, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцдог талбар болж, Ази, Номхон далайн бүс нутаг дахь нэр хүнд бүхий яриа хэлэлцээний механизм болон төлөвшиж байгаа учраас бодит үр өгөөж нь цаашид ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

“Хувьсан өөрчлөгдөж буй ертөнц дахь Алс Дорнодын шинэ боломж” сэдэвт өнөөгийн энэ чуулга уулзалт дэлхий даяараа цар тахлын аюулд нэрвэгдсэн, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах шинэ шийдлүүдийг нийтээр хайж буй энэ цаг үед болж буйгаараа ач холбогдолтой юм.
Иймд тус чуулган Алс Дорнод, Ази, Номхон далайн бүс нутаг дахь цар тахлын үр дагавар, хямралын эсрэг шинэ боломжуудыг нээх, бүс нутгийн хэмжээнд эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.
Цар тахалтай тэмцэх, хумих үйлсэд ард иргэдийн дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэх тул “Ковид-19” халдварын эсрэг вакцин бүтээж, үйлдвэрлэж, түгээж буй орнууд, түүний дотор Монголын ард түмэнд цар тахлын хүнд үед туслалцаа үзүүлж ирсэн улс орнууд, олон улсын байгууллагуудад гүн талархалаа энэ дашрамд илэрхийлье.
Өнөөдрийн энэ боломжийг ашиглаад “Ковид-19” цар тахлын хамгийн хүнд үед өөрийн үйлдвэрлэсэн вакциныг манай улсад нийлүүлсэн ОХУ, БНХАУ, БНЭУ, санхүүгийн тусламж үзүүлсэн Япон Улсын Засгийн газарт Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.
Цар тахлаас хамгаалах чиглэлээр бүс нутаг, дэлхий нийтээрээ хамтран ажиллаж, вакциныг тэгш шударга хүртээх, буурай хөгжилтэй орнуудад вакцин хандивлах, цар тахалтай тэмцэх туршлагыг хуваалцах нь магадгүй цар тахлыг түргэн хугацаанд даван туулах цорын ганц зам байхыг үгүйсгэхгүй.
Өнөөгийн дэлхийн ертөнцийн нэн амаргүй үед зуны Олимпийн 32 дугаар наадмыг амжилттай зохион байгуулсан Япон Улсын Засгийн газар, ард түмэн, сайн дурынханд чин сэтгэлийн баяр хүргэе. Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд 206 улс орны 11 мянга гаруй тамирчин оролцсон олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах томоохон туршлага боллоо.
Энэ онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Түүхэн баялаг замыг туулсан манай хоёр улсын бүх талын хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн агуулгаар цаашид улам баяжин бэхжиж, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.
Манай улсын мөнхийн хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцолд суурилсан бидний түншлэл “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдлыг үл харгалзан бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.
ОХУ-ын “Их Евразийн түншлэл” болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улс анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч эрчимтэй хамтран ажиллах, нэн ялангуяа манай бүс нутгийг хамарсан дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль экологийн доройтлыг сэргээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, хамтран ажиллах хүсэлтэй байдаг.
Монгол Улс эдийн засгаа сэргээх хүрээнд өнгөрсөн 2020 онд манай улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, онцгойлон дэмжиж байна.
Энэ хүрээнд Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахад баяртай байх болно.
Хатагтай, ноёд оо,
Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг өвөрмөц байршилтай орон.
Монгол Улсын худалдаа, эдийн засгийн салбар нь манай хоёр хөршөөс ихээхэн хамааралтай бөгөөд бидний хувьд дээрх хоёр улстай явуулж буй эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг билээ.
Монгол Улс бол далайд гарцгүй хөгжиж буй дэлхийн 32 орны нэг юм. Иймд Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг тавьж байна.
“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улс дэлхийн бусад улс орны нэгэн адил худалдаа, эдийн засгийн томоохон хүндрэл, сорилттой тулгарч байгаа хэдий ч энэ оны эхний байдлаар манай улсын эдийн засаг үе шаттай сэргэх хандлагатай байна.
Цар тахал дэгдэхийн өмнөх үе буюу 2017-2019 онд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар зургаан хувийн өсөлттэй байсан. Мөн энэ хугацаанд гадаад худалдааны тэнцэл 1-2 тэрбум ам.долларын ашигтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2-3 тэрбум ам.долларын түвшинд тогтвортой хадгалагдаж, Монгол Улсын өрийн удирдлага мэдэгдэхүйц сайжран, Зээлжих зэрэглэл дээшлэх, гадаад валютын албан нөөц зохистой түвшинд хүрч нэмэгдэх, валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих, инфляци зорилтот түвшинд хадгалагдах таатай нөхцөл бүрдсэн байсан.
Харин цар тахлаас үүдэлтэйгээр глобал эдийн засгийн идэвхжил саарсан 2020, 2021 онд Монгол Улсын эдийн засаг мөн томоохон сорилттой тулгарсан бөгөөд энэхүү сорилтыг давахын тулд мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлого, хямралын эсрэг чиглэсэн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Мөн дэлхийн бусад орнууд, гадаад ба дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, үндэстэн дамнасан корпорациудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.
Тухайлбал, манай эдийн засгийн тэргүүлэх салбар болох уул уурхайгаас гадна экспортын чиг баримжаатай үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгалийн хий, газрын тос боловсруулах зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Алс Дорнодын бүс нутаг нь байгалийн асар их баялагтай бөгөөд Зүүн Азийн бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн чухал төв болж байна. Дэлхийн олон улс орны хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Алс Дорнодын бүс нутгийг сонирхож, хөрөнгө оруулалтыг түлхүү хийх боллоо.
Манай улс ч уг бүс нутагт хамтран ажиллах боломжийг судлах, эдийн засгийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор Владивосток хотод Худалдааны төлөөлөгчийн газраа байгуулсан нь худалдаа, эдийн засгийн цаашдын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Тус Худалдааны төлөөлөгчийн газар нь Монгол Улсын Алс Дорнодын бүс нутаг дахь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх, дэлхийн улс орнууд, тэр дундаа Зүүн болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ усан замаар экспортлох, тэдний барааг импортлох, хөрөнгө оруулалт татах, бүс нутаг дахь зах зээлийн судалгааг хийж хэрэгжүүлэх болно.
Монгол Улс нь Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарал хандуулсаар ирсэн. Одоогийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судалж байна.
.jpg)
Гадаад худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах, манай улсаас бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд оролцох оролцоонд ийм төрлийн хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж бид үзэж байна.
Алс Дорнодын эдийн засгийн харилцааны чиглэлээр Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах тухай хөтөлбөрийн талаар дурдахыг хүсч байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд төмөр зам, авто замын коридорыг шинэчлэх, шинээр барьж байгуулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж байна.
Тухайлбал, байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн Техник, эдийн засгийн үнэлгээний ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ нь Алс Дорнодын бүс нутаг дахь нэн чухал бүтээн байгуулалтын нэг болно.
Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Иймд Орос-Хятад, Ази-Европын хооронд хийгдэж буй худалдаа, бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улсын энэхүү газар зүйн таатай байршлыг ашиглан худалдаа, тээвэр логисткийн сүлжээ, ачаа тээврийн урсгалыг бий болгох нь бүс нутгийн хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
Монгол Улс худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, энэ хүрээнд шинэ төмөр замын сүлжээ барих, авто замын сүлжээг өргөжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, логистикийн төв шинээр барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
Цаашид “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, Өвөрбайгалын хязгаараас Монгол Улсын дорнод хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын зүүн коридор барих, Тува Улсаас Монгол Улсын баруун хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын баруун коридор барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах хэрэгтэй байна.
Эдгээр бүс нутгийн болон үндэсний хэмжээний, үр ашигтай, ирээдүйтэй, хөгжлийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улс та бүхэнтэй хамтран ажиллахад нээлттэй байна.
Хатагтай ноёд оо,
Бид байгаль, экологийн асуудалд өнөөдөр анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авахгүй бол байгаль орчны доройтол, цаг уурын онцгой аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, улмаар улс орнуудын эдийн засгийн тогтвортой хөгжил, хүмүүний амьдрах орчинд асар их хохирол учруулж, аюулын харанга дэлдэж байна.
ОХУ-ын Якутад гарсан ойн түймрийн утаа манай улсын нийслэл Улаанбаатар хотод төдийгүй Хойд мөсөн далай хүртэл тархаж, Монгол Улсад дэгдсэн шороон шуурга Хятад, Япон, Солонгос төдийгүй Номхон далайн ай сав газарт хүрч байна.
Хаяа нийлүүлэн амьдардаг орнуудын хувьд гамшгаас хамгаалах, урдчилан сэргийлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал гэдэгтэй Та бүхэн санал нэгдэнэ гэдэгт итгэж байна.
Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд бүсийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний холболтыг хөгжүүлэх явдал чухал байна.
Монгол Улс эрчим хүчний дотоод хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болох зорилт тавиад байгаа бөгөөд энэ хүрээнд Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, манай улсад усан цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллах санаачилга дэвшүүлээд байна.
Хүн амын шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, бичил биетийн хувьсал зэрэг олон хүчин зүйлс мал, амьтнаас хүнд халдварлах шинэ болон сэргэж байгаа халдварын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.
Хил дамнасан халдварт өвчний аюул занал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөх ажлын хүрээнд нэн тэргүүнд мэдээлэл шуурхай солилцох механизмыг боловсронгуй болгох, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах нь ирээдүйн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах бэлэн байдлын чадавхийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь эдийн засгийн өсөлт, эргэлтийг хангах боломжийг бүрдүүлэх тул цаашид энэ чуулганаар биологийн аюулгүй байдал, бүс нутгийн улс орнуудын цар тахлаас сэргийлэх хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг хийж байх санал дэвшүүлж буйг хүндэт зохион байгуулагчид болон оролцогчид анхааралдаа авахыг хүсье.
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,
Жил бүр зохион байгуулах Ази, Номхон далайн орнуудын хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны талаар санаа бодлоо солилцох сайхан боломж олгодог Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголчууд бид энэ чуулганаас олон сайхан ажил хэрэгч санаа сонсож, бас өөрсдийн санаа бодлоо Та нөхдөд хүргэхийг хичээлээ.
Чуулганыг зохион байгуулагч оросын талд болон намайг чуулганд оролцохыг урьсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Танд гүн талархал илэрхийлье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Сэтгэгдэл0
Очиж оролцоогуй нь маш зев нэр хундтэй хэрэг усан цахилгаан станц бариулдаггуй бух юмыг маань гацаадаг хумууст очиж хел алдаад яахав
хөвсгөл нуурын усыг бохирдуулж цахилгаан станц бариад буцааж байгаль нуурт цутгах хэнд хэрэгтэй юу сибирийн гаазны шугам монголоор дайрвал тэртэй тэргүй эко гаазны цахилгаан станц баригдана гаазаар ажилладаг мотор дизель станцууд хөдөө аймаг сумаар суурилуулж эрчим хүч хямдрана гаазны эко эрэлт ёвроподч өсч байна нүүрсний станц мазут түлшээр ажилладг дизелээр ажилладаг станцууд гаазаар солигдоно улаанбаатар ёвроп ын хот шиг гаазаар ажилладаг болно
Дандаа транзит. Зүгээр сууж байгаад мөнгө олох л юм бодох юм. Өсөж том болооч ээ, толгойгоо ажиллуулж хөлсөө дуслуулж байж баялагтай болно. Үнэн хөлдүү дурак шүү, энэ Ухна.
Монгол Улсын Эрхэ ерөнхийлөгчөө Та маш яаралтай ШХАБ Монголыг нэгтгэх нь эрхэм шүү. Бүс нутгийн хөгжил маш чухал Үхсэн муу сөөж Афганаас зугтаж буй АНУ болоод барууны гөлөгнүүдийн үе өнгөрсөн Өнөөдрийн эринд БНХАУ хүчирхэгжиж байна Дэлхий Хятадаас хамаарна Тиймээс нэн чухал нь ШХАБ юм шүү
Хү Лью Шан хүний бэлдсэн юмыг уншиж байгаа болохоос өөрөө бол хоер үг ч холбож хэлж чадахгүй боловсролтой хулгайч шдээ. Уншиж байгаа нь ч бөөн алдаа.
ерөнхийлөгч маш сайхан тодорхой бодит ажил хэрэгч үг хэлжээ ерөнхийлөгчдөө баярлалаа
Чи боовыг нь хөхөгч үү?
Хүүрэнсүхийн ялгадсаар хооллогч угаадасаа нэмүүлж хүүрэнсэгийг магтах ажилдаа оржээ
Женко шиг илт худлаа долоогоогүй дипломат ёсны хэмжээнд найрсаг үг хэлжээ.
Чи Хү Лью Шаны боовыг нь хөхөгч үү?
Хү Лью Шан хүний бэлдсэн юмыг уншиж байгаа болохоос өөрөө бол хоер үг ч холбож хэлж чадахгүй боловсролтой хулгайч шдээ.
Хүүрэнсүх манкуурууддаа угаадас шавхрууг нь сайтар нэмжээ. Хоолой нийлүүлж магтан дуулж байна.
Хэлэх үгийг нь маш сайн бэлтгэж өгсөн байна, ЗГ, ЕТГ, УИХ-н холбогдох мэрэгжилтэнгүүд сайн ажиллажээ
Хүрэлсүх Путинээс Оросод яагаад хамгийн ядуу нь Халимаг дараа нь Тува байдаг юм бол гээд асуучих хэрэгтэй.
горбачёв клинтон буш обама нар зху-ыг задлаж сүйтгэн эрэг шураг болгон жижиглэснээр хэвтчихээд босгож болохгүй байсныг ПУТИН хорин жилиийн дотор босголоо дэлхийн цэрэг эдийн засгийн монополь гүрэн болсоор байна Орос хүн эх орноо хамгаалахын төлөө бүх хөрөнгө хүчээ зарцуулах ёстой 2-р дайн дайны хохирол дайны дараах сэргээн босгох хөрөнгө хохирлыг гаргахгүйн тулд түргэн тусгаж түрүүлж цохилт өхийн тулд эсвэл нутгийн гүн рүү оруулж тогоонд оруулж бүрэн устгах цэргийн хүчийг улам нэмэгдүүлэх ёстой Орсын эсрэг дайсан байсаар байхад санаа амрах тансаглах явдлыг зогсоож дэг журам сахиулах хэрэгтэй
Tenjinees achaa, baraagaa tataj chadahgui jil bolj baij yun hhe
ЭНЭ ТЭНЭГ МАЛ ОРОСТОЙ ОЙЛГОЛЦОЖ ЧАДААГҮЙ БАЙЖ ЮУН АЗИ ЕВРОП ВЭ. ЯМАР ТУРК БИШ. ЭНЭ ТЭНЭГИЙН БАЛАЙРАЛ ДУУСАХГҮЙ ЮМ АА.
Боловсрол муутай далдаганасан өмхий хар сармагчин.Үхвэл таарна.
Хэ хэ.Монголчуудын тэнэгийг орос буриадууд шүүдэг цаг дуусчихсан л даа.
Өвөл нэг эмэгтэй хөл нүцгэн эмнэлгээс гараад гүйлээ гээд засгийн газар огцороод дэлхийд үлгэр жишээ монгол гэж байсан мань эрийг овоо гэж бодож байсан чинь хууль бусаар шууд ерөнхий лөгч шаасан Ард түмэн бүр эргүү тэнэг болсон кккккккк
Дарханы замаараа транзит хийхнэ л дээ энэ
Хаа хааа хаа
Ичдэггүй яасан ЖДҮ-чин бэ?орос хятадыг холбож чадахгүй хэвтэж сайхан үлгэр зохиочих юмаа,,,ккккккккккк
Муусайн гөлөгнүүд та нар "Хүрэлсүх Хятад оруулж ирж байна гэж худлаа хуцаа биз дээ. Тэгээгүй бол Хятад ажичид аль 2 жилийн өмнө Дарханы замыг бэлэн болгох байсан Чи муу заяагүй амьтан наад шороон замаараа прусны дугуйгаа нөхөөд бидэрч бай За
Хү Лью Шан хүний бэлдсэн юмыг уншиж байгаа болохоос өөрөө бол хоер үг ч холбож хэлж чадахгүй боловсролтой хулгайч шдээ.
Монгол хүний нас богинохон. Монголчуудыг энэ богинохон хугацаанд хангалттай баян тансаг амьдруулах баялаг боломж нөхцөл байгаа.Гэвч МАН-ын төр засаг үүнийг огт хүсэхгүй ,баялагийг өөрсдөө идээд Монгол улсыг Хятад улсад улсад нэгтгээд монголын баялагаар хятад хүнийг тэжээх алсын зорилготой. МАН-ын тэнэг боловсролгүй мангайсан нүүртэй дарга нарын чадвараас болж байгаа юм ч биш..
Манжийн амбан Хү Сү Жаны хар бөгсийг долоосон гуйлгачингууд энэ дүүрэн байна.Зайлцгаа өмхий хар хошногонууд..
Нэг юм хэлэхээ мартсан бна, Эрхэм ноёд, хатагтай нар аа, Манай улс Барууны Ардчилал лаларчиллаар / энэ гоё үгийг харин орчуулахад хэцүү/ 30 жил хөгжлөө. Үүний амьд жишээ нь та бүхний өмнө үг хэлж байгаа миний бие болно. Надад өөрийн бизнес бхгүй гэхдээ би энэ форумд оролцож бгаа та бүхнээс дутахгүй мөнгөтэй билээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэн олон юм ярьвал Америк ахдаа хэлнэ шүү Сдаакууд аа. /салаавч гаргах/
Mongoliin dampuu baidal baruuni ardchilald tui ch hamaa baihgui, dampuu minee, mongoliin dampuu baidal ni mongoliin dampuu durakuudaas bolj saihan dampuurj "hugjij" bna
Хоосон ам
Бас ь сонин төрблтөн шүү
Бас л сонин төрөлтөн
Tranzit Mongol bolno genee Chingis haan sonsson bol tolgoig chini tasdah baisandaa huukee zovhon ene ugnii chini toloo! Uchir ni ene ug bol hussen bolgonii gudas devsger bolohiig ilerhiileh ug yum.
чингэс хаан уйгараас ёвроп хүртэл дайны зам дагуу морин өртөө торгоны замыг байгуулсан " сибирийн хүч "ихээ новосибскээс хоёр хоноод одесс орчихдог юм боршоо кызыл юмуу-боршоо абакан бүр ойрхон эрээн цав владивостокийг хурдан холбох хэрэгтэй
ГАНЦ ЮМ ХЭЛЭХ ГЭЖ МАШ НУРШУУ УЙТГАРТАЙ ЮМАА, ЭНГИЙН МОНГОЛ ҮГЭЭРЭЭ ЯРЬСАН БОЛ ХҮНД ХҮРЭХ НЬ ИЛҮҮ БАЙДГИЙГ МЭДДЭГГҮЙ ЮМ АА
Наад үзэл суртлын бага дарга чинь цаас хараад ч зөв умшиж чаддагүй ,Харин тоонд гайгүй бололтой ,банк ,ЗГ -ыг ёстой сайн дампууруулна,казинод их наяад нь хожно мундаг,Хамгаалагчгүй Малайзид сар болгон нууцаар явуулаад байвал юун Эрдэнэт Оюу толгой Таван толгой их наяаад их наяаадаар нь$ хожно шүү,Тэр мэнгэтэй тамгын даргыг нь дагуулчихвал бүр тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг,Монголчууд ертөнц сөнөтөл идэх хөрөнгөтөй болноо гэж,,,
Эргүү минь Орос Хятад 2 чинь гүүрээр холбогдсон
3 улсын коридор байгуулна, Ази Европ холбосон бүс болно гэж бараг 30 жил ярилаа. Ингэж хоосон донгосч байх хооронд нь Казах МУ-аас өрсөн Ази-евтоп холбсон орчин үеийн төмөр зөм, газын хоолойг бүтээв. орос БАМ-ын хүчин өргөтгөн хоёр дахь шугмаа дуусгаж байна. МУ энэ өрсөлдөөнөөс хаягдсан. Одоо байгаа Хятад- Орсыг холбосн дэлхийгээс 100 жилээр хоцрогдсон Т.З -аа шинэчлэх зоосгүй хүн царайчилж 70 жил болж байж мөн том сусэлзэх юмаа.Хоосон толгой
Will Suck You Dry if you diss again Mongolia President, buffoon. He's trying his Best to undo the previous disastrous errors in foreign policy. Though it takes quite a lot of time. Besides, it doesn't depend only from him. He needs skilled personnel out, all the way down, ultimately to REVERSE the current situation in order to pull the strings strongly.
Хүрэлсүх “Транзит Монгол болно” үүгээрээ Монгол ШХАБ элсэж байгаагаа хэлж байгаа юм биш үү. Орос,Хятадын хэрэгжүүлж байгаа “ Нэг Зам Нэг Бүс” хурдны замаар Оросын Стан орнууд, Афганистан, Пакистан, Иран, Хятад, Монгол, Орос ... Европ гэсэн чиглэл гээд ОУ хэвлэл мэдээлэлээр гараад эхэлсэн. Үзбекстан, Тажикстан, Азербежан ....хурдны замаар холбосон, Хятадын хөрөнгө оруулалттай нэхмэл эдлэл үйлдвэр, жимс, ногоо тариалалт Хятад эдийн засгаа тэлээд эхэлсэн бна. Ер нь Монголыг ШХАБ элсэхгүй бна гэж уурлахдаа Орос вакцинаа өгөхгүй удаасан, Монголын ерөнхийлөгчийн айлчлалыг хүлээн авахгүй дарамтлаад байгаа нь тодорхой.
ёвроп цагаан аристан алс дорнот владивостокод хүрчихсэн иймд ёвропийн улсууд л монгол улстай хилэлж байна ёвроп азийн холбоонд элсэж гааль татвараас чөлөөлөгдөх ёстой
транзит гол замаа барьж чадахгүй олон жил болж байгаа биз дээ
Коммент болгон цаад хүнээ хэн бэ? гэдгийг хэлээд байх юм. Манайхан болохоор хараал зүхэл, доромжилол , бүдүүлэг үг хэллэг байх юм. Гадныханыг уншихад тийм юм байхгүй байх юм. Эрх чөлөө гэдгийг буруу ойлгож дураараа аашилах гэж үзээд байнаа даа. Олон түмний нийгмийн ухамсар доройтсоны шинж гэе.
Рунетийн Оросуудын комментийг унших үзээгүй юм шиг байна.За Монголын тухай бол бохир доромжлолыг урсгана шүү дээ.Сэтгэлгээ хэлэн дээрээ гардаг болхоор оросжсон Монголчууд ах нартайгаа адилхан байлгүй яахав.Сда-с эхлээд хараал нь хүртэл орос юм чинь.
Хү Лью Шань Сүнээгийн умдагийн 100 саяар үнэнлсэнд атаархсан МАН-ын баньд нарын хошногоны нүх умалзацгааж байна даа
avilgalaaraa deeguur ordog manai uls tranzit baih uu teever hariutsan tusmed ni avilgach
Маш сайн бэлтгэсэн байна. Улс төр, геополитик, ЭЗ, улс хоорондын хамтын ажиллагаа, өнөө ирээдүй гээд МУ-ын хөгжлийн стратегитэй холбоотой чухал асуудлууд хөнджээ.АМЖИЛТ ХҮСЭЕ..
Улс үндэстэн дамнасан авлигын сүлжээнд зуучлагч транзит орон болж чадах байх аа.
Гоё санаа байнаа хө тэр хоёр хүнийг тэр том тоголоомын газар луу чинь явуулъяа аа нээрээ л юм олдог юм бол зүгээр юм биш үү
Орос Монголоос өөр түших улсгүй болж дээ
атлнтын далайн эргээс пуртугали англи ёвроп орос аляск канад америк цөм ёвроп царайтай цагаан аристан энэ гариг дээр цөмөөрөө нийлж хүн төрөлтний соёлыг бүтээсэн янз бүрийн соронзон торго дурдам нэхээгү нээгээгүй шаазн хийгээгүй бол ёвроп жам ёсоороо л хийнэ грек ром герман франц орос зэвсгийг ази африкаас түрүүлж хийсэн америкийн хүний эрх гэдгээр ёвроп хүн өөрсдийгөө бүдгэрүүлж бусдыг алж байна тэгээд африк ази ардчиллыг хөгжүүлсэн үү бие биеээ алж байна орсыгоо алж байна
Uxsen baas, irveschin huug alsan geed ene uls butexgui ee!!!
200 hunii tolgoig avbal ene uls zasarch magadgui!
ардын нам хөгжүүлнэ гэж ард түмэн яриад өгөөд байна ан-ын новшоо сонин битгий хасаад байгаараа ард түмэн ардан намдаа үнэнч байгааг анхаар аймаар шүү зуун жил итгэнэ гэдэг ардчилсан нам чааравчилж баяжих гээд бүдэрлээ ш дээ хоорондоо банкаа булаалдаж байгаад алин ч гүй боллоо ДАЙН болоход бүх хувийн хөрөнгө хувийн хүсэл хэрэггүуй болж нийтийн эрх ашгийг түрүүнд тавидаг герман ч адилхан