sonin.mn
КАИР. /TASS/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ эрх баригчид зарим улсын иргэдийг террористуудын жагсаалтдаа оруулсан тухай тус улсын мэдээллийн “WAM” агентлаг мэдээлэв.
“АНЭУ-ын сайд нарын танхимаас гаргасан 83 тоот тогтоолын дагуу 38 хүн 15 байгууллагыг терроризмыг дэмждэг хувь хүн, байгууллагуудын жагсаалтад (Local Terrorist List) орууллаа. АНЭУ терроризм болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлдэг сүлжээг илрүүлэх, устгах үүргээ биелүүлсээр байх болно” гэж мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.
 
Тодруулбал, Афганистан, Ирак, Иран, Ливан, Йемен, Иордан, Энэтхэг, Саудын Араб, Сири, Нигери, Их Британи, ОХУ болон Эмирт улсын иргэд өөрсдөө багтсан байна.
Дээрх тогтоолд терроризмтой холбоотой "санхүүгийн, арилжааны болон техникийн аливаа үйл ажиллагаа” эсвэл хувь хүн, хуулийн этгээдийг олж илрүүлэх, холбогдох хуулийн дагуу 24 цагийн дотор шаардлагатай арга хэмжээ авахыг АНЭУ-ын хяналтын бүх байгууллагад үүрэг болгожээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг