сонин mn
УИХ-ын нөхөн сонгуулийн 18-р тойрогт АН-аас нэр дэвшигч Батхүүгийн Гарамгайбаатар  халдвар хамгааллын өндөр дэглэмийн дор сонгуулийн сурталчилгааны нээлтээ Хэнтий аймгийн төв талбайд хийлээ. Сонгуулийн сурталчилгааны нээлтэнд ирсэн иргэдийн халууныг хэмжих, гарыг ариутгах зэргээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлсэн. Нээлтэнд УИХ-ын гишүүн асан С. Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан, 18-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б. Гарамгайбаатар, Хэнтий аймгийн АН-ын дарга Н. Алтангэрэл нар оролцлоо. УИХ-ын нөхөн сонгуулийн 18-р тойрогт АН-аас нэр дэвшигч Гарамгайбаатар 2012-2014 онд УИХ-ын гишүүн, ЭЗ-ын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тэрбээр хэнтийчүүдийг төрд төлөөлөхдөө Хэнтий аймгийн бүтээн байгуулалтад зориулж 280 гаруй тэрбум төгрөгийг шийдүүлж байжээ. Мөн Хэнтий аймаг урьд нь УИХ-ын 2 суудалтай байсан бол нэр дэвшигч Гарамгайбаатар УИХ-ын 3 тойрогтой болгож өөрчилсөн юм. Ингэснээр Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засаг, эрх зүйн чадамж дээшилсэн юм гэж нэр дэвшигч Б. Гарамгайбаатар нээлтийн эхэнд онцоллоо. 
 
 
УИХ-ын нөхөн сонгуулийн 18-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б. Гарамгайбаатарын сонгуулийн нээлтэд иргэдийн төлөөлөл ирж,  сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт хийгдээгүй. Эсэргээрээ Хэнтий аймгийн төвийн автозамууд маш их эвдэрсэн, ард иргэдийн амьдрал улам доройтож, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, цалин тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна гэлээ. Үүнээс гадна нэг намын дарангуйлал тогтож, эрх баригч намын гишүүн, дэмжигч л биш бол ажил амьдрал нь урагшилдаггүй гэж Хэнтий аймгийн иргэд ярилаа. Иймээс Хэнтий аймгийн иргэд монгол улсын хөгжил дэвшил, эдийн засгийг сэргээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд Монголоо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй тулахтай хүнийг  төрд илгээх нь зүйтэй гээд УИХ-ын нөхөн сонгуулийн 18-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б. Гарамгайбаатарыг дэмжихээ илэрхийллээ. Маргаашаас УИХ-ны нөхөн сонгуулийн 18-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б. Гарамгайбаатар Хэнтий аймгийн сумдаар явж, иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулна.