ВАШИНГТОН. /VOA/. БНХАУ “Бүс ба Зам” дэд бүтцийн төслөөрөө Азид нөлөөгөө тэлэх болсон бол АНУ Хятадын ар нуруунд орших Монгол Улсад хөгжлийн томоохон төсөл хэрэгжүүлж хариу барьж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-аас тус улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нар өнгөрсөн сард АНУ-ын санхүүжилт бүхий ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ёслолын ажиллагаанд оролцжээ. Нийт 93 сая ам.долларын өртөг бүхий энэхүү хөтөлбөр нь хүн ам нь хурдацтай өсөн нэмэгдэж буй нийслэл Улаанбаатар хот дахь усны хомсдолыг зохицуулах 350 сая ам.долларын тусламжийн нэгээхэн хэсэг юм.
“Өнөөдөр Монголын ард түмэнтэй байгуулсан АНУ-ын түншлэлийн шинэ эрин эхэлж байна. Энэхүү ус цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор монголчуудын сайн сайхан аж төрөх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд амин чухал ач холбогдол бүхий усны нөөцөөр хангана” гэж АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн гүйцэтгэх захирлын орлогч Алексиа Латортю мэдэгджээ.
АНУ-тай тогтоосон харилцаа холбоо
АНУ-ын геополитикийн хоёр том өрсөлдөгч болох БНХАУ, ОХУ-ын дунд хавчуулагдан оршдог Монгол Улс нь АНУ-ын дипломат, эдийн засгийн үйл ажиллагааны зорилго биш мэт санагдаж магадгүй юм.
Харин М.Клечески “Америкийн дуу хоолой” /VOA/ агентлагт утсаар өгсөн ярилцлагадаа, боловсролын олон арван жилийн түүхтэй харилцан солилцоо хоёр орны хооронд халуун дулаан харилцааны үндэс суурийг тавьсан гэдгийг онцлон хэлэв.
Тэрбээр үргэлжлүүлэн, “Монголын Засгийн газрын олон гишүүн АНУ-д боловсрол эзэмшсэн. Тухайлбал, Ерөнхий сайд Харвардын их сургуулийн төгсөгч” гэв. Төрийн департаментын мэдээллээр, Монголын парламентын гуравны нэг орчим нь АНУ-д төгсөгчдөөс бүрдэж байна.
“Монгол залуу орон учраас АНУ-ын тогтолцоо, мөн англи хэл сурах зэргээр манай улсыг ихээхэн сонирхож байна” гэж М.Клечески ярив.
Мөн харилцаа, хувийн хэлхээ холбооноос илүү чухал зүйл бий гэдгийг Монголын Мянганы сорилтын сангийн төсөл хариуцсан Засгийн газрын төлөөлөгч Э.Содонтогос Улаанбаатараас утсаар яриа өгөх үеэрээ хэлэв.“Америкчууд дэг журам, тогтолцоог чанд баримталдаг учраас би хамт ажиллах дуртай. Энэ бол америкчуудын сайн чанар” хэмээгээд, тэд аливаад ил тод, хариуцлагатай, бодитой хандах, бусдад туслах тэргүүтэй “үнэт зүйлсдээ” туйлын үнэнч хандаж байгаа нь өндөр сэтгэгдэл төрүүлснийг тэрбээр онцлон хэлжээ.
Хэдийгээр хоёр орны хувьд ялгаатай тал их бий ч монголчууд америкчуудын нэгэн адил үнэт зүйлсээ чандлан баримтлахыг зорьж байгааг Э.Содонтогос нэмж хэлээд, хоёр талын ялгаатай байдал нь бат бөх хамтын ажиллагаанд огтхон ч сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо.
Буцалтгүй тусламжаар дамжуулан үзүүлсэн дэмжлэг
Улс орнуудыг янз бүрийн хэмжээний өртэй үлдээж буй Хятадын дэд бүтцийн олон төсөлтэй харьцуулахад Мянганы сорилтын сангуудын төслийг АНУ Монголын Засгийн газрын оролцоотойгоор бүрэн төлдөг гэдэг нь монголчуудын хувьд таатай нөхцөл юм.
“АНУ-ын Засгийн газар боломжтой тохиолдолд буцалтгүй санхүүжилтээр Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна. Яагаад гэвэл, өсөн хөгжиж буй ардчилсан орнуудад их хэмжээний өрөнд оруулдаггүй хөтөлбөрүүд үр өгөөжөө өгдөг гэж бид үздэг” гэж М.Клечески хэллээ.
Э.Содонтогосын хэлснээр, Монгол шиг хөгжиж буй орнуудын хувьд буцалтгүй тусламж хэлбэрээр олгож буй дэмжлэг “маш үнэ цэнтэй” байдаг.
Усны төслийн хувьд оршин суугчдынх нь тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаагаас шалтгаалан усны асуудалтай тулгарч буй Улаанбаатарын хувьд өндөр ач холбогдолтой юм. Энэхүү хотод улсын 3.3 сая орчим хүн амын ойролцоогоор тэн хагас нь оршин суудаг.
Тийнхүү энэхүү төсөл хэрэгжсэнээр хотын усны нөөцийг 65 хувиар нэмэгдүүлэх бөгөөд өргөн хүрээний төслийн хүрээнд цаашид 80 хүртэлх хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.
“Ус бол хүний амьдралын гол эх үүсвэр учир хүн бүр үүнд анхаарч байна. Монголын иргэд энэхүү хөтөлбөрийн талаар маш сайн мэдэж байгаа. Тэд АНУ-ын Засгийн газрыг энэхүү төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж, баярлаж байгаагийн сацуу хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж Э.Содонтогос хэллээ.
М.Клеческигийн хувьд хоёр долоо хоногийн өмнө нийслэл хотоос 1290 км зайд оршдог Улаангом суманд АНУ-ын санхүүжилттэй цэцэрлэгийн шав тавих ёслолд оролцсоноо мөн дурдаад, ийм жижиг төслүүд ч мөн хэрэгжиж байгааг хэлэв. Энэ нь АНУ-ын санхүүжилт бүхий найм дахь цэцэрлэг ажээ.
“Бид Монголын түншүүдтэйгээ хамтран хүүхдүүдийн боловсролд зориулан аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлж байгаадаа баяртай байна” гэж Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудсанд гарсан мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн барилгын ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэхийн тулд АНУ-ын Армийн инженерийн корпус хяналт тавьдаг гэдгийг мэдээлсэн байна.
Мөн АНУ, Монголын зэвсэгт хүчин сүүлийн жилүүдэд нягт харилцаа тогтоосон бөгөөд үүнд Монголын энхийг сахиулах хүчний бэлтгэл сургуулилалт, сүүлийн 20 жилийн турш Афганистанд өрнөж буй АНУ, НАТО-гийн үйл ажиллагаанд оруулж буй тэдний хувь нэмрийг дурдах нь зүйтэй юм.
АНУ, Монгол Улс 2019 оны долоодугаар сард буюу Монголын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын Вашингтон хотноо хийсэн уулзалтын үеэр стратегийн түншлэл тогтоосон. Тийнхүү АНУ-ын өгсөн үүрэг амлалт үргэлжилж буйн бэлгэ тэмдэг болгон Жо Байдены засаг захиргааны Төрийн департаментын даргын орлогч Уэнди Шерман Зүүн Азийн орнуудад хийсэн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсад энэ оны долоодугаар сард айлчилсан юм. Тэрбээр мөн Япон, БНСУ, БНХАУ-д хүрэлцэн очсон билээ.М.Клеческигийн хэлснээр, “Монгол Улс нь Зөвлөлт Холбоот Улсыг задран унаснаас хойш коммунист дэглэмээс чөлөөтэй, ардчилсан тогтолцоонд шилжсэн анхны орон болсонд АНУ өндөр ач холбогдол өгдөг. Монгол Улс бол дэлхийн чухал хэсэг яах аргагүй мөн юм”.
Гэсэн хэдий ч АНУ-ын хувьд Монголын экспортын 90 хувийг /дийлэнх нь түүхий эд/ хүлээн авдаг, импортын гуравны нэгийг нь эзэлдэг Хятадын эдийн засгийн нөлөөтэй өрсөлдөнө гэвэл хийж хэрэгжүүлэх ажил их байгааг М.Клечески хэллээ. Мөн ОХУ нь Монголын эрчим хүчний салбарт голлох үүрэг гүйцэтгэдэг.
“Элчин сайдын яам хамтын ажиллагааг илүү олон салбарт өргөжүүлэн тэлэхийг ихэд хүсэж байгаа” гэдгийг М.Клечески онцлон хэлэв. Тэрбээр, “Америкчууд Монголын талаар төдийлөн сайн мэдэхгүйгээс гадна гурван сая хүн амтай зах зээл нь зарим бизнесийн хувьд хэт жижиг байж болох ч Монголын уул уурхай, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи тэргүүтэй бусад салбарууд Америкийн хөрөнгө оруулалтад өндөр нөөц бололцоог санал болгож байгааг” нэмж хэллээ.
“Монголын ард түмэн 13 дугаар зууны үеийн Чингис хааны байлдан дагуулалтаас эхтэй өв уламжлалаараа бахархдаг, гэхдээ бас “орчин үед ч ийм хүчтэй мэдрэмж” бий. “Дэлхий дахинтай нэгдэх” гэсэн хүчтэй хүсэл тэмүүллийг нь би олж харсан” гэж М.Клечески хэлсэн юм.
Энэхүү нийтлэлийг “VOA” агентлагт 2005 оноос хойш сурвалжлагч, сэтгүүлчээр ажиллаж буй Натали Лю бичжээ. Тэрбээр одоогоор дипломат өрсөлдөөний талаар нийтлэл бичиж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Ирээдүйд алт нүүрс биш ус үнэд орно. Тиймээс бүх улс орнууд усаа нүдний цөцгий мэт хайрлаж саарал ус хэрэглэдэг болох шаардлагатай болжээ.
Manai ve veiin eh oronchdiin svvliin 100 garui jiliin tursh ami amidralaa zoriulan vhsen temvvlj irsen “3 dahi hurshiin bodlogo bol ene yumaa !!! Vvniig unuugiin mongol hvn bvr OILGOOSOI. !!!
Юу ,100гаруй жил 3дахь хөршийг хүсэж ирсэн гэнээ,солиороо юу,балайраад бай,дэлхийн түүхийг үз,үхсэн хатсаны 3дахь хөрш,дор хаяж 80жилийн өмнөх япон,америк болон барууны орнуудыг хар,ямар бодлоготой ,юу хийдэг улсууд байсныг хар,мангараа
Ene doorh nuhur lav krillees uur bichig medehgvi orosoos uur kino vzeegvi, konspektoosoo uur yu ch unshaagvi utulsun, odoo mudhuun vheh kommunist bnaa. kh kh kh
Манай эх орончид олон улсын шударга эрх тэгш харилцааг хүсэмжилж байсан ч 1945 он гэхэд АНУ,Англи хоёр манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсныг битгий мартаарай. Тэд Чан Кай Шигийн талд орж манай тусгаар тогтнолыг үгүйсгэж байсан. Одоо манай ардчилсан нэртэй хүн хогнуудын хараадаг Аугаа И.Сталин бидэнд тусгаар тогтнолыг авчирч өгсөн юм.Яг үйлдэл нь хэн болохыг тодорхойлдог юм. Амаар саймшрах бол хэн ч чадна. Араас хуттга шаах гэж үг бий шүү. АНУ тай найрсаг сайхан харилцаатай байх манай хүсэл зоригийг тэд өөрийн эрх ашигт буруугаар ашиглахгүй байвал сайнсан. ЛГБТ+ иргэдийн эрх нэрийн доор манай ёс уламжлалыг дэвслэх санаатай байгаа бол бид үгүй гэж хэлнэ.Америкчууд өөрсдийн бөгсөө долооход бол бид саад хийхгүй.
ПР чид гэж малгайн чинээ юмыг уулын дайтай болгоно шүү. 2 сая хүний л цэвэр усны асуудал шүү дээ. Ядаж байхад 50 хүн л ажиллана. Хятадаар тэжээлгэж байж. Манай нүүрс зэс малын арьс шир бүх л экспортын бүтээгдэхүүн Хятад руу гарна Зөрүүлээд будаа чихэр хувцас хунар барилгаын материал ХААН тоног төхөөрөмж ОО цаас авахгүй юм гаргахгүй бараатай байж Тэр холын АНУ тай жишээд яахав Тэдний жирийн түшмэд Орос Хятад 2 ын дунд байгаа нүүрснээс өөр баялаггүй Монголыг тоож гэнэ дээ. АНУ манайхаас тоож юм авахгүй Тянжинд контейнер гацахад яах ийхийг тэд мэдэж байгаа Оросын боомтуудад АНУ аас Монгол руу ирэх маршрут байхгүй үнэ нь байдаггүй юм байна лээ. Ноолуур авах байх гэж яридаг Тэнд Италийн ноолуур Хар Баасан гаригаар 23 $ болчихсон лангуун дээо овоолгоостой байдаг. Тэгээд ч ноолуур Канадтай залгаа хэдэн сэрүүн муж д өмсөнө. Ийм байж Монголд үзүүлэх эдийн засгийн нөлөөг харьцуулаад яахав.
Хятад манайхтай худалдаагаа зогсооход Тавантолгой Оюутолгой Төмөр зам Нарантуул Хархорин 100 айл бүгд дагаад зогсоно Тэнд ажилладаг хүмүүс ар гэр бүгд дампуурна. Япон Солонгосоос ирдэг контейнер бүгд Тянжинд хураалгаастай болно. Хятадтай 3 сая хүний амь амьдрал Монгол гэдэг улс дампуурах уу яахав гэдэг асуудал гарч бна. Нэг цэвэр усны үйлдвэр хотын 4 дүүрэгийн асуудал яригдана. Одоо ч тэгээд орон сууцны айл бүхэн ус шүүгчтэй албан байгууллагууд шүүсэн ус зөалгөөд авчихдаг цагт нэг сүртэйэнэ орчуулганы гарчиг шиг эд биш л дээ. Энэ нийтлэл агуулгандаа Гарчиг нь томдчихож Далайд гарцгүй оронд хөршөөс нь өөр хөрөнгө оруулалт бараа эргэлт байдаггүй юм. Барууны орнуудын улс төрчид эдийн засагчдын амнаас хамгийн эхэнд гардаг үг дээ
Монгол улсын төр засгийн удирдагчдыг Бээжингийн коммунист намын тусгай албанаас санхүүжүүлж манж хятад гарал угсаа,хятад улсад үнэнч эсэхийг харгалзан нууцаар сонгуульд зүтгүүлж томилдог. Монгол улсын Ерөнхийлөгч ,ерөнхий сайд,УИХ-ын дарга гурав бол гурвуулаа манж хятад цустай улсууд.Бээжингийн томилсон эдгээр дарга нар Монгол улсыг эдийн засгийн хувьд Хятадын хараат бүрэн байлгах гол зорилготой. Мөн Хятад улс цэргээ оруулсан тохиолдолд монгол улсад оршин суудаг сая найман зуу гаран манж хятадын эрлийзүүдийг удирдан Хятад улсад дагаар орох бослого тэмцлийг өрнүүлэх нууц даалгавартай.
Монгол улсын төр засгийн удирдагчдыг Бээжингийн коммунист намын тусгай албанаас санхүүжүүлж манж хятад гарал угсаа,хятад улсад үнэнч эсэхийг харгалзан нууцаар сонгуульд зүтгүүлж томилдог. Монгол улсын Ерөнхийлөгч ,ерөнхий сайд,УИХ-ын дарга гурав бол гурвуулаа манж хятад цустай улсууд.Бээжингийн томилсон эдгээр дарга нар Монгол улсыг эдийн засгийн хувьд Хятадын хараат бүрэн байлгах гол зорилготой. Мөн Хятад улс цэргээ оруулсан тохиолдолд монгол улсад оршин суудаг сая найман зуу гаран манж хятадын эрлийзүүдийг удирдан Хятад улсад дагаар орох бослого тэмцлийг өрнүүлэх нууц даалгавартай.
manj, hyatad 2-oo ch yalgahgui hevtej yu hutsaad bgaam. Manj bol umhii hyatadiig ezlen turemgiilj baisan nuudelchin ugsaanii undesten. Hujaanuudaas uur boloi
Энэ доор нэг хужаа трол сандраад үхэх нь .Өнөө маргаашгүй дуусна гэсэн Хятадын дарамттай Австрали одоо АНУ-н дэмжлэгтэй цөмийн шумбагчтай болох нь.Бид битгий хэл Хойд солнгос ч амьдарсаар л байна.Монголчууд Ардаа 100 оронтой өмнөө 100 оронтой дунд яваа тусгаар улс.
ЗӨВӨӨ ЗӨВ
Америкчууд 1945 онд Ар Өвөрмонголчуудын нэгдэх хүсэл сонирхол, түүхэн боломжийг таслан зогсоосон юм даа
2030 он гэхэд 200 гаруй сая хүн ган гачиг, усны дутагдлаас болж цагаачлана гэж Дэлхийн банкны илтгэлд дурдсан байгаа. 2070 он гэхэд Африк, Өмнөд америк, Хойд Австрали, Зүүн өмнөд Ази өнөөгийн Сахарын цөл шиг болж, халуун нь 29 градусаас дээш байна гэж байгаа. Манай орны хувьд эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд бол ус. Иймд АНУ-ын энэ төсөл туйлын чухал төсөл. Одоо харин Сэлэнгэ, Орхон,Онон,Хэрлэн болон бусад гол мөрнийхөө усны тодорхой хэсгийг нутгаасаа гаргалгүй хэд хэдэн том хиймэл нуур байгуулах явдал аминд тулсан чухал асуудал. Үүний ач тус гэвэл: 1.Цэвэр усны нөөцтэй болох 2. Ууршилт нэмэгдэж хур тундас нэмэгдэх 3.30-40 жилийн дараа Дэлхий нийтээр цэвэр усны гачаалд ороход бэлтгэлтэй байх 4. Цөлжилтийг хазаарлахад бага ч гэсэн нэмэр боло ач тустай. АНУ-д баярлалаа.
Бид хүний ачийг мартаж болохгүй. АНУ н Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хийсэн дээрх ажилд баярлалаа гэж хэлэх ёстой. Өндөр хүүтэй, алсуураа дөнгөлөх элдэв төсөл,жишээ нь английн Оюутолгой мэтийн юм бол буурай орнуудыг өрийн дарамтаар хүлж боолоо болгодог бол энэ төсөл тийм биш байгаад талархаж байна.Америкийн буян заяа арвидах болтугай.