Манай улсын шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын үйлдвэр засвартай байгаа учир нийлүүлэлт буурсан ч шатахуун тасалдахгүй, 28 хоногийн нөөцтэй гэсэн мэдээллийг АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр энэ сарын 14-нд нийтэд мэдээлсэн. Гэвч түүний энэ мэдэгдлээс зургаахан хоногийн дараа буюу энэ сарын 20-ны даваа гарагт нийслэлийн шатахуун түгээх станцууд АИ-92 авто бензиний борлуулалтаа зогсоолоо. Цөөн шатахуун түгээх станц тодорхой хязгаартайгаар худалдаж байна.
Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ 92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг юм. Гэвч ОХУ-ын нефтийн үйлдвэрүүдэд энэ оны наймдугаар сараас урсгал засвар хийж эхэлснээр хангамж тасалдахад хүрчээ.
АМГТГ: АИ-92 шатахууны дөрөв хоногийн нөөцтэй байна
Шатахууны хомсдол үүссэн асуудлаар холбогдох байгууллагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр “Улсын хэмжээнд шатахууны 16 хоногийн нөөцтэй болж буурсан. БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. БНХАУ-аас авч байгаа шатахууны хувьд евро тав ангиллын стандарттай. Нөөц хангалттай байсан ч өнгөрсөн долоо хоногт би мэдэгдэл хийсний дараа зарим хүн сүүлийн долоо хоногт их хэмжээгээр авснаас хомстол үүслээ.Өнөөдрийн байдлаар /2021.09.21/ улсын хэмжээнд АИ-92-ийн дөрөв хоногийн нөөцтэй байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна. АИ-92-оос бусад бүтээгдэхүүний нөөц хэвийн байна.
АИ-95 бензиний үнийг үндэслэлгүй нэмсэн ААН-үүд рүү бид албан шаардлага хүргүүлсэн. Үнэ өнөөдрөөс буурах ёстой. "Роснефть" компани шатахуун импортлогч ААН-үүдтэй хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй тул мөнгөн торгууль төлнө” гэв.
Г.Ёндон: ОХУ, Хятад хоёр аравдугаар сар хүртэл шатахуун нийлүүлэхгүйгээ мэдэгдсэн
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон "ОХУ-аас Ангарскийн үйлдвэрт засвар хийх учир 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй. Зөвхөн 17 мянган тонныг нийлүүлнэ гэдгээ өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Иймд хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын “China oil” компанитай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийж, сар гаруй хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байсан. Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо гэнэт хэлсэн.
Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн.Нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн. Энэ нөхцөл байдлаа өнөөдөр /2021.09.21/ би Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайд Цай Вэнрунд уламжилж, хүсэлтээ тавилаа. Урд хөршөөс шатахуунаа яаралтай авахын тулд Замын-Үүдэд сэлгэн ачих байгууламж бий. Зам тээврийн яам яаралтай арга хэмжээ авна. Бээжинд суугаа манай элчин сайд, Эрээнд байгаа Консул энэ чиглэлээр ажиллаж байна. Мөн манай яамны мэргэжилтнүүд Орост ажиллаж байна. Маргааш /өнөөдөр/ "Роснефть"-ийн дэд захиралтай уулзана. Орос 2021 оны дөрөвдүгээр сард шатахуун дотооддоо хомсдсон учир гадаадын экспортоо хязгаарлах хэрэгтэй гэсэн мэдэгдлийг анх өгсөн. Үүний дараа наймдугаар сард тус улсын Засгийн газрын хуралдаанаар хязгаарлахгүй гэж мэдэгдсэн. Гэвч ОХУ долдугаар сараас АИ 95, 98 шатахууныг зогсоож Хятадаас авсан” гэж ярилаа.
Шатахуун импортлогчид 600 саяас 28 тэрбумын алдагдалд оржээ
Тус хуралд шатахуун импортлогч ААН-үүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр "М-Ойл" компанийн дэд захирал Д.Батсүх “Одоогийн зарж байгаа АИ-92 шатахууны үнийг 2050 гэж тогтоосноор бид нэг литр шатахуун тутамд 50 төгрөг алдсан. Үүний улмаас манай компани АИ-92 түлшний борлуулалтаас сард 600 сая төгрөгний алдагдалд орсон” гэв. Харин “Петростар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Байгалтуяа “АИ-92 шатахууны зах зээлийн үнэ 2200 төгрөг байх ёстой.
Гэвч цар тахлаас үүдэн Засгийн газраас үнээ тогтвортой байлгахыг шаардсан. Ийн АИ-92 түлшийг 2050 төгрөг болгосноор Петровис компани 28 тэрбум төгрөгийг алдсан. Мөн үнээ бууруулснаас хангалттай хэмжээгээр шатахуунаа захиалж чадаагүй. Хятад руу захиалга өгсөн ч шатахуун нь ирээгүйгээс хомсдол үүсээд байна.
Өнөөдрийн байдлаар манайх борлуулалтдаа 30 мянган төгрөгийн хязгаар тогтоосон. Улаанбаатар хотод ердийн хэрэглээний гурав хоногийн нөөцтэй байна.Манай компани ОХУ-аас есдүгээр сард 17 мянган тонныг авахаар Роснефть компанид захиалга өгсөн ч 1500 тонныг авсан. Энэ нь захиалсан хэмжээний 8-10 хувь нь юм.Одоо байгаа нөөцөө эмнэлэг, цагдаа зэрэг аюулгүй хэрэглээнд зориулах, аль болох олон хүнд хүргэхийн тулд дээрх хязгаарлалтыг тогтоогоод байгаа юм.
Улаанбаатар хотод Петровисын 40 колонк байгаагийн 20-д нь хязгаарлалт тогтоосон. Ердийн хэрэглээгээрээ тооцвол шатахууны гурав хоногийн нөөц байгаа. Үүнийг долоон хоног болгохын тулд хязгаарлалт тогтоосон” гэлээ.
Шатахууны хувьд хоёр хөршөөсөө 100 хувь хараат Монгол улсын мөнгийг нь төлж, гэрээгээ хийсэн 1037 вагон АИ-92 шатахуун БНХАУ-д гацжээ. Төмөр замын асуудлаас үүдэн тус улс аравдугаар сар хүртэл шатахууныг нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгчээ. Харин шатахууны гол түнш ОХУ-ын нефтийн үйлдвэрүүд засвартай учир мөн ирэх сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн байна. Ийн УУХҮЯ болоод АМГТГ-ын мэдээлснээр манай улсад шатахуун тасалдсанд Орос ба Хятад “буруутай” аж.
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
anus ruu huuk zandka 2 duudagdaad yawsnii hariug 2 hursh maani benzineer sanuulga ugch bgaag ni engiin irgen bid hurtej bgaa yum daa.odoo anus ongotsoor benzin ugch yawuulah bailgui dee
Хү Шүө Жан ,Зан Дао Шо нар Манж-Го улсыг байгуулах гэрээ хэлцлээ хийж яваа юм биш үү?
АНЫХАН АНУСААС НЕФТЗ
Төрийн өмнө ажил хариуцаад цалин аваад сууж байгаа сайд дарга нар ингээд л зүгээр процесс яриад л сууж байх хэрэг үү???
1000 хүүхэн хүчиндсэн Анандбазарт МАН хариуцлага тооцно гэж мэдэгдсэнээс болж Анандбазар бусадтайгаа үгсэн хуйвалдаж зохиомол хомсдол үүсгэсэн гэх яриа гадуур хүчтэй тархаж байна.Орос Хятад буруугүй,харин МАН-ынхны бөгс хошногоны асуудал буруутай байж мэдэх юм.Манжийн амбан Хүрэлсүх хоер хөршөө гэхгүй Америк гэж далдаганан навсаганаж яваа байдал ч үүнд нөлөөтэй..
Төрийн өндөрлөгүүд нь тэнэг ШХ-ны сайд хүүхнээ дагуулаад хоёр хөршөө тоохгүй АНУ-руу доншуучлаад бай. Тэгээд крантаа жаахан хаачихаж байгаа юм
Хүй Шү жан Сүнээгийн умдагийг 200 саяар үнэлж шагнасан.ШХ-ны сайд хүүхний умдагийг яаж үнэлэх бол? 200 сая хүрэх үү?
Hurelsuh mash UKHAAN mulguu!!!!!!! Ter Amerik yavaad ZONOSON chotgor Biden Huuk-g tooj uulzaa uy!!!!!!!! Mongoldoo baij asuudalaa shiideed uchiriig olohgui!!!!!!!!!!!!
Унийн нэмэгдлийг засгийн газраас дан ганц кампаниудпд ууруулэх гэснээс болж тэд захиалгын хэмжээгээ бууруулж хомсдол уусчээ Унийн нэмэгдлийг кампани ч тэр эцсийн хэрэглэгч ч уурэх л естой Засгийн газар иргэдийн бухимдлаас айж ийм байдал уусжээ Аль 4 сараас экспортоо хязгаарлана гэж оросууд мэдэгдэж байжээ Одоо машинаа цооруулж ургац хураалт эмнэлэг зэрэг чухал ажилдаа л шатахуунаа зориулах хэрэгтэй
Манайх зевхен Ангарскаас авдаггуй, Сибирийн Ачинск, Омск, Красноярск гээд олон газраас авдаг. Худлаа яриахаас еер чадваргуй юмнууд. Бензинийг оросууд гадаад зах зээлд дотоодоосоо маш хямдхан зарж байгаа. Учир нь гаднаас Монгол, Киргис, Таджикаас бусад нь авдаггуй. Ганц найз улс Беларусь нь хуртэл голоод авдаггуй шуу дээ. Ашгаа олох гэж енгерсен оны 5-р сараас дотоодын унийг нэмсэн.
Казахстан улсад нэг литр А-92 бензины үнэ 1000 орчим төгрөг байна.Манайд яахаараа 2 дахин илүү үнэтэй байдаг юм бэ? МАН-ын олигархиуд монголчуудыг арай дэндүү шулан мөлжиж байгаа юм биш үү? https://visasam.ru/emigration/pereezdsng/benzin-v-kazahstane.html#i-2
Оросууд гэрээгээ биелуулээгуй учир юу юу гэлээ. Естой оросууд урдаас чинь негее юугаа билээ хэлнэ. Манайхан оросуудыг харангуутаа баас алдаад хэлснээр нь хийдэг. Ирээд энд естой амаараа бааж гарна даа. Гэрээ хийх ч чадваргуй. Еедтэй ч орчуулагчгуй юмнууд ашигтай гэрээ хийж харагдаач. Хятдуудыг муулаад л байдаг. Яаж оросуудын аргыг нь олдогийг нь сураач.
Монголын эрх баригчдыг бага л далчигна гэсэн анхааруулга. Бяруу болоогүй бж бухын баасаар баасан МАН д зориуд анхааруулга өгчээ. ХКН ын бууны нохой, АНУ ын шургуугаар хойд хөршлүү далдагнавал шатахуун байтугай тусгаар тогтнол маань ч алга урвуулахын дайтай үгүй болгочихож чадна Оросууд. 3 хан сая хүнтэй Москва, Бээжингийн нэг дүргийн хүн амд ч хүрэхгүй бж далчигнаад байвал их юм үзнэ шүү
Үнэн шүү.Хү Шү Жан гэгч мантуу нүүрт манж сармагчны навсганалаас болж байгаа..
Битгий тэнэгтээрэй Төрийнхнийг бөгс өндийлгөнгүүт бүх колонкын эздэд битгий бензин зар гэж санхүүгийн дэмжлэг үзүүлж засгийн нэрг хүндийг унагаж ард түмнийг бухимдуулах гэсэн хоосон атгаг улс төр гэдгийг бүгд мэдэж буй. Колонк дүүрэн бензин Монголоор дүүрэн бензин л байна Ингээд хэдэн төгрөгний ашиг харж биеэ үнэлдэг нөхдийн тусгай зөвшөөрлийг нэн даруй хурааж аваад улсын монодоль НИК байгуулах ёстой.
Oros ah nar oros ah nar l gene, mongoliig zugeer duraaraa bnga deerelhej bgaag oilgohgui teneg ard tumen yanadaa bid. Deerdekh gants bolomj bgaan zaluu uyee bolowsroltoi bolgoh l bn. Getel tur barij bgaa nqm n nowshiin sandql suudliinhaa tuluu albaar ulam teneg bolgoh zorilgotoi nowshiin ulsad amidarch bn
Хийрхэлгүй бодитой харах хэрэгтэй. Дараагийн үе гарч ирсэн ч улсаа аваад нүүгээд явж чадахгүй. Олон жил хоёр хөршөө ану саар айлган гэдэг худал зүйлд итгэж явсны гор. Хаяа нийлсэн хөрштэйгөө эв найртай шудрага хандах хэрэгтэй. Америкаас айх улс одоо дэлхийд байхгүй болно гэдгийг ухаарах хэрэгтэй.
Nariin tsarig urgun tsarig tank ene ter gej hutsalddag malnuud sain harj awaarai, 2 talaas hilee haagaad 6 sar hurehgui manai uls suirne gedgiig. Baildah hereg ch bhgui, biden shig archaagui yumnuudad tegej tsag zawaa urehgui ok malnuudaa
Manai 2 hursh ch iim l hunsh muutai nuhudduu !!! Iim uchraas l manaid 3 dahi hursh chuhal baigaam. Nuguu hairt ah Oros maani iim l bna daa, Hujaatai vg seed l manaihiig booj bna.
АНУ ын бодлогын хатгаасаар 2 мөнхийн хөрштэйгөө эдийн засаг улс төрийн харьцаагаа муутгасаны гор гарч эхлэж байна. Хоёр их хөршөө алгасан сансрын хоолойгоор шатахуун авч чадахгүйгээ улс төрийн хоосон хийрхэгчид ойлгох болов уу.
Shaalguur oyunerdnee ogtsruulj chaddaggui mongolchuud bid uneheer archaaguu aimhai gulugnuud bnshuu ezen chingus mingus gj ennees hoishbitgui hudlaa hucaadwbgaarai
Битгий тэнэгтээрэй Төрийнхнийг бөгс өндийлгөнгүүт бүх колонкын эздэд битгий бензин зар гэж санхүүгийн дэмжлэг үзүүлж засгийн нэрг хүндийг унагаж ард түмнийг бухимдуулах гэсэн хоосон атгаг улс төр гэдгийг бүгд мэдэж буй. Колонк дүүрэн бензин Монголоор дүүрэн бензин л байна Ингээд хэдэн төгрөгний ашиг харж биеэ үнэлдэг нөхдийн тусгай эрхийг хурааж аваад Орос Хятадтай нийлсэн төрийн Нефьт Импорт Концерн нэн даруй байгуулж төр монодоль эрхээ авахгүй бол аалзнууд даварлаа Ард түмэн яахав 1 сар явган яваад уурлаад хэн нэгнхйг буруутгаад байж л байна. Төр НИФ байгуулахахд НЭГ САР хангалттай
МАН бидний хөрөнгийг хурааж 36 мянган иргэнээ хэлмэгдүүлж 100 жил дарлав.Одоо наадах намаа татан буулгаж монголчуудын нурууг хараасаар байна шүү.Бид цагаан цаас биш шүү
буруу буруу бусдын буруу, бусдаас бурууг хайхдаа манайхан гаргуу сайн, ер нь байдаг бол Нобелийн шагнал авчихсан л байх
Дотооддоо шатахууны үйлдвэргүй бол ийм байдлаас гарна гэж байхгүй.Барьж байгаа зүйлээ л хугацаанд нь ашиглалтанд оруулах л чухал.Ковид шатахуунаар улс төр хийх хүмүүс бэлтгэлдээ гарсан байна.Ганбаатар зүүдлээд явж байгаа.Чуулган дээр солиорч өгнө.