Герман улсыг 16 жилийн турш удирдсан Ангела Меркель албан тушаалаа орхин явж байна. Өнгөрсөн хугацаанд түүнийг “чөлөөт ертөнцийн канцлер”, “Европын удирдагч”, “Барууны либерал ертөнцийн сүүлчийн хамгаалагч” гэж нэрлэж байв. Үүний сацуу Франц улс Европын улс төрд Германыхаас дутахгүй нөлөөтэй байлаа. Ийм учраас Меркель улс төрөөс явснаар Э.Макронд боломж гарч ирлээ гэсэн үг.
Аливаа хямралыг, тухайлбал Грекийн эдийн засгийн сүйрлээс эхлээд коронавирусний цар тахал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхдээ эрс шийдэмгий байж чадсан А.Меркель Европын лидерийн дүр төрхийг өөртөө бий болгож чадсан юм. Германы эдийн засгийн байдал, Меркелийн хувь хүний зан чанарууд нь түүний нэр нөлөөг улам бэхжүүлэв.
2010 онд Грек, Итали улсуудын өр асар их болсны улмаас еврогийн бүсийн орнууд эдийн засгийн гүн хямралд орсон билээ. Хямрал даамжирсаар нийт Европыг хамарч, Испани улс санхүүгийн тусламж хүсэх болов. Энэ үед Ангела Меркель еврогийн бүсийг хямралаас гаргахад чиглэсэн хэлэлцээрийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ.
“А.Меркель гэв гэнэтхэн нэг л өдөр манлайлагч болоогүй ээ. Хүчтэй удирдагч болоход нь нэлээд цаг хугацаа шаардагдсан. Тэрбээр Европын Холбооны /ЕХ/ хувьд хямралыг зохицуулагч гол менежер байсан нь үнэн” гэж Дани улсын эрчим хүчний сайд асан Люкке Фриис дүгнэн хэллээ.
"Европын Ерөнхийлөгч"
2017 онд Эммануэль Макрон Сорбоны их сургуульд үг хэлэхдээ, нийт Европын ирээдүйн асуудлыг хөндөн ярьжээ. ЕХ-ны бүтэц удаан, үр дүнгүй ажиллаж байгааг тэрбээр шүүмжлээд, батлан хамгаалах, боловсролын салбарт илүү нягт хамтран ажиллахад чиглэсэн шинэчлэлийг санал болгож, Европын нэгдсэн зэвсэгт хүчнийг байгуулж, Европын батлан хамгаалахын төсвийг нэгтгэж, Европын тагнуулын академийг байгуулахыг уриаллаа.
Европчуудад ойлгомжтой сэдвүүдийг хөндөж, харин Европ тивийг хуваагдмал байлгасаар ирсэн асуудлуудаас чадварлагаар бултдаг байснаараа Макрон өөрийн гол зан чанарыг харуулсан юм. Өөрөөр хэлбэл, хэтийн төлвийг урьдчилан харах, хөгжлийн замыг санал болгох чадвараа харууллаа гэсэн үг. Харин Меркельд ийм зан чанар хэзээ ч байгаагүй.
Европын хөгжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа талаарх санал бодлоо Меркель бусадтай хуваалцаж, үг хэлж байсан тохиолдлыг та бүхэн санахгүй л болов уу. Тэр ч бүү хэл Герман улсынхаа ирээдүйг ч тэрбээр хэзээ ч төсөөлөн ярьж байгаагүй. Ирээдүйн тухай ярих нь түүний хэв маяг биш” хэмээн Л.Фриис дүгнэжээ.
Европын Олон улсын харилцааны зөвлөлөөс санал асуулга явуулж, хэрвээ Европын ерөнхийлөгч гэдэг албан тушаал байдаг бол, уг албан тушаалд Меркель, Макрон хоёр өрсөлдлөө гэхэд та хэнийг нь дэмжих вэ гэдэг асуултыг тавьжээ. Санал асуулгад оролцогчдын 41 хувь нь Меркелийг дэмжсэн бол Макрон дөнгөж 14 хувийн санал авчээ. Тэр ч бүү хэл Макрон төрөлх Францдаа “ялалт байгуулж” чадаагүй бөгөөд францчуудын ердөө 12 хувь нь түүнийг дэмжсэн байна. Тэгэхээр Меркелийн технократ маягийн удирдлагын арга барил нь европчуудад илүү итгэл төрүүлсэн бол Европын ирээдүйн тухай Макроны үг яриа олны дэмжлэгийг төдийлөн авсангүй.
Гэсэн хэдий ч яг одоо Макроны хувьд илүү завшаантай цаг үе ирж байна.Тэрбээр Европын ирээдүйн талаарх шинэ санаа оноогоор дүүрэн яваа. Харин Герман улс шинэ канцлераа сонгож буй энэ үед Меркель ЕХ-г хөгжүүлэхэд чиглэсэн хувьсгалч үзэл санааг дэвшүүлэх бодолгүй байгаа нь илт. Харин 2022 онд Франц улс ЕХ-г даргалах гэж байгаа нь Макроны хувьд өөрийн үзэл санааг Европын хамтран зүтгэгчдээрээ дэмжүүлэх сайхан боломж юм.
Аз болоход, Брюссель дэх нөлөө бүхий гол хүмүүс түүнийг дэмждэг. Тодорхой хэлбэл, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель нар Макроны дэмжлэгээр тус тусын албан тушаалд томилогдсон гэдгийг “Европын шинэчлэлийн төв”-ийн дарга Чарльз Грант дурдлаа. Тэгэхээр Макроны үзэл санааг алга ташин угтаж авахгүй юм аа гэхэд ядаж түүний юу ярихыг сонсох нь лавтай.
Бүжгийн хамтрагч
“Германы дараагийн канцлераар хэн ч сонгогдлоо гэсэн тухайн хүн нэр хүнд олж авахын тулд тодорхой хугацаа хэрэгтэй. Миний бодлоор, ойрын хэдэн жилдээ бид “францын” Европын Холбоотой харьцах хэрэгтэй болох нь” хэмээн Ч.Грант ярьж байна. Гэтэл зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Меркель явлаа ч гэсэн “Макроны эрин үе” ирнэ гэж хүлээх хэрэггүй бололтой.
Макроны хувьд ч, Германы канцлераар сонгогдох хүний хувьд ч тэдэнд Меркельтэй адил нэр хүнд, дэмжлэг үгүй. Санхүү, эдийн засгийн асуудал, мөн ардчиллын асуудал дээр европчууд Берлинд найдаад сурчихсан ба Европын орнуудтай харилцаагаа тун чадамгай зохицуулж ирсэн А.Меркель “Герман улс давамгайлах гэж зүтгэхгүй” гэсэн ойлголтыг хөршүүддээ өгсөн нь тэдний итгэлийг бүр ч ихээр хүлээсэн билээ.
Меркель явснаар удаан хугацаанд үргэлжлэх тодорхойгүй үе ЕХ-г хүлээж байна. Германд хүчтэй канцлер гарч ирэхгүй бол Макроны хувьд ашиггүй. Түүнд “бүжгийн хамтрагч” хэрэгтэй.
“Хэрвээ Францад Герман түнш байхгүй бол Макронд тун хэцүү байх болно. Германы дэмжлэггүйгээр Франц ганцаараа өөрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж хүчрэхгүй. Берлинд үүсээд буй засаглалын вакуум шинэ засгийн газар байгуулагдах хүртэл Зул сарын баяр, тэр ч бүү хэл ирэх оны 1, 2 дугаар сар хүртэл үргэлжилж магадгүй. Германд эвсэл байгуулагдах хугацаа сунжрах тусам ЕХ-г даргалж буй боломжоо ашиглах “шаанс” Макроны хувьд улам л багасна” гэж Л.Фриис үзэж байна.
Европын Олон улсын харилцааны зөвлөлийн судлаач Ульрике Франке-гийн таамаглаж байгаагаар, үүссэн вакуум орон зайг дүүргэхийн тулд Брюссель дэх ЕХ-ны удирдлага ойрын хагас жилийн хугацаанд Европын улс төрийн бодлогыг тодорхойлохоор илүү эрчимтэй ажиллах болно. Харин Макронд гадаад төдийгүй дотоод хүчин зүйлс саад болж мэднэ, учир нь, 2022 онд Францад Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа билээ. Хэрвээ Макрон энэ сонгуульд ялбал түүний улс төрийн нөлөө шинэ канцлерынхаас илүү байх нь тодорхой.
Макронд өөр хэн туслах вэ?
Тун таагүй үед Европын улс төрд вакуум үүслээ. Тухайлбал, Их Британи, АНУ, Австрали гурвын байгуулсан цэргийн шинэ эвсэл болох AUKUS-т хэрхэн хандах вэ гэдгээ европчууд мэдэхгүй байна. Макроны ярианы өнгийг ажвал, тэрбээр европчуудад хандан “гэнэн зангаа орхиж, өөрсдийн батлан хамгаалах боломжийн талаар бодож үзэх хэрэгтэй” гэсэн санаагаа давтан хэлдэг. АУКУС гэрээг байгуулахаар бэлтгэж буйг тэрбээр огт мэдээгүй бөгөөд энэ гэрээний улмаас Австрали улс Францаас 12 шумбагч хөлөг онгоц худалдан авах гэрээнээс татгалзсан нь Макроныг маш ихээр бухимдуулсан. Энэ бол “ар нуруу руу хутга шаасан үйлдэл” гэж Парис үзэж байгаа. Ингэж “доромжлуулсан” Макрон ирэх сонгуульд сонгогчдын зарим хэсгийн саналыг алдаж магадгүй юм.
Одоогоор шинэ цэргийн эвслийн талаарх нэгдсэн байр суурь Европод алга. Ашигтай хэлцлүүдээ алдсан Францаас бусад орон АУКУС байгуулагдсан явдлыг асуудал үүслээ гэж харахгүй байна. Гэсэн хэдий ч Цагаан ордон ба европчуудын хамтын ажиллагааны асуудал хөндөгдөж байгаа учраас энэ талаар нэгдсэн байр сууриа илэрхийлэх л ёстой.
“ЕХ-г стратегийн хувьд бие даасан байлгахыг Макрон хүсэж байгаа, юуг хэзээ хийхийг хүсэж байгаагаа Европ тив хийх л ёстой, үүний тулд хэнээс ч, тэр дундаа америкчуудаас зөвшөөрөл авах ёсгүй гэдэгт тэрбээр итгэлтэй байдаг. Ийм учраас ЕХ-ны гол тоглогчдын ихэнх нь Макроны бодлыг хуваалцаж байгаа бол Францын Ерөнхийлөгчийн байр суурь бэхжинэ” гэдгийг “Европын шинэчлэлийн төв”-ийн захирал Чарльз Грант хэллээ.
Гэхдээ АУКУС бол цорын ганц асуудал биш ээ. Жишээ нь, Унгар, Польш хоёрыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудал санал хуваагдахад хүргэж байна. Энэ хоёр улс Баруун Европт хүлээн зөвшөөрөгдсөн ардчиллын зарчмуудыг байнга зөрчиж байгаа нь Европын Комисст таалагдахгүй байгаа. Иймээс цар тахлын дараах сэргээн босголтын сангаас Будапешт, Варшав хоёрт мөнгө хуваарилах хүсэл Брюссельд бараг алга.
Өөр нэгэн чухал асуудал бол Тогтвортой байдал, өсөлтийн Гэрээг цаашид хэрхэх вэ гэдэг тухай юм. Энэ гэрээ бол татвар, төсвийн бодлоготой холбоотой ЕХ-ны гол баримт бичиг юм. Гэрээгээр төсвийн алдагдлын байж болох хэмжээг тодорхойлж байсан юм. Гэвч цар тахал дэгдсэнээр гишүүн орнуудын санхүүгийн байдалд өөрчлөлт орсон учраас 2020 оны 3 дугаар сард уг гэрээний үйлчлэлийг түр зогсоожээ. Ингэснээр олон удаагийн хөл хорионы нөхцөлд эдийн засгаа дэмжихийн тулд зээл авах боломж Европын орнуудад нээгдлээ. Харин гишүүн орнуудад багагүй хэмжээний улсын өр хуримтлагдаад буй энэ үед Гэрээг цаашид яах вэ?
“Удахгүй ирэх оны 2 дугаар сард батлан хамгаалахын асуудлаарх Европын дээд хэмжээний уулзалт болно, энэ үед Германы удирдагчийн нэр тодорхой болох байх. Тэгэхээр Зул сарын баяр гэхэд Германд улс төрийн эвсэл бүрэлдсэнээр тодорхойгүй байдал удаан үргэлжлэхгүй байх хэмээн найдах л үлдлээ” гэж Л.Фриис хэлэв.
Харин У.Франке хэлэхдээ “Хэрвээ чи юуг ч санал болгохгүй, зүгээр л асуудлуудыг шийдээд яваад байвал хүмүүс сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ чи санал тавьж байгаа бол зарим нь зөвшөөрч, зарим нь эсэргүүцнэ гэдгийг тооцож байх ёстой. Макроны үзэл бодлыг хуваалцдаггүй хүмүүс Европт хангалттай олон бий” гэв.
Энэ бүх асуудал Меркелийн оролцоогүйгээр хэрхэн шийдэгдэх бол гэдгийг европчууд тун бүдэг бадаг төсөөлж байна. Ангела Меркель тогтвортой бөгөөд тодорхой байдал гэдэг зүйлийг Германд төдийгүй бүх Европт өгч байсан билээ. "Энэ хоёр зүйл бол байнгын өөрчлөлт, эмх замбараагүй байдал, төр засаг солигдож буй үед маш чухал. Олон европчуудын хувьд Меркель итгэл найдварын бэлгэ тэмдэг байсан. Гэхдээ Европын ирээдүйн талаар ЕХ зөвшилцөлд хүрч чадаагүй байгаа гэдгийг мартах ёсгүй. Тэгэхээр Францын Ерөнхийлөгч, Германы ирээдүйн Канцлер хоёр хоорондоо тохиролцож чадах уу гэдэг нь тун сонирхолтой” хэмээн Данийн сайд Л.Фриис эцэст нь дүгнэж хэллээ.
Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл0
Азийг доорд үздэг Европ Оросуудын шүтдэг католик латинуудын Франц яаж ч чардайсан 2 триллионоор илүү эдийн засагтай протестант англосаксуудын Германыг барахгүй. Харьцуулбал Орос Францын эдийн засаг нийлээд ч Германаас бага. Францын эдийн засаг бараг бүх салбар дээр тогтдог бол (сайн тал) Германы эдийн засаг дэлхийд хамгийн өндөр зэрэглэлийн, орчин үеийн үйлдвэрлэл дээр тогтдог.
za buraad chi bid hoer bvgd ni adilhan chatgar nvdtei hyatad l haragdanaa.ed narras hen ni aziudiig tegej orgomjilj vzdegui malaa.orosiig buriaduudiig muulah geed hurliiz novsh hudalaa buraad l bna. chi angili chin aral deerei enhtheg pakistan haltaruudaa bariulaad mohoj bna. angilid enhtheg pakistan bangelidash shirilank nepali geed angiliin oron bsan ornuud hvn am ni barag 6 sayulaa bna. deer ni haruud aziud geed busad musilmanuud ged l. birmingen hotiin hvn amiin 30 hubi muislmanuud boljee geed bod.germand zobhon turkuud gehed 4 sayulaa geed bodoo.deer ni arabuud hariud geed aimaar ch de.zobhon zvvn germandaa tsagaachid arai baga da. baruund ireedvi bhgui torj bui tsagaan hvvhedees vhej bui hogshid ni ihee.deer bi bsan belgid niislel brusselid 2 hvvvhed torhod neg ni gadaad eh etsegtei geed bodoo. iim bhad chi muu soliorood haa holdoh be de..
103.212.119.212 Ажил хэрэгч Британи Германи Скандинавийн Англосаксон Кельт угсаатнууд жүжигчин Орос Франц Италиас ялгаатай нь Азийг хүлээн зөвшөөрдөг. Та буриад бололтой. Оросуудыгаа өмөөрч байгааг чинь ойлгож байна.Гэхдээ агуу Англосаксончуудыг битгий үнэн алдартны Оросуудынхаа төвшинд авчирч доош нь хий. Бидэнд муу хар халтаруудыг Брит Германчууд бас танай Орос Францууд шиг биширч долоодоггүй.
baasanii ajil heregch baih be de angili -sakuud chin. harin ch naaduuli chin kelt ugaasanii irlanduud alj hyadaj osgolond oruulij kolonchilj 700 jil bolood dongoj 1927 ond l irland ulsd tusgaar togtnol ogsoniig medeh uu malaa. naad kelit ugaasanii irlanduud chin odoo boltol angilichuudiig vzen ydaj baidag yumaa. hoit irlandad belfast hotd bol prostant angilchuudiig bol irlanduud durgui hvrbel shuud aldag da.irlanduud katilog shashindaa odoo hvrtel vnench za.irlandiin bvgd nairdah ulsiin armi gej angilchuud hubid zvrhend ni tsus huruuldag baiguulgiig teorist gej vzdegiig medeh uu. yugaa medehgui mal baij tomorood hudalaa oros buriad mongolchuudiig mulsan hujaa l bnaa..
Европын холбоог дагасан европын орнууд мөхнө.
odoo bol ireedvi ogt baihgui ee.bvgd mohoj bui ornuud bolson vndesteniihee hubid. gantshan zvvn evropiin ornuud l hvn am ni 95 hubias ilvv neg vndestenii bgaa tul vldenee. busad bol 15-20 jiliin daraa l vndestenii tsoonh bolonoo. iim gunigt ireedvi hvleej bgaa da..eh orondoo vndestenii tsoonh boloh gunigt ireedvi shuu..
Англи Герман хэзээ ч азийн дайсан Орос Франц Италийн европ байгаагүй.
odoo mohoj bui frans evropiin holboond nolootoi oron ch ireedvi baihgui ee.door heden garuud germanii aguug bas magtaj tenegtejee.baruunii oronuud ireedvi tun bvrheg bna.oorsdoo eh orondoo tsoorch hogshirch musilman tsagaachidaar dvvrgej bgaa 20 jiliin daraa gehed hvn amiin 50 hubi musilmanuud bolonoo.odoo ulam bvr hotuudad ni musilmanuud olshirood oorsdoo tsoonh bolood bna..harin ed nariin havchiad bgaa zvvn evropiin polsh ungar cheh slovakuud l eh orondoo 97 hubias ilvv neg vndestenii ulsuud bna.udahgui baruuniihan ed nar luugaa dvrbej baruund musilmanii nogoon tug mandah baihaa..
aa medehgyi ee!!!!negee sohor bolgariin helsneer l bolohgyi bol yobrop mehtelee holoo hebtene?....ygaasaa ediin zasag hoorondiin tyslamj hydaldaa yildberlel bygd siidegdsen ylas ornuud hoorondoo nyagt holbootoi s dee!!!harin lalariin laluud ni ene yobropiig byrheed eersdeen deglemeen togtoogood abbal yah bol?gehees..............mehne gej baihgyi dee!!
Ванга бол европ гэж балайтдаг Оросуудын хүмүүсийн тархийг угаах гэж гаргаж ирсэн Дэлхий мэддэггүй жүжигчин.Пакууд олонтой Британи Туркууд олонтой Германид исламынхан хэзээ ч ноёрхлоо тогтоохгүй.Харин Франц Испани Италийг бол аль хэдийн Арабууд эзэлчихсэн.Догматик Арабууд космополит Түрэг Пакуудаас бүх талаараа өөр.
chi muu yugaa medeh be de.chi baruund ochij vzsen malaa. bi tend 12 jil amidarch 14 orond ochij blaa daa. ulaanbaataraasai garch vzeegui gar baij bvltereed l.chinii angili chin odoo pakistan enhtheguud ezlegdeed duusaj bna.london hotiin darga pakistan hvn baidagiig medeh uu malaa. angiliin parlamented heden enhtheg pakistan hvn suuj bgaag medeh uu malaa. angild odoo torj bui hvvhed artur nertei bish muhaemed gedeg nertei olonh torj buig medeh uu malaa. germand turkuud bvr bvh zvils tusdaag barag tusgaar uls bolsoniig medeh uu malaa. bvh hotd ni turk diner geh hoolonii gazaruudtai bolsoniig medeh uu de.orosiin germanuud olonooroi butsaj orosd irj buig medeh uu malaa. arabuud odoo 4 sayulaa bolsoniig medeh uu.zobhon 2017 ond 1 say siri arab arab irseniig haraagui gej uu dee..
103.212.119.212 Монголоор уншаад ойлгодог ч үгүй, ойлгогдохоор бичиж чаддаг ч үгүй, Оросоосоо гарч үзээ ч үгүй согтуу буриад юмаа даа.