“Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын даргын хувьд аж ахуйн нэгж, байгууллагуудаа бүхий л талаас нь дэмжин ажиллаж байна. Хэдий тийм ч халдварын нөхцөл амаргүй байгаа үед бизнесийн байгууллага болон эдийн засгаа авч гарахын тулд харилцан уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд УОК, НОК-оос тогтоосон дүрэм, журмын хүрээнд “Хариуцлагын гэрээ”-г мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, хамтарч ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, байнгын хяналт, шалгалт хийж байгаа. Зургаадугаар сард “Хариуцлагын гэрээ” байгуулснаас хойш энэ гэрээний хяналт, биелэлт, гүйцэтгэлийн талаар байнга мэдээлэл авч, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжих, удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох ажлууд тогтмол үргэлжилж байсан.
“Камертон” хамтлагийн тоглолттой холбоотой нийгэмд олон төрлийн мэдээлэл гарч байна. “Собт трейд” компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн. Мөн “Зайсан хилл” цогцолборт наймдугаар сараас хойш 10 орчим зөрчил гарсан. Энэ нь тус цогцолборт байр түрээсэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой. Холбогдох байгууллагаас удаа дараа шаардлага хүргүүлж ирсэн" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Есдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан, баар, караоке гэх мэт байгууллагын төлөөлөлтэй зөвшилцөх уулзалт хийсэн. Уулзалтаар босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй, суугаа хүлээн авалтыг заалны дүүргэлтийн 50 хувь байхаар ярилцаж, тохирч, “Хариуцлагын гэрээ”-г шинээр байгуулсан юм. Мөн есдүгээр сарын 30-нд спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Хариуцлагын гэрээ”-нд нэмэлт заалт оруулж, урлаг, спортын арга хэмжээг заалны дүүргэлт 50 хувиас хэтрэхгүй байхаар зохион байгуулахаар зөвшилцөж, тохирсон. Хотын даргын хувьд аль болох л дэмжиж, зөвлөн туслах, торгохгүй, шийтгэхгүй байх байр суурийг баримталж байгаа. Харин зарим аж ахуйн нэгж зөвшилцөж, тохиролцсон зүйлдээ хайхрамжгүй хандаж байна. “Камертон” хамтлагийн тоглолт зохион байгуулах талаар НОК-т, мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсоор хандаагүй. Үйл ажиллагааны хувьд удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тоглолт зохион байгуулсан аж ахуйн нэгж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн шуурхай штабын дарга нартай хариуцлага ярина. Хэн байхаас үл хамаарч, хариуцлага алдсан бол хариуцлага тооцно" хэмээлээ.
Р.Отгонжаргал: “Собт трейд” компанид шалгалт хийж байна
Р.Отгонжаргал: “Собт трейд” компанид шалгалт хийж байнаНийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага энэ оны зургаадугаар сараас хойш хамтарсан удирдамж, төлөвлөгөөний дагуу тогтмол хяналт, шалгалт явуулж байгаа. Шалгалтын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар “Собт трейд” компанид Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж зөрчсөн үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтын ажиллагааг богино хугацаанд хийж гүйцэтгэн, маргааш шүүхэд асуудлыг тавьж, холбогдох хариуцлагыг тооцно” хэмээн ярьсан.
Л.Эрдэнэчулуун: Тоглолт үзсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Зайсан хилл” дотор байрладаг “Собт трейд” компани тоглолт зохион байгуулсан асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед олон хүн цуглуулж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа нь ард иргэдийн эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг. Шалгалтаар тус компанийн хоолны газар нь ковид өвчнөөс сэргийлэх тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй, “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, иргэдийн халууныг хэмждэггүй, тэмдэглэл хөдөлдөггүй, ажилчид нь халдвар, хамгааллын хэрэгсэл хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй, нэг удаагийн бээлий хэрэглэдэггүй нь тогтоогдсон. Мөн хүн хоорондын зай бариагүй, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, талбайн багтаамж 50 хувиас хэтэрсэн гэх мэт зөрчил илэрсэн. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь хяналт, шалгалтын явцад илэрсэн энэ мэт зөрчил, дутагдал нь давтагдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн боловч хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул зөрчлийн хэрэг үүсгэсэн, торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байна. Тухайн компанид хариуцлага тооцно. Тоглолт үзсэн иргэд мөн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” хэмээн ярилаа. Мөн “Зайсан хилл”-д өмнө нь 2-3 удаа арга хэмжээ зохион байгуулсан. Тэр бүрд хариуцлага тооцсон гэдгийг тодотголоо.
Т.Баярхүү: Хэний аж ахуйн нэгж байх нь хамаагүй, хариуцлага тооцно
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “УОК, Засгийн газар шат шатандаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжээд ажиллаж байна. Гэхдээ халдварын тархалт өндөр байгаа учраас аль болох шат шатандаа хариуцлагатай, “Хариуцлагын гэрээ”, тусгай нөхцөл, шаардлагыг баримталж ажиллах ёстой. Хамтын хүчээр халдварын ард гарна уу гэхээс биш, нэг үйл ажиллагааг хязгаарлаад, нэг талыг бариад ажиллаад байх боломж байхгүй. Бид аль болох үйл ажиллагаануудыг нээж байгаа. Ингэхдээ хариуцлагаа баримталж, ажиллах ёстой” гэлээ. Мөн “Хариуцлагын гэрээ”-гээр хоёр тал харилцан хариуцлага хүлээх ёстой. Түүнчлэн дабл /double/ стандарт гэж байх ёсгүй, шат шатандаа хариуцлага тооцно, хэний аж ахуйн нэгж байх нь хамаагүй. Бүгдэд нь хатуу хариуцлага тооцно” гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл0
москвад масктай хүн алга хоёр долоо хоносон хүмүүс ирсэн байна цаана сайн дураараа манай хил дээр ч писиаар өгсөн зүгээр байна монголд корона их байгаа нь сонин юм спутник -v спутник лайтаа хурдан оруулж ир л дээ 18сая хүнтэй москва метро автобус такси троллей бусанд маскгүйл явж байна хааяа нэг хүн харагдана туршлага судлаачээ
Спутник вакцин оруулаачээ
Ter Moskaw daa uldeed Sputnik ee chiheeree gartal tariulaad uldehgui uhsenee hiij MGL d irsen iym be.
Москва руугаа буц даа. Манайх Хятад руу юм зарж амьдардаг учраас ганц халдвар дээр бол Хятадтай алхаагаа нийлүүлэхгүй бол болохгүй ээ
Сумьяабазар ацаараа хариуцлага тооцож харагдана даа.
Сумьяабазар удахгүй албан тушаалаасаа зайлуулагдана.МАН энэ боловсролгүй хөлдүү махаасаа их ичиж байгаа.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ардын намынхан алны нүх амны нүх хоероо байнга зөрүүлж молигодон хуурсаар ирсэн.Арга хэмжээ авлаа гэж нийтэд мэдээлээд араар нь шагнадаг башир аргатай.Арга хэмжээ авсан хойно нь арга хэмжээ авлаа гэж үзье.
Холбогдох журам зөрчсөн л бол хариуцага арга хэмжжээ.Энэ чинь ардчилал.Түүнээс хүний эрх гэж хязгааргүй эрх чөлөөг хэлэхгүй.
БИЧЛЭГ: Хотын даргын шийдвэрээр Camerton хамтлагт тоглолтоо хийжээ Өчигдөр “The Night With Camerton” мини концерт Зайсан Хилл цогцолборт боллоо. Энэхүү тоглолтыг зохион байгуулах болсон шалтгаан нь Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 9 дүгээр сарын 20-нд олон нийтэд зарласан шийдвэртэй холбоотой юм. Тэрбээр Монголын ресторан, зоогийн газрын холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн талаараа мэдээлэл хийсэн. Энэ үеэр аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсноо зарласан бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу Камертон хамтлаг тоглолтоо зохион байгуулжээ.
Чаддаг юм бол арга хэмжээ аваарай.ХА хА ХА олон юм хуцаад байвал дахиад хатуу хөл хорино шүү.Дуугүй л байцгаа.Миний газар хэн ч хэзээ ч дуулна за.
С.Амарсайхан, Д.Сумъяабазар, Т.Баярхүү нарыг нэн даруй огцруулаач ээ. Хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой.Үзэл бодлоо илэрхийлсэн эгэл жирийн иргэдийг болохоор барьж хориод, эрх баригчдын хувийн бизнес болсон баар саванд цугласан болон цуглуулсан хүмүүсийг нь яах ч үгүй байгаа нь дэндүү шударга бус байна.МАН сөнөтүгэй. Ард түмний тэвчээр барагдаж байгаа шүү.
Муухай монголчууд үхнэ биз хэнд хамаатай юм.
Tusgai zuvshuurul nol kompanid ugdug. Kompanii ezen uur kompani shineer baiguulaad l dahiad zuvshuurul avchina. Huuli zurchsen etgeeded yamar ch kompany baiguulsan dahij iim turliin tusgai zuvshuurul ugduggui baih yostoi.
Хятад,Орос улсууд кронагаа яаж дарж авсан юм бол…Манайх тэр туршлагыг нь судалж хэрэглэмээр юм.Ямар ч зүйл тоохгүй мундаг хүмүүс л байх…Хоногт 14-15 хүн тогтмол нүд аньж байхад тоомсорлох амьтан нэг ч алга.Цөөн монголчууд минь гэдэг чинь яасан бэ?Бүгд худлаа л байхгүй юу?Тэгэхлээр л нэг далд үзэл бодол байгаад байх шиг…Нэг л жигтэй байгаа юм даа!
Зах зээлийн нууц, далд гар бүхнийг зохицуулна гээд л нэг хий хоосон юманд бүхнийг чихчихээд,өөрсдийнхөө биеийг зайлуулчих даг байж болохгүй.Тэр зах зээлийн далд нууц гар чинь коронаг ч зохицуулчихгүй яасан юм бэ?Бүхнийг зохицуулдаг гэдэг биз дээ! Ганцхан эдийн засагт хамаатай гэж л ярих байх даа! Тэгэхлээр сайн бодоцгоо!Бүх үйл ажиллагаа маань гагцхүү хүн төрөлхтөнтэй л холбоотой. Хүн л дэлхийгээ сүйтгэж байгаа.Хүн л өвчин эмгэг дэлхийгээр нэг тарааж байгаа!Тийм учраас өөрсдийнхөа гай,балгийг “Далд гар”гэдэг хий,хоосон зүйлд чихээд байх хэрэггүй.