sonin.mn
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр төрийн ордонд хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргасан талаараа нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.
Уг хэвлэлийн хурлын үеэр АН-ын дарга гэх О.Цогтгэрэл: У"ИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2021.10.18) 60 хувийн ирцтэйгээр, УИХ-ын нөхөн сонгууль, нэмэлт санал хураалт, 2022 оны улсын төсөвтэй холбоотой асуудлуудаар хуралдаж зарим шийдвэрийг гаргалаа. Мөн АН дотор сүүлийн үед болж байгаа асуудлыг харахад хэдэн ч гишүүнийг хөөж туулаа гэж байна. Нэгдүгээрт энэ хөөж тууж байгаа асуудал нь намын дүрмээр эрхзүйн үндэслэлгүй юм. Уг асуудал дээр маш хүлээцтэй хандаж байгаа. Иргэн С.Эрдэнэ, хуульч О.Баасанхүү гэж хоёр хүн гарч ирээд Ардчиллын туг далбаа болж яваа Ж.Батсуурь гишүүнийг хөөлөө гэж ярьж байна. Энэ хүнийг хөөчихөөд АН-д яг хэн үлдэх гээд байгаа юм. Баян-Өлгий аймгаас сонгогдсон Б.Бейсен гишүүнийг О.Баасанхүүгээс дутуу хувь нэмэр ардчилалд оруулсан гэж үзэж хөөж байгаа юм гэнэ. Энэ бүх үйл явдалд манай  УИХ дахь АН-ын бүлгийн дарга байсан Д.Ганбат гишүүн гар хөл нь болоод явж байгаад харамсаж байна.
 
 
Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрыг огцруулах бичигтэй холбоотойгоор Д.Ганбат гишүүн рүү дайрч байна гэж ярьж байна. Ийм бичигт гарын үсэг зуруулаад явж байгаа нь үнэн. Би хамгийн түрүүнд гарын үсэг зурсан. Харин Д.Ганбат гишүүн энэ бичгийг бариад МАН-тай наймаа хийн, 3 сайдын суудал авах гээд явж байгаа гэж УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр өөрөө удаа дараа мэдэгдэж байсан.
 
 
Харин бид түүнд энэ үйлдлээ таслан зогсоо гэж удаа дараа хэлж байсан. Баримт нотолгоо байгаа" гэсэн бол  УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Н.Ганибал: "Монгол улсын Их хурлын тухай хууль, АН-ын бүлгийн дүрмийг үндэслэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. АН-ын бүлгийн даргын үүрэгт ажлын дэд дарга Н.Ганибалд хариуцуулсугай. Энэхүү шийдвэрийг УИХ-д хүргүүлэхийг Б.Бейсенд үүрэг болгосугай"  гэсэн шийдвэрийг уншиж танилцуулсан юм. 
 
 
М.Чойжал