Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар ангийн хүчжүүлсэн салбарын шав тавих ёслолд оролцов. Тэрбээр хилийн дурсгалын баганад Монгол Улсын Төрийн сүлдийг тогтоож, гэрэгэд гарын үсэг зурлаа.
Хил хамгаалалтын зориулалт бүхий шинэ техник, технологи нэвтрүүлэх, хилчдийн ахуй нөхцөл, амьдрах орчныг сайжруулах зорилгоор дээрх ангийг өргөтгөх болсон байна. Энэ нь хилчид, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, цаатан иргэдийн амьдралыг сайжруулах, сурч боловсрох орчин нөхцөл бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч буй төрийн бодлогын илрэл гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэллээ.
Цаашид хилийн халдашгүй дархан байдал, хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлэх, хил хамгаалалтын чадавхыг дээшлүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон хил хамгаалалтын арга тактикийг шинэчлэх, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх зэрэгт орчин үеийн холбоо, зэвсэглэл, техник, технологи нэвтрүүлэх зэрэг зорилт тавьсныг тэмдэглэв.
Тэрбээр дараа нь Цагааннуур сумын иргэд болон хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Хил хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаад нь талархал илэрхийж, тус суманд ирэх жилээс сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж эхлэх болсныг хэлэв.
Салбарын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Х.Лхагвасүрэн болон албаны бусад хүн оролцлоо.
Сэтгэгдэл0
Ерөнхийлөгч нэг сумаар хэд хэдэн зөв ажил, дэмжүүштэй арга хэмжээг "буудаж" байх шиг байна. Ц.Элбэгдорж шиг хүмүүсийн чихэн дээр цэцэг ургуулж, шүүх засаглалыг хувийн тооцоо бодох хэрэгсэл болгож, баталсан төслийн мөнгийг хувийн ашиг сонирхол, нэр төрөө дээшлүүлэхэд ашиглаж, Х.Баттулга шиг 17 чингэлэг спиртээр ард олноо хордуулж, стратегийн ач холбогдолтой төмөр зам барих ажлыг нурааж, хулгай,дээрэм хийгүй байгаа нь сайн хэрэг. Одоо э/з, санхүүгийн хувьд сүйрч байгаа аж ахуйн газар, компани, цалин, тэтгэвэр нь нэг ч төгрөгөөр нэмэгдэхгүй байгаагаас элгээрэ хэвтэх гэж байгаа ард олноо өндийлгөх талаар дорвитой зүйл хийгээрэй. Ард олон босвол аюул нүүрэлдэг гэдгийг дэлхийн мөн ч олон улс харууллаадаа.
Хэдэн бор юмаар ийм зулгуйдсан юм бичдэг вэ?Бөөлжис цутгамаар
Neftiin Uildver, buren duuren hiigdsen 23 km tumur zam, tseverleh bai-j, niisleliin standart hangasan undnii us, shahmal tulsh, MANAN -aas butsaaj avsan olon uurhain Ord, terbum mod geh meteer tuunii hiisen ajiliin Guravnii Negiig l end bichlee. Tsar hemjeenii huvid Uls Turchidiin zalhdag, zurh alddag, zugtdag Ded Butetsiin Obiektuudiig barij avsan gej bodoj demjdeg. Tuunii zarim ajil dund dood shatandaa sularch Hel Am daguuldagaas gadna Deed Shatnii Zarim Hunhuuzuudad taalagddagui ni haragddag shuu. Terbum Mod bol Mongoliig Delhiin Bodlogod huchtei hamruulj oruulj chadsan oroldlogo shuu.Delhiin bodlogoos bid hundiirch haagdsan 4 jiliig unguruulj blaa gej. Strategiin Tuvshin gej yarisan ch Strategiin Bus Angald orson bsn shuu. Uuniig yadahdaa tentsverjuulj, delhiid garah Haalgaa neej b. Tuunii Reiting uy ch buteedeggui zuvhun yaridag Ouyktai adil tentsuu garch bui ni MEC gedeg hulsnii baiguullagiin nuur tsaraig iltgej bui metee. Henii halaasnii bai-ga ve ene MEC? Tarhi ugaadag iim gazruudiig darui zogsoo. Shaardaj bn shuu. Tegeed ch Ard Tumen amarhaan Tarhia ugaalgadag ue ungursun.
Сайхан пялдаг гар бичжээ.
Ард босно гэнэ үү яасан гэж төрөөс хүүхдийн мөнгө тог цахилгаан ус түлшний мөнгө чөлөөлсөн хулгайлагдсан орд үйлдвэрүүдийг авсан зам төмөр замд ахиц гарсан АА нууд хэвийн ажиллаж Ковидын хүч суларсан зэрэг сайшаалтай асуудал гарч байгаад уу мөн хээл хахуул Оюу толгойн асуудал нааштай талдаа байгаа дотоодын үйлдвэрүүд сэргэж бгаа зэрэгт босох гэж үү Ард иргэд өдөрт 50 мянган төгрөгийн ажил тоож хийхгүй хангалуун бна шүү дээ
Эбитэй яг адил шоунаас өөр юм толгойд нь орохгүй хар хүүр юм аа. Ядаж оюук амарсайхан 2ыг нөгөө сайхан шаадагаараа шаагаач. Халдвараар 3,4 сар дэлхийд тэргүүллээ.
Эбиг мцулах хэрэггүй , хийсэн юм ихтэй ш дээ ! Гадаад харилцааг 2,3 шат ахиулсан ! Юу энэ Хүрэлсүх
Маш зөв шийдвэр. Амжилт
Элбэгдорж ан хийдэг, хилийн цэрэг үйлчилдэг байв.