Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Казахстан Улсын Алма-Ата хотод 24 жил ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн Ч.Пүрэвсүрэнтэй цахимаар холбогдож ярилцлаа.
-Юуны өмнө Монголын ард түмэн Казахстанд амьдарч буй нутаг нэгтнүүддээ санаа зовж буйг хэлэхийг хүсч байна. Монголчуудын нөхцөл байдал ямар байв. Тэндхийн Элчин, консулынхантай холбоотой байв уу?
-Энд олон жилийн өмнөөс Казахстаны иргэн болсон иргэд буюу Монголын казахууд их байдаг. Харин Монгол Улсын иргэний харьяатаар ажиллаж амьдардаг хүн цөөхөн. Миний амьдарч буй Алма-Атад 3-4 монгол хүн л байдаг. Алма-Атад байсан Элчин сайдын яам Нур-Султан руу нүүсэн учраас Консулын газар бий. Одоохондоо утасдаж сураглаж, амьд мэнд байгааг маань бүртгэсэн зүйл алга.
Миний хувьд Элчин сайдын яаманд бүртгэлтэй, Монгол паспорттой. Аав, ээж, хамаатан садан Дорнод, Улаанбаатарт бий. Жил бүр эх орондоо очдог. Монгол паспорттой учраас улс төрийн ямар нэг цуглаан, сонгуульд оролцож санал өгөх эрхгүй. Манайх 1998 онд гэр бүлээрээ Казахстанд нүүж ирсэн. Хүүхдүүд, ач, зээ нар бүгд энд бий. Гэр бүлээрээ эмэгтэйчүүдэд зориулсан элит арьсан гутлын бизнестэй. Манай брэндийн салбар Казахстаны бүх том хот, Орост байдаг. Европ руу онлайн захиалгаар үйлчилдэг.
-Таны хувьд үймээн бослого болсон хамгийн төв цэг болох Алма-Атад амьдарч байна. Эхэндээ шингэрүүлсэн хийн үнээс болж ард түмэн үймээн дэгдээсэн гэсэн бол сүүлдээ зохион байгуулалттай ажиллагаа байлаа гэж Токаев ерөнхийлөгч мэдэгдлээ?
-Алма-Ата үймээний голомт, төв цэг байлаа. Орчинд нь байгаа хүний хувьд үймээн анх яаж эхэлсэн, хүрээгээ тэлсэн гэдэгт анализ хийж төр, засгийн газрын албан ёсны мэдээллээс тоймлон хэлье.
Казахстанд автомашины 80-90 хувь нь гааз хэрэглэдэггүй. Анх үймээн эхэлсэн Казахстаны хамгийн баруун талын хот Узбекстантай хиллэдэг. Тэндхийн гурван аймагт машин нь ихэнхдээ гааз хэрэглэдэг. Гааз түгээх станц ч олон байдаг. Гэхдээ үнэ маш хямд. Бараг л үнэгүй гэсэн үг. Дэлхийн түвшнээс 100 дахин хямд гэж ард иргэд нь ярьдаг.
Тэр хэрээр эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэхгүй байгаа гэж үзэж 2018 оноос үнийг нь чөлөөлж, 2022 оны нэгдүгээр сараас биржээр худалдахаар болсон талаар мэдээлж ирсэн. Өөрөөр хэлбэл, 2-3 жил ухуулга сурталчилгаа хийж бэлтгэл хангасан гэсэн үг. Харьцуулж хэлбэл, 1000 төгрөгөөр авдаг байсан зүйлээ 1020 төгрөгөөр авахаар болсонтой адил. Энэ үнийн өсөлтийг Алма-Атагаас эхлээд бусад хот, аймгууд бараг анзаараагүй. Гэтэл нэгдүгээр сарын 1-нээс гаазын үнэ өсөнгүүт цөөн иргэд цуглаж эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн ч үймээн самуун болох хэмжээнд хүрээгүй гэсэн дүгнэлтийг Казахстан даяар ярьж байна. Анх хэдэн хүн цугларангуут төрийн төлөөлөл очиж уулзаад гааз борлуулдаг аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдсан эсэхийг шалгах хагас жилийн хугацаанд хуучин үнээр нь худалдана гэж тохироод тараасан юм билээ. Гэвч энэ үйл явдалтай зэрэгцээд бусад 11 хотын төв талбайд гэнэт хэдэн мянган хүн зэрэг гарч ирсэн.
Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев энэ хэд хоногт гурван удаа ард түмэндээ хандсан мэдэгдэл хийсэн. Нэгдүгээр сарын 6-нд “Алма-Ата хот руу гадаад, дотоодын нийлсэн 20 мянган сайн бэлтгэсэн, өндөр зохион байгуулалттай террорист-алан хядагчид, лалын хэт даврагч-радикалууд, дээрэмчид нийлэн зургаан удаа дайрлаа. Мөн бусад 11 том хот руу яг нэг цагт ингэж халдлаа. Тэд ямар ч улс төр, эдийн засгийн шаардлага тавилгүй, учир зүйгээ хэл амаар ололцох боломж ч өгсөнгүй. Манай төрийн засаг захиргааны байр барилга, телевизүүдийн оффис, прокурорын газар, цагдаагийн удирдлага, хэлтэсүүд, банкнууд руу хүний олноор дайрч дээрэмдэн бусинуулж, галдан шатааж байна. Тэдний өөдөөс үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа цэргийнхэн руу сүрэглэн дайрч зэрлэгээр зодож гэмтээж, алж байна.
Тэднийг минь хувцасыг нь тайлан доромжилон, нүцгэнээр нь гудамжаар тууж, охид бүсгүйчүүдийг барьж хүчиндэж байна. Улсыг Аюулаас хамгаалахын академи руу, цэргийн комендатур луу дайрлаа. Тэд цэргийн дунд сургуулийн сонсогч хоёр сайхан хүүгийн хоолойг огтолж, толгойг нь биеэс нь салган шидэн зэрлэгдэж хүний ёсонд байхгүйгээр аашилж байна. Иймээс энэ аюултай байдлыг таслан зогсоохын тулд цэрэг цагдаагийн бүх хүчнийхэнд дээрэмчид руу урьдчилан сануулахгүйгээр шууд буудах устгах эрх, үүрэг өглөө. Гэтэл барууны зарим улсын зүгээс энэ алуурчидтай ширээний ард сууж тохир гэж уриалж байна гэдэг тэнэглэл” гэж мэдэгдсэн. Босогчид эзэлж авсан МИР ТВ болон бусад 5-6 телевизийн байранд байсан бүх техник хэрэгсэл аппаратуруудыг хулгайлж эвдэж шатааж, мөн тэнд байсан уг телевизүүдийн нэвтрүүлгийн 30 жилийн алтан сан-фондыг зориуд устгаж байсан нь Сири, Афганистан гэх мэт орнуудыг сүйрүүлсэн олон улсын дээрэмчдийн хийдэг ажиллагааг санагдуулж байна гэж судлаачид мэдэгдэж байна.
-Үймээнийг өмнөх Ерөнхийлөгч Назарбаевтай холбох шалтгааныг хэрхэн харж байна вэ. Түүний гэр бүлийн хөрөнгө, эрх мэдлээс гадна ойр ажиллаж байсан хүн нь эх орноосоо урвасан үндэслэлээр баригдлаа?
-Назарбаев ерөнхийлөгчөөс больсон ч цэргээс эхлээд улсын эрх мэдэл хоёр хуваагдчихаад байсан. Назарбаевын даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь буулгах хэмжээний эрх мэдэлтэй. Гишүүн орнуудаас ганцхан Казахстаны ҮАБЗ ийм том эрх мэдэл эдэлдэг.
Нэгдүгээр сарын 5-нд өмнөх ерөнхийлөгч Назарбаев ҮАБЗ-ийн даргын ажлаасаа татгалзаж Ерөнхийлөгч К.Токаев дарга болсоноор том “цэвэрлэгээ” эхэлсэн. Улсын Аюулгүй Байдлын Газрын (КНБ) дарга Карим Масимовыг эх орноосоо урвасан гэж баривчлан хорьж, хоёр туслах, ҮАБЗ-ийн хоёр нарийн бичгийн даргыг халж, Төрийн нарийн бичгийн даргыг сольсон. Мөн Стратеги төлөвлөлтийн газрын даргыг халсан. Ер нь Сири, Афган, Украйн, Арабын орнуудаас ийм олон тооны дээрэмчид Аюулгүй байдлын газрын том халхавч, урвалт байхгүй бол хил давж орж ирэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой гэж ярьцгааж байна. Бас яагаад шашны хэт даврагч нарын “унтаа үүрүүд” ийм олноороо бий болж удаан хугацаагаар эхлэх команд хүлээн өргөжин тэлсээр байсныг мэдээгүй байв, эсвэл мэдсэн ч нууж байв уу гэдэг асуудлуудыг Ерөнхийлөгч тавьж байна.
Назарбаев болон тэдний гэр бүлийнхэн, ойрын хүрээллийнхэн чинээлэг амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ Казахстанд 20 гаруй жил амьдарсан хүний хувьд ард түмний амьдрал их уруудаж доройтоогүй юм шиг санагддаг.
-Гадны цэргийг оруулсан явдлыг зарим улс орон, судлаачид шүүмжилж байна. ОХУ-ын цэргүүд гэхэд үймээн самууныг намжаахад ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
- Нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн ОДКБ буюу Аюулгүй байдлын хамтын гэрээ цэргийн байгууллагын гишүүн Армен, Киргиз, Тажикстан, Беларусь, Орос улсуудын армийн тусгай хүчний 2500 дайчдын эхний хэсэг бүх техникийг ачсан Ил-76, Ан-Руслан ачааны том онгоцууд Алма-Атагийн онгоцны буудалд буунгуутаа хамгаалах обьект руугаа явсан. Нийт 120 нислэгээр гурав хоногт зөөж авчирсан. Оросын болон бусад орны армийнхан орж ирсэн мэдээг сонсоод Ерөнхийлөгчийн ордонг эзлэх гэж байсан оролдлогоо зогсоосон. Ингээд нэгдүгээр сарын 6-9 хүртэл Алма-Ата хотыг дээрэмчдээс цэвэрлэх ширүүн байлдаан явагдаж одоо террористууд хотоос шахагдан гарч жижиг суурингуудад бүгэж, зарим нь хил гарч зугтах гэж оролдож байна гэсэн мэдээллийг төр засгаас өгч байна.
Энэ хугацаанд алан хядагчид 500 тээврийн хэрэгсэл, 38 гал унтраах машин, гурван түргэн тусламжийн машиныг шатаажээ. Цагдаа цэргийнхнээс 17 залууг алж, 1300-г шархдуулсан. Одоогийн байдлаар Казахстан даяар дээрэмчдээс 28-ыг алж, 26-г шархадуулан 8000-ыг баривчилж хориод байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Нэгдүгээр сарын 10-ныг улс даяар гашуудлын өдөр болгон зарлаж эрэлхэг хүү нараа сүүлчийн замд нь үдэж, гашуудацгаалаа.
Гадны цэргүүд орж ирээд тусгай обьектуудыг хамгаалж, тэнд үүрэг гүйцэтгэж байсан Казахстаны цэргүүдийг бослогыг намжаахад оролцох боломжоор хангасан. Гадны цэргүүд байлдаанд оролцохгүй. Цаашид тодорхой хугацаанд буюу үймээн бослого бүрэн намжтал хамгаалалтад байж дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн.
Хамгийн сүүлд ОДКБ-ийн орнуудын Ерөнхийлөгч нар цахим хуралдаан хийхэд К.Токаев “Олон улсын террористууд Казахстан улсын төрийн засаг захиргааг эзлэн авч, төрийн эргэлт хийх тодорхой зорилготой байсан. Тэд Нур-Султанд очих гэж байжээ. Тэд манай Үндсэн хуульт төрт улсыг нурааж, үндэсний тусгаар тогтнолыг сүйрүүлэх оролдлого хийлээ. Маш нарийн зохион байгуулалттай, нэг командаар нэг том төвөөс удирдан ажиллаж байв. Тэдэнд орчин үеийн транкерийн холбооны хэрэгсэл, мэргэн буудагчийн винтовууд болон гадаадын цэргийн лагерьт бэлтгэгдсэн олон зөвлөх, хөлсний боевикууд байлаа. Үхсэн, шархадсан хүмүүсээ түүж авч байгаа нь болон довтолгоо яаж хийж, яаж сошиалаар хүчтэй худал мэдээ тарааж, ухуулж байгаа зэрэг нь “арабская весна” өнгөт хувьсгалуудад оролцсон боевикуудийн төрх, гарын үсэг гэдэг нь илт байлаа” гэж хэлсэн. Путин, Лукашенко нар “Бид тусгаар тогтносон Казахстан улсын Ерөнхийлөгчийн хүсэлт урилгаар, гэрээний дагуу энхийг сахиулах гэж ирсэн, энэ тухай бүх бичиг баримтаа журмын дагуу НҮБ, НАТО-гийн удирдлагад явуулсан” гэдгийг мэдэгдсэн.
-Нөхцөл байдал нэлээн тогтворжих шиг боллоо. Иргэдийн амь нас эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг хэрхэн тооцож байгаа бол?
-Бослого үймээнд оролцсон 20 гаруй мянган хүнийг хотоос хөөж, заримыг нь баривчилж байна. Алма-Атагийн нөхцөл байдал үнэхээр хүнд. Иргэдийн амь нас хохирсон, байшин барилга нурж сүйтсэнийг харахад сэтгэл өвдөж, уйлмаар санагдаж байна. Хоёрхон өдрийн дотор бүхнийг тонож дээрэмдэж, шатаалаа. Зэвсэг, алт, гар утаснаас эхлээд 1200 гаруй дэлгүүр, худалдааны төвийг тонож шатаасан гэж ярьж байна. Хэд хоногийн хугацаанд дээрэмчид 1300 компани, байгууллагын бизнес, хөрөнгөнд халдан бусинуулж 215 сая ам.долларын хохирол гамшиг учруулаад байна. Казахстан улсын эдийн засагт учруулсан нийт уршиг нь гурван миллиард ам.доллар гэж одоогоор тооцож байна. Үймээн бослогыг далимдуулж байгаа хүмүүс ч их байгаа юм билээ. Одоо ганц нэг эмнэлэг, хүнсний дэлгүүр, банк ажиллаж эхэлж байна. Гэхдээ энэ сарын 19 хүртэл онц байдал зарласан.
Хүнсний дэлгүүрүүд онгойж, мобил утасны банкны үйлчилгээ хийгдэж, карт уншиж, бензин колонкууд нээгдэж амьдрал хэвийн хэмжээндээ орж эхэлж байна. Казахстануудын нэг сайн чанар нь долоо хоногийн дараа дэлгүүр, худалдааны төвийг нээхэд дайрч уралдсан, үнээ нэмсэн зүйл огт ажиглагдаагүй.
-Хохирлыг барагдуулах үйл ажиллагаа эхэлсэн үү. Шинэ Засгийн газар бүрдчихлээ?
-Казахстаны хэмжээнд бизнесийн салбарыг хариуцдаг тусгай байгууллага байдаг. Тэр байгууллагад хохирлоо мэдүүлэх, зураг, бичлэгээр баталгаажуулж өгөөрэй гэдгийг үймээн гарсан эхний өдрөөс эхлэн анхааруулсан. Бизнесийн байгууллагууд албан ёсны магадлагаагаа үзүүлээд дараагийн хөнгөлөлтөд хамрагдах юм билээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд хохирлыг барагдуулах байх.
Ерөнхийлөгч К.Токаев шинэ Засгийн газрын бүрэлдхүүнийг баталж эхний хуралдаан дээр нь үг хэллээ. Казахстаны улс төр, эдийн засаг нийгмийн салбаруудыг шинэчлэн өөрчилж, шинэ чиг баримжаагаар явах стратегийн олон чухал асуудал дэвшүүлж, шийдэх замуудыг заалаа.
Тэр “Народу Казахстана” гэдэг том сан байгуулж хэт баячууд болон тэдний компани аж ахуйн нэгжүүдээс сар болгон тодорхой хэмжээний мөнгө энэ санд оруулж байхыг хатуу үүрэгдлээ. Олигархиуд нэг удаа ард түмэндээ туслах болсон гэж үзэж яамдын ажилчид, парламентын гишүүд зэрэг төрийн том удирдах тушаалтай хүмүүсийн цалинг нэмэхийг таван жилээр хориглолоо. Мөн ОДКБ-ийн энхийг сахиулагчид гол үүргээ гүйцэтгэж байдал тогтвортой болсон тул 10 хоногийн дотор нутаг буцна гэж мэдэгдэв. Одоогийн байдлаар Казахстан даяр террорист-үймээн, дээрэм тонуулд оролцсон гадаад дотоодын 10100 хүнийг баривчлаад байна.
-Таны хувьд нөхцөл байдал хүндэрч эхлэхэд эх орон руугаа явах, Монголчуудыг татаасай гэсэн бодол төрж байв уу?
-Миний хүүхдүүд, ач нар, бизнес гээд бүх гэр бүл маань Казахстанд байгаа учраас Монгол руу явья гэж бодоогүй. Хамгийн гол нь гэрээсээ гарахгүй, үймээн самуунаас хол аюулгүй байхыг чухалчиллаа. Харин нэгдүгээр сарын дундуур Монгол руу аав, ээж дээрээ очихоор төлөвлөсөн байсан ч хөл хорио, нөхцөл байдал ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Одоогоор онгоцны буудал ч ажиллах боломжгүй байгаа.
-Өнгөрсөн хоёр жилд цар тахлын хүндхэн сорилттой нүүр туллаа. Ялангуяа, бизнес эрхлэгчдийн орлого эрс буурлаа. Танай гэр бүлийн бизнест хэрхэн нөлөөлөв, төрийн дэмжлэг хэр байв?
-Бизнесийн онцлогоос шалтгаалаад гутлын үйлдвэрт нөлөөлөх нь харьцангуй бага байлаа. Эхний ганц хоёр сар хаалгаа барьснаас биш Казахстаны хувьд хатуу хааж хориогүй. Бүх зүйл чөлөөтэй байсан. Төр засаг, бизнесийн салбарын үйл ажиллагаанд ер оролцдоггүй. Нийгмийн түвшин өөрчлөгдсөн, хөгжсөний л илрэл байх л даа.
Цар тахлын үед Казахстаны төр засаг бизнес эрхлэгчид, иргэдээ их дэмжсэн. Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл гурван жилийн хугацаанд ямар ч татвар авахгүй байхаар болсон. Ер нь бизнес эрхлэгчид татвар хураамжаа үнэн зөв шударгаар төлсөн л бол ямар ч хаалт хязгаарлалт байдаггүй. Илүү дэмжиж, давуу боломж олгодгоороо бизнесийн хамгийн таатай орчин бий болгосон гэж хэлж болно. Энгийн амьдрал дээр тохиолддог жишээ хэлэхэд, татвараа хамгийн сайн төлдөг ногоон бүсэд орсон бол зарим үед цагдаа ч зогсоодоггүй. Бизнес эрхлэгчдийн төлсөн мөнгөөр бид цалинжиж байгаа гэсэн хандлага түгээмэл ажиглагддаг.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(50)
Монгол хүмүүс шиг муухай хүмүүс энэ хорвоо дээр алга.
ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ОВЛИГОГҮЙ БАЛИАР АМЬТАН МОНГОЛЫГ МИНЬ БАЛЛАНА ШҮҮ. КАЗАХСТАНЫ ҮЙМЭЭНЭЭР ТЭР ШААР ХӨӨРЧИХСӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ НЬ ЮУ ЮУ ГЭНЭ ВЭ, НҮҮРЭЭ ИЛ ГАРГАЛАА Ч ГЭХ ШИГ, ЧИ МУУ ИХ СОЛИОРДОГ 7 САРЫН 1-НЭЭР ХҮН БУУДСАН СУМ ХАРМААНД ЧИНЬ БАЙНА ГЭСЭН ЯАСАН? ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖИЙН ХУЛГАЙН ЗАМААР ТУУСААН ТЭР ИХ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ МОНГОЛ ТҮМЭНД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ БОЛ ШААРДЛАГА
Хааны алба халаатай гэж , Назарбаев өвгөнийг Горбачев дэмжиж гаргасан , Кремлийн Путин эргүүлээд амбаардаад унагачихсан юм. Хүнд өвчинтэй өвгөнийг амар түвшин нүд аних гэсэн чинь толгой нь эргэсэн Аюулаас хамгаалахын генерал болцгоосон Самат Абиш , Хайрат Сатыбалды хэмээх ач нар нь Карим Масимов хэмээх тагнуулын даргатай тохиролцож , гар доор оо байдаг вахабист салафит радикал бүлэглэлийг ашиглаж төрийн эргэлт хийх гэж бүтэлгүйтээд дэлхийн шившиг болж байна. Оросын ФСБ эдгээр улсыг алан хядагчдийн тоонд оруулж устгачихгүй бол их юм гээд нус нулимс болсон юмнүүд Токаевт мөргөөд явж байна гэж ч зарим улсууд ярьж байна. 30 жил Казахстаны хамаг баялгийг гадагш зөөж , хэмжээгүй ихээр баяжсан хулгайч гэр бүлийн адал явдал энэ мэт олон хүний амь насаар эмгэнэлтэйгээр гарч нуран унаж байна. Казахстаны хойд мужууд ОХУ- аас өвлөж нефть болон хийн түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон аж үйлдвэрийн цогцолборуудыг авсан байдаг юм. Хулгайч өвгөн бослого үймээнээс зугтаж ганц Астана хотыг л Оросын хилийн шугаманд дөхүүлж барьсан гавьяатай. Казахстаны хүн амын 2/3 нь туйлын ядуу түвшинд амжиргааг аа залгуулдаг гэж статистик судалгаа байдаг юм байна. Өгөр өвгөн зайлсан нь ирээдүйн Казахстанд хэмжээлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж хэлж болох боловч нөгөө талаас аа тусгаар тогтнол оо алдаж суларч мэдэх ноцтой асуудалтай тулгараад байгаа . Одоо ч Монголын Чингис хааныг булааж зохион байгуулалттай зохиолын тууж бичиж монголчуудыг өдөөн хатгадаг байсан Их Туран хийрхэл дарагдах төлөвтэй ХАХА .
Энэ бол Назарбаевийн гэр бүлийн гишүүд Жомарт Токаеваас төрийн удирдлагыг булаах гэсэн бүтэлгүй ажиллагаа болсон. Узбекистан , Киргизстаны ажилгүйчүүдэд өдрийн 600.000-700.000 тенге амлаж эмх замбараагүй байдал үүсгүүлэх журмаар хөлсөлж авчирсан нь ил болсон шүү.Үүний цаана КНБ Аюулаас Хамгаалах яам ууланд зэвсэгт халдлага хийх зориулалтаар тусгай улсууд бэлдэж байсан нь ил болсон гэж байгаа. Хотын комендатурт цэрэг хөдөлгөх тушаал очиход дарга нар нь хөдлөөгүй , тэр битгий хэл Алмата хотын нисэх онгоцны буудлыг орхиж одсон гэж хүн итгэхийн аргагүй юм болсон. Алмата хотын Аюулаас Хамгаалах яамны байрыг галт зэвсэг , нууц зааврын дагуу босогчдод орхиж явсан гэж гайхмаар юмнүүд ч их болсон. Дэмжлэггүй үлдсэн Токаев Путинд хандахаас өөр зам үлдээгүй гэж яриад байгаа. Хамтын ажиллагааны гэрээтэй улсын цэргийг Казахстанд хөл тавиулахын тулд гаднаас халдлагтай гэж зарлаж Токаев 6 улсын хамтын ажиллагааны цэргүүдийг оруулж өөрийг өө хамгаалуулсан сүйхээтэй эр болж хувирсан .Хий нефть олборлодог , америкийн Тэнгизшевроны хөрөнгө оруулалттай Зүүн бүс , оросууд олноор байдаг Хойд бүсээс алсалж өмнө зүгт оршдог Алмата хотод зэвсэгт халдлага хийсэн явдал нь гадны нөлөө , тухайлбал НАТО болон ОХУ - ын цэргийн хүчийг Казахстанд ямар нэг шалтгаанаар оруулахгүй гэж нарийн тооцоотой хийгдсэн байсан гэж мэргэжлийн улсууд нь дүгнэлт ээ хийчихсэн байгаа. Энэ Пүрэвсүрэнгийн нийтлэлд болд үнэнд дүйцэх юм үнэнд ээ л алга. Дайчин зоригоор оо гайхагдсан , төвөөс алсдагдаж ажлын хамаг хүндийг үүрдэг бага жүүзийн адайчууд , засгийн эрхнээс орхигдсон дунд жүүз болон жүүз бусчууд , их жүүзийн Назарбаевт гомдол хорсол оо тээж явдаг байсан гээд олон шалтгаан бий. Казахстанд олон жил болсон хүн гэхэд энэ улсыг их л муу мэдэж байна даа.
Казакууд нэг л юман дээр алдсан юм улсаа Назарстан гэж нэрлэх бсан юм хахахха тоглоом биш шүү хэдэн жилийн өмнө нэг Туркэд амьдардаг казак найзтайгаа /монголын казак биш казакад төрсөн залуу/ залуутай утсаар ярьж бхдаа -Танай Назарбаев улсынхаа нэрийг өөрчилсөн гэж мэдээгээр гарч бна Назарстан болсон юм уу гээд тоглоом хийсэн чинь . Фааак гээд утсаа таслаад дараа нь залгасан, чи тоглоом хийлээ гээд би үхтлээ инээгээд хөөрхий баахан гүүглэдсэн юм шиг бгаа юм
Бидний муулаад байдаг Казахстан Монголоос хэд дахин дээр.Монголын төр хятадын талыг баримтлагч мао онолтой дархлагдсан хулгайч луйварчдаар дүүрсэн.
Монгол хүний толгойг угаах амархан гэж. Гуталчин маань яг мэдээлэлгүй казак иргэд шиг ярьж бн. Гэхдээ казак сайхан улс ажээ. Ийм гэнэн нөхөр хүртэл өдий олон жил бизнес эрхлээд болоод бн гэхээр. Монголд казакстан ирсэн бол яаж гадуурхаж бх бол доо
Казахстан ард иргэдээ Америкийн санхүүжилттэй лалын дээрэмчдээс хамгаалах харин Монгол төрд гарсан хятадын санхүүжилттэй авлигачин хулгайч дээрэмчдээс ард түмнийг хамгаалах зорилгоороо ялгаатай юм байна.
Казахстанд Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ, Сумьяабазар нар шиг хаалт цэгээ мэдэхгүй боловсролгүй махан толгойлсон авлигачин хулгайч нарыг төрд гаргадаг систем байхгүй учир улс нь хөгжөөд байдаг юм байна.
боловсрол сайтай нь танай бах эрдэнэ тарвагадорж лалар батүүл алхуяг наруу?
Зохион байгуулалттай, алан хядах үйл ажиллагаа явуулж, Казакстанд төрийн эргэлт хийх гэсэн гадаадынхны үйл ажиллагаа байжээ. Түүндээ дотоодын урвагчдыг(алуурчин, дээрэмчдийг) ашигласан бололтой. Гадаадын шашны сүм хийдүүдэд хяналт сайн тавьж баймаар юм байна даа! Ер нь, террорист ажиллагаа хаана ч болж мэдэх юм байна. Эн
МАН махан толгойлсон боловсролгүй хулгайч нараа Сэлэнгэ рүү хөөж явуулаад гахай маллуул.Чаддаг чаддаг ажлыг нь хийлгээд явуул.Битгий Монголын хөгжилд гай болцгоо...Зайлцгаа ..
Ухна ямааг говьд газар ухаж бургас тарих ажилд дайчлан хөөж явуул.Өөр ямар хийж чадах юм байх биш.Эсвэл циркэд төмөр дуулга өмсүүлж гар буу салтаандаа унжуулсан мотоцикл унадаг сармагчин болго.
Сумьяабазарыг гахайн хорооны хаалга нээж хааалгадаг хаалгачин болго..
Энэ сда шал худлаа мэдээлэл өгч байна ингэж туйлширч худлаа мэдээлэл өгч болохгүй шүү.
Маш үндэслэлтэй мэдээлэл өглөө. Казахстаныг лалын улс болгох зорилготой бүлэглэлүүд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд нэг удаа оролдлого хийсэн нь бүх талаар нотлогдож байгаа. Хамгийн аюултай нь тэдэнтэй хуйвалдсан дээрх аюулгүй байдлын өндөр албан тушаалтнууд. Баригдсан 10000 хүн дотор ал кайда лалын улс зэрэг террорист байгууллагын маш их гадаад дотоод гишүүд байгаа нь нэгэнт тодорхой болсон. Цаашид улам тодорхой болно.
150.129.140.124 тай санал нэг Хуурамч мэдээ өгдөг Пүрэвсүрэн мэтийн Путиний троллуудаас болж Монгол улс Сингапур шиг хөгжихгүй байгаа юм Дарангуйлагч Токаев 20000 террористууд зарлаж казахын ард түмнээ айлгасан .Путин 20000 террористууд хэн бэ бидэнд харуул гэхэд террористуудыг төлөөлж 1 Киргиз нөхрийг харуултал нөгөөх нь Киргизийн алдартай хөгжимчин болж хувирч Токаевыг эвгүй байдалд оруулсан шүү Коммунист Пүрэвсүрэнгийн хэлсэн террористуудын шатаасан дэлгүүрүүдийн 90 хувь нь Назарбаевын хамаатан садны өмч.Назарбаевын хамаатаны ихэнх нь долларын тэрбумтанууд мэдэх хэрэгтэй байна Террористууд үнэхээр мөн бол Пүрэвсүрэн ялгаагүй зодуулж дээрэмдүүлэх л байсан.коммунист Пүрэвсүрэн гаазыг хий мэтээр санаатайгаар буруу тайлбарлажээ Казахууд олборлосон түүхий хийгээ оросын үйлдвэрт шингэрүүлж нэрдэг.Монголд өдөр тутмын хэрэглээ талх шиг Казахтсанд гааз нь хоол дулаан машинд хэрэглэдэг.Коммунистуудын гүтгэсэн 20000 террористууд нь парламент засаглалд шилжихийг уриалсан байгаа юм Гэтэл террористуудын хамгийн их үзэн яддаг төр бол Парламент засаглал байдаг
Маш худал, хэн ч үнэмшихгүй. Бизнесээ хаалгахгүй гэхдээ Казакстаны захиалагт үлгэрийг Монгол Долдой дамжууллаа. Монголчууд CNN,BBC, DW, NHK... үздэг ...аль нь ч 20 мянган Террористуудтай тэмцсэн тухай,барьчилсан байгааг бичлэг мэдээлэл гаргаагүй. Ямар Монголын худалдагсан сэтгүүлчтэй адил Хаалтын гэрээ энэ тэр байх биш.
Бодит байдлаас сайхан мэдээ хүргэсэнд баярлалаа.Манайхан хүн муулах донтой.Сэтгүүлчид нь хүртэл элийрнэд байсан.
өнгөрсөн намар москвад явж бхайд манай мөнгийг хоёр улсын иргэн 50 000-н дэвсгэртэй болох уу гэж асуусан хоёр таксист тааралдсан тэгтлээ тэд их хүсч байсан энэ чинь хорин мянгатын дэвсгэртийг нэг юм хэлээд байна би террористууд бүхэл мөнгө мөш их хүсч байгааг мэдсэн АМЕРИК ТАЛИБАНЫГ 22 ДАСГАЛУУЛЖ зэвсэг техникээ орхиод гарсан авганд гарсан бол хятад шууд мэднэ гэтэл зөөлөн бодлоготой орсын хил казакстанд гарсан орос хятадын дунд америк орох гэж хорин жил зүтгэсэн гэхдээ амжаагүй дхиад ч үргэлжлүүлнэ монголын хорьтын дэвсгэртийг устгах хэрэгтэй
Бүх юмыг бодит байдлаар тайлбарлаж өгсөн байна! Их баярлалаа!
Европ франц гэж шүтдэг Оросууд хойд Казахстаныг ичихгүй манай нутаг гээд байгаа. Зүүнгарын эзэн Ойрадууд нь Халимагуудаар, Түрэгүүд нь Казахуудаар дууссан гээд итгэчихсэн.
америк орсыг алах гэж мөн их зүтгэж байна
Үнэн зүйлийг үнэнээр хэлж тайлбарлажээ! Мундаг залуу байна!
БОДИТ БАЙДЛЫГ ҮНЭН ЗӨВӨӨР МЭДЭЭЛСЭН ТАНД БАЯРЛАЛАА. АЖИЛД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ
Маш худал, хэн ч үнэмшихгүй. Бизнесээ хаалгахгүй гэхдээ Казакстаны захиалагт үлгэрийг Монгол Долдой дамжууллаа. Монголчууд CNN,BBC, DW, NHK... үздэг ...аль нь ч 20 мянган Террористуудтай тэмцсэн тухай,барьчилсан байгааг бичлэг мэдээлэл гаргаагүй. Монголын худалдагсан сэтгүүлчтэй адил байхгүй Хаалтын гэрээ гэж өлөнтөж гүйхгүй
за за битгий солиороод бай. хүн муулхын дон шүгэлсэн барууны нохой минь
64.119... Хов ярьж хүн муулах, шүүмжлэх хоёр ялгаатай мухар сүсэгтээн. Зүгээр л Хаан шалдан байгааг хэлдэг иргэний зоригтой болооч Орос тролл оо.
Казахстанд Ардчилал хариугүй ялангаа алдаад дарагдлаа!! Манай АН -аас харамсал гашуудлаа илэрхийлж үеийн үед дэмжиж туслаж ажиллахаа амлаад бөөн юм болж байгаа болтой бн лээ!! Одоо ч Ардчилал нэг их явахаа больсон болтой!! Казахын АН их цаг алдаж хөдөллөө!! Эртхэн манай АН - тай нийлээд хөдөлсөн бол аль эрт Казахын Засгийн эрхийг авчихсан манай АН шиг хувьчлал явуулаад мөнгө хөрөнгөтэй болоод авцан одоо коминистуудад дийлдэхээ байчихсан зогсож байхгүй юү!!! Цаг алт гэж энэ дээ!!!
социализмын үед цэдэнбалын ажилтнуудыг увс аймагт алж байлаа жишээлбэл усны аж ахуйн дарга нүржав гэсэн халхыг улаангом хотод толинд нүүрээ хараад зогсож байтал гэрт нь сүхээр цавчиж толгойгий нь тасалж алсан Маш сайн ажиллаж байсан гэдэг интернет цагдаагаас асуу
Энэ ямар их мэдээлэлтэй гутлын наймаачин бэ?. Тагнуул , иргэн харьяат анхааралдаа авна уу
Чи жоохон сонин монин умшиж байлдаа Гадаад, дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр голдуу бичигдсэн зүйл ярьсан байна. Мөн тэнд байдаг учраас чамаас арай илүү мэдээлэлтэй байдаг болов уу. Чи өөрөө цагдаад ажиллаж байсан учраас хар сэрийн өвчин туссан байна
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Газар дээрээс нь жинхэнэ бодитой мэдээлэл авсан сайн ярилцлага байна! Амжилт!
би баян олгийн казах хун байна.энэ муу пурэвсурэн худлаа мэдээлэл огч байна.энд ямарч гадны 20000 террористууд байгаагуй.карим масимов торийн эргэлт хийгээгуй.энэ бол олон жил дарангуйлагч байсан назарбаевын эсрэг ард тумний бухимдлалаас ууссэн бослого байсан.пурэвсурэн чи мэдээлэлээ унэнээр мэдээлэх хэрэгтэй.толгойгоо тасдуулна шуу.
чи бол тэнэг казах, террор. амьтан байна.
хүн юу ч бичиж болно толгой тасдана гэдэг чинь үнэн шүү 1968 онд увс аймгийн намын хорооны гишүүн усны аж ахуйн дарга халх нүржавын толгойг каримхан гэдэг сүхээр цавчиж тасалсан энэ террорист ажиллагаа бишүү
20мянган гадаадын дээрэмчид гэж худлаа бүү яриач!!! Тийм юм байгаагүй ганцхан Кыргыз хөгжимчин залууг барьсан, тэр нь тоглолт хийхээр ирснээ Тв ээр яриад бн Худал бүү ярь! Чихээ нээж үнэн мэдээлэл өгөөч
чи яаж мэдэж байна. очиж үзээд гараар бариа юу? хэ хэ хэ, мал
TASS-iin medee g l damjuulsan yrilclaga baina
хэнтийн гурван нуурт чингэс хааны хөшөө байгуулсан төмөр очирын толгойг дарханд хэн сүхээр цавчиж тасалж алсан бэ цагдаагийн байгууллага илрүүлж ил болгосон уу монглчуудыг алаад байгаа террорист ажиллагааг зоригийг яагаад илрүүлэхгүй байна
Ene hun estoi hudlaa yrij bn, uneheer iim mundag bisness demjideg uls um bol , neg muu gaznii unees bolj humuus hilegnej neg tom hoto suiruulehuu aan. Yria ni bodit baidaltai tui ch avtsaldagdhgui bnadaa
сар болгон мөнгөө зүгээр өгөөд л байдаг баячууд тэгээд олдох уу даа, энэ мэдэхгүй, сэрүүн зүүд шиг л санагдах юм
Guigaad ogohgui bol guyadaad bugdiig ni!
Уянга авгай энэ долигонуур монгол цагаачаас нэг талыг барьсан хөгийн цуурхал хөлсөөр тарааж байгаа бололтой. Өнгө бүрийн худалдагдсан урвасан амьтас улам л олшроод байна. Маш олон хувилбар тодохойгүй зүйл байсаар байгаа. Тэр тэгж ярьлаа энэ ингэж ярилаа гээд ерөнхий тойм мэдээ түгээж болно доо.
64.119.26.112 мэт нь хорвоо ертөнц танай хэдэн мал чинь биш. Хөөрхийдөө бид яана ийм хүмүүс дэндүү олон. CNN энээ тэрээ гээд сүржигнэх ч хэрэггүй орос казахын түмэн мэдээ гарч байна. Олон зүйл тодорхойгүй байна. Тэнэг толгойгоороо тэнэг дүгнэлт хийхийн оронд зүгээр л эзэнтэй зохиогчтой судлаачдын мэдээ байр суурийг дамжуулаач. Болсон зүйлийн талаар хэн юу гэв тэгээд яаж төгсөв гэдгийг баримжаалбал бидэнд хэрэгтэй. Харанхуй монголчуудын харалган яах ийхийн зуургүй худал дүгнэлт хэнд ч хэрэггүй. Зөвхөн улам тэнэг болох хортой.
Ямар хүнтэй хэзээ ярилцсан юм бэ. 2023 оны 1 сарын 1 хүртэл 3 жилийн хугацаа ч гэх шиг наадхаа муу найруулж дээ С.Уянга гэсэн нэр минь
Ямар ч тэмцэлгүй ялагдаж үхэцгээсэн аан?
Uuriinhuu hamar deerhi yariig harahgui hunii huzuun dderh uig harj shoolov gedeg shig MANAN gej hadnii mangaa mongoliig mini odoo ch tsulmun tonoj baina shuu ta minee. Elbegdorj Badamjunai Enkold geed hulgaich aluurchid huvurnuu hu.