Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 1-р сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Ц.Оюун багш хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжээ авч чадахгүй байгаа гомдлоо илэрхийллээ. Тэр 2007 онд хөдөөд тогтвортой ажилласны тэтгэмж авснаас хойш 4.6 жил ажилласан шалгуур нь тэтгэмж авах шалгуурт нийцэж байгаа.
Мөн ийм байдлаар тэтгэвэрт гарсан бусад сургуулийн багш тэтгэмж авсан байхад 11 жилийн 1-р сургуулийн захирал Ц.Гантулга халааснаасаа мөнгө өгөх гэж байгаа мэт хайхрамжгүй хандаж байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан Ц.Оюун багш 28 жил тасралтгүй Монгол хэл уран зохиолын багшаар ажиллах хугацаандаа 8 дугаар ангийг гурав.
10 дугаар ангийг гурван удаа удирдан төгсгөж 8000 орчим сурагчид эх хэлний боловсрол олгожээ. Багшийн хөдөлмөрт залуу насаа зориулсан ахмад багш нараа ялгаварлах онцгүй биз дээ Гантулга захирлаа.
Эх сурвалж: "Ховдын мэдээ"
Сэтгэгдэл0