Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.
Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улс, БНАСАУ нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Мөн хоёр орон, ард түмэн бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдлаа.
БНАСАУ-д “КОВИД-19” цар тахлын халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, Монгол Улсын төр, засаг БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгааг хэлэв.
Элчин сайд О Сын Хо БНАСАУ, Монгол Улсын үе үеийн төр, засгийн тэргүүн нар болон БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Монгол Улсын төр, засаг, ард түмэн БНАСАУ-ын ард иргэдэд тусламжийн гараа сунгаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээ дипломат шугамаар илэрхийлсэнд талархаж байгаагаа хэлэв.
Сэтгэгдэл(9)
Ганц удаа ч болсон зөв шийдвэр гаргаж байнаа
Чосон ялна. Чосоны Аугаа ард түмэнд ялалт амжилт хүсч ерөөе.
Пуужин хиийгээд их менгетай улсад еренд баригдсан манай улс туслах илуу зан тэгээд ч биднийг тоохгуй Орос Хятадаас авна гэсэн бид онгироо бн
Энд БНАСАУ-ын төрийн бодлогын талаар огт яриагүй байна. АН-ын хулгайчууд юм бүрт бүү улстөрж бай .Ард иргэдийн дунд халдвар тархсан үед манай улс бололцоогоороо тусалж болно. Энэ бол олон улсын жишиг.
Тэр унаж тусдаг хайрт ким жон унаасаа тусламж гуйгаач.
Европод хоригтой Хурцыг Өмнөд Солонгост элчингээр томилж байсан Цогтбаатар Хойд Солонгост Хурцын найз Цогтбаатар нь элчин байсныг мэдэхгүй байсан гэж байгаа. Ккк Орос буриадуудын хараадгаар Хойгийн хужаа нар хүлээж аваагүй болхоос.
Covaxaas tatgalzsan xoid solongost tuslamj uzuuleed xereggui. Tegeed ch Mongol uls turchduusuu bolj urunduu barigdchixsan baij uruu tuluxuu bod.
Харамсалтай улс өрөнд байгаа болохоор дотор давчдаад байна. Өргүй байсан бол ямар сайхан бэ? Хамгийн түрүүнд өрөө төлөх хэрэгтэй бурхан минь
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.