АН-ын ХЭГ-ийн дарга Б.Ган-Очир Улсын дээд шүүхийн гадна мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Улсын Дээд Шүүхэд АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир миний бие, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нүрзэд мөн өмгөөлөгчдийн хамтаар УДШ-рүү орж хүсэлт, шаардлагыг хүлээлгэн өглөө. Та бүхэн мэдэж байгаа УДШ-ээс мэдэгдэл гаргасан. Тус гаргасан мэдэгдэлдээ ноцтой хоёр алдааг гаргасан байна. Эхнийх нь хүмүүс тайван цагсаал цуглаан хийж буй үйл явцыг УДШ-ийн шүүн таслах ажиллагаанд нөлөөлж байна гэж үзсэн. Гэтэл үүн дээр шүүн таслах ажиллагаа огт байхгүй. Ямар нэгэн хэрэг төвгийг шийдвэрлүүлэхгүй зөвхөн бүртгэлийн хурал явж байгаа хурлын процедур.
УДШ-ийн хуулин дээр заагдсан хоёр чиг үүргийн нэг болох улс төрийн намыг бүртгэх үүрэгтэй бүртгэлийн хурал байгаа. Шүүн таслах ажиллагаа огт биш. Мөн УДШ өөрөө буруу тайлбар гаргаж байна. Тэр нь юу вэ гэхээр бид нар шүүн таслах ажиллагаа явуулах гэж байхад хүмүүс нөлөөлөх гээд байна гэсэн тайлбарыг өгч байна. Хэрэв шүүх хуралдаан, шүүн таслах ажиллагаа байсан бол бид нөлөөлөхгүй. Энэ нь цэвэр бүртгэлийн хурал. Тийм учраас үүн дээр алдаа гарч байна. Хэрэв шүүн таслах ажиллагаа гэж үзэж байгаа бол ийм шүүхээр бид бүхэн асуудлыг шийдвэрлүүлэхгүй.
Дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр улс төрийн намын дотоод асуудлаа дотооддоо шийдэхгүй шүүх дээр нялзаж байна гэж байна. Угаас чиг үүргээрээ УДШ дээр бүртгэлийн асуудал явах ёстой. Улс төрийн намын дотоод асуудалд шүүх оролцох ёсгүй. Улс төрийн намын дотоод асуудлын тухай шүүх дүгнэлт гарагах ёсгүй. Гэтэл түрүүлж УДШ дүгнэл гаргачихаад гаргасан дүгнэлтээ мэдэгдэл нэрийн доор явуулж байна.
Тийм учраас шүүн таслах ажиллагаа биш гэж энэ асуудал дээрээ тайлбар өгнө үү. Бодит тайлбар хийж чадахгүй бол бид бүхэн материалаа УДШ-д итгэж шийдвэрлүүлэхгүй. Одоо байгаа УДШ-ийн шүүх хуралдаанд итгэх боломж бид бүхэнд алга. Яагаад гэхээр өөрсдөө шүүх хуралдаанаа мэдэгдэл гэдэг нэрийн доор буруу тайлбарлаад байна гэх шаардлагыг бид бүхэн хүргүүлсэн. Процессын хувьд 14:20-14:40 цагийн үед шүүх хуралдаан товлогдсноороо эхлэх юм байна. Нийт 20 орчим шүүгчийн бүрэлдэхүүнтэй явах ёстой. УДШ-ийн шүүгчдийн хуралдаан болтол энд цугласан бид бүхэн шаарлагаа тавиад хүлээх болно." гэв.
Сэтгэгдэл0
АН хэрэг дээрээ хоер хуваагджээ Ажиглаад байхад узэл бодлын хувьд хэзээ ч ойртохгуй юм байнаа Гарц ганц л байна Баттулгын АН жишээлбэл Ардчилсан Холбоо нам ч гэдэг юм уу Нэгээдэх нь юу ч гэдэг юм аль аль нь Ардчилсан гэдэг угийг оруулаад Дээд шуух тургэвчилсэн байдлаар хоеуланг нь буртгэх хэоэгтэй Энэ хоер булэглэлийн алийг нь Монголын улс торд оруулахыг 24 оны сонгууЛиар сонгогчид шийднээ
Чин үнэндээ энэ бүх зүйлд УДШ өөрөө буруутай. Улс төрчид, эрх баригчид, мөнгөтэй хүмүүсийн гарт орсон Монголын шүүх тарах ёстой. Шинэ төгссөн хуулийн сургуулийн оюутнуудыг томилж ажиллуул. Элдэв хор амсаагүй амар зүгээр.
ДЭЭД ШҮҮХ ЭРХ БАРЬЖ БУЙ НЭГ НАМД ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ХЭЛБЭР ГЭЖ СҮҮЛИЙН ҮЕД ХҮМҮҮС ХАРДАХ БОЛСОН .ТЭГЭЭД Ч АРДЧИЛСАН ЗАРЧИМААРАА ОЛОНХООСОО СОНГОГДОЖ ОЛОНХИЙН САНАЛ АВСАН НЬ СОНГОГДОХ АРДЧИЛСАН ЗАРЧИМ БАЙНА .
Дээд шүүх шийдвэр гаргаад тэдэн сарын тэдэнд сонгуулиа хий .ОЛОНХИЙН САНАЛ АВСАН НЬ СОНГОГДСОНД ТООЦОГДОНО гээд шийдвэр гаргачихаж чадахгүй дотроо учраа ол гээд байх юм. ДЭЭД ШҮҮХИЙГ ХАРДАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ БАЙГАА ДАА
Бүртгэх бүртгэхгүй байх асуудал шахалт дарамтан дор явах ёсгүй,
УДШ гэдэг айл " нэгдэл гэдэг айл нэг л биш ээ " гэдэг шиг болжээ ... НЭГДЭЛ 1992 онд тарсан ...
Xaxaxa teneguud Jenkotoigoo taarsan amitad!
Ганочир Женко намд очсон юмуу урвасан хулгайтай нийлжээ
Би хатуу хэлье. АНУ-ын нууц албадаас мөнгө авч Ардчиллын үйл ажиллагаа явуулсан нь бүр 1990 оноос эхэлсэн юм шүү. 100 мянган доллар тэр нууц албадаас авчихаад, 50 мянган долларыг нь авч хармаалчихаад, үлдсэнийг нь Ардчиллын төлөө зарцуулдаг байсан нь үнэн шүү дээ. Хятадын бизнесмэнүүдээс хахууль авсан нь мөн тэр үеэс эхэлсэн. Өнөөдөр монголын хамаг баялгыг хуу хамаж авдаг АНУ, Канад, Хятад, өөр хаанах байдаг юм бэ, гадаадын доншуур наймаачид, биснесмэнүүд манай ардчилсан улс төрчдийн хамгийн сайн түнш болчихоод байна. Өмнөх үеийнхээ баасыг цэвэрлээд сууж байна. Энэ нь соц үеийн үлдээсэн баас биш, өөрсдийнхөө ардчилсан он жилүүдэд хийсэн баасаа л цэвэрлэдэг л ажил хийж байна.“
Бүүр 30 жилийн өмнө хэсэг шоронжсон эрүүгийнхэн гамингуудын гар хөл болоод дайраад жагсаад өлсөөд суугаад гээд гудамжны ёс зүйтэ люмпэн улс төр хийгээд явьдаг байсан.Тэр дадал хэвшил нь яг хэвээрээ. Хүмүүсийн оюун санаа яагаад ингээд хөгжил нь зогсоод, царцаад, хөлдөөд,муми болоод чулуужчихдаг юм бол.
MANAN giin hiisen KARMA chin ergeed uursun deer chin ene dee!
Дээд шүүх тэр тусмаа ерөнхий шүүгч Ганзориг МАНгасын үнэнч боол болсон. Ганзоригийг ерөөс шүүхээс зайлуулах эсвэл Дээд шүүхийг бүхэлд нь тараах хэрэгтэй...
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.