sonin.mn
ТОКИО. /Reuters/. “Аюулгүй байдлыг дөрвөн талт хэлэлцээ”-нд оролцож буй орнуудын удирдагчид хэлэлцээний эхэнд АНУ, Япон, Австрали, Энэтхэг улсууд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй байлгахын тулд хамтдаа зогсоно гэдгээ амлав. Мөн эдгээр улсууд хамтдаа уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэнэ гэжээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Японы Ерөнхий сайд Фумио Кишида, Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар мягмар гарагт Токио хотод аюулгүй байдлын дөрвөн талт хэлэлцээний дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
 
Энэхүү дээд хэмжээний уулзалтаар улам бүр хурцадмал болж буй БНХАУ-ын хэрхэн харьцах, ОХУ Украин улс руу довтолсон зэрэг асуудлаарх санал зөрөлдөөнийг арилгахыг зорьж байгаа юм. Ж.Байден, Нарендра Моди, Энтони Альбанезе, Фумио Кишида нар мөн өдөр хоёр талын хэлэлцээ хийнэ. Дөрвөн талт уулзалтын хэлэлцэх асуудалд Тайванийн асуудал албан ёсоор ороогүй ч дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх гол сэдвүүдийн нэг байх төлөвтэй байгаа талаар АНУ-ын албаны хүн мэдээлжээ. 
 
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг