Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарыг хүлээн авч уулзав.
Зөвлөлт, Монголын хамтарсан нислэгийн багийн гишүүд хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Өнгөрсөн онд тохиосон хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ой, сансрын нисэгч В.А.Жанибековын 80 насны ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Энэ онд Сансар судлалын төвийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хүрээнд байгуулж, сансрын технологийг хөгжүүлэх, микро хиймэл дагуул бүтээн хөөргөх чиглэлээр ажиллаж байгааг дурдав.
Мөн Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ сансрын дараагийн хамтарсан нислэг зохион байгуулах, энэ хүрээнд монгол эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэх, нисгэх талаар Ерөнхийлөгч В.В.Путинтай санал солилцсоны дагуу яриа хэлцэл явагдаж байгааг тодотгов.
Хамтарсан нислэгийн хүрээнд бэлтгэгдсэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, засаг, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс гэдгийг сансрын нисэгч В.А.Жанибеков хэллээ.
Дараагийн хамтарсан нислэг зохион байгуулах, тэр дундаа монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэх, нисгэхийг Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, сансрын нисэгчийн хувиар бүх талаар дэмжиж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцахаа В.П.Савиных илэрхийлэв.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарган В.А.Жанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн” өргөмжлөл, В.П. Савиныхт нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, В.А.Бабушкинд Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олгосон байна.
ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг 1981 оны 03 дугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконуураас “Союз-39” хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрон найм хоногийн дэлхийдээ газардсан түүхтэй.
Ингэснээр БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн хоёрдахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.
Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий 36 туршилт, судалгаа хийжээ.
Сэтгэгдэл0
ямар гоё юм баяр хүргэе. Дэлхийд хамгийн хүндтэй хүмүүс шүү. Мөнх насалцгаахыг хүсэн ерөөе.
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр Ухна ямаа Украйнд дайн зарлаж савсаганах виидээ
Чингисийн угсааны тайж лам нарыг хэдэн арван мянгаар нь алж хядчихаад өрөөндөө Чингисийн зураг тавьж навсаганадаг Ухна ямаа болимоор юм.Өмхий хулгайчийг саарал ордноос хөлнөөс нь чирж гаргаад хог дээр хаях юмсан..
xunii tys martaj ogt bolokhgyi bid naryg xen baikhad xen bolgosonyg yun sansart nisex manatai l baisan
Оросууд анхнаасаа Монгол Түрэг үндэстнүүдийг устган Азид орж ирсэн.Социализмын үед ч Оросууд Монголчуудыг хамгийн доорд үзэж ирсэн.Орос Буриадуудын тархи угаалт бүгд худал.Хятад байгаагүй бол Монгол аль хэдийн Буриадай республикийн нэг округ байх байсан.
Орос цэрэг монгол залуугийн амь аврахыг нүдээрээ харж байлаа. Орос офицерууд монголчуудтай нөхөрлөх гэж хичээдэг. Даанч тэр үед монголчууд оросоор чөлөөтэй ярьж чадаггүй байсан. Оросууд сэтгэл сайхан тийм хүмүүс байсан. Орос авгай нар гое боорцог хийхийг заадаг байлаа.
Хэрэв Хятад байгаагүй бол Монголчууд хамгийн багадаа 30 000 000 - аас 50 000 000 асар том нутагтай байх байлаа. Хятадууд монголчуудын хооронд яс хаях, дайн өдөөх, геноцидийн устгал тогтмол хийдэг шүү дээ. Баримт бол байна. шүү дээв Хамгийн сүүлд эх хэлэээрээ бичих сурахыг хориглож байна. Соёлын хувьсгал байна.
Монгол улсыг хэдхэн хятадын эрлийз удирдаж байгаа.Хү Ляо Жан бол тэдний уяаны нохой нь..
Сайхан буурлууд болжээ
Жанибеков орос биш татар казахын эрлийз.Оросууд Буриадуудын хараадгаар хасаг.
Орос эцгийн хүү. Семья Отец — Александр Архипович Крысин (06.11.1917 — декабрь 2020), работал в пожарной охране НКВД, МВД, ПВО, подполковник запаса[10]. Мать — Евдокия Фёдоровна Крысина (Четверткова) (15.02.1915 — июнь 1997), медсестра. Брат — Александр Александрович Крысин (01.07.1944 — 2000), прораб СМУ, сменный дежурный ТЭЦ. Первая жена — Лилия Мунировна Джанибекова (род. 02.10.1942), преподаватель музыки в школе Звёздного городка. Дочь от первого брака — Инна Владимировна Джанибекова (род. 21.04.1969), биолог, кандидат биологических наук. Внучка — Александра Дмитриевна Джанибекова (2005). Дочь от первого брака — Ольга Владимировна Джанибекова (род. 15.05.1974), художник-дизайнер. Внучка — Элина Эдуардовна Джанибекова (1999). Внук — Даниэль Эдуардович Джанибеков (2004). Внучка — Елена Эдуардовна Джанибекова (2007). Внучка — Амелия Эдуардовна Джанибекова (2014). Вторая жена — Татьяна Алексеевна Геворкян (род. 22.10.1956), заведующая научно-экспозиционным отделом Мемориального музея космонавтики, заслуженный работник культуры РФ.
Жанибек гуай амьд юм байна, бусдыг нь бүү мэд, Гүррррагчаагаа нэг юм таниад байнаа
Manai hodooniihon mundag.Bulganiih minii horsh
Нэгэн өөдгүй амьтнаас болоод сансар судлалд ажиласан эрдэмтэдээ шагнаагүй үлдсэн байдаг. одоо тэр хүмүүсээ шагнаачээ
хөөрхийдөө
Болж байна
ХҮК ЁСЛОЖ БАЙГААД АВХУУЛАХГҮЙ БОЛХООР МУУХАЙ ГАРАХ ЮМДАА
Hun bolgon uur uuriin bodoltoi baidag ni horvoogiin jam. Gehdee, minii bodloor Ih Guren Zuvlultguigeer odoonii Mongol orong tsuusulud ih hetsuu. Bid Oroaiin ach tusaar l iim yavaa humuus shuu!