sonin.mn
БЕРЛИН. /DW/. Удахгүй Европт болох “Долоогийн бүлэг”, НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтуудаар Орост шахалт үзүүлэх шинэ саналуудын талаар хэлэлцэнэ.
 
“Бид Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой багц саналуудыг гаргах болно” гэж АНУ-ын өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Германы Бавари мужид энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Японы удирдагчдын хамтаар оролцоно. Түүний дараа Ж.Байден НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Испанийн нийслэл Мадрид хотыг зорих ажээ. 
 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг