Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.06.24/ нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга “D parliament” буюу хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн санал авах платформ болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шалтгаан нөхцөл боловсруулсан санал, УИХ-аас батлагдан гарч буй хууль, тогтоомжийн талаар танилцуулав.
Уг уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н. Батсүмбэрэл нар оролцсон.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар ард түмний оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тогтоолын талаарх" танилцуулгадаа, 180 мянган иргэн тогтолцооны өөрчлөлт хийхээр гарын үсэг зурж, шаардлагаа хүргүүлсэн байдаг. Мөн УИХ-д суудалтай, суудалгүй улс төрийн 24 нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж, Тунхаг бичиг гаргасан.
Үүний зэрэгцээ эрдэмтэн, судлаачид санал, шаардлагуудаа УИХ-д хүргүүлж, тодорхой өөрчлөлт хийхийг дэмжсэн. Эдгээр нь зөвхөн үндэслэл, шаардлага гэдгийг тодотгоод иргэн та, бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд саналаа өгч, ардчилсан Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж, эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь парламентын засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, шүүх засаглалыг сайжруулах, Ерөнхийлөгчийн институтийн тухай зүйл, заалтыг шинэчлэх зэрэг асуудалтай холбоотой байсныг тодотгоод энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг олон улсын хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулах, хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хөгжлийн олон төвтэй улс болох, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг гүйцээхэд чиглэсэн хэмээн тодорхойлов.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах иргэдийн саналыг гээгдүүлэх буюу бага саналаар УИХ-д олонх болох бодит боломжийг бий болгож байгааг засах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар эрх мэдлийн харилцан хяналтыг сайжруулж, эрх ашгийн зөрчил гарах явдлыг бууруулах талаар санал дэвшүүлж байна. Монгол Улсын хүн ам 1992 онд 2,2 сая байсан бол одоо 3,4 саяд хүрсэн. Энэ нь иргэд, сонгогчдыг төлөөлөх парламентын чадамж суларсан, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл бус дарга хэв шинж рүү орсон гэж үзэж байна. Иймд олон улсад хэвшсэн аргачлалаар тооцвол парламентын гишүүдийн тоог 151-155 байх шаардлагатай гэж үзэж байгааг УИХ-ын дарга танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.
Мөн тэрбээр, улс төрийн намуудын төлөвшил, хариуцлагыг дээшлүүлэх, санал гээгдэх байдлыг арилгахад хамгийн тохиромжтой нь сонгуулийн холимог тогтолцоог хэмээн үзэж, зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлэхэд мажоритар тогтолцоог өөрчлөхөөр саналд тусгасныг дурдахын зэрэгцээ дэлхийн 81 улс өнөөдөр сонгуулийн холимог тогтолцоог ашиглаж байна. Эдгээр өөрчлөлтийг хийх, эсэхийг Монгол Улсын нийт иргэдийн саналаар шийдвэрлэнэ гэдгийг онцолсон.
УИХ-ын даргын танилцуулгатай холбогдуулан иргэд, албан хаагчид асуулт асууж, тодорхой асуудалд санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Уулзалтад оролцогчдын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, энэ нь Монгол Улс тусгаар тогтносон байдлаа үнэ цэнэтэй үеийн үед хадгалж явахыг баталгаажуулсан сонголт болно гэдгийг тодотгож байлаа. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сонгуулийн тогтолцоог өөрчилж, иргэн бүрийн төрд төлөөлөх эрхийг хангахад чухал хувь нэмэр оруулах санал тусгасанд талархаж байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах саналд УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр үүсэх эерэг сөрөг тал, цаазын ялыг халах шалтгаан нөхцөлийг илүүтэй лавлаж байлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн асуултад өгсөн хариултдаа, УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр төлөөллийн чадвар сайжирна. Олон улсын нөхцөл байдал хүндхэн байгаа учраас нөлөөлөлд автах эрсдэлтэй. Тиймээс тусгаар тогнолоо хамгаалах, аюулгүй байдлаа хангахад гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэдгийг тэмдэглээд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр төсөв, хөрөнгө нэмэгдэх талтай ч амьдрал баялаг учраас асуудлыг олон өнцгөөс харж, тунгааж шийдэх шаардлагатай гэв.
Мөн тэрбээр, Монгол Улсад цаазаар авах ялыг бүрэн халах асуудлыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай гэж байлаа. Манай улс цаазын ялыг халах олон улсын гэрээнд 2012 онд нэгдэн орсон учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай. Өнөөдөр дэлхийн 199 орноос 144 орон цаазын ял хэрэглэдэггүй гэсэн нэмэлт тайлбарыг хийж байв.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Ариунбат хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн саналыг авах цахим системийг үүсгэсэн нь энэ удаагийн парламентын ардчиллын хөгжилд оруулж буй хувь нэмэр хэмээгээд Эрүүгийн хууль болон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдэд саналаа өгч байгаагаа дурдсан бол Нийслэлийн 33 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнх-Амгалан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, сурган хүмүүжүүлэгч нарын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудалд анхаарч ажиллах талаар, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батбилэг, онцгой байдлын албанд ажиллаж байгаа алба хаагчдыг түрээсийн орон сууцанд хамруулах, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэхэд анхаарч ажиллахгүй бол уг албанаас залуучууд олноор гарч, өөр ажилд шилжиж байгаа талаар санал хэлж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Шимэгчдийг татварын мөнгөн дээр тарвалзуулахаа боль. 40-50 байх нь хангалттай. Юу ч хийх чадваргүйчүүдийн арми монголыг хөгжүүлэхгүй шүү дээ. Өөрөөсөө эхлээд албан тушаалаа чаддаг хийдэгт нь өгсөн дээр дээ.
Улсаа удирдаж чаддаггүй МАН-ын хулгайчуудад энэ мэт гахайнууд Су Батболд, Нямдорж, Нямбаатар гэх мэт хулгайчуудад дахин улсын хурлын гишүүн болох сонголт үүнээс өөр байхүй очсон МАН-ын гишүүд очсон газарт бүрд хөөгөөд туугаад хуц гэж хэлээд явуулж байгаарай. Нэр хүнд унаад ирэхээр шууд гишүүн болохоор хууль өөрчлөх гэж байна дахин сонгогдохгүй гэж айдас дүүсэн явж байна Баянхонгороос хөөгдсөн гэсэн. МАН-ын бүх гишүүдийг чулуудаад хөө ямар улаан нүүрээр худал инээгээд ард түмний улаан нүүр харах гээд байна.
Энэ тэнэг юу ярина вэ.Нэг хэсэг ТОМ МӨНГӨ( 100000 , 200000 Т ) яриад ард түмний шүүмжлэлд ӨРТӨЖ байсан Одоо том парламент , данхгар парламент яриад унав.65 чинь ЖДҮ,НДС , ЭМДС ГТЭС ХӨГЖЛИЙН БАНК , КАПИТАЛ БАНК ЧИНГИС ХААН банк гээд идэж ууж , хүчиндэж ханасан баймаар юм даа.Дахин нэмээд татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй зарцуулахыг ЗӨВШӨӨРӨХГҮЙ ЭЭ .2016 оноос хойш цүнх баригчиддаа 3 яам , 4 агентлаг, Хүрэлсүхийн үндсэн хуулийн хүрээлэн зэрэг хичнээн ч АЖЛЫН БАЙР бэлдэж өгөв.АЖИЛ сайжирсан юм огт алгаа.Харин ч өрийг өрөөр дарж нэмж өр тавьсаар . Занданшатар өөрөө өрөндөө газар нутгаа чөлөөлж бгөх хэмжээнд хүрч байна гэж хэлсэн биз дээ..ХООСОН ЛООЗОН ЯРЬЖ АМЬДРАХАА БОЛЬЕО.ХҮНИЙ ОЛНООР БИШ ЧАДВАРЛАГ ХҮЧТЭЙ МЭДЛЭГТЭЙ УЛСТӨРЧИДТЭЙ БАЙЖ БИД АЖИЛ АМЬДРАЛАА ДЭЭШЛҮҮЛЖ , МОНГОЛ ХӨГЖИЖ ЧАДНА .
103.57.94.40 энэ хүнийг дэмжиж байна.
76 ДАРХАН ХАЛДАШГҮЙ ЭРХ 155 ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХТЭН болж өргөжих юм байна .гэж ойлгогдож байна МАНын 65 аас 49 нь зохион байгуулалтайгаар ЖДҮХС д холбогдоод ХАЛДАШГҮЙ эрхээр бүгд шахуу мултарч билээ.
За Хадгаламж банкны 14 тэрбумыг Чимидцэрэнтэй хамт УХНА болон ЖУНАЙ найзтайгаа хамт казинодож үрсэн ГАХАЙ минь, сонсож бай. Чиний бууны нохой Бангледаш баньд чинь хүмүүсээс "Тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж байна уу" гэсэн асуулт асуусан. Хэрвээ Их Хурлын гишүүдийг нэмэхийг дэмжиж байна уу гэж асуусан бол авилгачид болон түүний хамсаатануудаас өөр дэмжих хүн Монголд байхгүй.
Хөөрхий энэ хэдэн төрийн албан хаагч хуцаж байгаа юм гэж аман дотроо үглэхээс цааш дуугүй хараад суухаас өөр яахав бизнес худалдаа хийдэг ажил үйл явахгүй дампуурсан өр ширэнд орсон орлогогүй болсон ядуу хүмүүстэй эд нар уулзаж чадахгүй айж байгаа тиймээс чимээгүйхэн хэдэн төрийн албан хаагч дуудаад уулзчихдаг болж. Эд нараас сальяа гэвэл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг битгий дэмжээрэй.
УИХ ын дарга одоогийн 76хүнийг удирдаж хуралд бүрэн суулгаж чадахгүй байж 155хүнийг яаж удирдах юм бэ. Тийм учраас энэ малнаас доор болсон хулгайчидын тоог нэмэх биш хасаж хариуцлагыг нь өндөржүүлэх хэрэгтэй.
Арай ядаж 76 хулгайч луйварчинг тэжээж ядаж байхад дахиад 2 гурав дахин хулгайчдийн тоог нэмэх гэж байна.... Банкны дээрэмчин , казиночин Занданшатар болиоч ээ... 10-15 сая хүн амтай улсууд 150 орчим гишүүнтэй парламенттай байна. Гэтэл дөнгөж 3 сая хүнтэй Монголд 150-155 гишүүнтэй парламент ажиллаад байхдаа яахав дээ... Аллага ярга хулгай луйвар рекэт дээрмийн гэмт хэргээр мэргэшсэн нам нэртэй манан мафийн алуурчид хулгайчид луйварчид сүүлийн 30 илүү жил монголыг хусаж хулгайлж луйвардаж идэж цуслаад аллага хулгай луйвар дээрмийн хөрөнгөө оффшорт нуусан...монголчуудыг доромжилсон Доромжлол хүн болжээ
Шинэ 79 гишүүн, тэд нарын дор хаяж 239 туслах, нийт 300 гаруй хүнийг суулгах өрөө Саарал ордонд байгаа юу, Гахай минь? Тэд нарын цалин, утас, унааны зардлыг ГАХАЙ чи хулгайлсан мөнгөөрөө төлөх үү, эсвэл өрөндөө баригдсан гуйлгачин Монгол улс төлөх үү?
Түй май шүү. 76 хулгайчаа яаая гэж байна...нэмнэ гээд солиороод байвал алалцана шүү
Энэ хүний мэдрэл зүгээр л байдаг байгаа, цэцэг өргөхөд хөл тавьж алхаад ч байх шиг, 155 торгоны хээ, а/ц хэрэглэл, шавар хөшөө, дэм ... Ярьдаг ажилгүй амьтадаа хаана суулгах юм болдоо, Хүй 7 худагт гэр тосгон барьж өгөөд конторлуулах хэрэгтэй
Idej luivardah hunii too mi bagadaad bna uu olon bol oort ni ashig ih bh ni dee harin ch bagasgah heregtei aimagt neg l hun bval boloo bishuu
Энэ мөн балайрч бнаа. Дэмжих хэрэггүй. Одоо тэгээд аймаг, сум, хот, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчтдийнхээ тоог бас нэмнэ биз дээ.
Чам шиг гахайн толгой 24-оны сонгуульд сураггүй шүү.
Манайхан чинь гадны улсыг дуурайх их дуртай улс, бусад орнуудын гишүүд хүн амтайгаа харьцуулахад хэд байдагийг судалсан юм уу. Би нилээд хөгжингүй орнуудын гишүүдийн тоог цухас хархад одоо манай 76 ч ихдэхээр тоо юм шиг байна лээ шүү, ард түмэн ч бас тэнэгүүд биш шүү.
Ноёд урваач, нохой шарваач гэгчээр өөрийн толгойгүй, эдийн шуналт, ухвар мөчид МАНгарууд харийхны гар хөл болж буйгаа ч ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүйгээр улс Монголыг минь самарч дууслаа, түмэн олон минь!!!
Гахайн тоорой донгосч байна ! 75 н ховдог нохойг тэжээж дийлэхгүй байхад нэмж олон нохой жингэр цуглуулсаны хэрэггүй ! Харин цөөлөөд 56 байхад болно !
Жинхэнэ хөлдүү төмс
Занданшатар аа , хүүхээ Чимэдцэрэн гэгч , Хүрэлсүх Та нар КАЗИНО -д алдсан 14 000 000 саяын өрөө төлсөн үү - төлсөн бол тоо баримттай нь , өдөр судартай нь мэдээлчих , тэгвэ л ард иргэд уучилана аа \ ахиж сонгоно \ ... Тэр үеийн 14 сая чинь одоогийн нэг их наяд дөрвөн зуун тэрбум \ 1 400 000 000 000 \ шүү - гагайн тоорой минь
Хэрвээ гишүүдийн тоог нэмбэл улсын төсөв хоосорч ард түмэн ядуугийн туйлд хүрч хулгай дээрэм даамжирч өр ихсэж гадны хараат улс болно. Харж л байгаарай.
Наанаа сайхан юм ярьж яваад үндсэн хуульд газар түрээслэх асуудлыг суулгах чимээ байгаа шүү!!! Хятадад 50 жилээр гэл үү?! 50 жил суурьшихад тэр хүмүүсийн уугуул нутаг гэх нэг заалт бий шүү!!!
Монгол дийлэх үү? Халдашгүй дархан бас? Энэ нөхөр эрүүл үү?76 нь ажлаа хийж чадаж байгаа юу? 150 болгохын тулл үндсэн хуулиа өөрчлөх үү?
Энэ тэнэг балайг Монголын улс төрөөс нэн даруй зайлуулах хэрэгтэй.Баянхонгорт очоод тэр тэнэгтэж байгаагийн нь хараач ээ. Муу малаар үндсэн хуулиа тоглуулдаг хэн байдаг юм бэ? Одоо бүр болиулсан нь дээр. Очиж очиж үүгээр шүү
Занданшатараа иргэдийн энэ олон санал дотор УИХ ын гишүүдийн тоог нэмэх санал байхгүй байна шүү одоогийн тоог хэвээр хадагала ргэд босож магад боллоо
дэмжиж байна
Хулгайч нар өрөө дарахыг бодох байтал суудлаа авч үлдэхийг. дээр нь бүр баахан дээрэмчид нэмэх санаатай юмаа
ЗӨВ ҮНЭН ШҮҮ !!! Хулгайч нар өрөө дарахыг бодох байтал суудлаа авч үлдэхийг. дээр нь бүр баахан дээрэмчид нэмэх санаатай юмаа
Олон сонгогдсон нөхөд суудалгүй болчих дөхөөд ирэхээр гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн пропорциональ системээр сонгууль хийнэ ч гэх шиг өнөөгийн төр засаг маш буруу бодлого ярьж байна
Zandantsataraa chinii bichilgii uzsen ,chinii ter Salkhtiin ordiig absan gesen jijigiig ,chi Khaltar-Jonkhootaa tsog khiisengee khamgaalakh gej olon geshuuntee bolokh kheregtee,CHII KHARAKH TSARAANI KHULUU TENEG-MANGAR-ELII BALAA-DURAK MEDUU,CHAMAAG UDAKHGUU ,JONKHOOTAA TSUG SHUUKHED DUUDNA,aa ti Salkhtiin ordii khuja-mongol zaluu 2 gerch amd gedegii KHELCHIKHii deelee beldsen deer bakhaa duu khuu akhii zuvulguu;
76 хулгайчаа яая гэж байхад ямар муухай юм бэ? 4ф0 сая иргэнтэй улсын засгийн газар нь 7 сайдтай зөв шийдвэр гаргаад л улсаа хөгжүүлээд явж бна. Монгол яачихсан хараалтай улс вэ? Өвөг дээдсээсээ эхлээд урвагчдаар дүүрсэн улс болохоор удамшдын болов уу?
Эзэнгүй..зөвхөн..монгол..гишүүдээр амидардаг болох нь ууж..юу гэсэн үг вэ..төрийн зардал...дээр нь баахан...тэнэг..нэмэгдэх нь...ёо
Одоо байгаа сагсуу тэнэгүүдээ яая гэж байхад..НАМААР ГАРДГААС...УХААН.МЭДЛЭГ.СОЁЛ ..ЛОР ГАРДАГ. ..ГИШҮҮН БН УУ
Энэ чинь юу гэж зөнөглөөд байнаа. Одоогийг 76 мал юу хийж байгаа юм бэ? Төсвөөс баахан мөнгө залгиж худлаа хуцахаас цаашгүй байхад энэ малнуудын тоог олшруулаад нэмэлт байр савнаас эхлээд зардал ихсэхээс биш өөр гэгээтэй юм байхгүй. Манайх шиг цөөхөн хүн амтай жижиг улст ёстой зуун ямаанд жаран ухана гэгч болох байх.
Хуцдаг халтар Зандаршатар. 76 чинь бараг хиэднэ үү гэхээс багадахгүй ээ. Энэ бааснууд яршиг л байна.
МАН мангуу махан толгойлсон хулгайч нараа шилж гаргасаар байгаад ажлаа дийлэхгүй болж байгаа юм байна.Монголын ард түмэн ч сохор юм.Хятад улсад хурдан нэгдэх хэрэгтэй.
МАН-ын идэж баахаас өөр эрдэм боловсролгүй гахайнуудыг Саарал ордонд нь түгжиж байгаад шатаах хэрэгтэй.Фүк Данк хоерыг ч бас цуг хийж шатаа..Ямар ч хэрэггүй өмхий гахайнууд..
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая эсвэл гурван сая гишуунтэй болгое!
Энэ ямар ичдэггүй халтар бэ. Саяхан үндсэн хуульд өөрчлөлт оруулчихаад одоо дахиад. Энэ хүнд өөрийн ухаан байна уу
Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар саналаа хэлэхэд дээд, доод танхимтай болох хэрэгтэй. Дээд танхим нь хууль хэлэлцэж баталдаг, хэрэгжүүлдэг хууль зүй, нийгэм эдийн засгийн мэдлэгтэй хүмүүсийг олон нийтийн саналаар сонгодог. Харин доод танхим нь орон нутгийн эрх ашгийг хамгаалж иргэдийн саналыг авч, судалж хуульд тусгадаг ийм парламентын сонгдог тогтолцоо руугаа орж байж парламентын засаглалтай болно. Гишүүдийн тооны хувьд гэвэл хэдэн аймаг, дүүрэг байна тэндээс нэг л гишүүн сонгогдох, харин дээд танхимд доод танхимын гишүүдээс ихгүй байхад манай нөхцөлд болоод явчихна гэж боддог. Харин Ерөнхий прокурор, ерөнхий шүүгчийг томилдог биш сонгодог байх. Ерөнхийлөгчийг өргөтгөсөн чуулганаар сонгодог байх. Өргөтгөсөн чуулган гэдэг нь өргөн утгатай ойлголт болно.
Сонгуулийг 1 тойрог болгож 29- 35 гишүүнтэй болох хэрэгтэй энэ 76 хуралдаа суудаг юм уу парламентийг чанаржуулая
Одоо байгаа 76 яая гэж байхад үхсэн жлэнцгийн 150ард түмнийг бага доромжлоорой тооноос чанар шүү онгон охин шатарааааааа
Занданшатрын УИХ ын үед УИХ ын нэр төр маш их унаж байна. Яагаад гэвэл МАН гэмт хэрэгтнүүдээ УИХ дахь намын бүлэг хамгаалдаг. Хуулийн өөрчлөлтүүдийг байн байн бөөндөж хийдэг.Үндсэн хуулийг өөрсдийн зоргоор өөрчлөлт хийдэг. Намын бодлого нь төрийн дээр хэт намчирхссан. УИХ-с баталсан төсөв нь байнга хэтэрдэг. Ард түмэндээ хулдаа амлалт өгч өр зээлэнд баригдан ядууралд оруулдаг ийм УИХ яаралтай тарах хэрэгтэй. Юу нь 76 г ихэсгэх тэр тухай яриад ч хэрэггүй. Харин энэ 76 ийн хөрөнгийг шалгаж хууль бус орлого хөрөнгө хураасан бол улс хурааж авах хэрэгтэй...
ХэрэггүЙ малнуудыг тэжээж дийлэхгүй байна ард түмэн чинь
Саяхан хэмнэл хийх нэрээр баахан цүнх баригч нараа чөлөөлсөн нөгөөдүүл нь гомдоллоод байхаар нь УИХ гишүүдийн тоог нэмээд нөгөө хэдийгээ намын нэрээр шууд оруулах арга олж дээ. Новшнууд үнэхээр хувьсгал хийхгүй л бол бэлэн хоолноосоо хэн салахыг хүсэх билээ дээ. Бослого болох нь гарцаагүй боллоо шүү.
155 том оврын жийп, 155 хаус...155 Сүнээ.
Халдашгүй дархан эрхтэй баячуудын тоо мөн аж ахуйн нэгж болон иргэдийн татвар нэмэгдэх болно, гай шүү зүгээр
ЮУ Ч БҮТЭЭЖ ЧАДААГҮЙ БАС ЭХ ОРОНОО ӨРИЙН БАРЬЦААНД АЛДАХ ДЭЭРЭЭ ТУЛЧААД БАЙХАД МАН ЮУ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙ ЗӨВХӨН ӨӨРСДӨӨ БАЯЖСАН ОН ЖИЛҮҮДЭД ЭРХ БАРЬСАН ДЭЭРЭМЧИД .
Энэ хүний сэтгэцийг эмчид үзүүлэх хэрэгтэй юм шиг. Сүүлийн үед хэлж ярьж байгаа нь нэг л биш ээ. Автын аваарт өмнө нь орж байсан гэсэн. Тархинд нь юм үлдсэн юм шиг ээ.. Заримдаа маанаг ч юм шиг...
106 goy shuuu
Энэ занданшизо бүр нэг биш шүү.. америкд аваарьт ороод ёоёотой болцон гэдэг үнэн шт
Ямар ч чадамгүй их хурал ба тзүний дарга… зүгээр НАМ гэсэн хүмүүсийн бөөгнөрөл… багаар нь дэмжигч цахим үндэстэн баялагтаа эзэн МОНГОЛ хүн нэрнээс цаашгүй малнууд аа ..
Энэ солиот Заналттэнэг чинь солиорч өгөх юм даа. Ийм дебил тэнгүүдийг сонгосон хэд нь бүр ч тэнэг биз дээ
Үгүй ээ, та нар ингэж мэдэн будилж байхын оронд 20-р зууны эхэнд болон төгсгөлд (1990-1992) Монголд туршигдан шалгагдсан АИХ-УБХ гэсэн 2 шатлалтай парламентаа л сэргээчих л дээ?!! Ямар учиртай хүмүүс энэ дээр гарчихсан юм бэ???
Ер нь нэгмөсөн мянга болгочихвол яаасий, тэгээд 23 оныхоо төсөвийг бүгдийг УИХ-ын гишүүдийн тэжээдэг болгочихвол зүгээр юм биш үү мөн ирээдүйн улсын төсвийг тэгэж төлөвлөх хэрэгтэй
Занданшатар ухаалаг хүн байна
солиороод байгаарай зандан гуай
тэжээж дийлэхгүйштээ
13-р зуунд Чингис хаан ганцаараа 20-р зуунд Цэдэнбал дарга ганцаараа монголыг удирдаад болоод байсан. Одоо бол хоёр юмуу гурван дарга байхад болнодоо.
ЕРӨНХИЙ САЙД НЬ НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ДЭМЖЭЭД ИХ ХУРЛЫН ДАРГА НЬ ӨРНӨӨС БОЛЖ 2030 ОН ГЭХЭД БИД БҮГДЭЭРЭЭ МОНГОЛООС ХӨӨГДӨХ ВИЙ ГЭЭД УЛСЫН ИХ ХУРАЛ НЬ ХЯТАД УЛСААС МОНГОЛЫН 50 ЖИЛИЙН ТӨСӨВТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ АВНА ГЭХ МЭТ ТААГҮЙ МЭДЭЭНҮҮД ГАРЧ МОНГОЛ ЭВГҮЙТЭХ ШИНЖТЭЙ БОЛЖ БАЙНА. БАРУУНЫ ОРНУУД МОНГОЛЫГ ХЯТАДААС ХАМГААЛАХГҮЙ. БАРУУНЫ ОРНУУД ХЯТАДЫГ ӨӨРТӨӨ НЭГТЭЖ ОРОСЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ХУДАЛДААНЫ ХОРИГТ БҮР МӨСӨН ОРУУЛЖ ШРИЛАНК ШИГ ДАМПУУРУУЛАХЫГ ИХ ХҮСЧ БАЙГАА БОЛОХООР БАРУУНЫ ОРНУУД ХЯТАДЫН ТАЛД ЗОГСОЖ МОНГОЛЫГ ХЯТАДАД НЭГТЭХИЙГ ДЭМЖИНЭ. ТИЙМ УЧРААС БАРУУНЫ ОРНУУД МОНГОЛЫГ ХЯТАДААС ХАМГААЛНА ГЭДЭГТ НАЙДАХ ХЭРЭГГҮЙ. ХЯТАДЫН ХҮЧИНД Л ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГ ХУДАЛДАА НЬ БАРУУНЫ ОРНУУДЫН ТАВЬСАН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГТ ХУДАЛДААНЫ ХОРИГТ ӨРТӨЖ ДАМПУУРЧИХГҮЙ БАЙГААД БАЙГАА ЮМ. ХЭРЭВ БАРУУНЫ ОРНУУД ХЯТАДЫГ ӨӨРТӨӨ НЭГТЭЖ ЧАДВАЛ ОРОС ЖИНХЭНЭЭСЭЭ СҮЙРЭХ БОЛНО. МОНГОЛЫН ОРШИН ТОГТНОЛ Ч ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОЛНО.
За энэ хэдийгээ зайлуулчихья Ер нь нураах шиг амархан юм байхгүй За тэгээд энэ улсыг хэн гэдэг хүн удирдах юмбэТүүнээ л гаргаад ирДоржханд уу Батзандан уу Бат ялалт уу Бат Отгон уу Отгонбаатар уу Женко юу Шинжээ равдан уу Тулгаа хүү юу
Монгол хэмээх туурга тусгаар бүрэн эрхэт гүрэн юм чинь парламентын 155 гишүүнтэй байлгүй яах юм бэ. Доор сэтгэгдэл бичигч нар сонгогчид юм болохоор л сонгууль зөв болохгүй байгаа юм даа ..