Түүх, архиваас монголынхоо тухай судалж үзэхэд өмнө нь нууцалж байсан шинэ баримтууд илэрсээр байна. Заримыг нь өгүүлсүгэй. 1686 он. Санкт Петрбург хот. Орос орны залуу хаан Петр газар нутгаа тэлэх бодлого явуулж өрнө зүгт Швед, өмнө зүгт Турктэй байлдаж газар нутгийг нь булаан авч байв. Тэр бээр дорно дахиныг ч байлдан дагуулахаар зэхэж байлаа.
Тэр жил Оросын Эзэнт улсын дипломатч, генерал- адмирал Федор Головин гэгч Петр хааны даалгавраар 3 хороо орос цэрэг авч Манж Чин улс хийгээд Монголын газар нутгаас тасдан авах зорилгоор Сибирь рүү хөдөлжээ. Тэд явсаар Байгаль орчмын нутагт түрэмгийлэн орж ирэв. Федор Головин бол Петр хаантай хамт олон удаа дайнд орсон, Петр хааны дотны шадар нөхөр, оросын цэргийн усан флотыг үүсгэн байгуулсан, оросын туршлагатай төрийн зүтгэлтэн байлаа.
Тэр бээр Монголын газар нутгийг эзэлж авахдаа Халх Монголтой байнга зөрчилддөг Ойрдын Галдан бошигтыг өөрийн зорилгодоо ашиглахаар шийдсэн аж. Ф.Головин Байгал руу явах замдаа Ойрдын Галдан бошигттой уулзаж Халх Монголын эсрэг нууц гэрээ байгуулсан гэдэг мэдээ ч байдаг. Халх монголын эсрэг байлдахад Галданд цэрэг, зэр зэвсэг их хэрэгтэй байлаа.1688 онд Ф.Головин өөрийн 3 хороо орос цэрэг болон Сибирийн олон зуун казак цэргийн хамт Байгаль нутаг орчмын нутгийг түрэмгийлж эхлэв.Тэр үед Буриадын Байгал орчмын нутагт цөмрөн орсон орос казакын цэргүүдийг Түшээт ханы цэргүүд тогтоон барьж байлаа.Гэвч тэр үед Ойрдын Галдан олон мянган ойрд цэргээр Халх Монгол руу итгэлийг эвдэн гэнэт довтолсон тул Түшээт ханы цэргүүд яаран нутаг буцжээ. Энэ байдлыг ашиглан Ф.Головин Буриадын Дээд Үдэд/ одооны Улаан Үд / монголын эсрэг цэргийн бэхлэлт хэрэм байгуулж Өвөр Байгалийн газар нутгийг эзлэв.1688 онд Ойрдын Галдан бошигт 30 000 цэргээ дагуулж Түшээт ханы нутагт цөмрөн орж иржээ. Далай лам багшийн элч ирж Ойрдын Галдан болон Халхын Түшээт ханд дайнаа зогсоож хоорондоо эвлэрэхийг монголчуудад санал болгожээ. Түшээт хан хойш ухарч нэгэн нуурын дэргэд цэргээ буудаллуулж найрамдлын гэрээ байгуулахаар Галданг хүлээж байв. Гэтэл Галдан найрамдах биш, гэнэт бүслэн дайрч Түшээт ханы 20 000 халх цэргийг бүгдийг нь хядаж хөнөөжээ. Ялалтандаа эрэмшсэн Галдан цааш Халх нутгийн гүн рүү давшиж Түшээт хан,Сэцэн ханы нутагт цөмрөн орж Түшээт хан, Өндөр гэгээнийг хөнөөхийг завдаж тэднийг албатуудынх нь хамт Манжийн Долнуур хүртэл шахаж хөөжээ. Галданд монголын их хаанаар алтан ургийн удмыг сонгодог ёс үл таалагдаж, тэр өөрөө Монголын эзэн хаан болохыг санаархаж байв. Зургаахан наснаасаа эхлэн Түвдийн Лхас хотноо хорин жил Далай лам багшийн шавь болж, Бурханы энэрэл нигүүлслийн ариун сургаал заалгаж байсан Галдан ийнхүү төрөл арилжиж монгол үндэстнээ хөнөөдөг үхлийн хар мангас болж хувирсан байлаа.
Оросууд Галданд ялагдсан Халх Монголын хүч суларсныг ашиглаж 1689 онд Нерчийн гэрээг манж нартай байгуулж Аргун, Шилк, Амар мөрний орчим нутаг, одооны Горбиц гол, Становын нурууны орчим бүх нутгийг Түшээт хан,Сэцэн ханы нутгаас булаан авчээ. Дахин 1727 онд Орос улс Манж Чин улстай гэрээ байгуулж монголын газар нутаг болох Өвөр байгаль, Байгаль орчмын бүх нутгийг булаан авчээ. Дараагийн жилүүдэд оросууд 1858 оын Айгуны гэрээ, 1860 оны Бээжингийн гэрээ, 1915 оны Хиагтын гэрээгээр манж нартай тохиролцож монголын хойд нутгийг бүрмөсөн салган авчээ. Монголын Түшээт ханы нутаг, Засагт ханы нутаг, Сэцэн ханы нутаг ийнхүү их хэмжээгээр Орос улсад алдагджээ.
Ийнхүү монголын баруун хойд нутаг алтайгаас эхлэн зүүн зүгт Байгаль далай хүртэлхи үлэмж их монгол нутгийг Оросын дипломатч, генерал- адмирал Федор Головин элдэв зальт арга, цэргийн хүч хэрэглэж, Ойрдын Галдан бошигтыг монголын эсрэг турхирч, манж нартай давхар тохиролцож түрэмгийлэн булааж авчээ. 700 гаруй алтны ордтой, Байгаль далай орчмын монголын үзэсгэлэнт нутаг ингэж Оросын мэдэлд орсон юм. Урианхайн хязгаар буюу Туваг оросууд 1870 оноос эхлэн өөрийн харьяат болгохыг санаархаж тэнд арав гаруй алтны уурхай нээж тосгон байгуулж орос тариачид Тувагийн бэлчээрийг булаан авч байлаа.Энэ нутгийг 1913 онд Хатанбаатар Магсаржав монгол цэргээ дагуулан очиж манжаас чөлөөлсөн юм.Гэвч Тувагийн хошуу ноён Буянбадрах мэтийн оросын талыг баримтлагч харалган хүмүүс монголын эсрэг ажиллагаа явуулсаар байв. Буянбадрах 1913 онд Оросын цагаан хаанд “Урианхайг Орост нэгтгэж аваач” хэмээн өргөх бичиг өгч байв. Урианхайн ноёдууд Туваг монголын бүрэлдэхүүнд байлгана, оросын бүрэлдэхүүнд оруулна, тусгаар тогносон улс болно гэсэн үзэл бүхий гурван бүлэглэлд хуваагдсан байлаа. Гэвч Урианхайн урвагч ноёд оросыг дагах болсон байна.Тувагийн удирдагч коммунист Салчаг Того Туваг Монголоос салгах бодлогыг хатуу баримталсаар 1944 онд Туваг Зөвлөлт Орос улсын харьяат болголоо.Үүний төлөө С.Того оросуудаас Лениний одонгоор 7 удаа шагнагджээ. Гэвч Зөвлөлт улс монголын Урианхай буюу Туваг 1944 онд булааж аваад цадсангүй.
1957 он. Энэ онд БНМАУ-д Зөвлөлт Холбоот Улсын Элчин сайдаар В.Молотов томилогдон Улаанбаатар хотод ирэв. Вячеслав Молотов гэгч хэн бэ? Молотов бол Сталины баруун гар байсан харгис большевик юм. Зөвлөлтөд 1937 онд цуст яргалал зохион байгуулсан гол хүний нэг. Сталины цохолттой 10 жилийн ял оноох хүмүүсийг цаазаар авах ял болгон өөөрчилж олон зуун мянган хүнийг хөнөөсөн хүн бол Молотов юм. Тэр бээр Зөвлөлтийн Гадаад Явдлын сайд байхдаа 1939 онд нацист Германтай 1939 онд хэлэлцээр хийж Польшийн газар нутгийн зүүн хэсгийг булаан авч Зөвлөлтөд нэгтгэсэн, 1940 онд Балтийн орон Латви, Литва, Эстонийг Зөвлөлтөд хүчээр нэгтгэсэн, Финляндын газар нутгийг тасдан авахаар улайрч Финляндын эсрэг дайн өдөөж, финляндын нийслэл Хельсинк хотыг агаараас бөмбөгдөх ажлыг зохион байгуулсан дайны хэнээтэн байлаа. Тэр бээр финляндын хотуудыг бөмбөгдсөнийгөө “бид бөмбөгдөх биш, талхтай сагс хаяж өгсөн юм” хэмээн тохуурхан мэдэгдэж байв. Молотовын өдөөсөн дайны балгаар Финлянд улс газар нутгийхаа 11.0 хувийг Зөвлөлт улсад булаалгажээ. Ийм л их гүрний дээрэнгүй үзэлтэн харгис большевик Монголд элчин сайдаар ирээд байлаа.
Тэр үед коммунист дарангуйлал дор зөвлөлтийн колони байсан монголын ард түмэн энэ хүний талаар юугаа ч мэдэхэв дээ. Агуу зөвлөлт гүрний ачит элчин сайд ирлээ хэмээн магтаж байсан биз. 1957 онд Молотов Хрущевын эсрэг бүлгийг толгойлж хуйвалдаан зохион байгуулсан боловч бүтэлгүйтэж түүнийг бүх албан тушаалаас нь халж ,ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны гишүүнээс нь гаргав. Зөвлөлтийн удирдагчид түүний урьдын “гавьяаг”-нь үнэлж, ажилгүй орхисноос Монголд Элчин сайдаар явуулъя хэмээн шийдвэр гаргаж Монголд ирсэн ажээ. Монголд ирээд Молотов зөвлөлтийн дээд удирдлагын өмнө ямар ч хамаагүй аргаар “гавьяа” байгуулж дахин өндөр албан тушаалд томилогдохын тулд юу ч хийхээс буцахгүй байлаа. Яг тэр үед нь монгол зөвлөлтийн хилийн хэлэлцээр болсон юм.
Зөвлөлтйин элчин сайд В.Молотов Монголд ирэнгүүтээ “Манай Тувагийн үлдсэн газар нутгийг Зөвлөлт Холбоот Улсад өг” хэмээн монголын талд тулгалт хийж эхлэв. Молотов монголын Увс аймгийн хойд хэсэг, Тэсийн голоос Тагнын нурууг давуулсан нийт 2445 хавтгай дөрвөлжин км газар нутгийг Зөвлөлт Холбоот улсад нэн даруй шилжүүлэхийг шаардаж байв.
Монголын талаас Молотовын энэ хууль бус бусармаг ажиллагааг ганцхан эх оронч хүн эсэргүүцсэн юм. Тэр хүн бол энэхүү зөвлөлт монголын хилийн хэлэлцээрийн монголын талын ахлагч, БНМАУ-ын Гадаад Явдлын сайд Содномын Аварзэд байлаа.

С.Аварзэд бол Зөвлөлт Холбоот Улсад Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг олон улсын эрх зүйч хуульч мэргэжлээр төгссөн, орос, франц хэлтэй, өндөр боловсролтой, мэдлэг, туршлагатай, эх оронч хүн байлаа.Тэр бээр 1952 оноос эхлэн ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 1953-1954 онд Улсын прокурорын орлогч, 1954-1955 онд Засгийн газрын Зохион зааварлах хэлтсийн дарга, дараа нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байв. Монгол, Зөвлөлтийн хилийн хэлэлцээг ЗХУ-ын талаас тус улсаас БНМАУ-д суугаа Элчин сайд В.М.Молотов тэргүүлжээ. Зөвлөлтийн төлөөлөгчид Монгол, Зөвлөлтийн хилийн шугамыг тогтоох санал, гар зураг бэлтгэхдээ Увс аймгийн хойд хэсэг, Тэсийн голоос Тагнын нурууг давуулсан их хэмжээний газрыг Зөвлөлт улсын нутаг дэвсгэрт багтаасан байжээ. Энэ газар нь стратегийн ач холбогдол бүхий уран, гянт болдын нөөцтэй, монголын унаган нутаг байлаа.Зөвлөлтийн Элчин сайд Молотов “манай Тувагийн үлдсэн газар нутгийг өг. Энэ бол манай Зөвлөлт улсын нутаг”” хэмээн монголын талд хүчтэй тулгалт хийж байлаа. Зөвлөлт Холбоот улс монголын Урианхайн хязгаарыг 1921 оны 8-р сард улаан орос цэрэг оруулж эзлээд, дараа нь 1932 онд Тувагийн үлдсэн газар нутгийг өг хэмээн Монголоос баахан газар газар авчээ. 1944 онд Туваг Зөвлөлтийн Оросын Холбооны улсын бүрэлдэхүүнд оруулав. Тувачууд тэр үед монголын хил рүү нэвтэрч мал хулгайлдаг байв, монголчуудын хил давсан малыг нь огт буцааж өгдөггүй байв. Тувачууд монголын билчээр нутгийг булааж, монголын нутаг дээр хадлан авах зэргээр зэргээр байнга зөрчил гаргаж халдлага дээрэм хийдэг байв.
Монголын сайд С.Аварзэд хэлэлцээрийн үед унаган монгол газар нутгаа зөвлөлтөд таслан өгөхгүй гэсэн хатуу байр суурьтай байсан тул В.М.Молотов “Тэр алгын чинээхэн газраас юунд тэгтлээ зууралдаад байгаа юм бэ. Тэгж яривал танай улс бүхлээрээ манайх байж байх тийм үе байсан юм чинь” хэмээн уурлаж, ” Танай монголын удирдагчид Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдэх хүсэлтээ хэд хэдэн удаа илэрхийлж байсан шүү” хэмээн сануулж байлаа.
Гадаад явдлын сайд С.Аварзэд “СССР-т Монголын 2442 хавтгай дөрвөлжин км газар нутгаа өгөхгүй” хэмээн бүтэн таван сарын турш Молотовтой халз үзэлцэж түүний балмап ажиллагааг эсэргүүцэж байлаа. С.Аварзэд сайд “Зөвлөлт улс Монголын нутгийн салшгүй нэг хэсгийг авах гэж байгаа нь эзэрхэг тvрэмгий хаант Орос улсын замаар замнаж буй хэрэг" хэмээн Молотовт сануулан хэлж байжээ. Тэр хэлэлцээр дээр Аварзэд сайд Увс аймгаас нутгийн хоёр малчин хүнийг авчирч зөвлөлтийн авах гэж байгаа газар бол Монголын нутаг гэдгийг хичнээн ч удаа нотолж яриад ч зөвлөлтийн тал огт хүлээж авахгүй байлаа. Аварзэд сайд зөвлөлтийн талын тулган хүлээлгэсэн тэрхүү хэлэлцээрт гарын үсэг огт зураагүй аж. Хэлэлцээр мухардмал байдалд орсон тул тэр үед Москвагаас Никита Хрущёв (ЗСБНХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга)-ын цахилгаан утас Монголын Төв Хорооны Улс Төрийн Товчоонд иржээ. Тэр цахилгаанд “Танай Гадаад явдлын яамны сайд Москвад хачирхал төрүүлж байна. Яаралтай арга хэмжээ ав” хэмээн дурджээ, Тэр үед Цэдэнбал Москва хот руу явсан байжээ. Удалгүй Цэдэнбал Москвагаас ирэв.
Цэдэнбал : “Монгол, Зөвлөлтийн найрамдлын харилцаанд сэв суулгаж, та нар муухай юм хийсэн байна. Нөхөр Аварзэд Улс төрийн товчоог төөрөгдөлд оруулжээ. Түүнд арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн ихэд уурлан хилэгнэж байв. Энэхүү хэлэлцээний явцыг тухай бүрт нь Улс Төрийн Товчоонд илтгэж байсан тухайгаа Аварзэд Цэдэнбалд хэлжээ. Цааш нь Аварзэд “Ер нь улсын хилийг өөрчилнө гэдэг бол хэн нэгэн гадаад улсын төлөөлөгч, элчин сайдын саналаар болдог зүйл биш. Энэ асуудлыг монголын төрийн дээд байгууллага шийдэх ёстой. Миний ганц тулгуурладаг зарчим бол энэ” хэмээн Цэдэнбалд бодит үнэнийг хэлжээ. Аварзэдийн хилийн асуудлаархи байр суурийг Дамба дарга дэмжиж байв. Харин зөвлөлтийн эрх ашгийг хамгаалагч Цэдэнбал Аварзэдийн эх орныхоо газар нутгийг хамгаалсан зүтгэлийг үнэлсэнгүй. Харин эсрэгээр түүнийг буруутгаж арга хэмжээ авахаар зэхэж байв. Удалгүй Цэдэнбал ГЯЯ-ны сайд С.Аварзэдийг буруутгаж ямар ч үндэслэлгүй ажлаас нь яаралтай чөлөөлж, Зөвлөлт -Монголын хэлэлцээрээс хөөсөн ажээ. Цэдэнбал Аварзэдийг “Прокурорт өгч түүнийг яаралтай шийтгэж арга хэмжээ ав” хэмээн хууль хяналтын байгууллагад үүрэг өгчээ. Монгол зөвлөлтийн хилийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийх Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, зөвлөлтийнхөнд "өөрийн хүн" хэмээн тоогддог Л.Цэндийг томилж, зөвлөлтийн талаас Монголын талд шаардсан бүх газар нутгийг нэн даруй өгөхөөр болжээ, Ийнхүү “БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд хил тогтоох хэлэлцээр” гэгчид хоёр тал 1958 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурж, Монголын Увс аймгийн Давст уул /Цэдэнбалын төрсөн нутаг/, Увсын хойд тал, Тэсийн голоос хойш Тагны нуруу давсан маш өргөн газар нутаг, Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэг, Шишигтийн гол, Шишигтийн нуруу орчмын уран, гянт зэрэг байгалийн баялагтай 2456 хавтгай дөрвөлжин км Монголын газар нутгийг Зөвлөлт Холбоот Улсад хүлээлгэн өгчээ.
Эх газар нутгаа хамгаалсан С.Аварзэд сайдыг улаантнууд албан тушаалыг нь бууруулан алс холын аймагт цөлж, сум нэгдлийн дарга, дараа нь жолооч болгон хөсөр хаяжээ. Эцэс сүүлдээ Аварзэд сайд агсныг 1986 оны 2-р сарын 9-ний орой нийслэл хотод цагдаагийн дүрэмт хувцас өмссөн дөрвөн цагдаа биенд нь халдаж зэрлэгээр зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан тул нас баржээ. Тэр үеийн цагдаа, хүчний байгууллагууд хүний амь бүрэлгэсэн гэмт хэрэгтнийг ч хайсангүй, гэмт хэргийг ч илрүүлсэнгүй. Харин цагдаагийн байгууллага “С.Аварзэд гадны нөлөөгүй нас барсан” хэмээн хуурамч дүгнэлт гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эх орончийн алтан амь нас ийнхүү харамсалтайгаар төгсгөл болов.
Түүхийн хуудсыг сөхвөл 1689-1958 оны хооронд буюу 260 жилийн хугацаанд Монголын хойд унаган нутаг Алтайн хязгаар, Саяны нуруу, Шишигтийн нуруу, Давст уул, Тува Урианхай, Буриад, Байгаль нуур орчмын нийтдээ нэг сая гаруй квадрат км газар нутаг Орос улсад алдагджээ.Казахстан хүртэл хуучин Зүүнгар улсын ихэнхи газар нутгийг булаан авчээ. Казахд одоо хүртэл Алтан эмээлт гэх мэт Монгол нэртэй газрууд олон байдаг юм. Тэр үед Зөвлөлт Холбоот Улсын газар нутаг 22 сая 400 000 квадрат км, хүн ам нь 290 сая байсан юм шүү. Ийм агуу уудам газар нутагтай том гүрэн ганц сая гаруйхан квадрат км газар нутагтай жижигхэн Монгол улсаас газар нутгийг нь булаан авна гэдэг санаанд багтамгүй явдал юм. Их гүрний дээрэнгүй үзэл гэж хэдэн зуун жил өнгөрсөн ч гэсэн бусдын газар нутгийг булаан эзлэх харгис шунахай зан нь хэвээр үлдэхийг хэлдэг бололтой. Хайран Монгол газар нутаг. Хайран Монгол угсаатан ард түмэн.
Доржийн Сүхбаатар
Сэтгэгдэл0
Орост дагаар орох орохгүйг тэр нутаг дээр амьдарч байгаа хүмүүс шийднэ түүнээс бид шийдэхгүй. Тувачууд өөрсдийн санлаар оросод орсон түүнээс биш оросууд ороогүй хэрэв тувачууд тэмцээд тусгаар улс больё гэвэл тэд нарын шийдэл хүсэхгүй бол бас тэд нарын шийдэл тэгэхээр улсыг хүн ардын үзэл бодол тусгаар байлгадаг.
Шоучин Буриад таны монголоор бичсэнийг ойлгох арга алга. Тувачуудад Оросууд өөр зам үлдээгээгүй. Нэг талд нь Орос,нөгөө талд нь Оросын колони Монгол байхад яах юм? Харин ч Зөвлөлтөд үндэстний эрх чөлөөний хөдөлгөөнийг 1990 онд Тувачууд нутгаасаа Оросууд хөөн эхлүүлсэн юм шүү. Тэгэхэд Буриадууд та нар одоо ч Оросуудынхаа бөгсийг долоож,Европ Францыг шүтэж согтууран амьдардаг. Орос Буриадууд та нар яагаад хоёрхон хөрштэй Монголыг Хужаа Хасаг Дөрвөд гэж турхирдагийн учрыг Монголчууд ойлгохтойгоо юм шүү.Туватай адил хоёрхон хөрштэй Монгол нэгэнтэй нь дайсагнахаар Азийг үзэн яддаг Орос Буриадууд өөрсдийнх нь боол байх ганцхан замтай үлддэг болхоор байхгүй юу.
Хөвсгөлийн тайгын , баруун алтайн тувачууд оросд нэгдэе гэвэл чи мэт гөлгөн боол оросд найр тавьж өгөх нь ээ?
za tui mai shu!!!!!!!!!!!!!!! orosyn tankistuud ni bugd buriad. Buriad uhlee geed nohoi uhsenii daitai. Orosiig omoorood baih ium unendee alga.
Бид хоорондоо (бага хаадын хоорондын тулаан ) дайсагналдаж ,дайн тулаан хийж ,алалцсаар байгаад хүний хоол болсоор иржээ. Лав халчууд манжийн өвөрт өөрөө гүйгээд орчихдогтой адилаар бид хүн ам газар нутгаа алдсаар иржээ .Орос хятдууд бидэнтэй тэгтэлээ их дайн тулаан хийж явсан нь ҮГҮЙ ЭЭ. ДО.СҮХБААТРЫН ЗАХИАЛАГАТ хөлсний бичвэр байна аа.Одоо үлдсэн 1сая 5мянган хавтгай дөрвөлж КМ нутаг дээр одоо ч хүртэл сошиал тулаан дайсагнал явагдсаар байгаагийн илрэл бол До Сүхбаатар ,Номиндарь нарын бичсэн нтйтлэлээс харагддаг .Энэ үлдсэн нутаг дээрээ тэгээд сайхан амьдарсан нь хаана байнаа.Харин том том ярьж байж 2 дохь УКРАЙН БҮҮ БОЛГОЧИХООРОЙ. Бидэнд 2 том хөрш дээгүүр даваад ЗЭВСЭГ ТЕКНИК ХЭЗЭЭ Ч ОРЖ ИРЭХГҮЙГ ДО.Сүхбаатар ойлгох хэрэгтэй. Бас барууны болон АНУ туслаад бид хөгжинө гэж худлаа үлгэр дээ.МОНГОЛЫГ БИД ӨӨРСДӨӨ Л ЭВТЭЙ НАЙРТАЙ ,АЖИЛСАГ БАЙЖ ХӨГЖҮҮЛЖ ЧАДНА . УТГА УЧИРГҮЙ ХӨРШӨӨСӨӨ АЙСНЫ ХЭРЭГГҮЙ Багадаа зодуулж өссөн хүүхэд эцэг эх ,хөршөөсөө айдаг ПАРАНОЙ ( айдсын өвчинтэй болдог ) юм.Бид орсыг хийн хоолой хаа НАТОд элсэнэ , 14000 орос иргэн алаагүй учир айх хэрэггүй гэж До Сүхбаатарт хэлье
Сүхбаатар болон АНы өмхийнүүд Авирзэдгуа шиг Монголдоо хайртай элэгтэй байж чадав уу. Төрд гарах болгондоо энэ улс орныг Оросуудаас илүү ихээр самардаг бузрууд ш дэ
Санаан зоргоор туух юм
Syndrom retard kkk .Historical one
Хахаха АНы өмхийнүүд хайран сайхан газар нутаг хайран сайхан орон гэж ирж байгаад бид хэдийхээ дунд чөмөгийг дундөртал мах ясыг нь юу ч гүй мөлждөг бузрууд шүү дэ.
unen l yum bichsen baina.
Барууны тэжээврүүд түүх, архивын материалыг гуйвуулж, эзэддээ саймшрах хэрэггүй. Монгол-Оросын мөнхийн харилцааг таслахыг санаархагчид хий хоосон мөрөөдөөд хэрэггүй.
Хөвсгөл, Увсын хойд хязгаар 1800км2 газрыг хамгаалан урвагч хулгай оросын тэжээвэр Цэдэнбалд хорлогдсон Аварзэд гуайд Хөшөө босгож, үр хүүхдэд нь хүндэтгэл үзүүлэх ёстой!!!
Novshiin orsuudin deerenguigeer bulaaj avsniig unenig l bichsen bna.
122.201.31.77 Социализмын үеэс Галдан Цэдэнбал Баянмөнх Увс Дөрвөд гээд хараагаад эхэлбэл Халхуудын нэрийг барьсан Буриадууд л байдаг. Одоо харин тэднийг нууж хамгаалж ирсэн Оросууд нь явчихсан болхоор нүүрээ нууж нохойтох боломжгүй болсон.
ivanuud ugaasaa iim l uls shde
Ер нь нийлэлд байгаа Ю.Цэдэнбал,ж.Батмөнх нарын хөшөөг буулгах хэрэгтэй шүү. Энэ 2 хүн ихээхэн нүгэл хийсэн улс даа
Олон Монголчуудын нийслэл Улаанбаатрыг оросоор ярьдаг Улан Удэ тосгонтойгоо хот тойрсон Буриадууд Монгол баг зүүчихээд андуураад байх хэрэггүй.
.... Ийнхүү “БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд хил тогтоох хэлэлцээр” гэгчид хоёр тал 1958 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурж, Монголын Увс аймгийн Давст уул /Цэдэнбалын төрсөн нутаг/, Увсын хойд тал, Тэсийн голоос хойш Тагны нуруу давсан маш өргөн газар нутаг, Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэг, Шишигтийн гол, Шишигтийн нуруу орчмын уран, гянт зэрэг байгалийн баялагтай 2456 хавтгай дөрвөлжин км Монголын газар нутгийг Зөвлөлт Холбоот Улсад хүлээлгэн өгчээ
Эхлээд 21 зууны ярагчид хэлмэгдүүлжгчид АНы бузруудыг шоронд хийчээх тэгээд олон юм донгос доо
Пан монгол гэж Элбэгдоржийн гар хол болж хооруоглож байж Монхбаяр шиг золиос болов доо Элбэгдорж Монгол туургатан гэж хоорцоглож Монхбаярыг зовлохоо хнуртэл болгож цаадах нь Овормонголчуудын эрх ашиг гэж олон жил тэмцсэн Эцэст нь 10 жилийн ял авлаа Хамгийн муухай нь Элбэгдоррж ч тэр иргэнии ходолгоонууд ч тэр Овормонголчууд гэж их бичдэг энэ хун ч тэр Монхбаярыг омгоолж ган хийсэнгуй Бодит байдал ийм л байна Залуучуудыг буу уруу тат Тэдэнд асуудал их байна
Мөнхбаяр буриад Оросын тусгай албадтай хамтарч Монголчуудыг хагалж турхирч ирснийхээ шийтгэлийг л авсан.Эби энд хамаагүй.
Бошиг хааныг гүжирддэг нь жүжигчин Буриадуудын духан дээр дарсан таних тэмдэг.15-16 зуунд Оросууд Түрэгүүдэд тусламж амлан Ойрадуудын эсрэг турхиран байлдуулж Зүүнгарыг Төв Азид мөхөөн эзэн суусан. Дараа нь харин Ойрадуудад тусламж амлан гол гарган саад болж байсан Манжийн эсрэг (Халх 1691 онд дагаар орсон байсан) турхирч байлдуулан устгасан.Буриадууд харин Монголын хүнд энэ үед нутгаа аван Оросуудыг бараадаад барахгүй хамтарч Зах(Саха)Эвенк,Хамнигануудыг устгалцсан түүхтэй болхоор одоо ч шинэ үндэстэн Буриадуудыг Тува Якут Евенкүүд бүгд үзэн яддаг. Манж төрийн Түшээт хан Монголын төлөө биш Манжийн төлөө байлдсаныг нууна гэдэг онигоо.1913 онд Магсаржав нутгаасаа хамжлага 20 хүнтэй л хөдөлсөн. Бүх цэрэг нь зам зуур нэгдсэн мөнөөх Буриадуудын үзэн яддаг ойрад урайнхай захчин нутгийн ард түмэн байсан.Салчиг Тога гэж социализмын үеэс Орос Буриадууд турхирдаг ч үнэндээ бол Урайнхайчуудад өөр зам Оросууд үлдээгээгүй. Оросуудын бууны нохой Ренчин Бямбаеваас айдаг байсан Цэдэнбалд ч адил.
Нөгөө орос улс чинь финланд швед улсад нато цэргээ байрлуулвал орос улс хариу арга хэмжээ авна гэж финланд швед улсыг сүрдүүлж дээрэнгүй үзэл гаргаж байна. Оросын хилээс гадуурх үйл явдал орос улсад ямар ч падгүй. Олон улсыг хувийн өмч мэт үзэж эрхшээлдээ байлгах эрх АНУ ОХУ хоёрт байх ёсгүй.
Unen tuuxiig bichsen tanid bayarlalaa. Tuuxiin nugachaand xen2 mongoliig xuvaaj tasdaj baisniig xen2 tednii gar xol ni bolj baisniig uneneer ni tuuxiin surax bichguuded zaaval oruulax yostoi. Xoich uye maani unen tuuxee medej osoj ondiix bolno.
Бусдын юмыг булааж авахыг дээрэм л гэдэг юм даа.
Оросуудн сонгож тавьсан ДҮРВЭД ЦЭДЭНБАЛ Монголын газар нутгийг Оросуудад өгөх гол үүргээ гүйцэтгэсэн түүнийхээ хариуд Оросуудаас Монголын төрийн дээр 40 жил сандайлах эрхээ авсан. Увс, Хөвсгөлийн хойд талын хил дагуух уртаашаа 300км, өргөнөөшөө 50-60км битүү ой, тайгаар хучигдсан нутгийг 1958 онд Цэдэнбал Оросуудад өгсөн. Газар нутаг өгөхийг эсэргүүцсэн Аварзэдийг хэлмэгдүүлж сүүлд нь алсан даа Цэдэнбал түүний бууны нохдууд. Энэ бол яаж ч нууж хааж болохгүй ҮНЭН ТҮҮХ. Монголын түүхэнд газар нутгийг минь албан тушаалаар сольсон хүн байгаагүй, Харин Оросын тэжээвэр гөлөг Цэдэнбал гэх цагаач дүрвэд бидний өвөг дээдсийн төрөлх нутгийг Оросуудад бэлэглэсэн бузар нүгэлтэн. Тамд шатаж байгаа. Үр хүүхдүүд нь, удам судар төрөл нь 9 үедээ нүгэлээ үүрнэ.
Хот тойрсон 20-хон мянган пизда уншсан Буриадууд халхжсануудыг оролцуулахгүйгээр л өөрсдөөс нь 10 дахин олон Баруун Монголчуудыг одоо дөрвөд хүн биш гэж социализм шигээ нүүрээ нууж хараагаад алчихгүй л дээ.Хамгаалж эрхлүүлж ирсэн Оросууд чинь нэгэнт явчихсан болхоор Баруун Монгол болгонтой уулзахдаа өөрсдийхөө үзэн ядалтыг санаж байхгүй бол царай муутай том толгойтой Буриадууд та нар ганц алгадуулаад дуусна.
хайран нутаг минь.Үнэхээр харамсалтай.
Цэдэнбал өөрийнхөө төрсөн нутаг болох Давст уулаа орост өгчихсөн байдаг нь гамшиг, жинхэнэ урвалт, хайран сайхан нутаг, нил ой мод, жимс, байгалийн баялаг, тэгээд эх орноо гэсэн нэгнийгээ цөлсөөр байгаад дараа нь устгачихдаг, урвагч Дүлзэнгүүд их байжээ. Орос үеийн үед бусдын газрын булаагч балмад дээрэнгүй түүхтэй юмуу даа
192.82.91.25 Буриадууд та нар Монгол болж дов жалгаар биднийг турхирдаг нь хоёр үзүүртэй сум.Дайрч доромжилж байгаа хүмүүсээ нэг ална.Нэрийг нь зээлсэн Монголчуудаа бас ална.
Мунхаг, эв нэгдэлгүы, одоогийн хүмүүстэй адил байжээ Тэр үед шлү
Энэ дор буриадыг муулах нэрээр монголчуудыг дотор нь яс үндсээр хагалан тэрсэлдүүлэх зорилготой Оросын тагнуулархуу нэг юм их солиорчээ?! Энэ нэг шүлсээ гоожуулсан новшийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл (Үндэсний эв нэгдлийг бусниулах)-д зааснаар эрүүд татаж шийтгэх хэрэгтэй!! "Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, ялгаварлан гадуурхсан бол ... таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ"! Тагнуулын газар, Эрүүгийн цагдаа үүнийг анхааралдаа аваарай!!
Буриадууд социализмын үеэс Бид нар Монголчууд биш гэж Монголчуудад баталдаг байсан нь үнэн.Дов жалгаар Монголчуудыг турхирч ирсэн нь ч үнэн. Сэжгийн муухай царай зүс бие хаагааараа ч хямдхан оросжсон сэтгэлгээрээ ч Монголчуудаас шал өөр нь үнэн. Орос хэлээрээ өндөр авч Монголчуудын толгой дээр дарга уран бүтээлчид болж бааж ирсэн нь ч үнэн.
Яг үнэнийг бичсэн бна. Гоё түүхэн кино хийж дэлхтй дахинд гаргах. Оросоос боломж гарвал газар нутгаа буцааж авах хэрэгтэй. Боломж гарч болно. Удахгүй путин далд орох нь тодорхой. Орос иргэний дайнд орж магад. Дайний улмаас сульдаж байгаа.
Hegee 44-jil ter barisan Tsedenbalin gabiya bolj taarch bnaa daa.
Хүн биш Цэдэнбал Монгол Оросын боол байхдаа ч ашигтай эсвэл хохиролтой байж болохыг ухаарсан байснаас сайн боол нь байж Монгол хожсон.Гэхдээ "ажилсаг зоримог дээд төрөлтөн буриад" шоучин Ренчин Бямбаев Монголчуудыг өдөөд бүдэрснийг нь Оросуудадаа матаж "алдаг" байсныг ч бас мэддэг байснаас айдаг байсан.Тэгэхээр үнэндээ Монголыг Филатовагийн Оросууд,Бямбаевын Буриадууд захирч ирсэн.
Одоо бүгдийг нь хятадад манай төрийнхөн зараад үр хүүхэдтэйгээ цуг дэлхийн хаана ч хэдэн үеэрээ амьдах хөрөнгө мөнгөтэй болоод байгаа пм биш үү!
Буриадууд та нар сурснаараа Монголчуудыг муулж оюун санааны геноцид хийхээ больчихгүй юу? Орос буриад уран бүтээлчид та нар биднээс дээрийг мэдэхгүй юм байна. Биднийг турхирч айлгадаг хужаа нараасаа ч зураасан нүдтэй гүзээнүүд та нар бүх талаараа долоон доор.
Энэ чинь түүх биш, согтуу Сүхбаатарын согтуудаа бичсэн солиорол байна, түүх бол баримт түшмүй
Чам шиг эргүү малууд оросыг тахин шүтэж байхаас өөр мэдэх юм байх биш
Цэдэнбал Давст уулын бэлд төрсөн гэдэг тэр одоо лав л монголынх биш оросын нутагт байдаг тэгэхээр энэ бас түүх бишүү, баримт бишүү. Өмнө нь орост булаалгасан Байгаль нуураа ярьсангүй саяхан буюу 1958 онд буюу 64 жилийн өмнө алдсан монгол нутгаа бичжээ. Хайран сайхан нутаг...
192.82.91.25 Өмхий Буриадууд та нар Монголчуудыг бүүр тэнэг гээд итгэчихсэн айн? Давст уулыг Орос авсан нь Монголчуудыг зориуд доош чихсэн хэрэг байсан.Тэр үед Цэдэнбалд үгүй гэж хэлэх эрх байгаагүйд Орос Буриадууд давардаг байсан. Хорчин та нарыг Монголоос нутаг руу чинь хөөх цаг удахгүй шиг оргиод байгаа.
Тува, уианхай гэж хоёр өөр угсаатан шүү
Хүмүүсийг яс үндэс,угсаа гарлаар ялгадаг хэнийг ч адилхан үндэстнээр нь ялгаж үзэн ядах эрх бүх хүнд байгаа.Энэ хамгийн түрүүн буриадуудад хамарна.
Баабар түүх их гуйвуулж байнга ийм яс хаясан мэдээлэл хийдэг
ЦЭДЭНБАЛЫН ГАЙ, ГАВЬЯАНААСАА ИХ, ЕР НЬ БАЙДАГ Л НЭГ ХҮН БОЛОХООС УДИРДАГЧ ЭНЭ ТЭР БОЛ БИШ
Баруун Монголчуудыг ажилсаг Буриад шоучид Монгол болж нүүрээ хувиргаад л дөрвөд хүн биш гэж шүүдэг байсан орос социализм дуусчихсан шүү. Оросуудын бандааш буриадууд та нар харин одоо эсрэгээрээ өөрсдөө цаазлуулцгаана.
Газар нутаг гэдэг ямар үнэ цэнэтэй болох, түүнийг иргэн нь хайрлан хамгаалж, тусгаар тогтхолоо эрхэмлэж хэрэгтэй юм. Хөрш тань үргэлж л хөршдөө халгаатай байвал та нэгийг мөн бодох л байх.
монголчууд сул дорой байх тусмаа хоёр хөршид ашигтай.. монгол хүчирхэгжих л юм бол өвөр монгол буриад тува алдагдсан бүх газар нутгаа эргүүлж авна гэдгийг орос хужаа 2 сайн мэднэ
Монголын дайсан урвагч Цэдэнбал Галдан лам нарыг маш зев бодитой бичжээ хэн хэн урвагч вэ гэдгийг санаж яв гэтэл Оросууд эдгээр урвагчдыг эх оронч байсан гэж бидэнд зааж ирсэн
Бурят без родства битгий согтуур.
Халхууд манжид дагаар орохдоо энэ нутгаа аваад орсон. Тэр үе ийн манжийн хаан знабазартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй , оросоос айгаад энэ нутгаа хайхрахгүй хаясан .
Unen shu. Orsuud denduu shunaltai. Odooch heveer bn da
Тухайн үед Монголчууд ойрод, халх гэж хоорондоо байлдаж байж Оросуудад нутгаа алдсан шүү дээ. Энд Оросыг буруутгах биш, харин Монголчууд эв нэгдэлгүй, гадны улсуудын нөлөөнд автвал ийм гашуун үр дагаварт хүрдэг юм байна гэдгийг ойлгоосой билээ Монголчууд минь
Үгүй.Орос Буриадуудын тархи угаалт. Өвөрмонголоос 60 жилийн дараа Халх Манжид дагаар орсон. Дараа нь 1696 онд Заан Тэрэлжид Манж Халхууд Галдангийн Ойрадуудтай байлдаж ялснаас хойш 60 жил Чин гүрэн Зүүнгарыг оролдоогүй.Энэ тулалдаан ч их сонин. Олзлогдсон Ойрадуудыг Манж төр зүгээр суллаж явуулсан. Ингээд зүгээр байж байтал Эрчис,Енисей даган өгсөж ирсэн Оросууд Ойрад Монголчуудад тусламж амалж,дорно зүгт тэлэхэд нь саад болж байсан Манж Халхын эсрэг турхираад гол гаргаж Манж Халхын гараар тэднийг аймаглан устгасан.Урд нь яг Түрэгүүдийг Ойрдуудын эсрэг турхирч хоёуланг нь устгаж Төв Азид эзэн суусан шигээ. Одоо ч Европ гэдэг Орос Буриадууд Монголчуудыг Хужаа(Монголыг 250 жил захирч байсан Манжийг Хятадтал хольж мунхруулаад) Хасаг(Монголын мөнхийн хөрш Түрэг үндэстнийг Оросууд бас адилхан Монголчуудыг шиг үзэн яддаг) Дөрвөд(Олон удаа Оросуудад хядуулсан Баруун Монголчууд устаагүй амьд байгаа болохоор) гэж турхирдаг.
Монголын газар нутгийг хятадад алдсанаас америк улсад 3 триллион доллараар зарчих юмсан. Монголын газар нутаг дээр америк нато-гийн цэргээ байрлуулна биз.
түүхэн үнэнийг хэт гуйвууулж ашиг хонжоо хайхаа боль. Галдан хаан гол нь эх орноо манжид бууж өгч дагаар орсон монголбн Өндөри гэгээн тэргүүтэй хоёдын тэнэг бодлогыг эсэргүүцэж манжийг зайлуулах монголоо бүрмөмөсөн чөлөөлөх зорилготой байсныг гүтгэхээ боль. Халхын 7 хошуу манжид бууж өгч дагаар орсоныг цагаатгах гэж элдэв юм эрээчихээ болих хэрэгтэй.
Ккк.Хүрээ тойрсон Буриадууд угаасаа тэгж л байдаг ш дээ.Тоохын хэрэггүй.Орос Буриадуудын мунхруулга Монголчуудад одоо үнэ цэнээ алдсан.Шоудацгааж л байг.Монголчуудыг тэнэг аймхай гэж итгэцгээж л байг.Өөрсдөө хөөрхий дөө үндэстэн гэхэд хэцүү хэдхэн архичид үлдсэн юм.
Халхууд манж ойрадтай зэрэг байлдах боломж байгаагүй. Өндөр гэгээн манжид дагаар орох үед ойрад халх 2 хонь чоно болчихсон хоорондоо дайтаж байсан шүү чи өөрөө түүх гуйвуулахаа болиорой
Өнөөдөр өмнө зүгийн газрыг манай баячууд худалдах дээрээ тулаад байгаа биз дээ. Мөн эх орны баялгийг хямд гаргаад хилийн гадна очоод авилгалаар өөрсдөө их хэмжээний мөнгө авдаг талаар ярьдаг ш дээ. Хэдхэн хүний шуналаас болж эх орон нь хөгждөггүй, өөдөлдөггүйг бид харцгааж бна. Төрд гарсан томчуул нь хоорондоо үгсэж баялгийг хайр найргүй наймаалж наргиж байгааг хэзээ зогсоох хүч бий болохыг хэлж мэдэхгүй бна. Модун шаньюгийн үеэс л монголоо гэсэн сэтгэлтэй үе үеийн өвөг дээдсүүд газар нутгийнхаа төлөө цусаа өргөснийг мартах учиргүй. Хамгийн сүүлд л гэхэд 1939, 1945 оны эх орноо чөлөөлөх дайнд бидний аавууд тэмцэж байсныг санаж бна. Эх оронгүй бол боолын амьдрал хүлээж бгааг ойлгохыг монгол зүрхтэн бүр санах учиртай шүү. Өвөрмонгол, буриадын хувь заяаг харж байгаа шүү.Өнөөдөр эрхтэн дархтан та сайхан тансаг амьдарч байгаа боловч хойч үеийн чинь үр хүүхэд гэдэс дундуур өлмөн зөлмөн явахыг таашгүй шүү дээ.
Хэрвээ Путиний дараах орос задарч эхлэвэл бид ядаж Аварзэдийн хамгаалсан жижигхэн газраа заавал авдаг юм шүү Тува бол оросын байгуулсан Донецк Луганск шиг хүүхэлдэйн бүгд найрамдах улс шүү дээ Монголтой хамт байхыг хүссэн уринхайчуудыг алж устгаж Тува гэж архичин улс байгуулагдсан
Казахстанд одоо хуртэл Тарвагатаи Алтан Эмээлт Нариин гол Хасхэлэн гэх мэт олон Монгол нэртэи газрууд эзнээ хулээгээд баигаа
Tyyhiin ynen boditoi arhebiin material yndeslen bichsen baina,ene bichsen zyild hydal zyil alga,bid eh orondoo ynench ariun sydargaar eb zohistoi amidrah heregtei,eneederiin bidnii olon yrgalch yzel bol ardchilal hynii erhiin asyydal,zeb dygnelted hyrsen bol zereldenee aznaj engersen byh deerengyi bylaagdsan gazar nytagiinhaa telee chin setgeleer handaj chadbal ta eneeder eh orondoo mend syyhiin chini yndsen erh asig baih syy!!!hee hamaagyi checehrhen haltar multar ynssan chih tabin solioron sonssonoo byy aarhan ataarhan magtantyn,uunees hois iim gai byy dairaasai bilee hemeen heneeteh ni zeb suu!!!!Mongol hyn eh saihan orniihoo telee helsen bygdiig orgyi zyil sih gonginohoo bolisygai!!!!
Одоо ингэж худал түүх яриад хол явахгүй. Чахундорж нь өөрөө Галданг дайрдагын өмнөх жил нь өвөл нь эхэлж байхад Ойрадын нутаг руу одоогийн Увс аймгийн нутагт дайрч орж сар гаран хугацаанд ойрадын хүн ардыг хядаж дайн өдөөсийм байна лээ шүү дээ. Манжын хаанаас дайнаа зогсоо гэж шаардсан элч ирж Чахундоржын цэргийг буцааж татсан. Өвөл эхэлж байсан учраас Галдан хариу цохилт өгч чадалгүй өвөл хаврыг өнгөрүүлээд хариу цохилт өгч халх руу довтолсон. Энэ үндсэн шалтгаанаа ор тас хэлэхгүйгээр ингэж худлаа түүх бичих муухай. Оросууд түрэмгийлэл хийж байгаа цаг үе болж байхад Чахундорж Ойрад руу дайрч ард иргэдийг нь хяддаг буруушүү дээ.
Халх Ойрд Монголчуудыг хэзээнээсээ тавган нүүртэй онигор Буриадууд түүх гуйвуулж турхирч ирсэн.Тэдний аманд Монголчууд багтаж Халх Ойрд Захчин Үзэмчин гэж олон жил уралцаж ирсэн одоо хангалттай.
галдан гэж нэг үхдэл хүүр байждээ
Тува Буриадын нутгаар явж байхад Монгол нэртэй уул ус газар нутаг маш их байдаг Оршин суугчид нь хуртэл Монгол зан заншилтай та бухэн их Чингэс хааны маань ур сад шуу гэж хэлэхэд их дуртай хулээж авдаг Ганц эвгуй юм нь эх хэлээ мартаж оросжиж эхэлж байгаа явдал Энэ тухай хэлэхээр унэн гэдэг
Тувачууд бүгд хэлээ мэддэг. Өөрийн хэл байтугай юу ч үгүй Буриадууд шиг биш. Харин ч малчид нь нийтээрээ орос хэл ерөөсөө мэддэггүй.Буриадуудыг нутаг руугаа нэвтэрвэл шууд л бууддаг хүмүүс дээ.
Jinhene urwasan hulgaich daisan chin KGB giin unench nohoi Tsedenbal jm shuu dee
Ккк. Албан ёсоор Монголын төрийн тэргүүн Цэдэнбалын маталтаас нь айдаг байсан шоучин цуурхалчин Ренчин Бямбаев буриад байсан шиг санагдах юм.Хэнд хаашаа матдаг гэж айдаг байсан юм бол?
ЦАГДАА, ТАГНУУЛ КЛИЕНТҮҮДЭЭ ЭНДЭЭС ОЛЖ АВААРАЙ. ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ БУСНИУЛСАН ХЭРГЭЭР 10 ЖИЛ СУУХ ХУЛГАЙ ХАНГАЛТТАЙ БАЙНА
Сүхбаатар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж Галдан гэж түүх гуйвуулан хараагаагүй бол хүмүүс хэрэлдэхгүй байсан.
их гүрний дээрэнгүй үзлийг жинхэнэ утгаар нь гаргасан байна. орос ах гэж ацыг нь долоож гүйгээд байдаг хулчгар долоогч нар үүнийг уншвал таарна. Гэхдээ энэ сургамжаас санаж сэрэх цаг ирсэн байна. туваг оросууд авахдаа орос иргэдийг суурьшуулж уурхай ажиллуулж байгаад авсан байдаг. харин одоо Монголын уул уурхайд хятадууд олноороо байна. тэд хилийн аймгуудад олноороо ажиллаж байгаа. ингэж байгаад хилийн аймгуудаа хятадад алдах вий дээ! тэд нэг л өдөр үймээн өдөөж цэрэг оруулж ирнэ. харин монгол, орос хоёр яаж ч чадахгүй. орос биднийг худалдаж өөртөө ашигтай гэрээ байгуулна. Мана уулыг ёпонд алдчхаадалдсан шиг л жүжиг тавина.
Цэдэнбал бол төрсөн нутаг, эцгийнхээ голомтыг, гэрийнхээ буурийг даргын суудлаар арилжсан өөдгүй этгээд байжээ.
Энэ нийтдэлийг бичсэн хүнийг үгүйсгэхгүй ээ. Гэвч нэгэн зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Та энэ нийтлэлэлд гарган тавьж буй ноцтой чухал дүгнэлтүүддээ өөрийн итгэл үнэмшил болох баримтуудыг заавал хавсаргах хэрэгтэй болно. Иймд энэ яриаг тууштай үргэлжлүүлэх боломж үүснэ. Хэрвээ хариу өгвөл тантай танилцлая.
Цэдэнбал нутгаа өгсөн гэж насаар нь хот тойрсон хужаа буриадууд дайрч доромжилдог, Оросууд нь хараагүй царайлж хөхүүлэн дэмждэг байсан.Гэхдээ Монголчууд үнэндээ бол Цэдэнбал өгсөн биш Орос Буриад гөлөгнүүд Монголоос төрийн тэргүүнийх нь төрсөн бууцыг нь хүртэл дээрэмдэн авч Монголыг доош чихэж доромжилсныг ойлгодог байсан.
Энэ 84.239.49.200 дээр сууж байгаа сэтгэцийн эмгэгтэй хүн оросын төлбөртэй ухуулагч юм уу эсвэл хятад өвөөтэй халх нэр зүүсэн орхидос байхаа. Буриад буриад новшийн буриад гээд л баахан коммент бичсэн байх юм. Их л алдаж гомдож өсөрхсөн нэгэн бололтой.
Буриадууд ч новшийн Оросуудын бандааш гэдэг ч үнэн л дээ.Орос хэл мэдлэгийн хэмжүүр байсан социализмын үед гачин царайтай юмнууд үндэстнээрээ дипломат зохиолч уран бүтээлчид болцгоодог нь одоо ч бас хэвээрээ юм биш үү. Жүжигчид дуучдаа харчих бараг бүгд буриадууд.
Тэр үед Оросуудад газар нутагаа алдсан бол одоо Хятадуудад зарим газар нутагаа тавьж туусан биш үү!!! Мөнгөний төлөө эх ороноо худалдсан нөхдүүдийн лай хэзээ илрэх бол доо хөөрхий.
Орос хэзээ ч Монголыг дээш нь гаргахгүй...
Энэ мэт өгүүлэл ядарсан Монголчуудаа хооронд нь алалцуулах үрийг тарьж байна. Хэн мэдлээ. Дээрх мэдээлэл үнэнч юмуу худалч юмуу. Түшээт хан Чухандорж, анхдугаар Богд Занабазар нар бээжинд одоогийн ойлголтоор хаустай офшор данстай албатууд, мал сүрэг нь бүгд нүүгээд очсон байсныг Манжид урвасаг гэж үзэж болох бусуу.
энд их маргаад байх юм апга авсан уу? авсан, бид юу хийх хэрэгтэй вэ? гэдэг юм л ярих ёстой юм нэгэн сайн цаг иртэп түүхээ мартахгүй байх л хэрэгтэй юм,
Маш хэрэгтэй түүх,мэдээлэл байна. Баярлалаа.
Одоо яая гэхэв үйлийн үр нь тэр юм даа. Өвөг дээдэс маань харь нутгын сайхан бүхнийг дээрэмдэж эзлэн суухын тулд хүчээрээ алалдаж хүнээрээ өргөл өргөсөн, эргээд дарагдаад нутагтаа ирэхэд үлдсэн нутгынхан нь хүлээж авалгүй харилцан алалдсан. Алалдаж алалдаж арай гэж учраа олтол дарлагдаж байсан МИН улс цэрэглэн ирж хиартал хядсан. Үлдсэн нь зугатаад амьд гарсан нь өсөхчөө аядаж байтал эртний өст Зүрчидүүд Монголчуудыг хооронд нь ахин алалдуулсан. Зүүн гарт хүн үлдсэнгүй. Халхуудаар Ойрад, Зүүн гарыг хядуулав. Үлдсэн нь Богдын шавь болж сэлэм жаднаас татгалзан мориноос бууж хуврага ёсыг сахив. Цөөхөн нь Их Чингисийн алтан удмын ноёдын мал, Их Чин гүрний эзэн хааны адуу малыг маллаж мал л хариулах эрхтэй албат боолууд болцгоолоо. Хаа очиж Хойд нутгын ард түмэн Халх, Ойрд, Мин, Чингийн алалдааны хөлнөөс ангид байж Бурханы шашныг дагаагүйдээ устсангүй үлджээ. Дайны хөлд дарагдсан бол угаасаа цөөхөн тэднээс юу ч үлдэхээргүй байлаа. Тиймээс ч тэдгээр уул тайгын анчин гөрөөчин ард түмнүүд Монг
Ж. Сумъяа миний бие "Давст уул Оросын нутагт хэрхэн орсон бэ" гэсэн номыг маш их материал судалгаа хийж бичсэн. Тантай санал бодол нийлж байна.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Tegeed uhsendee gonshignood baigaa yum,hujaagiin havsargand ochoogui ene zetegtei baigaan ih yum
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та хөлийн том хуруугаа зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас та хөлийн хуруутай болсон Худалдах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу. Бид танд хөлийн хурууны шагналыг санал болгох болно. Учир нь Манай эмнэлэгт хөлийн хуруу солих шаардлагатай +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар (Долоон зуун наян мянган доллар)
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган
Avarzed agsan 1986 oni 2-r sard has baraagui Hudelmer Stalin hulsnii Ulsiin hormone heltsiin dargaar ajillaj baihad ni neg jijig baiguullagiin oron toonii asuudlaar orj uulzaj bailaa Saihan hun sanagdsan shuu
Оросын шунал Ойрад-Хотгойдын дайнаар эхэлж Галданбошигт-Халхын зөрчлөөр амжилт олсон. Монголчууд, монгол угсаатан бид эвтэй байхдаа хүчтэй. Үүнийг худал уриа биш монгол хүн бүр зүрхэндээ шивж ойлгомоор байна. Бид эвгүй байвал дахиад олон зүйлээ алдаж болно шүү. Эв бат байдал, энэ бол Монголын дархлаа.