сонин mn
КИЕВ. /BBC/. Сири улс Украины зүүн нутаг дахь Оросыг дэмжигч байгууллуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улстай дипломат харилцаагаа тасалж байгааг мэдэгджээ. Сири улс ОХУ-аас гадна “Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсууд"-ыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байгаа юм. 
 
“Орос улс эцэстээ Сири улсаар Донбассын эзлэгдсэн газар нутгийг улс гэж хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг хийлгүүлж чадлаа. Энэ тохиолдолд Сиритэй цаашид харилцах шаардлага байхгүй, Сирийн эсрэг хориг эсрэгээрээ бүр ч их байх болно" гэж Украины Ерөнхийлөгч лхагва гаргийн орой мэдэгджээ. 
 
Дамаск дахь Украины Элчин сайдын яам Сирид үргэлжилж буй иргэний дайны улмаас 2016 онд Ливан руу нүүлгэн шилжүүлснээс хойш ажиллахгүй байгаа юм. Сири улс “Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсууд"-ыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасныг тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч лхагва гарагт мэдэгджээ. 
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг