Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Амeрикийн парламентын бүлгийн дарга Ц.Мөнх-Оргил өнөөдөр (2022.06.30) АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын олонхын бүлгийн дарга, Хойерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Марк Йоззи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
УИХ дахь Монгол-Амeрикийн парламентын бүлгийн дарга Ц.Мөнх-Оргил ноён Марк Йоззи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байгаад баяртай байна гээд манай оронд тавтай зочлохыг хүсэв.
Тэрбээр, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэж, өдгөө манай хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Стратегийн түнш орнууд болсон. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт өргөжиж, ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энх тайван, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлан идэвхтэй хөгжиж байна.
Энэхүү ойн жилд манай хоёр улс хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгаж, цаашид Стратегийн түншлэлээ бэхжүүлж, улам бүр өргөжүүлэх, ялангуяа хоёр талын харилцаанд эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд чиглэсэн, хоёр талын хөгжилд хувь нэмэртэй, бодит, харилцан ашигтай ажлыг хэрэгжүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна гэлээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын олонхын бүлгийн дарга Марк Йоззи Монгол-Амeрикийн парламентын бүлгийн даргатай уулзаж байгаад баяртай байна гээд бид Монгол Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх, эрх зүйт ёсыг баримтлах болон эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэгдсэн хүч чармайлтыг дэмждэг. Манай хоёр улсын хууль тогтоох байгууллагууд өнгөрсөн хугацаанд нягт холбоотой ажиллаж ирсэн бөгөөд КОВИД-19 цар тахлын дараах үеийн эдийн засгийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан Компакт гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллахын төлөө байна гэв.

УИХ дахь Монгол-Амeрикийн парламентын бүлгийн дарга Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр баригдаж ба Улаанбаатар хотын хувьд амин чухал ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд тусламж үзүүлж байгаад дахин талархал илэрхийлэв.
Сэтгэгдэл0
Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй.Улс бүр өөр өөрсдийн хууль дүрмээр амьдрах ёстой гэж АНУ н ерөнхийлөгч асан Д.Трамп хэлсэн. Огт байхгүй юмыг байгаа шигээр донгосохоо болих ёстой.
Д.Трампын хэлдэг чинь л үнэн байх! Нээрээ л, улс бүхэн өөр өөрийнхөө хууль дүрмээр амьдардаг юм биш үү? НҮБ-ыг энэ “Их гүрнүүд “тоож байгаа юм алга байна шүү дээ! Дуртай үедээ бусдын нутаг орон руу дайрч довтлоод л , дуртай үедээ бие биендээ хориг саад тавиад л…НҮБ ямар ч арга хэмжээ авч чаддаггүй! Түүний шаардлагыг биелүүлдэг орон ч алга!
АНУ Украинд зэвсгийн тусламж үзүүлдэг шигээ манай улсад олон сая, тэр бумын тусламж өгөн, энэ хямралаас гаргачихгүй юм байх даа! 10 тэрбум доллар Монгол улсад хандивлахад тэдэнд юу ч биш биз дээ! Тийм баян орон биз дээ! Гэхдээ тэд хэзээ ч тийм үйлдэл хийхгүй л дээ!
Deerh 202 21 107 96 asuudliig mash sain, todorhoi tavij b. Ene udaa ch huuchinii sain saihan umaa yarij b, mundag l b. Harin Shine shinevter sanal sanaachlaga alga heveeree l b daa. Shahaad shahaad shuus garahaa baijee. Min ailchlalt uulzaltuudiig ali taliin sanaachlagaar yavagdaj buig erduu medeendee bichihee baisan ni bas l diplomat deg juram aldagdaj buin ilrel shuu.
Tsaashid ingej chuhal ailchlaltuudiig demii but halj unguruuhuu boli.
Монголын газар нутгийг хятадад алдсанаас америк улсад 3 триллион доллараар зарчих юмсан. Монголын газар нутаг дээр америк нато-гоо байгуулна биз.
Дэлхийн 3дугаар дайн украйны нутаг дээр биш харин монголд болвол гоеоо. Гээд байнаа даа. Аль орноос ирсэн цагаач вэ .
Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй.Улс бүр өөр өөрсдийн хууль дүрмээр амьдрах ёстой гэж АНУ н ерөнхийлөгч асан Д.Трамп хэлсэн. Огт байхгүй юмыг байгаа шигээр донгосохоо болих ёстой.
Ардчилал гэж ямар баас нь байхав. Ардчилал нэрээр хулгайч,луйварчингууд л тодорхой болсоныг бид 30 жил тод харлаа шүү дээ. Тэгэхлээр Ардчилал гэж ямар баас нь байв даа. Баас баас баас баас
Ардчлалыгг хувьдаа ашиглагчид , хуурамч дүртйг чинь мэдээд дотроо та нарыг зүхч бгаа даа
7saryn 1-g ene hun martaj dee