ПРАГА. /Reuters/. Чехийн ард иргэд Украин улсад танк худалдан авахад нь туслах зорилгоор “Crowdfunding” платформоор дамжуулан 33 сая крон /1.32 сая гаруй ам.доллар/ цуглуулжээ.
Дээрх санхүүжилтийг ЗХУ-ын үед бүтээгдсэн, шинэчилсэн “Т-72” байлдааны танкыг худалдан авахад зарцуулна хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв. “Crowdfunding” платформын мэдээлснээр, БНЧУ-д сууг Украины ЭСЯ-наас эхлүүлсэн олон нийтийн санхүүжилтийн компанит ажилд даваа гаргийн байдлаар 11288 хандив ирсэн байна.
Украины Гадаад хэргийн дэд сайд Евгений Перебинис твиттер хуудаснаа “Ард иргэд нь танк худалдан авдаг анхны улс Чех боллоо” хэмээн жиргэжээ. НАТО болон ЕХ-ны гишүүн Чех улс нь Украиныг тууштай дэмждэг. БНЧУ нь дотоодын зэвсгийн нөөц болон хувийн хэвшлийн худалдан авсан техник, тоног төхөөрөмж зэргийг Украин руу илгээсэн байна. Тухайлбал, тусламжид хуучин танк, пуужин, их буу, явган цэргийн байлдааны машин, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг багтжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
харганын ноос цуглуулж эсгий хийв.
энэ мэдээ хэнд хэрэгтэй гэж солиорч
Цуглуулсан тусламжинд хуучин танк зэвсэг ТЕКНИК,хуучин их буу гээд бичжээ.ЧЕХийн засгийн газар ард иргэдээсээ бизнес хийлгэжээ дээ
Манай " Хувьсгал Монгол " танкийн бригад шиг юм болжээ. Баярлалаа. Чехүүдээ.
MUNDAG YUM . FASHIST OROSUUDIIG ALAHAD 1 SUM CH GSEN HEREGTEI
Ukraind tank avch ogood Orosiin puujingaar usguulaad daraa ni ene ovol oorsdoo holdoj uheh gej baigaa Chehiin huuheldeinuuded bayar hurge
Элбэгдорж путинд наад дайн чин тероризм байна зогсоо гэхгүй