МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын газрын тосны үнэд хязгаар тогтоохыг санал болгож байгаа тус улсын эсрэг шинэ багц хориг арга хэмжээний талаар Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын төлөөлөгчид зөвшилцөлд хүрсэн гэж “Politico” сонинд Европын дипломатчдын мэдээллээс эш татан бичжээ.
Уг хэвлэлд мэдээлж буйгаар, мягмар гарагт ЕХ-ны төлөөлөгчид найм дахь багц хориг арга хэмжээний талаар суурь тохиролцоонд хүрсэн бөгөөд 10 дугаар 5-нд эцсийн хувилбарыг батална. ЕХ Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг хоёр үе шаттайгаар баталж магадгүй гэж урьд нь “The Wall Street Journal” сонин албан тушаалтнуудаас эш татан мэдээлж байсан юм. Гэхдээ Европын улс төрчид “G7”-ийн бүх улсыг бэлэн болтол эцсийн баримт бичгийг батлахаа хойшлуулж магадгүй гэж хэвлэлүүд бичжээ.
“G7”-ийн орнуудын Сангийн сайд нар Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хараат байдлаа бууруулахаар төлөвлөж байгаагаа зургаадугаар сарын 26-28-нд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр нотолж, тус улсаас газрын тос импортлоход баримтлах үнэ ханшийн дээд хязгаар тогтоох талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн юм. Есдүгээр сард тэд хар алтны дээд хязгаарыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа нотолсон байна.
Газрын тосны үнийн хязгаарыг 12 дугаар сарын 5-наас, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хязгаарыг 2023 оны хоёрдугаар сарын 5-наас мөрдөж эхлэхээр төлөвлөжээ.
Үүний хариуд Москва хязгаарлалтыг хэрэгжүүлэх улс орнуудад экспортоо зогсооно гэж анхааруулсан байна. Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ, хэрэв ашиг сонирхолтой нь зөрчилдвөл Москва гадаадад юу ч нийлүүлэхгүй гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(5)
Азийг арьс өнгө шашин шүтлэгээр үзэн ядаж, ард түмнүүдийг хооронд нь турхирч ирсэн шовинист Оросууд газрын тос хийгээ сүйд болж долигонодог Африк Арабын орнууддаа өндөр үнээр зарчих байхоо.Харин шүтдэг Франц Итали Латинууд нь айдаг Англи Америк Германчуудтай хамтарч Оросуудыг ингэж болохгүй байсан юм.
Зах зээл , эрэлт нийлүүлэлт , гээд чөлөөт зах зээл яасан бэ ЕВРОПЧУУДАА..ТЭНЭГ ШИИДВЭР ГАРГАЖ ӨӨРСДӨӨ Л ХОХИРНО. ТА НАРААС ИЛҮҮ ТОМ ЗАХ ЗЭЭЛ ДЭЛХИЙ ДЭЭР БАЙГАА ШҮҮ ДЭЭ
orosuud latenuudiig yu gej shvteh be dee. tegeed ch evropuud oorsdoo hohirch vlden dee.orosiin neftiig hyatad enhtheg brazil indionez ulsuud abch bgaa sh dee..
ОРОСЫН НЕФТЬ ХИЙГҮЙ АМЬДАРЧ СУРАХ Л БОЛЖ ДЭЭ
Үнийн хязгаар зөвхөн ОХУ-аас европын орнуудад нийлүүлэхэд мөрдөх хязгаар биз. Ер нь 3-р дайн гарах дөхчихсөн юм биш үү