Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг оюутан, залуучуудад танилцуулах анхны уулзалтаа ШУТИС-иас эхлүүллээ. Өнөөдөр “Олон улсын оюутны эрхийн өдөр” бөгөөд инженер, технологийн салбарын оюутнуудын уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөрийн зах зээлийн хамгийн эрэлттэй, улс орны хөгжилд нэн шаардлагатай мэргэжлээр суралцаж буй ирээдүйн инженерүүдэд амжилт хүсээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”, сүүлийн хоёр жилд үүссэн дотоод, гадаад хүчин зүйлс нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан мега төслүүд, бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхэд инженер, техникийн салбарынхны эрэлт, хэрэгцээ цаашид улам нэмэгдэхийг онцлоод “Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд мэдээлэл технологийн мэргэжилтэн, барилга, уул уурхай, авто, барилгын инженер, архитектор, геологич зэрэг мэргэжил эрэлттэй боловч хамгийн дутагдалтай байна. Ялангуяа, ирэх 10-20 жилд тээвэр ложистик, газрын тос олборлолт, баяжуулалтын инженерүүдийн эрэлт манай улсад үүснэ. Учир нь, Шинэ сэргэлтийн бодлогын төлөвлөлтөөр бий болох Ханги-Мандал тэргүүтэй экспортын шинэ гарцууд, Эрдэнэбүрэнгийн УЦС, Амгалан ДЦС-ын өргөтгөл, Тавантолгой цахилгаан станц, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дагаад маш олон ажлын байр бий болно. Оюутан залуусын уулзалтаа ШУТИС-иас эхэлж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэсэн юм. Мөн Монгол Улсаас ХБНГУ-д 1000 инженер бэлтгэхээр болсон, үүнд ШУТИС-ийн оюутнуудын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлоод инженер бэлтгэх төрийн бодлогыг илүү боловсронгуй болгоно” гэлээ.
Засгийн газрын тэргүүн боловсролын салбарт онцгой анхаарч, багш, оюутнуудын санал хүсэлтийг сонсохоор хүрэлцэн ирсэнд ШУТИС-ийн захирал Т.Намнан талархал илэрхийлсэн. Тэрбээр, “Манай сургууль улс орны эдийн засгийн хөгжил, аж үйлдвэржилтийн бодлогыг авч явах эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргах, энэ чиглэлд өндөр үр дүнтэй судалгаа, шинжилгээний бүтээл боловсруулан ажиллах үүрэгтэй. Тиймээс чанартай боловсон хүчин бэлтгэхийн төлөө ажиллаж байна.” гэв. ШУТИС нь 11 бүрэлдэхүүн сургууль, Орхон, Өмнөговь аймагт харъяа сургуультай бөгөөд өнөөдрийн байдлаар 16 мянга гаруй оюутан суралцаж байна. “Коосэн” технологийн коллеж, гурван ахлах сургууль, нэг цэцэрлэгтэй аж.
Ерөнхий сайдад хандаж санал, хүсэлтээ илэрхийлсэн багш, оюутнуудын хувьд их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх, оюутны кампус байгуулах, олон улсын жишигт нийцсэн дотуур байртай болох, багш, оюутнуудын хамтарч боловсруулсан төсөлд гарааны санхүүжилт олгох, ажлын байрны тоог нэмэгдүүлэх талаар ярьж байлаа. Мөн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд оюутнуудын хичээл эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, элсэгчдийн тоо жил ирэх тусам буурч байгаа газрын тос, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг бодлогоор дэмжих, сургалтын төлбөрийн зарцуулалтыг ил тод болгох, эх орондоо ажиллаж амьдрах таатай нөхцөлийг залууст бүрдүүлж өгөх зэрэг асуудлыг хөндөж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдний саналыг сонсож, нээлттэй ярилцав. Мөн уулзалтаар яригдсан тодорхой асуудлуудыг Засгийн газарт танилцуулах, багш, оюутнуудын дэвшүүлсэн саналыг судалж ажиллахыг салбарын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.
Сэтгэгдэл0
Монголд төрийн ёс суртахуууныг анх ярьсан Оюун Эрдэнэ Монголын унаж байсан хувь заяаг үндсээр нь өөрчилсөн. Миеэ Энхбаяр Баяр Батүүл Эби Сайханбилэг Хурцын Буриад Хужаануудын хаанчлалд цэг тавьсан.Энэ бол Монголын заяа.
Дээд боловсролыг анхаарч байгаа нь сайн, гэхдээ дахипд л гадаад руу илгээхээр л ярьж явнаа. Ундэсний боловсролын бодлогогуй тер, мэргэжлийн бус яам!!!
Дэмжиж б. Сайн ажил тохиролцжээ. Зэрэгцүүлээд боловсролын яамаа өөд нь тат. Гар хөлийн үзүүрт тааралдах төдий ажил л онилоод гүн орж өхгүй б. Эрүүлийг хамгаалах салбар бүр хаягдлаа. За за больё.
Гадны боловсролыг дэмжихээ зогсооё
Монголын ШУТИС нь устаж үгүй болох юм бна доо. Төгсөгч үгүй болоод. Эргүү гарууд шүү! Ядаж 300 гэсэн бол
Яг үнэн. Энэ нь гадны бодлого байх аа
Brain drain л болно доо, хөөрхий. Гачигаар минь, Японоос бас олон сая долларын хүүтэй зээл аваад 1000 инженер бэлдэж байгаа. Өчнөөн олон сая доллар үрээд л Сургалтын төрийн сангаас авахуулаад гадаадад олон мянган мэргэжилтнүүд бэлдлээ. Яг ямар үр дүн гарав? Хадаасаа хийж чаддаг боловуу?
1000 инженер, тэрбум мод, 400 сая жуулчин гээд л нэг л том тоо ярьж попрох юм, энэ Гачигаар, Ухна, Гахай гурав. Яг Тарвага, Жонхуу нар л ингэж хошгируулдаг байсан сан.
Ардын намынхны амны нүх алны нүх хоер байнга зөрсөөр ирсэн.Худлаа улин хуцалдаж байгаад монголчуудыг гадагшаа дүрвүүлж зайлуулж хүнгүй болгоод Хятадад нэгтгэх зорилготой.МАН Монголыг Хятадад нэггэнэ гэж даалгавар аваад мөнгийг нь урьдчилж аваад идчихсэн байж тун болзошгүй..
МАН дотор Бээжингийн нууц тагнуул болсон улс олон байгаа.Эднийг илрүүлж шалгах үүрэг ТЕГ-т баймаар юм.Юу ч хийхгүй сууцгаагаад байх юм. МАН-ынхан өөрсдийн хүүхдүүдээ улсын мөнгөөр Баруунд үнэ төлбөргүй сургацгаадаг. Тэд нар нь Монголд ирэхгүй тэндээ шингэцгээгээд алга болцгоодог. Жирийн ардын хүүхдэд ийм боломж огт өгдөггүй.Өөрсдийн хүүхдүүдээ бидний татварын мөнгөөр сургах гэсэн МАН-ын дотор бодлого энэ мөн.
Тэр мөнгөөр японы их сургуулиудыг оюутантай болгож дээ
МАН-ын мангайсан хуурамч дипломтой эрхзүйч сэтгүүлч хулгайч нар дээд боловсрол хэрэгтэй гэдгийг ойлгоогүй зүгээр юм хийсэн дүр үзүүлж өөрсдийн хүүхдүүдийг гадаадад дүрвүүлэх арга хайж байгаа..Тэдний мөнгийг бид татвараараа төлөх болж байна. Өөрсдөө та нар нүүрс хулгайлж олсон мөнгөөрөө төлнө шүү.
МАН-ынхан аль эртнээс өөрсдийн хүүхдүүдээ бидний татварын мөнгөөр Барууны өндөр төлбөртэй сургуулиудад сургасаар ирсэн.Гэтэл одоо хадаас хийж чадахгүй хэмжээнд байна. 1000 инжернертэй болоод байдал огт өөрчлөгдөхгүй. Энийгээ боль Данхан толгойт гачгар минь
)Харвард сураад хадаас хийж чадах хүн олдох уу
uunii turuund yapond 1000 injener beldeegui bil uu? bas busad ulsad olon zaluus surch tugsuj ,mun eh orondoo ih deed surguuli tugssun heden myngan injener bn gevch ajliin bair n baidag bil uu? uuniig shiidehgui bol 3 sayuulaa injener bolood yah ym!
Санаа зөв. Харин монгол талаас мөнгө нь гарах уу гэдэгт байна. Германы зардлаар бэлдэж байгаа бл болно. Монголын задлаар бол тэр мөнгөөр ШУТИС-аа дэмжиж хөгжүүлсэн алсдаа хэрэгтэй. Японы 1000 инженер одоо яаг хаана ажиллаж байгаа судалгаа байна уу.
Фашист Германд 1000 инженер бэлтгэнэ гэдэг нь үндэсний ШУТИС-ийг устгах гадаадын бодлого юм байна л даа. Тэгэхийн оронд ШУТИС-ийг дэлхийн жишигт нийцсэн техник, технологийн их сургууль болгох төрийн цогц бодлого рэоэгтэй шүү дээ. Үүнд: 1-рт. Мерит зарчмаар ШУТИС-ийн багш нарыг бэлтгэх, 2-рт. Орчин үеийн сургалтын болон судалгааны хүчирхэг лаборатори бүхий ШУТИС-ийн шинэ кампус хотхон байгуулах. Энэ хоёр байхад дэлхийн жишигт нийцсэн XXI зууны шинэ ШУТИС босоод л ирнэ шүү дээ. Оюун-Эрдэнэ үнэхээр л Харвардын МСҮТ төгссөн мал юмаа.
фашист герман..? Eэ маанаг минь наад эм тангаа цагт нь ууж бай.. эм уусан халбагаа сайн долоож бай. дутуу долоосоноос болж тун нь багадаад эм чинь чамд үйлчлэхгүй байгаа бололтой.. Cоц нийгэмдээ гацсан мал минь...
Шүлсээ үсэргэж өгөх юм!
Мянган залууг Герман егне гэсэн уг шиг сонсогдож бн тэд эргэж ирэхгуй нь тодорхой