АН хоёр биш гурван хэсэг болоод байна. Х.Баттулга ба З.Энхболд нарын удирдсан АН хэвээр байгаа бол С.Эрдэнийн АН хуваагдан, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын АН гэгч салан тусгаарлан, тусдаа намын төв байртай болжээ.
Үүнтэй холбоотойгоор С.Эрдэнэ албан ёсны тамгатай намын даргын хувьд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын талынхныг АН-ын удирдлагаас зайлуулж эхэлсэн ба хамгийн сүүлийнх нь болгож, Ч.Өнөрбаярыг АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаас чөлөөлсөн юм.
Үүний дараа Ч.Өнөрбаяр мэдээлэл хийн, " 9-р сарын 27-ы өдөр Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас тогтоол гарсан.
Энэ тогтоолоор АН одоогоор даргагүй, С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор би Улсын Дээд Шүүхэд хандан, та бүхэн 9-р сарын 27-ы өдөр гаргасан тогтоолоо тайлбарлаж өгөөчээ гэсэн хүсэлт гаргасан. Ингэхдээ нэгдүгээрт, АН одоо даргатай юм уу? үгүй юм уу? хоёрдугаарт, С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын дарга гэж үзэх юм уу? үзэхгүй юм уу? Гуравдугаарт, С.Эрдэнэ АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн юм уу? гэдэг асуултыг тавьсан. Улсын Дээд Шүүх 11-р сарын 10-ы өдөр хариу өгсөн.
Уг хариунд: “ Өнөөдрийн байдлаар Улсын Дээд Шүүхийн улс төрийн намын бүртгэл, түүний цахим мэдээллийн санд АН-ын дарга буюу АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр С.Эрдэнийг бүртгэсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Одоогоор ямар нэг хүнийг АН-ын даргаар бүртгэсэн шийдвэр гаргаагүй” гэсэн байна. Тийм учраас АН одоо даргагүй. АН-ын дарга байхгүй учраас хэн нэгнийг томилж, чөлөөлөх тухай ойлголт байхгүй. С.Эрдэнэд одоо АН-ын ҮБХ-г хуралдуулаад, хүн томилж, чөлөөлөөд явах эрх байхгүй гэдгийг хэлье. С.Эрдэнэ дарга нэг ийм юм ярьдаг. Намайг намын даргаар бүртгэсэн 2017 оны 01 тоот тушаал хүчинтэй шүү дээ гэж. Үүнийг зүйрлэж хэлвэл 1997 онд Н.Багабанди гуайг бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөөд, УИХ-ын тогтоол гарсан. Энэ тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр. Яг үүн шиг С.Эрдэнэ 2017 онд АН-ын даргаар сонгогдсон үйл явдлыг баталгаажуулсан тогтоол л болохоос биш энэ нь одоо ч тэр хүн АН-ын дарга гэсэн үг биш шүү дээ. Үүнийг ойлгох хэрэгтэй. С.Эрдэнэ даргад хандаж ганцхан зүйл хэлье. Та эр хүний цөлх ухаан гаргаад, шуналаа тат.” гэсэн юм.
Муу л бол баруун хар овоохой гэдэг шиг С.Эрдэнэд ямар сайн нэр байх биш. Гэхдээ үнэхээр С.Эрдэнэ шуналтай новш юм бол түүний шуналт үйл хэрэгт хамгийн их тусалсан хүмүүс бол живж буй хөлөг онгоцноос зугтаж байгаа харх мэт аашилж буй М.Тулгат, Ч.Өнөрбаяр нар өөрсдөө юм.
Нөгөөтэйгүүр Ч.Өнөрбаяр нь “Шихихутуг” нэртэй сургууль төгссөн, хуульч хүн гэдэг. Хэрэв С.Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа огцорсон юм бол 2021 оны 4-р сарын 01-нд Ч.Өнөрбаярыг АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар томилсон шийдвэр ч хүчингүй гэдгийг хуульч хүн эрхбиш мэдмээр юм.
Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ АН-ын дарга биш юм бол Ч.Өнөрбаяр өөрөө бүр хэзээ ч АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга байгаагүй гэсэн үг! Энэ бүх утга учир, логик муутай урвалтын цаад шалтгаан нь тун энгийн. Ч.Өнөрбаяр тэргүүтнүүд Ц.Элбэгдоржийн даалгавраар С.Баярцогтыг АН-ын дарга болгохоор ажиллаж, үүнд нь эгдүүцсэн С.Эрдэнэ Ц.Элбэгдоржийн талынхныг АН-ын удирдлагаас зайлуулж байгаа хэрэг. Энэ өрсөлдөөнд гагцхүү МАН-ын дэмжлэгийг авсан тал нь л ялж чадна.
М.Гал
Сэтгэгдэл(18)
ёоо элэг элэг энэ гарууд нээрээ. Ямар муухай амбиц вэ, хайран нам дууссан. Дуусчихаад байхад л дээр нь дэвслээд байдаг новшнууд юм даа. С.Эрдэнээ, Мөнх-Эрдэнэ хоёр гэж таарсан таар шуудайнууд идда наахуугаа ил цагаан хашгирч зодолдоод л. ийм төлөвшөөгүй улс төрийн нам гэж ямар юм байсийн. Ардчиллынхны яаг үнэн дүр төрх нь нэг иймэрхүү л байдаг л даа. Сүйрч байгаа нь ч бараг зөв. Улстөрөөс бүрэн арчигдсанаа мэдэхгүй л далдайгаад байх юм. Мөнх-Эрдэнэ бол хэзээ ч улстөрч болж чадахгүй банхар дөө. УИХ-ын гишүүн Мөнх-Эрдэнэ байснаас муу нэртэй Эрдэнээ нь арай дээр байх. Төрийн хүн гэдэг бол цаанаа арай л өөр байдаг. Ардын намыг хар даа. Залуучууд нь атаархтал ажиллаад, бужигнуулж байна шд. Новш юм даа.
ЭНЭ ӨНӨРБАЯР ГЭГЧ МУУХАЙ БУЗАР ГАР ЭЛБЭГДОРЖИЙНХОО СУГАНЫ ҮС БОЛЖ ИХ ЮМ МӨНЧ ИХ ҮЙЛДСЭН ДЭЭ, НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРНАА
тийм шүү МҮИС хуулийн сургуулийнх нь захирал гээд байгаа яахаараа таарсан луйварчид ингээд нэгдчихдэг байнаа
zugeer l zailtsgaa
ӨНӨРБАЯР ГЭГЧ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХӨЛСНИЙ ХҮҮХЭЛДЭЙГ ХҮН ГЭХҮҮ ДЭЭ, ЭЛБЭГДОРЖ НЬ ХҮН АЛ ГЭВЭЛ ШУУД СҮХ БАРИАД ТОЛГОЙГ НЬ ЦАВЧИХ АДГИЙН ШАЛМИГАР ЧИНЬ ЭНЭ ЗЭГЭЛ СААРАЛ.
Үхсэн ац вэ? Женко, Зи нарын удирдсан АН гэнэ үү. тэдэнд эрх зүйн хувьд юу ч байхгүй.
Ээ хөөрхий энэ хэд гэдсэндээ хөлөө жийлцээд Ардчилсан гээч үгүй болов оо гэж.
Ардчилсан намын модон тамга Эрдэнэд байгаа цагт Өнөрбаяр зүгээр л Өнөрчимэг гэсэн үг.
Энэ Өнөрбаяр гэгчийн авсан тэнэг жишээг унш даа Шинэ ерөнхийлөгч тангараг өргөснөөр өмнөх ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусдаг гэдгийг мэдэхгүй ийм хуулийн доктор байх гэж дээ Элбэгдоржийг дагаж их давхисан Нэлээд дээрээс унасан Одоо өвдөж байгаа байлгүй
Ajilgyi mongold amnii zugaa,
Эрдэнэ ч АН-ын дарга биш, Өнөрбаяр ч АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга биш шүү дээ. Энэ хоёр бол АН-ыг хагалан бутаргагахыг санаархаж явсан явцуу бүлэлэглэлийн толгойлогчид юм шүү.
АН-ын жинхэнэ тамга байдаг газартаа АН-д хадгалагдаж байгаа шүү. Эрдэнийн тамга бол УБЕГ-ын ажилтнаар хийлгэж авсан хуурамч тамга шүү.Энэ хуурамч тамгыг хийлгэхэд МАН-ынхан туслаж, Эрдэнээр АН-ыг хагалан бутаргах үйлдлийг одоо хүртэл хийлгэж байгаа юм.
Hahaha komedi tsaashaa
Энэ нөхөр АН-ын том дарга гэж, Элбэгдоржийн хуулийн зөвлөх гэж цөөнгүй жил өвчингөж улсаа мөн ч их хорлосондоо. Залуу хүн байна, буруугаа ойлгож ард биднээ с уучлалт гуйгаад ажил амьдралаа бодож зөв замд ороосой. АН мухардсанаа ойлгож тарж санаагаа амрууллах байх. Болтугай.
Тийм байхгүй юү. Логик мэдэхгүй амьтан өөрийгөө үгүйсгээд л... Мөн өрөвдмөөрөө...
Тийм байхгүй юү. Логик мэдэхгүй амьтан өөрийгөө үгүйсгээд л... Өрөвдмөөрөө.
АН гэж хэдэн хулгайчуудын бөөгнөрөл байжээ.Энэ нөхөр бол энд тэнд очиж далдагнасан хаашаа овилгогүй юм бэ.
Өнөрбаяр гэдэг чинь Н.Энхбаярыг хэлмэгдүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн, Элбэгдоржийн хүүхэлдэй мөн үү??