Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Төв аймгийн Батширээт сумын Онон голын 209 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа.
Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК ажиллаж, хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллаж байна. Гүүр, хоолой байгуулах, зурвас газрын цэвэрлэгээ, цутгамал тулгуур байгуулах, ригель цутгах, захын тулгуурын толгой цутгах, хавтан дам нуруу цутгах, дам нуруу байрлуулах, төмөрбетон хайс байрлуулах, дугуй цохиогч байрлуулах ажлыг бүрэн хийсэн тул сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр ажиллаж байнгын ашиглалтад хүлээн аваад байна.
Сэтгэгдэл(3)
ene odoo yu medej bichej baina,ergyy dagz aa!!!!teb aimgiin Batsireet symiin gedeg yum uu?Mal aa.ene sait olon niitiin sait yy?ylas teriin zarim heneetnyydiin sait yy?.....Batsireet sym bol Hentii aimagiin aldartai symyydiin neg syy!!!!Teb aimagt ONON gol gej baihgyi ee.Bagahan sig doromjlooroi nobs oo.
Хэнтий аймгийн Батширээт сум!!
Монгочууд хийсэн гэсэн шиг харагдаад бна ! Хайран мөнгө сайран төсөлд хийсжээ